Бүсгүй таныг 200% дур булаам болгох аргууд

Жинхэнэ гоо үзэсгэлэн хүний гадаад байдлаас бус зан аашнаас харагддаг бөгөөд тагнуулын албаны мөрдөгч Жак Шафер (Jack Schafer) "Онцгой арга ашиглан дур булаам болох нь" номондоо хүн бүрийг өөртөө татах гайхалтай аргуудаас зааж өгсөн байна. Түүний эдгээр аргуудыг Америкийн тагнуулын албаныхан 20 жил амжилттай хэрэгжүүлж ирсэн аж. Тэгвэл бид та бүхэндээ номон дээрх хамгийн хялбар болоод үр нөлөөтэй аргуудаас түүвэрлэн хүргэж байна. Бүсгүй та эдгээр аргуудыг сурч, хүссэн залуугаа өөртөө татаарай.

Бүсгүй таныг 200% дур булаам болгох аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Толгойгоо бага зэрэг хажуу тийш болгох

Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү толгойгоо гилжийлэгдэг гэдгийг та мэдэх үү? Бизнесийн уулзалтын үеэр эрчүүд харин цэх сууж, толгойгоо өргөх нь хүч чадал, эрх мэдлийн бэлэгдэл болдог байна. Харин албан ёсны биш уулзалтын үеэр толгойгоо хажуу тийш гудайлгах нь тэр танд итгэж байгаа гэсэн үг. Амьтнаар төсөөлөх юм бол гүрээний судсаа зөвхөн өөрсдийн өхөөрдөм гэж бодсон, ямар нэг гэм хор учруулахгүй гэсэн зүйлдээ л харуулдаг. 

Сөрөг тал: Толгойгоо хэт гилжийлгээд нүдээ эргүүлэх нь эсрэг хүнд түүнийг үл тоомсорлож, анхаарахгүй байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ.

Толгойгоо бага зэрэг хажуу тийш болгох

2 Хөмсгөөрөө тоглох

Уулзалт, хурлын үеэр хөмсгөө өргөх нь сайны дохио. Тэр ямар нэг уурлаж, уцаарласан байдал гаргахгүй гэсэн үг. Бидний тархи энэ мэдээллийг 2м-ийн зайнаас хүлээн авах чадвартай. Хэрвээ танихгүй хүн танд таалагдаад байвал иймэрхүү дохио өгөөд үзээрэй. 

Сөрөг тал: Хэтэрхий удаан ширтэлцэх нь таныг уйтгартай, ууртай харагдуулна.

Хөмсгөөрөө тоглох

3 Шүдээрээ биш нүдээрээ инээх

Үнэхээр хөгжилтэй зүйл тохиолдсон үед тархи эндорфин ялгаруулж эхэлдэг. Сайхан уур амьсгалтай газар байхаараа хүмүүс харилцаа үүсгэх гэж оролдож, аль болох тэндээ удаан хугацаанд байхыг хүсдэг. Хүн инээхэд нүдний орчимд жижиг үрчлээ үүсэж, хацарны яс, уруул өргөгддөг. Хуурамчаар инээнэ гэдэг тийм ч амар биш шүү. Хөгжилтэй, инээдтэй зүйл дотроо бодох хэрэгтэй. 

Сөрөг тал: Хүйтэн харц болон албадсан инээмсэглэл, амаа том ангайж инээх нь муухай харагддаг.

Шүдээрээ биш нүдээрээ инээх

4 "Гуйх, өршөөх, уучлаарай" гэдэг үгийг март

Таалагддаг хүн тань танд талархал илэрхийлвэл "Зүгээр дээ" гэхийн оронд "Чи миний оронд байсан бол ижилхэн зүйл хийх байсан даа" гэх маягаар хариулт өгөх хэрэгтэй. Иймэрхүү зүйл сонссон хүнд танд өртэй юм шиг, танд ямар нэг зүйл хийж өгөх хэрэгтэй мэт сэтгэгдэл төрдөг байна. Түүнээс багахан зэргийн тусламж авахдаа битгий эргэлзээрэй. Зөвлөгөө асуух, ямар нэг зүйл сонгохдоо туслуулах, уншиж буй номыг нь түр хугацаанд ашиглах зэрэг жижигхэн боловч чухал асуудлаа түүнтэй ярилцаарай. Таныг хүндэлдэг хүнтэй найз байх сайхан биш гэж үү?

"Гуйх, өршөөх, уучлаарай" гэдэг үгийг март

5 Шивнэж ярих

Ярилцах байх үедээ эвгүй байдалд орохгүйн тулд хөнгөхөн хөгжилдөөд ав. Энэ нь харилцан яриагаа сонирхолтой байлгаж, тайван уур амьсгал бүрдүүлэх маш энгийн арга юм. Шивнэх гэдэг нь харилцааны маш дотно хэлбэр бөгөөд түүн рүү бага зэрэг ойртоод, нууц юм хэлж байгаа юм шиг шивнэх маягаар хөгжилтэй зүйл хэлээд үзээрэй. Эсрэг хүн тань илүү сайн сонсохын тулд өөрийн мэдэлгүй тань руу ойртох болно. Хувийн орон зайд нь бага зэрэг халдах нь харин ч бүр хүмүүсийг ойртоход тусалдаг байна. 

Сөрөг тал: Чанга ярих, хойшоо налж суух, зайгаа барих

Шивнэж ярих

6 Өөрийгөө магтах боломж олго

Бусдыг магтах хамгийн сайн арга бол тэдэнд өөрийгөө магтах боломж олгох юм. Ярилцаж байх үеэрээ эсрэг хүнийхээ гаргасан амжилт болон давуу чанарын талаар ярь. Тэгээд гайхсан байртай "Чи үүнийг үнэхээр өөрөө хийсэн юм уу?", "Яаж ийм зүйлийг ингэж сайн хийгээ вэ?" зэрэг асуултыг асуугаарай. Энэ нь тэднийг өөрийгөө магтан сайшаах сайхан боломж болно. Мөн 3-дагч этгээдийн зүгээс буюу "Манай найз чамайг их хөгжилтэй гэсэн", "Чамайг их хөдөлмөрч гэсэн" зэрэг магтаалыг хэлээрэй. 

Сөрөг тал: Хэрвээ та хүний амжилт, давуу талыг бус гадаад төрх байдал, бусад байдлаар нь магтвал харин ч бүр магтаал биш юм шиг сонсогдоно. Их үнэ цэнээр олдсон амжилтыг анзаарч үзэхэд хүн бүр л дуртай байдаг.

Өөрийгөө магтах боломж олго

7 Түүний өмнө алдаа гаргах

Ярианыхаа үеэр тодорхой алдаа гаргаж, ярилцагч тань таныг зөвтгөх боломж олгоорой. Эсрэг хүн тань өөртөө илүү итгэлтэй байхын дээр таныг ч маш ойлголт сайтай хүн юм гэж бодох болно. Хүмүүс нийтлэг зүйлтэй байхдаа бие биетэйгээ илүү их харилцах боломж гардаг. 

Түүний өмнө алдаа гаргах

8 Аяга тавганд анхаарал тавь

Хүмүүсийн 70% нь хоол идэж байх үедээ харилцаанд ордог. Энэ үед гаргасан үйлдлээр нь бас тэдний дотоод сэтгэлийг мэдэх боломжтой. Хэрвээ эсрэг хүн тань аягаа хана шиг өрж тавиад байвал тэр таниас зайгаа барихыг хүсэж байж болох юм. Мөн та түүний хоолноос амсаж болох эсэх талаар асуугаарай. Энэ нь бага зэрэг ичгүүртэй санагдаж магадгүй ч амжилттай болсон үед та 2-ыг илүү дотно болгодог.

Аяга тавганд анхаарал тавь

9 Эсрэг хүнийхээ уруулыг харах

Уруулаа гараараа болон өөр ямар нэг зүйлээр дарах нь тухайн хүн ичиж байгааг илтгэдэг. Хэрвээ та ямар нэг таагүй асуулт асуух эсвэл тохиромжгүй сэдэв сонговол харилцагч хүн тань уруулаа ингэх магадлалтай. Уруулнаас гадна нүдний хүүхэн харааг бас сайн ажиглавал томорч, жижгэрч байгааг мэдэх боломжтой. Хүний хүүхэн хараа өөрийн дуртай зүйлээ харсан үедээ хэмжээгээрээ томордог юм. Эсрэгээрээ нүдээ онийж, уруулаа жимийх, эвшээлгэх зэрэг нь таагүй сэтгэгдэл төрсний шинж.

Эсрэг хүнийхээ уруулыг харах

10 Бүх зүйл бодсоноор тань сайхан биш байвал кинон дээр яадгыг сана

Ийм харьцааг "Шороон замын хууль" гэж нэрлэдэг бөгөөд ихэвчлэн ямар нэг асуудал учирсны дараа бие биедээ сэтгэлтэй болсон хүмүүст тохиолддог. Гэвч энэ төрлийн харилцаа нь анхнаасаа тайвнаар эхэлсэн харилцаанаас илүү удаан хугацаанд үргэлжилдэг байна. Кинон дээр гол дүрийн хосууд нэг нэгнээ үзэн ядаж байгаад дараа нь бие биедээ маш их хайртай болдог шүү дээ.

Бүх зүйл бодсоноор тань сайхан биш байвал кинон дээр яадгыг сана

Бусад үйл хөдлөлүүд:

  • Зөөлөн хүрэх - Нөгөө хүндээ санамсаргүй байдлаар зөөлөн хүр. Тохойгоороо зөөлөн цохих, мөрөн дээрх тоосыг гөвж байгаа мэт жүжиглэж нуруугаараа хүрээрэй.
  • Толгойгоо дохих - Урт хугацааны туршид түүнтэй юм ярьж байхдаа санал нийлж байгаагаа илэрхийлэн толгойгоо аажуухан дохиорой.
  • Шударга байх - Сул тал, мөрөөдөл, нууцхан бодож явдаг зүйлсээсээ хуваалц.
  • Хүйтэн хөндий мэдрэмж төрүүлэх - Заримдаа иймэрхүү зан гаргах нь эсрэг хүний чинь сонирхлыг татах болно.
  • Сонирхол - Ижил төстэй сонирхолтой хүмүүс хамгийн сайн тохирдог гэдгийг та мэдэх үү?

Бусад үйл хөдлөлүүд:

Үүнээс харахад ижил зан төлөвтэй хүмүүс хоорондоо хамгийн сайн тохирдог болохыг харах боломжтой. Хэрвээ та бизнесийн хамтрагч, шинэ дарга, эсвэл хайртай хүнтэйгээ дотносохыг хүсвэл үүнийг анхаараарай.

  • Дотно байх - Харилцааны хамгийн чухал зүйл бол тав тух, аюулгүй байдал. Заримдаа тухайн хүний хувийн орон зайд нь бага зэрэг нэвтрэх гэж оролдоорой. Энэ нь та 2-ыг илүү дотносуулах болно.
  • Цагийг хамт өнгөрөөх - Удаан хамт байх тусмаа бие биенийхээ бодол, үйл хөдлөлд нөлөөлдөг болно.
  • Уулзах цагаа удаан байлгах - Үргэлж уулзаад байвал хамт байх цаг тань богиноссоор байдаг. Энэ нь мөн эсрэгээрээ, уулзахгүй байх тусам үргэлжлэх хугацаа урт байдаг. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()