1
Өөрийн сэтгэлээ илэрхийлж чадахгүйн улмаас бид амьдралаа сүйрүүлэх магадлалтай
Урт удаан хугацааны амьдралыг туулахдаа бид алдаж, онож явсаар өөрийнхөө үзэл бодлыг түгждэг. Шинэ хүнтэй танилцсан үедээ бид илүү зүйл хэлэхгүй байхыг хичээдэг билээ. Зарим хүмүүс өөрийн сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь сул тал гэж үздэг бөгөөд энэ нь зориггүй хүмүүсийн бодол гэдгийг ойлгодоггүй. Ийнхүү өөрийн үзэл бодлыг илэрхийлэхгүй байх нь тайван амьдрах үндэс болдог гэж эдгээр хүмүүс боддог бол үнэндээ амьдралын жаргалтай, өнгөлөг мөчүүдийг алдаж байна гэсэн үг юм.
Гэхдээ өөрийн сэтгэлийг нээснээр бид тухайн хүнд маш ихээр дасдаг бөгөөд сэтгэлээ нээсэн хүндээ илүү халамжтай болдог. Тухайн хүн танд ямар чухал болохыг хэлэхэд ичих шаардлагагүй. Зориг зүрхтэйгээр хэн нэгэнд дурлаж, сэтгэлээ илэрхийлж, амьдралаа илүү өнгөлөг болгоорой.
2
Уучилж чадахгүйгээс болж бид алддаг
"Уучилж чаддаг байх нь биднийг үзэн ядалт, уур хилэн, шаналалтаас авардаг"- Ханна Мор
Бидний амьдралд дурсахыг хүсдэггүй маш олон үйл явдал тохиолддог. Харин энэ бүхнийг та өөрөө давж гарах хэрэгтэй бөгөөд муу зүйл тохиолдсон ч өөрийгөө үнэлэх үнэлэмжээ огтхон ч багасгаж болохгүй.
Өнгөрсөн гомдлоо мартаж чадахгүй үед бид өөрийгөө үнэлэх үнэлэмжээ бууруулдаг. Ийнхүү мартахгүй байгаа нь амьдралд гомдоллох шалтаг болдог байна. Гомдлын хор уршгийг багцлаж хэлвэл "өөрийгөө сүйрүүлэх" гэсэн үг гарч ирэх болов уу.
Тиймээс бид өөрийгөө дутуу үнэлж эхэлдэг учир албан тушаал ахих боломжоо алддаг. Харин бусдын хайрыг хүртэх эрхгүй хэмээн өөрийгөө бодсоноор агуу сайхан хайрыг анзаардаггүй. Ингээд харахад гомдол асар их хор уршгийг дагуулж байна.
Харин энэ бүх хор уршгаас ангижирахын тулд амьдралд гомдоллож өөрийгөө өрөвдөхөө болих хэрэгтэй. Өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээж өөрийгөө зэмлэх хэрэггүй. Таны хувь заяаны эзэн та өөрөө гэдгийг мартаж болохгүй.
3
Заяаны ханиа буруу сонговол та амьдралаа сүйрүүлнэ
Бид ганцаардахгүйн тулд аль болох хэн нэгэнтэй харилцаатай болохыг хүсдэг. Тиймээс ч зарим тохиолдолд засаж болохгүй алдааг хийж, амьдралдаа хар ул мөр үлдээдэг билээ. Өмнө хийсэн алдаагаа давтахгүйн тулд хэсэг хугацаанд ганцаараа байж, өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй. Ганцаараа байснаар бид өөрт хэрэгтэй зүйлээ мэдэж, өөрийн хүссэн зүйлээ ч олж чадна.
Амьдрал хоёр талтай бөгөөд үүний нэг тал нь ганцаардал юм. Одоохондоо ганцаардал танд ямар нэгэн муу зүйл хийгээгүй учир ганцаардлаас айх хэрэггүй. Тэгвэл ганцаараа байх нь танд тийм ч уйтгартай, аймшигтай санагдахгүй.
4
Өөрийгөө бусадтай харьцуулснаар амьдралаа сүйрүүлдэг
Өөрийгөө бусадтай харьцуулах нь:
- Өөрийнхөө муу талыг бусдын сайн талтай харьцуулдаг.
- Өөрийгөө бусадтай харьцуулснаар бид юу ч хожихгүй. Харин ч өөртөө итгэх итгэл, өөрийнхөө давуу тал, урам зоригоо алддаг.
- Бид өөрийн гаргасан шинэ амжилтандаа сэтгэл хангалуун байж чаддаггүй.
- Бусадтай өөрийгөө харьцуулснаар бид өөртөө зарцуулах цагаа харьцуулалтанд зарцуулдаг.
- Өөрийгөө бусадтай харьцуулах нь аз жаргалтай байх хором мөчөөс хугасладаг.
- Та дэлхийд цор ганц учир өөрийгөө бусадтай харьцуулах шаардлагагүй.
Хэрвээ та өөрийгөө бусадтай харьцуулдаг бол та дараах зүйлийг дадал болгоорой
1. Өөрийнхөө амжилтыг тэмдэглэх
Та хэн ч байсан танд аз жаргалтай, амжилттай үеүд тохиолдож байсан нь мэдээж. Тиймээс өнгөрсөн үед тохиолдсон амжилтаа үргэлж санах хэрэгтэй. Энэ нь таныг урагш хөдөлгөх хүч болно.
2. Бүх хүн төгс биш гэдгийг мэдэх
Хүн бүрийн амьдралд саад тулгардаг. Тиймээс өөрийгөө амжилттай явж буй хэн нэгэнтэй харьцуулахаасаа өмнө энэ талаар санах хэрэгтэй. Амжилтанд хүрэхийн тулд тухайн хүн ямар замыг туулсан бол гэдгийг бодоод үзээрэй.
3. Танд эрч хүч нэмэх жишээг ол
Өөрийнхөө бахархдаг хүнээс сургамж сонсож, тухайн хүнийхээ мэдээллийг уншиж, зургийг нь харж болно.
Хэрвээ та өөрийгөө хэн нэгэнтэй харьцуулахыг хүсвэл өөртэйгөө харьцуулаарай. Бид байгаагаасаа илүү болж өөрчлөгдөх хэрэгтэй. Өчигдрийн би-г өнөөдрийн би-тэй харьцуулаарай. Ингэснээр та өдөр бүр гаргаж буй бяцхан амжилтаа ч тэмдэглэнэ.