Хамгийн чанга дэглэмтэй шоронгоос оргож чадсан зартай бүсгүйчүүд

2018-02-01, 13:45
15,723

Бид өмнө нь дэлхийн өнцөг булан бүрийн хамгийн хатуу дэглэмтэй хорихуудаас онц ноцтойгоор оргон зугтааж чадсан эрэгтэй хоригдлуудын талаар олон удаа мэдээлж байсан билээ. Харин тэр бүр эмэгтэй хоригдлуудын оргон зайлсан мэдээлэл цацагдаад байдаггүй. Гэвч эмэгтэйчүүд эрчүүдээс дутахгүй овжин сэргэлэн, хурдтай хүчтэй байж, төмөр торны цаанаас гарсан тохиолдлууд хэд хэдэн удаа бүртгэгдсэн байдаг. Тэдний зарим нь багийн ажиллагааг гол хүчээ болгон ашигласан бол зарим нь зүгээр л зөв цаг үеэ олж чаджээ.

Хамгийн чанга дэглэмтэй шоронгоос оргож чадсан зартай бүсгүйчүүд

1 Дебора Гавин (Deborah Gavin)

1974 онд Дебора Гавин гэгч эмэгтэй Жеоржиа дах Балдвин мужийн эмэгтэйчүүдийн хорихоос оргож чаджээ. Тэрээр шоронд бүлэглэн дээрэм хийсэн хэргээр хоригдсон бөгөөд өмнө нь хэд хэдэн удаа оргож байсан ч удалгүй баригдсан байна. Харин энэ удаа тэрээр оргосныхоо дараа 2 хүүхдийнхээ хамт өмнө нь амьдарч буй Техас дахь Фрэнкстон руу явж чаджээ. Түүнийг нэрээ Дэбора Марфи (Deborah Murphy) болгож өөрчлөөд 33 жил эрх чөлөтэй амьдарсны дараа цагдаа нар түүнийг олж, баривчилсан байна. Түүний өгсөн мэдүүлэгт хамт хоригдож байсан хоригдлууд нь бэлгийн дарамт учруулсан  болон харуулуудад хүчирхийлүүлсний улмаас шоронгоос оргосон гэжээ. 1990 оны үед уг шоронг харуулууд хоригдлуудтай бэлгийн харьцаанд орсон гэсэн үндэслэлээр олон тооны гомдол гарч байсан бөгөөд 1993 онд эмэгтэйчүүдийг нүүлгэн шилжүүлж, хорих ангийг хаажээ. Гавин шоронгоос оргосон шалтгаанаа ил болгоход түүнийг суллах хүсэлтийг Жеоржио хотын засгийн газарт иргэдийн зүгээс гаргасан байна. 

Дебора Гавин (Deborah Gavin)

2 Маргещарет Б.Смит (Margaret B. Smith)

1974 онд Маргарет Б.Смитийг 200 гаруй ам.долларын чекийг хуурамчаар үйлдсэн хэргээр Хойд Каролинагийн Ралэй мужийн Эмэгтэйчүүдийн хориход 4 жилийг хорих ял оноосон бөгөөд тэрээр оргохоосоо өмнө сүүлийн хэдэн сарыг Робесон мужийн шоронд өнгөрүүлсэн байна. Нэг өдөр 7 настай охин нь түүнийг эргэж ирэхдээ маш муу мэдээ дуулгасан учраас гэр бүлээ хамгаалахын тулд оргох шаардлагатай болсон гэж тэр баригдсаныхаа дараа мэдүүлэгтээ хэлжээ. Гэсэн ч одоо хүртэл охиныг тухайн үед яг юу хэлснийг тэр хэнд ч хэлээгүй юм. Шоронгоос зугтаад тэр Флоридад ирж Маргарет Валеус (Margaret Valeus) нэрээр амьдарч байжээ. Эцэст нь 2015 онд Тусгай албаны цагдаагийн баг, Хойд Каролинагийн олон нийтийг хамгаалах тасгийн багийн хамтын ажиллагааны үр дүнд түүнийг гэрээс нь баривчилсан байна. 

Маргещарет Б.Смит (Margaret B. Smith)

3 "Гонгинуур" Фромме (Squeaky Fromme)

"Гонгинуур" хочит Фромме бол Чарлес Мансоны бүлгийн хамгийн итгэлтэй гишүүдийн нэг байсан юм. 1969 онд Мансоны гэр бүлийнхэн хэд хэдэн аллагын хэрэгт буруутгагдсан байна. Фромме харин  тэднийг өмөөрч бүр шүүхийн гадаа хүртэл хонож байсан удаатай. Мансоныг нэг шоронгоос нөгөө шорон руу шилжүүлэх бүрт Фромме түүний хажууд байхын тулд дагаж ирдэг байжээ. 1975 онд Фромме ерөнхийлөгч Жералд Фордыг (Gerald Ford) Сакраментод байх үеэр нь гал нээсэн бөгөөд халдлага үйлдэх гэж оролдсон хэргээр бүх насаараа шоронд суух ял авсан юм. Харин 1987 онд тэрээр Чарлес Мансоныг хавдар туссан гэдгийг сонсоод, түүнтэй уулзахын тулд Баруун Виржиниагийн шоронгоос амжилттай оргожээ. Гэсэн ч тун удалгүй баригдаж, 2009 он хүртэл хоригдоод, өршөөлийн хуулиар суллагдсан байна. 

"Гонгинуур" Фромме (Squeaky Fromme)

4 Ниантикийн 5 (The Niantic Five)

1984 онд 5 бүсгүй хамтарч Ниантикийн эмэгтэйчүүдийн хорихоос оргож чадсан байдаг. Тэд шоронгийн хамгийн их хамгаалалт бүхий хэсгийн цонхны ган хаалтан дундуур багтаж гарч чаджээ. Энэ шорон нь тухайн мужид цорын ганц байсан эмэгтэйчүүдийн хорих бөгөөд гадуураа торон хашаа, хана байдаггүй байна. Эдгээр эмэгтэйчүүдийн оргосон цонхны хаалт нь ердөө 19.7см-ийн өргөн, 38см-ийн өндөр зайтай аж. Шоронгийн харгалзагч нар хоригдлууд алга болсныг тэднийг хамгийн сүүлд харагдсанаас цагийн дараа буюу оройн тооллогоны үеэр л мэджээ. Гэвч тэдний эрх чөлөө удаан үргэлжилсэнгүй. 2 хоригдлыг оргосон өдрийн яг дараагийн өдөр, мөн 2 хоригдлыг түүний дараа өдөр барьж хорьсон бол үлдсэн нэг хоригдол 10 гаруй хоногийн дараа өөрөө эргээд иржээ.

Ниантикийн 5 (The Niantic Five)

5 Жүди Лин Хаймэн (Judy Lynn Hayman)

Мичиганий Фитсфиелд (Pittsfield Township) Товншип дэхь Хурон Валли (Huron Valley) эмэгтэйчүүдийн хорих ангиас 23 настай Жүди Лин Хэйман оргожээ. Дэтройт дахь дэлгүүрээс эмэгтэйчүүдийн хувцас хулгайлах гэж оролдсон гэх үндэслэлээр 2 жилийн ял сонссон тэрээр 1977 онд оргохдоо аль хэдийн 16 сарыг шоронд өнгөрөөчихсөн байсан юм. Сан Диегогийн албаныхан Мичиганий цагдаа нарын мэдээлэл дээр үндэслэн Хэймэнийг 37 жилийн дараа барьж авч чадсан. Хэймэн 1983 онд нэрээ Жэйми Левис (Jamie Lewis) болгон өөрчилсөн байжээ. Мичиганий хорих руу шилжихээсээ өмнө Сан Диегод хоригдож байсан бөгөөд цагдаа нар түүнийг өмнөх хулгайн хэргийнхээ жилийг гүйцээн суух ёстой гэж үзсэн боловч Хэймэн үүнийг эсэргүүцэж байсан юм. 1982 онд хэргээ хүлээсэн гэсэн үндэслэлийг түүний хуульч гарган тавьж, шүүхээс үүнийг үнэн гэж үзсэн тул тэрээр эрх чөлөөтэй нэгэн болжээ. 

Жүди Лин Хаймэн (Judy Lynn Hayman)

6 Саманта Лопез (Samantha Lopez)

Саманта Лопез нь Жеоржиа дах банкыг дээрэмдэхэд тусламж үзүүлсэн хам хэрэгтэн болох нь тогтоогдож 50 жил хоригдох болжээ. Тэрээр Калифорниа мужийн Дублины улсын засан хүмүүжүүлэх газарт ял эдэлж байх хугацаандаа өөрийн хайрт Роналд Макинтоштой (Ronald McIntosh) учирсан байна. Армийн нисэх онгоцны нисгэгч байсан Макинтош залилангийн хэргээр хоригдож байсан бөгөөд суллагдахад нь ердөө нэг жилийн хугацаа л үлдсэн байжээ. Тэд шоронгийн оффист ажиллаж байхдаа анх таарсан байна. 1986 онд Макинтош хорих ангийг нүүлгэн шилжүүлэлтийн үеэр оргон зайлсан ба 8 өдрийн дараа хулгайлсан онгоцтойгоо ирж Самантаг оргуулсан байна. Гэвч хосууд 10 өдрийн дараа цагдаа нарын ажиглаж байсан данснаас мөнгө авч, сүйн бөгж худалдан авч байхдаа баригдсан байдаг. Тэд баригдаж ирээд шоронд хуримаа хийсэн бөгөөд Макинтошийг агаарын журмыг зөрчиж, хоригдол оргуулахад тусалсан хэргээр 25 жилийн ял оноосон бол Самантад шоронгоос оргосон хэмээн дахин 5 жил нэмж өгчээ.

Саманта Лопез (Samantha Lopez)

7 Сусан ЛеФевр (Susan LeFevre)

3 хүүхдийн ээж Мари Валш (Marie Walsh) нь бохирын шугам сүлжээний салбарын төлөөлөгчтэй гэрлэж, 800.000 ам.долларын байшинд амьдарч, Лексус жийп унадаг байсан ч тэр үнэндээ Мари Валш байгаагүй юм. Цагдаа нар нэг л өдөр түүний хаалгыг тогшиж, Сусан ЛеФевр буюу 1976 онд Мичиганий хорихоос оргосноосоо хойш ашиглаагүй нэрийг нь түүнээс асуужээ. Тэр мансууруулах бодисны хэргээр шоронд 10-20 жил хоригдох ял аваад оргох хүртлээ нэг жил гаран хоригдсон байна. Түүнийг оргоход өвөө нь тусалсан бөгөөд Сусан цахилгаанаар хэрсэн төмөр хашааг давж, ойролцоох гудманд хүлээж байсан өвөө дээрээ очиж хамтдаа зугтсан байна. Хэдэн долоо хоногийн дараа Калифорниа руу явж, баригдах хүртлээ тэнд 32 жил амьдарсан тэрээр өөрийгөө Сусан ЛеФевр гэдгээ хүлээн зөвшөөрснөөс гадна ялаа үүрэхэд бэлэн байна гэдгээ хэлжээ. Мөн мансууруулах бодисыг эмчилгээний журмаар хэрэглэдэг байсан бөгөөд цагдаа нарын хэлж байгаа шиг дамлан наймаалдаггүй байсан талаараа хэвлэл мэдээллийнхэнд ярьсан байна. Түүний өмгөөлөгч Сусанд энэ түүний анхны хэрэг учраас буруутай гэдгээ хүлээн зөвшөөрвөл бага ял онооно гэж зөвлөсөн боловч хэрэг буруугаар эргэж, шүүхээс түүнд насаар нь хорих ял өгчээ.  Гэсэн ч ЛеФеврийн шинэ өмгөөлөгч шүүгчээс хэргийг дахин нэг авч хэлэлцэхийг хүссэний хариуд шүүхээс түүнд оргосон хэрэгт нь 2 жилийн ял оноож, өмнөх мансууруулах бодисны хэргийг нь Мичиганий шүүхэд шилжүүлжээ. Харин Мичиганий шүүх түүнд энэрэнгүй хандаж, эрх чөлөөг олгосон юм. 

Сусан ЛеФевр (Susan LeFevre)

8 Сара Жо Пендэр (Sarah Jo Pender)

2000 онд Сара Жо Фендэр мансууруулах бодисны наймаачин Ричард Халлтай (Richard Hull) "Phish" тоглолтын үеэр танилцаж, удалгүй Андрев Каталди (Andrew Cataldi), Трисиа Нордмэн (Tricia Nordman) нартай хамт Индианаполис (Indianapolis) дах байшинд хамтдаа амьдарч эхэлжээ. Нэгэн өглөө Фендэр ойролцоох дэлгүүрээс буу худалдан авч, орой нь Халл түүгээр нь хамт амьдардаг хүмүүсээ буудан хороосон байна. Фендэр аллагын үеэр гэртээ байгаагүй бөгөөд түүнийг ирэхэд байшин нь цусаар будагдсан байсан аж. Ингээд Фендэр Халлд туслан, цогцоснуудыг бүтээлгээр ороогоод, машиндаа ачин хогийн цэг дээр хаяхаар явсан байна. Тэр хэргийн талаар цагдаад огтхон ч мэдэгдээгүй бөгөөд маргааш нь юу ч болоогүй юм шиг ажилдаа иржээ. Хожим нь энэ талаараа Халлын дараачийн золиос болохоосоо айсан учраас юу ч хийгээгүй гэсэн байна. Хэргээс хойш хэдэн өдрийн дараа Халл хүн амины хэрэгт сэжиглэгдэж баривчлагдсан бол Фендэрийг дараа өдөр нь барьжээ. Тэднийг баривчилснаас бараг жилийн дараа Фендэр энэ бүхнийг сэдэж, Халлаар хохирогчдыг хөнөөлгөсөн нотлох баримтууд гарч ирсэн тул ахлах шүүгч түүнийг "Эмэгтэй Чарлес Мансон" хэмээж, 110 жилийн хорих ял оноосон. Харин 2008 онд Фендэр Роквилле (Rockville) дэх хорих ангиас хуучин нэг өрөөнд хоригдож байсан хоригдол Жэйми Лонг (Jamie Long) болон офицер Скотт Спитлер (Scott Spitler) нарын тусламжтай оргож чадсан юм. Офицер Скотт Спитлерийн мэдүүлэгт Фендэриийг шоронгийн автобусанд суулгаад хашааны гадаа гаргасны дараа Лонг түүнийг машиндаа суулгаад зугтсан гэжээ. Хожим Фендэрт тусалсан хам хэрэгтнүүдийг хоёуланд нь шийтгэл хүлээлгэсэн байна.

Сара Жо Пендэр (Sarah Jo Pender)

9 Лимерик Гаол (Limerick Gaol)

1830 онд болсон Лимерик Гаолын түүх үнэхээр гайхалтай. 9 эмэгтэй шоронгоос оргож чадсаны дээр тэдний нэг нь нялх хүүхэдтэй байсан гэдэг. Ирландын шоронгоос өөр шорон руу шилжүүлэхээс хэдхэн цагийн өмнө тэд оргож амжжээ. Оргохоосоо өмнө хэн нэгнээс нууцаар хуурай, нитритийн хүчил, жижиг төмөр зэргийг авч, амжилттай зугтсан байна. Мөн шоронгийн гадна байсан 2 эрэгтэй засварчдын шатыг ашиглан эмэгтэйчүүдийн хорих өрөөнд нэвтэрч чаджээ. Тухайн 2 эрэгтэй өрөөний цоожыг эвдэх гэж тэнд орсон бөгөөд энэ нь маш их чимээ гарах байсан тул орой болтол хүлээсэн гэдэг. Учир нь шоронгийн хоригдлууд орой бүр хоор дуу дуулдаг аж. Ингээд тэд цоожыг эвдэж, нэг нэгээрээ гаран, 3 хананы цаадах эрх чөлөөт ертөнцөд ороод алга болжээ.

Лимерик Гаол (Limerick Gaol)

10 Ассата Шакур (Assata Shakur)

Хамгийн алдартай эмэгтэй хоригдлуудын нэг бол Ассата Шакур буюу Жоанне Чэсимард билээ. Тэр Африк-Америк гаралтай, Хар арьстнуудын эрхийн төлөө тэмцэгч холбооны гишүүн, хип хоп дуучин Түпак Шакурын (Tupac Shakur) хойд авга эгч нь юм. Тэрээр маш олон цагдаа, тэмцэгч нар амиа алдсан Нью Жерси Турнпайкд (New Jersey Turnpike) болсон  буудалцаанд оролцсон бөгөөд 4 жилийн дараа төрийн албан хаагч болон өөр бусад 7 босогчдын аминд хүрсэн үндэслэлээр насаараа хоригдох ял сонсжээ. Түүнийг хоригдсоноос хойш хар арьстнуудын эрхийн төлөө тэмцэгч холбооны гишүүд хэрхэн Ассатаг оргуулах төлөвлөгөө зохиож эхэлсэн байдаг. Ингээд тэд шоронгийн автобусанд байсан 2 харгалзагчийг барьцаалан, машиныг нь ашиглан Ассатаг оргуулжээ. Ингээд шоронгоос холдоод машинаа сольж, аюулгүй газар руу явцгаасан байна. Үүний дараа Шакур Куба руу зугатааж, тэндээ улс төрийн эрх мэдэлтэй болсон. 2013 онд тусгайгаас гаргасан "Эрэн сурвалжлагдаж" байгаа хэрэгтнүүдийн жагсаалтанд ганцхан эмэгтэй байсан нь Ассата Шакур байсан юм. Одоо тэрээр 70 хүрч байгаа бөгөөд Кубад амьдарч байх магадлалтай.

Ассата Шакур (Assata Shakur)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()