Жолооны курс төгссөн ч машин барихдаа асуудалтай байвал, эдгээр аргыг сураад аваарай!

Жолооч болох орчин үед их амархан болсон. Та хүссэн газраа, хүссэн үедээ жолооны сургалтад хамрагдах боломжтой. Гэхдээ сүүлийн үед жолооны курсуудын чанар муудаж, хангалттай чадвартай жолооч бэлтгэж чадахгүй байгаа нь маргашгүй үнэн билээ. Магадгүй та ч бас тэднийг нэг байж мэдэх юм. Бид өнөөдөр та бүхэндээ чадварлаг жолооч болохын тулд заавал сурах ёстой зүйлсийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Жолооны курс төгссөн ч машин барихдаа асуудалтай байвал, эдгээр аргыг сураад аваарай!

1 Осол гарсан тохиолдолд хэрхэн биеэ авч явах вэ?

Мэдээж ямар ч осол гаргалгүй олон жилийн турш машин барина гэдэг бүтэшгүй зүйл мэт санагдана. Тиймээс та том ч бай, жижиг ч бай осол аваар гаргавал аль болох тайван байх хэрэгтэй төдийгүй сандарч хэрхэвч болохгүй. Тухайн нөхцөлд өөрийн ухаантай байж, жолооны хүрдээ сайтар атгах хэрэгтэйг хэрхэвч бүү мартаарай. Мөн үүнтэй холбоотой, жолоочийн сэтгэл зүйн хичээлд хамрагдаж, ном сонин унших хэрэгтэй. 

Осол гарсан тохиолдолд хэрхэн биеэ авч явах вэ?

2 Зүүн хөлөөрөө тормоз гишгэх

Зүүн хөлөөрөө тормоз гишгэж сурахын тулд нэлээд их хичээллэх шаардлагатай. Ихэнхдээ мэргэжлийн уралдааны тамирчид энэ аргыг ашигладаг ч яаралтай үед танд ч гэсэн хэрэг болно. Энэ аргыг ашигласнаар та маш хурдан эргэлт хийж чадах бөгөөд машин халтирах үед  удирдлагаа алдахгүй байх боломжтой.

Зүүн хөлөөрөө тормоз гишгэх

3 Урсгалын хурдаар явах

Үүнийг жолооны дүрмийн хичээл дээр зааж өгдөг.  Харамсалтай нь бүх жолооч нар дүрмээ баримтладаггүй. Урсгалын хурднаас үл хамааран хурдан эсвэл удаан явах нь осол гарах нөхцлүүдийн нэг болдог. Тиймээс хурдаа тохируулан явах хэрэгтэй.

Урсгалын хурдаар явах

4 Жолооны хүрдийг зөв барих

Олон жилийн турш жолооны багш нар жолооны хүрдийг 10:00 болон 14:00 гэсэн цагийн зүүний дагуу барихыг зөвлөдөг байсан. Харин сүүлийн үед 9:00 болон 15:00 эсвэл 8:00 болон 16:00 гэсэн хэлбэрээр барих хэрэгтэй гэж зөвлөж байгаа аж. Учир нь энэ тохиолдолд та замын хөдөлгөөнд оролцож байхдаа хурдаа хянах боломжтой бөгөөд таны гар чилэх нь бага байх болно.

Жолооны хүрдийг зөв барих

5 Эргэх үедээ болгоомжтой байх

Хурд хэтрүүлэн явж байх үед урд дугуйны авцуулах холбоо муудсанаар та замаас гарах аюултай. Харин халтираатай үед хойд дугуйн авцуулах холбоо алдагдаж та мөн л замаас гарах болно. Тиймээс халтираатай замаар явж байхдаа хурдаа тааруулан явах хэрэгтэй.

Харин халтирсан, замаас гарч байгаа тохиолдолд огцом тормоз гишгэж хаазаа авахаас болгоомжлоорой.

Эргэх үедээ болгоомжтой байх

6 Зогсоолд зөв байрлуулах

Хэрвээ та параллель буюу 45 градусын зогсоолд машинаа тавиад сурчихвал бусад зогсоол танд тийм ч хэцүү санагдахгүй. Үүнээс гадна та хойшоо ухрахдаа өөртөө илүү итгэлтэй байх болно. 45 градус эргэхэд таны зүүн толь, арын машины баруун гэрэлтэй параллель байх ёстой. 

Зогсоолд зөв байрлуулах

7 Эргэхэд гар тормоз ашиглаарай

Энэ аргаар тормозлож сурахын тулд та нэлээд дадлага хийх шаардлагатай болно. Яаралтай нөхцөлд, эсвэл өвөл хурдан эргэхэд туслана. Дугуйн элэгдлээс хамгаалж, хуурай зам дээр энэ аргыг ашиглах хэрэггүй.

Эргэхэд гар тормоз ашиглаарай

8 Хөлийн үзүүр болон өсгий гэсэн аргыг хэрэглэх

Хөлийн үзүүр болон өсгий гэсэн дүрмийг баримталснаар та хэт хурдан явах боломжгүй болно. Энэ нь араа шилжих явцыг удаашруулдаг бөгөөд хойд дугуйн эргэлтийг удаашруулж, эргэлт хийхэд хялбар болгодог.

Хөлийн үзүүр болон өсгий гэсэн аргыг хэрэглэх

9 Толио зөв тааруулах

Автомашины толийг тааруулахдаа дараах алхмуудыг мэдэх шаардлагатай. Үүнд:

  • Жолоочийн толинд таны машины хойд хэсгийн 1\4 хэсэг л харагдах ёстой.
  • Хажуугийн толинд жолоочийн болон зорчигчийн толинд аль алинд нь машины мөн л 1\4 хэсэг харагдана.
  • Төв толь машины арын шилний тэг голд байрлах хэрэгтэй.

Толио зөв тааруулах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()