1
Толгойн өвдөлтийг зүгээр болгоход
Аль болох удаан хугацааны турш хоёр гараа цэв хүйтэн усанд дүрээрэй. Дараа нь нойтон гараа хув хуурай алчуураар хорстол нь арчина. Үүнийг хүйтэн эмчилгээ хэмээн нэрлэдэг бөгөөд биеийн температурыг өөрчлөх замаар цусны эргэлтийг сайжруулдаг арга гэсэн үг. Сануулж хэлэхэд зүрх судас болон цусны судасны асуудалтай хүмүүст уг арга тохиромжгүй юм шүү.
2
Нойроо сэргээхийн тулд
Хэрэв таны нойр хүрээд нозоороод ямар ч идэвхигүй байгаа бол чадлынхаа хэрээр удаан хугацаагаар амьсгалаа түгжээд амьсгалаа гаргаарай. Ингэснээр зүрхний цохилтын тоо хурдасч, таны бие махбод сэргэдэг аж.
3
Найтаалгахгүйн тулд
Хурал цуглааны үеэр гэнэт санаандгүй байж байтал өөрийн эрхгүй найтаах гээд байвал хамрынхаа угаас сайн чимхэж байгаад үрж өгөх юм уу эсвэл урагш нь татаж өгөөрэй.
4
Дотор муухай оргивол
Хэрэв таны дотор муухай оргиод байвал та зураг дээрх цэгт дарж иллэг хийж өгөөрэй. Гарын алганаасаа эхлэн чанга даран барьж өгөх нь чухал юм.
5
Инээхгүйн тулд
Уулзалт, хурал дээр инээдээ барьж чадахгүй байх тохиолдолд хэлээ хазах юм уу эсвэл өөрийгөө чимхэх нь үнэхээр нэмэртэй арга шүү.
6
Зогьсуулахаа болихын тулд
Зогьсохоо болиулах хамгийн шилдэг арга бол хэзээд амьсгалаа удаан хугацаагаар түгжих байсаар ирсэн.
7
Цээж хорсоод байвал
Баруун талаараа унтдаг хүний цээж нь хорсох гээд байдаг учраас зүүн талаараа харж унтах нь зөв арга юм.
8
Сэтгэл санаагаа өргөхийн тулд
Таны сэтгэл санаа тааруухан байгаа бол хэсэг хугацааны турш амандаа харандаа зуугаарай. Ингэснээр таны инээмсэглэлийн булчин идэвхижиж тун удалгүй сэтгэл санаа дээрдэх болно.
9
Хурхирахаа болихын тулд
Дээшээ харж унтах нь хурхиралтын гол шалтгаан байдаг билээ. Тиймээс хажуу талаараа унтах нь таны амьсгалах чадварыг сайжруулж хурхирах хэмжээг багасгадаг болохыг судлаачид тогтоожээ.
10
Батганаас салахдаа
Батга гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд шүршүүрт орсныхоо дараа заавал хүйтэн усаар биеэ угааж байгаарай. Хүйтэн ус нь цочрол өгдөг учраас бактери болон хир буртагийг таны бие рүү нэвтэрч орохоос урьдчилан сэргийлдэг байна.
11
Шумууланд хазуулаад загатнаад байвал
Халуун зунаар шумууланд хазуулчихаад загатнаад тэсэхгүй байвал хөлс дарагчаар тэрүүхэн хэсэг газраа сайтар үрж өгөөрэй. Загатнахаа дорхноо л болин гээд бод доо.
12
Уйлахаа болихын тулд
Тайвшрах хэрэгтэй байгаа үедээ нулимсаа тэвчиж барина гэдэг хэцүү зүйл. Нулимсаа тогтоохын тулд толгойгоо гэдийлгэхгүйгээр дээш хараад нүдээ анивчилгүйгээр нулимсаа тогтоохыг хичээгээрэй.
13
Өвчин намдаахдаа
Та хэзээ нэгэн цагт босгон дээр тээгэлдэж унаж байв уу? Эсвэл хуруугаа ширээнд чанга цохиж өвтгөж байсан уу? Эрдэмтэд харааж зүхэх нь өвчинг даван туулах чадварыг сайжруулдаг болохыг тогтоосон учраас уур бухимдал, сэтгэлийн хөдөлгөөнөө чөлөөтэй илэрхийлэх нь зүйтэй ажээ.
14
Толгой эргэх үед
Таны толгой эргээд байвал долоовор хуруугаа чихэндээ хийгээд зөөлөн эргүүлээрэй. Үр дүнд нь таны гавал доторх даралт хэвийн болж толгой эргэхээ болино.