“Grammy Awards - 2018” сүр дуулиантай болж өнгөрлөө

Хөгжмийн ертөнцийн шилдэгүүдийг тодруулдаг “Grammy Awards”-ийн 60 дах удаагийн наадам энэ сарын 28-ны ням гаригт Нью-Йорк хотын "Madison Square Garden"-нд болж өнгөрлөө. Энэ үдшийн онцлох уран бүтээлчдээр Кендрик Ламар (Kendrick Lamar), Бруно Марс (Bruno Mars ) нар тодорлоо. Реппер Кендрик Ламар 5-н төрөлд шилдгээр шалгарсан бол Бруно Марс 6-н төрөлд нэр дэвшиж ялалт байгууллаа. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

“Grammy Awards - 2018” сүр дуулиантай болж өнгөрлөө

Энэ үдшийн оддын өмссөн гоёл олны анхаарлыг өөрийн эрхгүй татлаа. Алдарт дуучин Жонн Лежендийн (John Legend) эхнэр, загвар өмсөгч, хөтлөгч Крисси Тейган (Chrissy Teagen) мөнгөлөг өнгийн даашинзаар гоёжээ. Түүний энэхүү даашинзыг хэвлийд нь бойжих үр улам бүр тодотгож байв.

Жүжигчин, дуучин Хейли Стенфэйлд ( Hailee Steinfeld ) цагаан өнгийн даашинз дээр нил ягаан өнгийн гутал өмссөн нь бусдаас онцгой харагдуулсан билээ. Мөн тэрээр энэ үдшийн хамгийн дэгжин хувцасласан оддын жагсаалтанд зүй ёсоор багтсан юм. 

2017 он бол дуучин Калидийн (Khalid) хувьд амжилт бүтээлээр дүүрэн байсан. Тэрээр өөрийн уянгалаг дуунуудаараа хүн бүрийн сэтгэлийн нарийн утсыг хөндөж чадсан билээ. Тэрээр цайвар ягаан өнгийн загварлаг хослол өмссөн нь дуучин залуугийн инээмсэглэлтэй тун ч сайхан зохицож байв. 

Хамгийн сүүлд 2017 онд гарсан "Logan Lucky" кинонд дүр бүтээсэн жүжигчин Кейти Холмс (Katie Holmes) хар өнгийн даашинз, туфль хослуулсан нь түүнийг даруухан төдийгүй үзэсгэлэнтэй харагдуулж байлаа. 

Алдарт жүжигчин Вилл Смитийн хүү Жэйден Смит (Jaden Smith) нь  үргэлж олны анхаарлын төвд байдаг билээ. Энэ удаад ч мөн тэрээр өөрийн стиль имиджийг алдалгүйгээр, хэлхгэр цамц, чимэглэлтэй өмд өмсч иржээ. 

Этгээд чамин хувцаслалтаараа үргэлж олны анхааралд явдаг дуучин Лэйди Гага ( Lady Gaga ) энэ жил урт хормойтой, оноотой даашинзаар гоёжээ. Энэ түүнийг улам бүр эрхэмсэг болоод эрч хүчтэй харагдуулж байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

Залуу насны эрч хүчээр бялхаж явдаг цоглог дуучин Майли Сайрус (Miley Cyrus) тунчиг даруухан хувцасласан харагдана. Харин танд түүний энэхүү шинэ имидж таалагдаж байна уу? 

Дуучин Жонн Леженд (John Legend) "Burberry" брэндийн хослол, "Chopard" цагаар гоёсон байна.

АНУ-ын Техас мужаас гаралтай дуучин, жүжигчин Келли Кларксон (Kelly Clarkson) алтан шаргал өнгийн чимэглэлтэй хар даашинзаар гоёжээ. Тэрээр багагүй жин нэмсэн ч дур булаам харагдаж байсныг нь дурдах хэрэгтэй болов уу.

"Carpool karaokе" шоугаараа Монголчуудын сайн танил болсон продьюсер, жүжигчин Жеймс Корден (James Corden) "Burberry" брэндийн хослолоор гангарчээ. 

Дуучин Пинк (Pink) өөрийн охиныг дагуулсан ирсэн ба ягаан, хөх өнгийн өдөн даашинзаар гоёсон байна. Гэхдээ хүмүүсийн нүд түүний даашинз бус охин дээр нь тусч байсныг онцлох хэрэгтэй.

Бэлгийн чиг хандлагаасаа болж олны шүүмжлэлд нилээдгүй өртөөд байгаа Английн дуучин Сэм Смит (Sam Smith) ногоон өнгийн хослол өмсөж ирсэн нь бас л учиртай...

Алдарт "Fifth Harmony" хамтлагийн дуучин Камила Кабело (Camila Cabello) нь бие даасан уран бүтээл туурвих болсноор, илүү алдаршиж хүн бүрийн сонорыг мялаасан хит дуунууд гаргасан билээ. Тэгвэл дуучин бүсгүй нь энэ удаагийн наадамд час улаан өнгийн тансаг даашинзаар гоёж ирсэн байна.

Жүжигчин, дизайнер, модель, продьюсер зэрэг олон мэргэжилтэй дур булаам бүсгүй Хэйди Клум (Heidi Klum) энэ үдэш үнэхээр гайхалтай харагдаж байлаа. Хэдийгээр 40 нас хол давсан ч түүний гоо үзэсгэлэн, сайхан бие өнөө хэр нь хүн бүрийн анхаарлыг татаж чадаж байна. 

Дуучин Бруно Марсийн (Bruno Mars) хувьд шагналын хур буусан үдэш байлаа. Тэрээр:

  • Шилдэг R&B дуу - "That's What I Like"
  • Оны шилдэг дуу - "That's What I Like"
  • Оны шилдэг цомог - "24K Magic"
  • Шилдэг дуу бичлэг - "24K Magic"
  • Шилдэг R&B цомог - "24K Magic"
  • Шилдэг R&B үзүүлбэр - "That's What I Like"

Рэппэр Жэй Зи (Jay-Z) болон түүний эхнэр попын хатан хаан Беойнси (Beyonce) нар өөрсдийн том охин Блү Иви Картерийг (Blue Ivy Carter) дагуулж ирсэн харагдана.

Шагнал гардуулах ёслолын дундуур Youtube-т тэсрэлт хийж, энэ зуны хит дуу болсон "Despacito "-г уран бүтээлч Luis Fonsi, Daddy Yankee нар хамтран дууллаа. 

(DJ Khaled), Рианна (Rihanna), Брайсон Тиллер (Bryson Tiller) нар "Wild Thoughts" дуугаараа энэ үдшийг тайзыг эзэгнэх шиг л боллоо. 

Амжилт бүтээлээр дүүрэн жилийг үдсэн рэппэр Кэндрик Ламар (Kendrick Lamar) энэ үдэш үнэхээр бусдаасаа онцгой байлаа. Таван төрөлд шилдгээр шалгарсан тэрээр тайзан дээр ч сүрдмээр байлаа.

Мөн дуучин (Lady Gaga) энэ үдшийн бас нэгэн чимэг байлаа. Сахиусан тэнгэр газарт буугаад ирээ юү? гэлтэй түүний үзүүлбэрийг хүмүүс сэтгэл догдлон хүлээн авлаа. Тэрээр  "Joanne" , "Million Reasons" зэрэг дуугаараа ая дуугаа өргөсөн юм.

Ингээд та бүхэндээ энэ удаагийн наадамд шагнал хүртсэн дуучид болон уран бүтээлүүдийг танилцуулъя.

 "Оны шилдэг цомог" номинацид:

Awaken, My Love!" — Childish Gambino

“4:44” — Жэй Зи (Jay-Z )

“Damn.” — Кендрик Ламар (Kendrick Lamar )

“Melodrama” — Лорди (Lorde)

Шилдгээр: “24K Magic” — Бруно Марс (Bruno Mars)

 

     "Оны шилдэг дуу" номинацид:

"Despacito" — Луис Фонси, Дадди Яанкий, Жастин Биэбэр (Luis Fonsi & Daddy Yankee Ft Justin Bieber)

"4:44" — Жэй Зи (Jay-Z)

"Issues" — Жулиа Майклс (Julia Michaels)

"1-800-273-8255" — Logic Ft Alessia Cara & Khalid

Шилдгээр: "That's What I Like" — Бруно Марс (Bruno Mars)

"Шинэ, шилдэг уран бүтээлч" номинацид:

 

Халид (Khalid )

Лил Үзи Уэрт (Lil Uzi Vert)

Жулиа Майклс (Julia Michaels)

SZA

Шилдгээр: Алешиа Кара (Alessia Cara)

"Шилдэг R&B дуу" номинацид:

"First Began" — Пи Жэй Мортон (PJ Morton)

"Location" — Халид (Khalid)

"Redbone" — Чайлдиш Гамбино (Childish Gambino)

"Supermodel" — (SZA)

Шилдгээр: "That's What I Like" — Бруно Марс (Bruno Mars)

"Шилдэг реп дуу" номинацид:

 

"Bodak Yellow" — КардиБи (Cardi B)

"Chase Me" — Danger Mouse ft Run the Jewels & Big Boi

"Sassy" — Репсоди (Rapsody)

"The Story of O.J." — Жэй Зи (Jay-Z)

Шилдгээр: "Humble." — Кендрик Ламар (Kendrick Lamar)

"Шилдэг каунтри дуу" номинацид:

 

"Better Man" — (Little Big Town)

"Body Like a Back Road" — Сэм Хант (Sam Hunt)

"Drinkin’ Problem" — (Midland)

"Tin Man" — Миранда Ламберт (Miranda Lambert)

Шилдгээр: "Broken Halos" — Крис Степлтон (Chris Stapleton)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()