1
Цайны мөнгө өгөх
Америкт "Макдональдс"-аас (McDonald's) өөр газар та хоол идсэн бол нийт тооцооныхоо 15-20%-ийг зөөгчид цайны мөнгө болгон үлдээх хэрэгтэй. Гэхдээ хэрвээ тантай муухай харьцсан, хоолыг тань асгасан бол цайны мөнгө үлдээхгүй байж болно. Харин Австрали болон Францад зөвхөн тооцоогоо л төлөхөд хангалттай.
2
Бэлэг болон ил захидал
Тайванд бэлгийг маш хүндтэй зүйл гэж үздэг учир бэлэг авах үед хоёр гараараа авдаг. Харин Америкт бэлэгний тал дээр төдийлөн толгойгоо гашилгадаггүй байна. Тэд дэлгүүрээс мэндчилгээний үгтэй ил захидал худалдан аваад л бэлэглэчихдэг ажээ. Хамгийн энгийн нь ил захидлын хамтаар бэлэг, мөнгө дагалддаггүй гээд бод доо.
3
Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх
Францад нийтийн тээврийн хэрэгсэл дотор, олон нийтийн газар утсаар чанга ярих хориотой байдаг. Харин Америкт хувийн амьдралаа чангаар яриад явж байсан ч хэн ч таныг анзаарч харахгүй.
4
Халууны шил
Халууны шилийг ихэнхдээ бид сугандаа хийж хэмждэг. Харин Америкчууд амандаа хийж халуунаа хэмждэг бол Европчууд тус шилийг шулуун гэдсэндээ хэмждэг байна.
5
Анхааруулга
Хутга, хайч гэх мэт ямарваа нэгэн зүйл дээр анхааруулга бичээгүйн улмаас шүүхэд дуудагдаг орон Америкаас өөр байхгүй л болов уу. Тиймээс Америкийн үйлдвэрлэгч байгууллагууд бүхий л зүйл дээрээ учирч болох аюулыг тэмдэглэж, анхааруулга хийж бичсэн байдаг.
6
Аварга порц
Францын рестораны хоолыг нэг хүн идэхэд л хангалттай байдаг. Харин Америкчуудын нэг порцыг бараг л долоо хоног идэх боломжтой гээд бод доо. Тиймээс ч хямд үнээр ихийг гэх журам Америкт баримтлагддаг байна. Тэд өрсөлдөгч байгууллагынхаа үйлчлүүлэгчдийг энэ аргаар татаж авахыг оролддог.
7
Хямдрал
Грект хэрвээ хүрэлцэн ирсэн зочинд тань гэрийн чинь ямар нэгэн эд хогшил таалагдсан бол та тухайн зүйлийг зочиндоо бэлэглэх ёстой гэсэн заншил өнөөг хүртэл мөрдөгддөг ажээ. Харин Америкт хэрэггүй зүйлээ хямд үнээр худалдаалдаг байна.
8
Илүүдэл жин
Японд тусгай аргаар илүүдэл жинтэй тэмцдэг бол Америкт та жингээ хасаж чадсан бол бараг л алдартан болдог. Хэрвээ та жин хасаж чадсан саятан байвал таны бизнесийн талаар гэхээсээ илүү хэрхэн жин хассан талаар чинь л хүмүүс ярих болно.
9
Үйлчилгээ
Мексикт таны захиалсан коктейлийг бармен хийхийг хүсэхгүй байвал тухайн коктейль дууссан хэмээн хэлнэ. Харин Америкт 3 минут тутам зөөгч таны ширээний хажууд ирж хэрэгтэй зүйл байгаа эсэхийг асуух болно. Тиймээс л цайны мөнгө өндөртэй байдаг бололтой.
10
Гурван литрийн дарс
Португалчууд дарсанд хамгийн дуртай хүмүүс. Гэсэн ч тэд аль болох баяр ёслолоор хэрэглэж багахан хэмжээтэйг ууж хэрэглэдэг. Гэтэл Америкчууд дарсыг 3, 6 литрээр нь уудаг байна. Тэд жүүсийг ч гэсэн их хэмжээгээр ууж чадна.
11
Бичиг үсэг тайлагдаагүй байдал
Бичиг үсэг тайлагдсан байдлаараа Герман нэгт ордог бол, Америк 44-т багтдаг байна. Хэдийгээр Америкчууд жил бүр их хэмжээний ном худалдаж авдаг ч энэ нь тэдний мэдлэгийн түвшинд нөлөөлдөггүй бололтой. Заримдаа оюутнууд профессоруудынхаа самбар дээрхи алдааг засах нь ч бий.
12
Төрсөн өдрийн эзнийг дайлах
Ихэнхи орнуудад хэрвээ та төрсөн өдөрт уригдсан бол тухайн төрсөн өдрийн эзнийхээс цатгалан гардаг. Харин Америкт төрсөн өдөрт уригдсан хүмүүс төрсөн өдрийн эзнийг амтат хоолоор дайлдаг байна.
13
Хууль бол хууль
Португалд дарс болон шар айргийг бүхий л насны хүмүүст худалдаалдаг байна. Харин Америкт та 30 настай харагдаж байсан ч иргэний үнэмлэхийг тань шалгах болно. Хууль л бол хууль шүү дээ.
14
Туслахын туслах
Супермаркетуудад ихэнхдээ таны худалдаж авсан зүйлийг касс эсвэл та өөрөө уутандаа хийдэг. Тэгвэл Америкийн бүх супермаркетуудад савлагч гэх тусгай хүн ажилладаг байна.
15
Тэжээвэр амьтанд хайртай
Америк нэг хүнд ноогдох муурны тоогоороо дэлхийд нэгт ордог байна. Тэд гэрийн тэжээвэр амьтдад маш их хайртай. Тиймээс ч тэднийг хүүхдүүдээсээ илүү халамжилж, хооллодог байна. Харин Ирландад муурыг гэрийн тэжээвэр амьтны тоонд оруулдаггүй.
16
Бонус
Харин бүх орнуудыг нэгтгэдэг цорын ганц зүйл нь киноны дундуур сурталчилгаа гардаг явдал юм. Өмнө нь энэ зөвхөн Америкт л хэрэгждэг байжээ.