1
Байнга өлсөх
Дөнгөж хоол идсэний дараа ч гэсэн өлсөөд байдаг бол энэ нь таны биед хэт их хэмжээний уураг байгааг илтгэж байгаа хэрэг юм. Нүүрс усны хэмжээ бага байвал цусан дахь сахарын хэмжээ буурч, таныг өлсгөөд байгаа химийн нэгдэл биеэс ялгарахаа больдог байна.
Зөвлөгөө: Хэрэв та байнга өлсөөд байгаа бол ямар ч хольцгүй таргийг жимстэй хольж уух юмуу бүхэл үрийн жигнэмэг идээрэй. Махны хэрэглээгээ 7 хоногийн турш багасгаснаар таны биеийн байдал хамаагүй дээрдэх болно.
2
Нүдний доогуур хар туяа татах
Хэрвээ таны нүдний доогуур хар туяа татсан бол ядарч, нойр багатай явсанаас болж байгаа гэж бүү эндүүрээрэй. Таны бие махбодь махыг сайн шингээж чадахгүй байгаа нь таны гоо сайханд сөргөөр нөлөөлж эхэлж байгаа нь энэ юм. Ходоодонд шингээгүй мах тэр хэвээрээ цусанд ордог бөгөөд "шингээгүй байгаа мах"-ыг бие гадны довтлогч гэж үздэг байна. Бидний бие гадны довтлогч биеэс өөрийгөө хамгаалахын тулд эсрэг биетийг үүсгэх ба бидний нүдэнд харагдаж буй эсрэг биет нь нүдэн доогуур үүссэн хар туяа юм.
3
Цусны даралт ихсэх
Хэрэв таны даралт өндөр байгаа бол энэ нь таныг махны хэрэглээгээ багасгахыг сануулж буй дохио ч байж болох юм. Боловсруулсан болон жигнэсэн бүх төрлийн мах, махан бүтээгдэхүүнүүдэд их хэмжээний давс агуулагдаж байдаг. Дээрээс нь тахианы мах болон бүх төрлийн маханд ханасан өөх тос агуулагдаж байдаг нь даралт ихэсгэх нөхцөл болж байдаг ажээ. Махыг их идэх нь даралтыг ихэсгээд зогсохгүй зүрх судасны өвчинд нэрвэгдэх магадлалыг ч нэмэгдүүлнэ.
Зөвлөгөө: Махны хэрэглээгээ аль болох бууруулж, оронд нь шинэ жимс, ногоог түлхүү хэрэглээрэй. Хэрэв та маханд үнэхээр дуртай бол далайн хүнс болон өөхгүй махыг сонгон авч хэрэглэх нь зүйтэй юм.
4
Өтгөн хатах
Удамшиж ирсэн ген болон хооллох зуршлаасаа хамаарч хүн бүрийн хоол боловсруулах систем ялгаатай байдаг ажээ. Өөхтэй махыг бидний бие шингээхийн тулд илүү удаан хугацааг зарцуулдаг учраас удаах өдөр нь өтгөн хатах нь түгээмэл. Үхэр, гахай болон хонины маханд агуулагддаг их хэмжээний төмрөөс үүдээд хүний биед өтгөн хаталт үүсдэг аж. Хорт бодисоо ялгаруулахад зайлшгүй шаардлагатай эслэг маханд огт агуулагддаггүй байна.
Зөвлөгөө: Хэт их мах иддэг хүн ходоодны хорт хавдраар өвдөх нь элбэг байдаг гэсэн судалгаа бий. 7 хоногт 100-200 грам махыг ердөө 2 удаа идэж байхыг хоолны мэргэжилтнүүд зөвлөж байна. Мөн олон төрлийн ногоо, үр тариаг тогтмол хэрэглэж байх нь таны эрүүл мэндэд хэрэгтэй шүү.
5
Муухай үнэртэх
Амнаас өмхий үнэртэж, биеэс таагүй үнэр ялгарах нь таны бие махыг бүрэн гүйцэд шингээж чадахгүй байгааг харуулж байна. Хэрэв та эдгээр таагүй зүйлсээс салж ер чадахгүй байгаа бол хоол боловсруулах энзим уугаарай.
6
Дархлааны систем муудах
Бие тань махыг бүрэн гүйцэд шингээж чадахгүй байгаа бол та ердийнхөөсөө ч илүү олон удаа өвдөх болно. Энэ нь маханд байдаг байгалийн сахараас болж буй хэрэг юм. Уг сахарыг гол төлөв махчин амьтад л ялгаруулдаг, хүмүүс бид ялгаруулдаггүй учраас бидний биед орж ирсэн энэхүү сахарыг бие организм гадны биет байна гэж үзээд дархлааны хортой хариу урвал үзүүлдэг юм байна.
Зөвлөгөө: Самар, ногоон өнгийн ногоо болон жимсийг түлхүү хэрэглэх хэрэгтэй. Эдгээрийг идсэнээр бидний биед зайлшгүй шаардлагатай антиоксидант, эслэг, уураг зэргийг авч чадах юм. Махныхаа хажууд ногооны салат тавиад идсэн ч болно шүү дээ. Дархлааны системээ сайжруулахын тулд витамин Д хэрэглэж, идэвхитэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэхээ мартуузай.
7
Ядрах
Мах идсэний дараа гэнэт л ядарч, залхуу хүрч эхэлбэл тоохгүй орхиж болохгүй шүү. Энэ нь таны бие махбодь махыг шингээж чадахгүй, ходоодонд очоод гацчихсан гэдгийг илтгэж байгаа хэрэг юм. Мах идсэний таны ходоод хүнд оргиж, зовууртай болдог бол хоолны дэглэмээ өөрчилж ногоо, жимс түлхүү хэрэглэх цаг болжээ.
8
Дотор муухай оргих
Мах идсэний дараа таны дотор муухай оргивол энэ нь таны бие махыг шингээж чадахгүй байгааг илтгэхээс гадна таны идсэн маханд бактери нуугдаж байгааг давхар харуулдаг. Зарим жирэмсэн эмэгтэй мах идэнгүүтээ л дотор нь муухайрах гээд байдаг шүү дээ. Энэ нь таны эрхтнүүдийн нэг хэт их ажилласнаас болоод махыг буцааж гаргаж байгаа хэрэг ажээ.
Зөвлөгөө: Хэрэв салат идсэн ч нэг өдрийн дараа гэхэд таны биеийн байдал зүгээр болохгүй бол нэн даруй эмчид хандаарай.
9
Хөөлт үүсгэх
Мах нь уургийн агууламж өндөртэй учраас хүний бие задлаж шингээх гэж нэлээдгүй хүчин чармайлт гаргадаг болохоор гэдсэнд хөөлт үүсгэдэг ажээ. Мах гэх зэрэг өөх тостой бүтээгдэхүүн нь таны ходоодыг өлсгөх гэж уддаг учраас гэдсийг хөөж, тавгүй мэдрэмж төрүүлдэг. Махаа сайн шингээж чадахгүй удаан хугацаагаар явбал таны биед хорт бодис хуримтлагдах болно.
Зөвлөгөө: Стейк юмуу мах идэхийн оронд тахиа юмуу загас зэрэг хурдан шингэдэг махыг сонгон хэрэглээрэй. Үүнээс гадна жигнэсэн юмуу хуурсан ногоог салат, хачир болгон идэж занших хэрэгтэй.