1
Арьсыг гэрэлтүүлнэ
Нунтаг кофег нүүрэндээ түрхэх нь гэмтсэн арьсыг анагаах шидтэй аж. Мөн арьсны үхжсэн хэсгийг гуужуулж, үрчлээс тэнийлгэх ач тустай. Нунтаг кофе ашиглан гэрийн нөхцөлд хэрхэн арьсаа арчлах тухай дараах зааврын дагуу хийгээрэй! Дунд зэргийн хэмжээтэй аяганы дундуур бүлээн ус хийж дээрээс нь нэг халбага нунтаг кофе, жижиг халбага эпсом давс хийж хутгана. Эхлээд нүүрээ усаар норгож чийглэнэ. Дараа нь бэлдсэн скрабаа нүүрэндээ сайн үрж арьсаа гуужуулна. Эцэст нь нүүрээ дахин бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Таны нүүр гэрэлтэхийг та мэдрэх болно!
2
Целлюлитийг багасгана
Таныг целлюлит (cellulite) зовоогоод байна уу? Та доорх зааврын дагуу скраб (scrub) хийж өөрийн асуудалтай хэсэгт түрхээрэй! Энэ нь цусны эргэлтийг сайжруулж, мөн арьсан дахь илүүдэл усыг гадагшлуулдаг байна.
Бэлтгэх заавар: Та 2 халбага нунтаг кофег жижиг аяганд хийгээрэй. Үүн дээрээ 2 халбага хайлуулсан кокосын тос хийгээрэй. Таны хэрэглэж байгаа кокосын тос 100 хувь байгалийн гаралтай байх хэрэгтэй. Орцуудаа нэгтгэж, сайтар хутган зуурмаг болгоорой. Ингээд л таны кофе болон кокосын тостой скраб бэлэн болох аж. Үүгээрээ арьсаа сайтар үрнэ.
3
Үсний өнгийг сэргээнэ
Үсэндээ шампунь түрхсэний дараа бага хэмжээтэй кофений үр нэмж угаагаарай. Ингэж үсээ угааснаар таны үсийг өнгөлөг болгох аж.
4
Нүдний хаванг бууруулна
Та кофег зөвхөн нойроо сэргээхийн тулд уудаг уу? Нойр тань сэргэсэн ч хавантай нүдтэй бол бас л хэцүү... Өглөөд кофег зөвхөн уух бус харин гоо сайхандаа ашиглаж болно. Хэрвээ та өглөөг хавантай угтсан бол кофены үрийг чийглэж, нүднийхээ ойр орчмоор түрхээрэй! Таны цусны эргэлтийг сайжруулж хаванг бууруулах шидэт үйлчилгээ үзүүлэх болно.
5
Цусны эргэлтийг сайжруулна
Кофений үрээ ахиухан устай хольж жижиг дөрвөлжин болгон хөлдөөнө. Нүүр болон биеийн асуудалтай хэсгүүдийг арчиж, цусны эргэлтээ сайжруулаарай.
6
Хуйхыг тайвшруулна
Үс арчилгааны хамгийн гол хэсэг нь хуйхны арчилгаа байдаг. Бид шампунийг үсэнд зориулсан гэж боддог ч үнэндээ хуйханд зориулагдсан байдаг. Кофений үрийг хуйхандаа түрхсэнээр арьсны үхэжсэн эсүүдийг зайлуулж хуйхыг тайвшруулдаг аж. Энэ нь үсний ургалтанд ч мөн сайнаар нөлөөлдөг байна.
7
Хөлийг тайвшруулна
Олон хүмүүст хөлийн арьс хуурайших асуудал тулгардаг. Үүнийг шийдэж хөлөө амраах хамгийн хялбар аргыг танилцуулъя. 240 мл кокосны тос дээр 120 мл кофений үр, мөн 5 мл ванилин хийж хутгана. Бага зэргийн бүлээн усанд энэхүү жороо хийж хөлөө дэвтээж амраана. Таны арьсыг тайвшруулж, чийглэг толигор болгох хамгийн хялбар арга юм.