Тавхан минутанд бэлтгэж болох амттай өглөөний цай

Орчин цагийн хүмүүс цаг зав багатай, ажлын ачаалал ихтэй байдаг болсноос үүдээд өглөөний цайгаа уулгүй гарах явдал түгээмэл байх болжээ. Эмч нарын зөвлөж байгаагаар хүн өглөөний цайгаа ямар ч тохиолдолд ууж байх ёстой бөгөөд өглөөний цай нь хүний биед шим тэжээл, эрч хүчийг өгч байх ёстой ажээ. За тэгвэл өнөөдрийнхөө нийтлэлээрээ яг ийм өглөөний цайны 11 санааг та бүхэндээ санал болгоё. 

Тавхан минутанд бэлтгэж болох амттай өглөөний цай

1 Самар, жимстэй овъёос

Орц: 

  • 1 аяга ус 
  • Тал аяга овъёос 
  • Чимх давс
  • 2 цайны халбага сахар 
  • 1 цайны халбага шанцай 
  • 2 цайны халбага нунтагласан хушга 
  • Бага зэрэг жимс 

Хийх арга: Бүх орцоо нийлүүлэн сэнжгүй аяганд хийгээд бичил долгион зууханд 2 минут болгоход бэлэн болно. 

Самар, жимстэй овъёос

2 Зөгийн бал, шанцайтай овъёос

Орц: 

  • Тал аяга овъёос 
  • 1 аяга сүү 
  • 1 ц.х зөгийн бал 
  • Чимх давс 
  • 1 ц.х шанцай 

Хийх арга: Овъёосоо сүүнд хийгээд бичил долгион зууханд 2 минут байлгана. Хэрэв та илүү өтгөн байдлаар идэхийг хүсч байгаа бол илүү удаан хугацаагаар байлгаж болох юм шүү. Дараа нь зөгийн бал, давс, шанцайгаа нэмж амт оруулаарай. 

Зөгийн бал, шанцайтай овъёос

3 Өндөгтэй овъёос

Орц: 

  • Аяганы гуравны нэгээр овъёос 
  • Тал аяга сүү 
  • 1 ширхэг өндөг 
  • Бага зэргийн хальсалсан жимс 

Хийх арга: Бүх орцоо сайтар холиод бичил долгион зуухандаа хийж 1 минут болгоно. Агшаамлаа өтгөн болгохыг хүсч байгаа бол 1,5 минут байлгаарай. Илүү амттай болгохыг хүсч байгаа бол шанцай, шоколад, үзэм юмуу өөрийн дуртай зүйлээ нэмж болох юм. 

Өндөгтэй овъёос

4 Алимтай овъёос

Орц: 

  • 2 ц.х масло 
  • 2 ц.х сахар 
  • 2 ц.х овъёос 
  • 2 ц.х гурил 
  • 1 ц.х шанцай 
  • Тал ц.х нунтаг самар 
  • Чимх давс 

Шанзны орцонд: 

  • 1 ш том алим
  • Тал ц.х масло 
  • 2 ц.х сахар 
  • 1 ц.х цардуул 
  • 1 ц.х шанцай 
  • Тал ц.х нунтаг самар 

Хийх арга: Эхний жагсаалтанд бичигдсэн 7 орцыг сайтар хольж, алимаа жижиг дөрвөлжин хэлбэртэй хэрчээд бичил долгион зуухны хэвэнд хийж орхино. Дээр нь маслаа тавихаа мартуузай. Зөөлрүүлэхийн тулд алимаа нэг минутын турш халаах хэрэгтэй. Үлдсэн орцоо дээрээс нь асгаж сайн хутгаад бичил долгион зуухандаа 2 минут байлгаад л идэж болно. 

Алимтай овъёос

5 Ванилла, бяслагтай бялуу

Орц: 

  • 60 гр кремний бяслаг 
  • 2 ц.х цөцгий 
  • 1 ш өндөг 
  • Тал ц.х нимбэгний шүүс 
  • Чимх ванилла 
  • Амт оруулах төдий сахар 

Хийх арга: Дээрх орцуудаа хооронд нь нийлүүлээд бичил долгион зууханд 1,5 минут байлгах ба 30 секунд тутамд хутгаж байх хэрэгтэй юм. Бэлэн болсон бялуугаа хөргөж, жимс юмуу самраар чимэглээд л гүйцээ. 

Ванилла, бяслагтай бялуу

6 Бяслагтай шарсан өндөг

Орц: 

  • 2 ширхэг өндөг 
  • 2 ц.х сүү 
  • Үл ялиг давс 
  • Бага хэмжээний хар перец
  • Бусад төрлийн халуун ногоо 
  • 2 ц.х үрсэн бяслаг 

Хийх арга: Өндөг, сүүгээ аяганд хийж хутгаад бичил долгион зуухандаа 45 секунд байлгана. Дараа нь гаргаж ирээд 30-45 секундын турш амрааж байгаад давс, үрсэн бяслаг болон бусад амтлагчаа нэмж өөрийнхөө таалалд нийцүүлэн зооглоорой. 

Бяслагтай шарсан өндөг

7 Өндөг, цөцгийтэй сэндвич

Орц: 

  • Тал аяга цөцгий 
  • 2 ширхэг өндөг 
  • Ногоон сонгино 1 ширхэг 
  • Зүсэм талх 
  • Нунтаг улаан перец

Хийх арга: Бичил долгион зуухны саванд цөцгий, хярж хэрчсэн ногоон сонгиноо хийж өгнө. Үүнийхээ дараа цөцгийндөө нүх гаргаж дотор нь өндгөө хагалж хийнэ. Ингээд саваа тагласныхаа дараагаар зуухандаа 2.5-3.5 минут болгоод бэлэн болсон өндгөө урьдчилж шарж бэлдсэн талхан дээрээ тавьж нунтаг улаан перецээр амталж олгоно.  

Өндөг, цөцгийтэй сэндвич

8 Улаан лооль, чинжүүтэй шарсан өндөг

Орц: 

  • 2 ширхэг өндөг 
  • 2 ц.х сүү 
  • 2 ц.х үрүүлдсэн бяслаг 
  • Тал улаан лооль
  • Тал ногоон чинжүү 
  • Амтагдах төдий хэмжээний давс
  • Бага зэргийн хар перец 

Хийх арга: Өндөг, сүү, бяслаг, дөрвөлжилж хэрчсэн улаан лооль болон ногоон чинжүүгээ нийлүүлж хутгаад халуун ногоогоор амтлана. Үүнийхээ дараа 30 секундын турш бичил долгион зуухандаа байлгах бөгөөд хутгасныхаа дараагаар өндгөө хөөж томортол 80 секундын турш ахин байлгана. 

Улаан лооль, чинжүүтэй шарсан өндөг

9 Өндөг, сосисктой пицца

Орц: 

  • 1 ширхэг өндөг 
  • 1 ц.х сүү 
  • Хэдэн ширхэг сосиск 
  • 1 жижиг зөөлөн боов 
  • 2 ц.х үрүүлдсэн бяслаг 

Хийх арга: Өндөг сүүгээ нийлүүлж хутгаад жижиглэж хэрчсэн сосискоо нэмж өгнө. Бэлдсэн хольцоо аяганд хийж зуухандаа 30 секунд болгоно. Хутгасныхаа дараа өндгийг хатууртал буюу 15-45 секундын турш зуухандаа байлгана. Хатуурсан өндгөө зөөлөн боов дээрээ тавьж бяслагаа цацаж өгөх ба бяслагийг хайлтал буюу ойролцоогоор 10-15 секундын турш зөөлөн боов болон өндгөө зуухандаа байлгаарай. 

Өндөг, сосисктой пицца

10 Улаан лооль, бяслагтай пирог

Орц: 

  • 1 ширхэг том өндөг 
  • 1,5 ц.х сүү 
  • 1 ц.х хайлуулсан масло 
  • Чимх давс 
  • Нунтаг хар перец
  • 4 жижиг улаан лооль
  • 1 зүсэм талх 
  • 1 ц.х үрүүлдсэн бяслаг 
  • Ногоон сонгино, яншуй, гоньдоос дуртайгаа сонгож амталж болно 

Хийх арга: Том аяганд өндөг, сүү, тос, давс, перецээ хийж хутгана. Дараа нь дундуур нь хувааж зүссэн улаан лооль, талх, бяслаг болон ногоон ногоогоо дээрээс нь нэмээрэй. Бэлтгэсэн зүйлээ зуухандаа хийж 1 минут байлгаад гаргасан хойноо ургамлаа цацаж өгвөл илүү сайхан амттай болох болно. 

Улаан лооль, бяслагтай пирог

11 Бууцайтай пирог

Орц: 

  • Тал аяга бууцай 
  • 2 ц.х ус
  • 1 ширхэг өндөг 
  • Тал аяга сүү 
  • Тал аяга үрүүлдсэн бяслаг 
  • 1 зүсэм гахайн утсан мах 
  • Жаахан давс 
  • Амтагдах төдий хар перец

Хийх арга: Устай аяганд бууцайгаа хийж дээгүүр нь алчуураар бүтээгээд зуухандаа хийн 1 минут байлгана. Дараа нь аяганд үлдсэн усыг асгаж, түүхий өндөг, сүү, утсан мах, бяслаг, халуун ногоогоо нэмж хийж өгнө. Сайтар хутгах хэрэгтэй бөгөөд алчуураараа бүтээсэн чигт нь ахин 3 минутын турш зуухандаа байлгаснаар таны өглөөний амтат цай бэлэн болох юм. 

Бууцайтай пирог

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()