Жеймс Камерон “Титаник” кинон дээр Рөүз яагаад Жейкд хаалганы тавцан хуваалцаагүйг тайлбарлажээ!

Хамгийн өндөр ашиг орлоготой киноны тоонд багтдаг, бүх цаг үеийн шилдэг уран бүтээлүүдийн нэг болох Титаник нь нээлтээ хийгээд, хэдийн 20 гаруй жил өнгөрчээ. Хүн бүрийн сэтгэлийн нарийн утсыг хөндөж, хэзээ ч мартамгүй гайхалтай дурсамжийг бий болгосон тус уран бүтээлийг үзээгүй хүн гэж үгүй болов уу? Харин энэхүү киног үзсэн хүн бүрийн толгойд нэг асуулт урган гарсан нь "Жейк яагаад Рөүзтэй хамт эвдэрхий хаалган дээр хэвтэж, амьд үлдэхийг хүсээгүй юм бол?". Тэгвэл энэхүү асуултанд тус киноны найруулагч Жеймс Камерон (James Cameron) хариулт өгчээ. 

Жеймс Камерон “Титаник” кинон дээр Рөүз яагаад Жейкд хаалганы тавцан хуваалцаагүйг тайлбарлажээ!

Үзэгчдээс өндөр үнэлгээ авч чадсан "Титаник" кино нь 1997 онд дэлгэцнээ гарч, тухайн жилдээ Оскарын наадмаас 11 шагнал авч чадсан билээ. Өнөө хэр нь хүмүүс тухайн киног ярилцаж, гайхан биширдэг нь "Титаник"-ийн чанар чансааг харуулна. 

Тэгвэл бидний дунд өнөө хэр нь нууц хэвээр байгаа нэг зүйл бол Жейкийн амьд үлдэх боломж хэр байсантай холбоотой зүйл билээ. Хөлөг онгоц мөсөн уул мөргөж, хүмүүс хүйтэн далай руу унах үед, Рөүз нэг эвдэрхий хаалган дээр гарч хэвтдэг. Үнэн хэрэгтээ Жейк, Рөүзийн хажууд хэвтэж, амьд гарах боломж хангалттай байдаг. Үүнийг ч хүмүүс онолын үүднээс баталж, тэр хоёрыг багтах зай байгааг ч харуулсан. 

Харин тус киноны ерөнхий найруулагч Жеймс Камерон хүн бүрийн мэдэхийг хүссэн тус асуултанд хариулахдаа "Киноны эх зохиолын 147 хуудсанд угаасаа л Жейкийг үхэхээр дүрсэлсэн байсан. Хэрэв Жейк үхэлгүй амьд үлдсэн бол кино утгагүй болно. Гол санаа ч байхгүй болох байсан. Титаник эхлэхдээ Рөүз өөрийнх нь төлөө амиа зориулсан Жейкийг үгүйлэн санаж эхэлдэг шүү дээ" хэмээжээ.

Түүний хариултыг эргэцүүлэн бодвоос, үнэхээр "тийм ч" юм шиг. Сайн уран бүтээл үзэгчдэд заавал нэг асуулт үлдээж, олон жилийн турш яригдах ёстой хэмээгддэг. Тэгвэл Титаник бидэнд яахын аргагүй сонирхолтой асуулт үлдээж, олон таамаглал дэвшүүлэх боломжийг олгосонд нь талархах ёстой мэт...

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()