Калифорниа мужийн Монтеситод байрлах өөрийнх нь амьдардаг гэр нь 2137м.кв талбайтай ч тэрээр саяхан зэргэлдээ орших газрыг худалдан авч морьны зүчээ болгожээ. Тэрээр Калифорниад байхгүй бусад үедээ Хавайн Мауй (Maui) арал дээр орших 4000 гаруй м.кв фарм дээрээ очин хүнс ногоогоо тариалан амьдардаг байна. Харин цас харахыг хүсвэл Колорадо дахь хаусаа зоридог гээд бод доо. Өндөр технологи бүхий энэ "модон дээрх" байшингаас Тэллюрайдийн (Telluride) цанын бааз орчмын уулсыг харах боломжтой ажээ.
1
Колорадо дахь машины зам халаалттай, дохиололтой
Колорадод их цас ордог учраас зам халтиргаатай байх нь элбэг. Ярилцлагын хатан хаан Опрад цас цэвэрлэх цаг зав байхгүй учраас тэр асуудлаа доороосоо халж, цасыг гэсгээх халаагууртай замаар шийддэг гээд бод доо.
2
Түүний амьдардаг байшин 14 угаалгын өрөөтэй
2001 онд 52 сая ам.доллараар худалдаж авсан Калифорниа мужийн Монтесито дахь байшингийх нь үнэлгээ 90 сая ам.долларт хүрчээ. Уг байшин нь 6 унтлагын өрөө, 14 угаалгын өрөө, 10 камен зуух, мэргэжлийн гал тогоо, дарс хадгалах өрөө, номын сан, театр, 600 гаруй сарнайн буттай цэцэрлэгтэй ажээ. Опра байшингаа “The Promised Land” гэж дууддаг бөгөөд энэ нь "Dr. King-ийн би буцаж The Promised Land руу очихгүй" гэсэн амлалтыг биелүүлж байгаа мэт санагддаг гэнэ. Тэрээр байшиндаа хэд хэдэн удаа дотоод болон гадаад засал чимэглэл хийж байсан төдийгүй 2016 онд морьны зүчээ, усан сан, цөөрөм зэргийг нэмж байгуулжээ.
3
Тэр байшингаа илүү "зочломтгой" харагдуулахын тулд бүхэлд нь зассан
2013 онд Опра Монтесито дахь байшин нь хэтэрхий дээд зэрэглэлийн гэж үзээд томоохон өөрчлөлт шинэчлэлтийг хийсэн юм. Тэрээр нэгэн сэтгүүлийн ярилцлагандаа байшин нь хэтэрхий төгс төгөлдөр, эртний учраас миний жинхэнэ гэр юм шиг санагддаггүй байсан хэмээжээ. Мөн тэрээр улсаас өгсөн байранд амьдарч байснаа хүлээн зөвшөөрөөд, тухайн үед өндөгний хальсан дээр гишгэх, юунд ч хуруугаа хүргэж болохгүй байсан талаар дурссан байдаг. Шинэчлэлтээр Опра байшингаа илүү орчин үеийн, тав тухтай болгосон байна.
4
Колорадо дахь байшин нь бүрэн автомат
Түүний Колорадо дахь байшин нь амралтаараа очиж чөлөөт цагаа өнгөрүүлэх зориулалттай учраас бүрэн автомат байх хэрэгтэй гэж тэр үзжээ. Гэрийн дотор болон гадна талыг бүхэл өдрийн турш ажигладаг ажиглалтын камерууд байдаг. Тэрээр энэ камераараа цаг агаарын байдлыг мэдэж, хувийн онгоцоо ашиглахад аюултай үгүйг тогтоодог гэнэ. Жилийн 8 сард нь цас ордог энэ нутагт нисэх онгоц хөөрөх бололцоотой байгааг мэдэх нь түүний хувьд чухал хэрэг шүү.
5
Монтесито дахь байшинд нь морьны зүчээ бий
Монтесито дахь байшинд нь залгаа эдлэн газрийг худалдан авах боломж түүнд 2016 онд гарчээ. Сиамайр фарм нэртэй байсан энэ хэсэг эдлэн газар нь 464м.кв талбайтай, усан сан, морьны саравч, морь сургах хашаа, жимсний мод зэргээс бүрддэг. Өмнөх эзэн нь Олин Корпорацын Американ Кемикал компаний Жон Чарлз Притзлаф (John Charles Pritzlaff) байжээ. Энэ эдлэнг О'ра дуудлага худалдаагаар 28 сая ам.доллараар худалдан авсан бөгөөд эндээс Номхон далай, Санта Инез уулыг харах боломжтой.
6
Тэр Хавайд маш олон үл хөдлөх хөрөнгөтэй
Опрагийн хувийн үл хөдлөх хөрөнгөийн менежер Боб Грийн (Bob Greene) түүнийг 2003 оны эхэнд Хавайн аралуудад өмч худалдаж авахыг санал болгосноос хойш тэр Мауй арал дээр 2 давхар байшин худалдан авчээ. Авсан байшингаа өөрийнхөө хүслээр засаж янзлан, үүдэндээ сүүдрэвч нэмэн бариулсан. Мөн байшин руу явах 6.5км урт, 3.5м өргөнтэй замыг цемэнтлэсэн ажээ. Үүнээс хэдэн жилийн дараа Мауй дахь Хамоа арал дээр 255м.кв газар авсан ба одоо тэндээ ногоо тарьдаг байна.
7
Нейт Бэркус Опрагийн гэрийг шинэчлэсэн
Алдарт дотоод засал чимэглэлчин Нейт Беркус (Nate Berkus) Опрагийн гэрийн унтлаганы өрөөний шүүгээг шинэчлэн, шинээр ажлын өрөө байгуулж өгч байсан. Нейт түүний ашигладаггүй байсан зай талбайг ажил хэргийн уулзалт явуулах боломжтой өрөө, их дэлгүүртэй андуурам хувцасны шүүгээ болгон хувиргах гэж 8 долоо хоногийн хугацаа зарцуулсан бөгөөд үр дүнд нь Опра маш их сэтгэл хангалуун байсан гэдэг. Хувцасны өрөө нь л гэхэд шалнаасаа тааз хүрсэн шүүгээтэй, 200 гутал багтах зайтай тавиур бүхий шийдэлтэй.
8
Зочид нь яг л гэртээ байгаа юм шиг тухладаг
Монтесито дахь хауст нь хангалттай зайгүй гэхийн зовлон байх биш. Тэр гэртээ зочиддоо зориулсан бүхэл бүтэн "байшин"-тай. Хувийн орон зайг эрхэмлэгч Опра өөрийн гэр бүл, найз нөхдөө зочилж ирэхэд нь аль болох тав тухтай, чөлөөтэй байлгах гэж хичээдэг нь харагддаг. 20 жил найзласан үсчин найз Андре Валкер (Andre Walker) болон хамтрагч Дэвид Симмонс (David Simmons) нар нь байшингийн тохижилтыг гардан хийжээ. Шинэхэн цэцэг булан бүрт нь байрлуулсан энэ байшинг цэнхэр, ногоон, ягаан өнгөөр алаглуулан чимсэн байна.
9
Усалгааны тоноглолтой учраас тасалгааны цэцгүүд нь хэзээ ч үхэхгүй
Опра Колорадо дахь байшиндаа тийм ч их очоод байдаггүй учраас тасалгааны цэцэг усалдаг усалгааны систем байрлуулжээ. Энэ тоноглол нь нүдэнд ил харагддаггүй ч түүнийг байхгүй үед үүргээ маш сайн биелүүлдэг гэнэ. Уг аргын тусламжтайгаар тэр гэртээ ирэх болгондоо шинэ цэцэг авах шаардлага гардаггүй бөгөөд цэцэгээ ургуулах гэж тусгай хүн хөлслөх хэрэггүй аж.
10
Монтесито дахь гэрийнх нь түүний хамгийн дуртай хэсэг бол цайны өрөө
Түүний хамгийн их цагийг өнгөрөөх дуртай хэсэг нь цайны өрөөний буйдан гэнэ. Энэ хэсгийг сүүлд нэмж бариулсан бөгөөд яг гаднаа байдаг усан оргилуур, сарнайн бутнуудыг хаалгаараа харах боломжтой ажээ. Цайны өрөөнөөс гарах 2 хаалга нь 2-уулаа далай руу чиглэсэн байдаг. Тэр энэ өрөөндөө ямар нэг төрлийн бизнес ярьдаггүй ба ихэвчлэн ганцаараа байх дуртай гэнэ.
11
Шинэ сарнай ургуулах гэж 5 жил зарцуулсан
Монтесито дахь эдлэндээ 600 гаруй сарнайн буттай тэрээр "The Nate Berkus Show"-д оролцох үеэрээ сарнай нь өөр ертөнцөөс таатай үнэр авчирдаг болохоор дуртай гэж тайлбарлаж байсан юм. Түүний цэцэрлэгийг хариуцан ажилладаг хүмүүс шинэ сарнайг ургуулах гэж 5 жилийг зарцуулжээ. Мөн "Hallelujah Lane" гэх нэртэй мянга гаруй гарьхан цэцэг бүхий замыг эмээдээ зориулан барьжээ.
12
Байшингаасаа цанын бааз руу явж болох лифттэй
Опра зүгээр ч нэг цанын бааз руу алхаад явчихдаггүй. Тэр өөрийн гэсэн хуучны хэв маягтай гэрээс нь цанын бааз руу чиглэсэн трамтай. Колорадогийн цаг агаар таамаглахын аргагүй тул ийш тийшээ явахад хүндрэл учирдаг байна. Энэхүү трам нь 240000 ам.долларын өртөгтэй бөгөөд тэр үнэхээр үүнийгээ ашигладаг үгүй нь тодорхойгүй.
13
Сан Софиа уулыг тэр чигт нь харах боломжтой
Түүний Колорадо дахь байшин Сан Софиа уулыг бүрэн байдлаар нь харуулсан маш үзэсгэлэнтэй байрлалтай. Урд талд нь ямар нэг байшин барилга байхгүй тул нүдээ хүрэх газар хүртлээ харах боломжтой гээд бод доо. Мөн хамгийн дээд давхартаа шилэн өрөө байдаг бөгөөд энэ өрөөнөөс гадаа цас орж байна уу, бороо орж байна уу гэдгийг мэдэж болно. Сан Софиа уул нь Роки уулын нэг хэсэг төдийгүй энд маш олон цанын баазууд байдаг.
14
Ус нь хөрдөггүй ванн
Тэрбумтан Опрагийн Колорадо дахь байшинд 70000 ам.долларын үнэтэй, дотор нь ус хийхэд бараг хөрдөггүй ванн байдаг. Уг ваннан дотроос үзэсгэлэнт уул, ой модыг харах боломж бүхий байрлалд сонгон тавьсан байна. Түүний унтлагын өрөөнд мөн Финлянд спа саунтай.
15
Тэр Чикаго дахь байшингаа зарсан
1986-2011 оны хугацаанд Чикаго хотын студид явагдсан "The Oprah Winfrey Show" маш амжилттай байсан билээ. Чикагод байх үеэрээ тэр 1400м.кв талбайтай дүплекс загварын байранд амьдардаг бөгөөд энэ байр нь Мичиган гудамжны Water Tower Place-д байдаг байна. Уг байраа 1985 онд худалдан аваад, 1992 онд дахин нэг байрыг 1 сая ам.доллараар авч, нийлүүлэн янзалжээ. Дараа жил нь тэр 1.5 сая ам.доллараар, 1994 онд 1 сая ам.доллараар тус тус байр худалдан авсан ч 2015 онд 4.5 сая ам.доллараар зарсан байна.
16
Дарсны агуулах
Колорадо дахь байшиндаа дарсны агуулах бүхий 17м урттай, 1600 гаруй дарс хадгалах багтаамжтай бүхий өрөөтэй.
17
Номын сандаа зориулсан номоо зөвхөн нэг хүнээс л авдаг
Мэдээж Опра ном унших маш их дуртай. “Oprah’s Book Club”-ийн талаар сонсоогүй хүн бараг байхгүй байх. Мөн тэрээр номын сандаа ямар ном авахыг нь зөвлөдөг номын худалдаачинтай хамтран ажилладаг. Бүх номнуудыг маш эмх цэгцтэй, сайхан харагдахаар байрлуулсан тул хэнийг ч номондоо хүргээд байдаггүй гэдгээ Опра өөрийн цахим хуудсан дээрээ дэлгэсэн билээ.
18
Тэр өөрөө ногоо жимсээ тариалан хэрэглэдэг
Том талбайтай эдлэн газрынхаа ачаар Опра өөрийнхөө идэх хүнсний ногоо, жимсээ тариалан ургуулах боломжтой болжээ. Монтесито дахь талбайдаа авакадо их хэмжээгээр ургуулж, Хавайн Халеакала арлын орчимд жимс, ногоо, эмийн ургамал тарьж ургуулдаг гэнэ.
19
Агаар дээрх гүүр
Колорадо дахь байшингийнхаа олон том цонхоор гадаад байгалиа харах боломжтой хэдий ч үүн дээр нэмээд ой модон дунд газраас 10м өндөрт байх гүүр бариулсан нь 140000 ам.долларын өртгөөр бүтсэн байна. Учир нь яг ой модон дунд байрласан учраас нисэх онгоцоор материалыг нь зөөж барих хэрэгтэй болсон гэнэ. Мөн хар лава чулуугаар чимэглэсэн, газан ил гал бүхий тав тухтай орчныг тэр бүрдүүлж чаджээ.