1
Дисней бол Уолтын жинхэнэ нэр нь биш
Дисней корпорацийг үндэслэн байгуулагч Уолтер д'Изини (Walter d’Isigny)-гийн нэрийг унших гэж Америкчууд хэлээ хугалах дөхдөг байсан учраас тэрбээр хэлэхэд амар болгон Уолт Дисней хэмээн өөрчилсөн түүхтэй. Уолт нь Францаас гаралтай хүн юм.
2
Диснейлендийн "Далайн дээрэмчин" тоглоом
Диснейлендийн "Далайн дээрэмчин" тоглоомонд хүний жинхэнэ араг яс байдаг ажээ. Уг араг ясыг Анагаахын Их сургуулиас авсан бөгөөд эх биеийнх нь зарим нэгэн яс дутуу байдаг. Та ийшээ орвол жинхэнэ хүний гавлын яс болон хохимой толгойг харах боломжтой юм.
3
Долоон одойн нэр
Бидний мэддэг долоон одойн нэрийг өгөхөөсөө өмнө нь хэд хэдэн удаа сольж байжээ. Дүлий, ганган, заваан, тайван, их зантай, хэхэрдэг, залхуу, үсэрдэг зэрэг олон нэрнүүдээс сонгож байж 7 одойнхоо нэрийг өгсөн байдаг.
4
Ариел, Белл нарыг нэгэн эмэгтэйгээс санаа авч бүтээжээ
Хэрэв та жинхэнэ эмэгтэй хүний бие галбирыг харахыг хүсдэг бол Уолт Диснейн бүтээлүүд танд яг тохирно. Ариел, Белл (Ariel, Belle) нарыг бүтээхдээ Шерри Стөүнер (Sherri Stoner) хэмээх загвар өмсөгчөөс санаа авчээ.
5
"Араатаны хаан арслан" хүүхэлдэйн кино
Тус хүүхэлдэйн кинон дээрх арслангийн дууг оруулахдаа барын архирч буй дууг ашиглажээ. Халзан бүргэдийн дууг оруулахдаа ч гэсэн улаан сүүлт махчин шувууны жинхэнэ дуу хоолойг ашигласан байдаг.
6
Микки, Минни хоёр бодит амьдрал дээр гэрлэжээ
Микки хулганы дууг Вэйн Энтони Оолвайн (Wayne Anthony Allwine) бүхэл бүтэн 32 жилийн турш оруулсан бөгөөд тэрбээр 1991 онд Минни хулганад дуу оруулдаг байсан Русси Тейлор (Russi Taylor) хэмээн жүжигчин бүсгүйтэй гэрлэж насан эцэслэтлээ буюу 2009 он хүртэл хамтдаа амьдарчээ.
7
Уолт Дисней хулганаас айдаг байв
Итгэнэ үү байна уу та өөрөө л мэд. Гэхдээ хулганыг дэлхийн хэмжээний од болгож чадсан чадварлаг уран бүтээлч маань үнэхээр хулганаас айдаг нэгэн байжээ. Анхлан Мортимер (Mortimer) нэртэй байсан хулганы нэрийг Уолтын эхнэр Лиллиан (Lillian) өөрчилж Микки болгосон юм.
8
"Аврагчид" хүүхэлдэйн кино
Тус хүүхэлдэйн кинон дээр гол дүрийн амьтан сардина загасны лаазанд орчихсон банкны хажуугаар өнгөрдөг яг тэрүүхэн хэсэг дээр лаазны дүрсэнд нэгэн уран бүтээлч нүцгэн харагддаг (энэ хэсгийг гаргахыг хориглосон). Уг алдаанаас болж тус киноны нийт 3,4 сая хувийг буцаан татаж байсан удаатай.
9
Маттерхорнд сагсны талбай байдаг
Диснейлендэд байдаг галзуу хулгана буюу Маттерхорнд сагсны талбай баригдсан байдаг учраас уулын оргил руу тус галзуу хулгана явдаггүй ажээ.
10
Диснейлендэд нийт 9 хүн нас барсан
1955 онд Диснейленд байгуулагдсанаас хойш нийт 9 хүний амийг авч одсон байдаг. Өөрөөр хэлбэл нийт 6 тоглоом эдгээр хүмүүсийг үхэлд хүргэсэн гэсэн үг л дээ.
11
Өдөр өнжүүлэхтэй шүүхэджээ
Дисней компани гурван ч өдөр өнжүүлэх төвтэй шүүхэджээ.Эдгээр газрууд ханан дээрээ Уолт Диснейн баатруудыг зурж ашигласан байсан юм.
12
"Fantasia" хүүхэлдэйн кино
Та энэ хүүхэлдэйг таньж байна уу? Уолт Дисней компани 1969 онд бүтээсэн уг киноныхоо арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан утгатай хэсгээ зассан байдаг. Нөгөө мориныхоо туурайг зүлгэж, үсийг нь самнаж байгаа хар арьст морийг редакторлаж зассан хэрэг л дээ.
13
Хүмүүс үнс авчирч асгадаг
Диснейлендэд байдаг Сүнстэй байшинд хүмүүс нас барсан гэр бүлийн гишүүнийхээ чандарласан үнсийг авчирч байнга асгадаг учраас дотор нь ажилладаг ажилтанууд үргэлж анхаарал болгоомжтой байх ёстой болдог ажээ.
14
Диснейн паркд ажилладаг хүмүүс болздоггүй
Диснейн паркд ажилладаг хүмүүсийг хамт ажилладаг хүнтэйгээ болзохыг хатуу хориглодог ажээ. Ерөнхийдөө бол хөдөлмөрийн хатуу бодлоготой гэж ойлгож болно.
15
Худалдан авалтаараа хоёрт ордог
Disney World нь тэсэрч, дэлбэрдэг бодис худалдан авалтаараа АНУ-ын Зэвсэгт хүчний дараа буюу хоёр дугаар байранд бичигддэг.
16
Тинкербелл (Tinkerbell)
Бид Тинкербеллийг Мэрилин Монрогоос сэдэвлэсэн гэж итгэсээр ирсэн бол үнэн хэрэгтээ энэхүү зурган дээр байгаа жүжигчин бүсгүй болох Маргарет Керри (Margaret Kerry)-гээс санаа авсан байдаг ажээ.
17
Үсийг хориглодог байлаа
1960-иад оны сүүлч үе хүртэл Диснейлендэд нүүрний үс болон урт үсийг хориглодог байсан бол 2000 оноос эхлэн богинохон сахал тавихыг зөвшөөрдөг болжээ.
18
Аладдин бол Том Круз юм
Аладдин танд нэг л танил санагддаг байсан уу? Хэхэ тэгвэл Аладдины төрхийг бүтээхдээ алдарт жүжигчин Том Крузээс үнэхээр санаа авсан юм байна шүү.
19
Ширэнгэн ойн номонд Beatles хамтлагийг урьж байжээ
Ширэнгэн ойн номонд Beatles хамтлагийнханыг урьж махчин шувуунуудын дүрд дуу оруулахыг хүссэн боловч Жон Леннон (John Lennon) татгалзсан хариу өгсөнөөр уг санал хэрэгжиж чадаагүй ажээ.
20
Үргэлжлэл нь бичигдсэн ч...
"Цасан гоо ба 7 одой" хүүхэлдэйн киноны үргэлжлэл болох "Цасан гоо буцан ирсэн нь" хүүхэлдэйн киноны зохиолыг Уолт Дисней бичээд дуусгасан байсан боловч тодорхойгүй шалтгааны улмаас хүүхэлдэйн кино болгож амилуулж чадаагүй нь харамсалтай.
21
Бейонс татгалзсан хариу өгчээ
"Гүнж ба мэлхий" хүүхэлдэйн киноны Тианагийн дүрд анх дуучин Бейонсыг сонгосон боловч тэрээр сонгон шалгаруулалтанд оролцохоос татгалзсан учраас тус дүрийг Аника Нони Рөүз (Anika Noni Rose)-д өгчээ.
22
Мэттью Бродерик ганцаараа дуулаагүй
"Араатаны хаан арслан" хүүхэлдэйн киноны Симбагийн дүрд жүжигчин Мэттью Бродерик (Matthew Broderick) дуу оруулсанаас гадна хөгжмийн зохиолч Жон Уиллиамсын хүү Жозеф Уиллиамстай хамтарч дуулжээ.
23
Цөөвөр чоно судлаач шүүхэджээ
"Араатаны хаан арслан" хүүхэлдэйн киног нээлтээ хийсний дараагаар нэгэн эрдэмтэн цөөвөр чоныг муу санаатай амьтан болгож харагдуулсан гэх үндэслэлээр тус компанийг шүүхэд өгч байсан бол бас нэг өөр эрдэмтэн уг киног дэлгэцнээ гаргахыг хориглохыг шаардаж байсан ажээ.
24
Өнгөний патент эзэмшиж байжээ
Technicolor-ийн патентыг Уолт Дисней эзэмшиж байв. Өөрөөр хэлбэл хоёр жилийн турш өнгөт киног бүтээдэг цорын ганц студи байсан гэж ойлгож болох юм.
25
Нацистуудыг дэмждэг хүн байжээ
Уолт Диснейг Нацистуудыг дэмждэг хүн байсан хэмээн нэлээдгүй шүүмжилж, буруутгадаг билээ. Тэгвэл Уолт Дэлхийн Хоёрдугаар Дайн эхлэхээс өмнөхөн Нацист Америкчуудын уулзалтанд оролцож байсан бөгөөд түүнийг Нацистуудын үзэл санааг тууштай дэмждэг байсан нэгэн хэмээн үздэг.
26
Паркын жүжигчид хатуу дүрэмтэй
Диснейн паркын эрэгтэй жүжигчид тун хатуу дүрмийг баримталж ажиллахаас өөр аргагүй байдаг гэнэ. Тэд үйлчлүүлэгчиддээ ямар ч үед үгүй гэж хэлэх ёсгүйгээс гадна хэзээ ч сууж амарч, нэг хуруугаараа эд зүйлсийг заах ёсгүй.
27
Таны үнэрлэх мэдрэмжийг ашигладаг
Диснейн паркаас та олон янзын үнэрийг мэдрэх боломжтой. Энэ нь тун сайхан үнэр бүхий төрөл бүрийн үнэртэй уурыг өөрөөсөө ялгаруулж байдаг "үнэр ялгаруулагч"-тай холбоотой ажээ.
28
Шидтэний нэр
Fantasia хүүхэлдэйн кинон дээр гардаг шидтэний нэрийг Йен Сид (Yen Sid) гэдэг. Та энэ нэрийг араас нь уншаад үз дээ?
29
Харагддагаасаа ч жижигхэн
"Нойрсч буй гоо бүсгүй" хүүхэлдэйн кинон дээр гардаг шилтгээн харагдаж байгаагаасаа хамаагүй жижигхэн байдгийг та мэдэх үү? Бодит байдал дээр ердөө 23 метр өндөр ажээ.
30
Диснейлендэд ууж болдог клуб байдаг
Шинэ Орлеаны талбайд байдаг Клуб33 хэмээх клубт орохын тулд та 14 жил ч хүлээж мэдэх юм. Дээд зэрэглэлийн энэхүү нууц клуб нь анх 1967 онд нээгдэж байжээ.
31
Аладдины өмдийг шүхрээр буухдаа өмсдөг
Глен Кин (Glen Keane)-ий амилуулсан Аладдины өмдийг санаж байна уу? Глен энэхүү өмднийхөө зургийг гаргахдаа шүхэрчний өмднөөс санаа авсан болохоо мэдэгдсэн байдаг билээ.
32
Хамгийн үр өгөөжтэй цайны цаг
1994 онд нэг цайны цагийн үеэр л Уолт Диснейн дөрвийн дөрвөн хүүхэлдэйн киноны санаа урган гарсан гэхээр үнэхээр итгэмээргүй байгаа биз? Бидний сайн мэдэх "Немо", "Хана-Е", "Бясааны амьдрал" болон "Мангасууд" бүтээлүүдийн санаа жирийн нэг цайны цагийн үеэр мэндэлсэн байдаг. Өдөр бүрийн цайны цагийг ийм үр бүтээлтэйгээр өнгөрүүлдэг бол хичнээн сайхан бэ?