Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 51 хувийг "Жаст" групп барьцаалж Англи, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас нийт 51 сая ам.долларын зээл авсан асуудлыг Олон улсын Арбитрын шүүх хэлэлцжээ. Улмаар Олон улсын Арбитрын шүүхээс “Стандарт” банкны нэхэмжилсэн 109 сая долларыг 51 сая ам.доллар болгон бууруулж, “Эрдэнэт” үйлдвэрийг төлөхийг үүрэг болгосон шийдвэрийг гаргажээ. Энэ талаар Хууль зүйн, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос тодрууллаа. Тэрбээр "Энэ маргаанд Засгийн газар тал болж оролцоогүй. Засгийн газарт хүлээх үүрэг байхгүй. Маргаан бол цэвэр "Эрдэнэт үйлдвэр", "Стандарт" банк хоёрын асуудал. Тэр баталгаа гаргасан гэдэг асуудалд эрүүгийн хэрэг 2013 оны үед үүссэн, АТГ-т шалгагдаж байгаа.Шүүхийн шийдвэрийг нь биелүүлээгүйтэй холбоотой алданги, хүү зэрэг байдаг. Яг тэр битүүмжилсэн гэдэг нь худлаа. Байдал амаргүй байгаа юм билээ. Давж заалдах ажиллагаа нь хийгдсэн ч олигтой юм болоогүй шинжтэй. Нийт дүнгээрээ 51 сая ам.долларын үндсэн зээл. Үлдсэн яригдаад байгаа зүйл нь алданги, хүү, торгууль гэсэн юмнууд. Тэрэн дээр нь "Эрдэнэт үйлдвэр"-ийнхэн "Стандарт" банктай ярих бололцоо байгаа. Үүнд нууцалсан зүйл байхгүй. Байнга л ярьж, Ардчилсан намынхан улс төржүүлээд байгаа юм билээ" гэв.