1
Өдөр бүр нэг стакан дарс уух
Согтууруулах ундаа хэрэглэх нь таны эрүүл мэндийн хувьд хамгийн зөв сонголт биш ч, Харвардын их сургуулийн мэргэжилтнүүд өдөр бүр нэг стакан дарс (ялангуяа улаан) уух нь зүрхний шигдээс, чихрийн шижин, атеросклероз зэрэг хэд хэдэн өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг баталжээ. Судалгаагаар 22-32гр хэмжээтэй алкохол хэрэглэх нь хүний эрүүл мэндэд тустай байдаг гэсэн байна. Өдөрт 30%-иас бага хэмжээний алкохол хэрэглэдэг хүмүүс зүрх судас, ой тогтоолт, хлострил ихдэх гэх мэт асуудалд бага өртдөг төдийгүй тэд согтууруулах ундаа хэрэглэдэггүй хүмүүсээс дунджаар 5 жил илүү амьдардаг аж.
2
Унтахад хамгийн тохиромжтой цаг бол 22:00-06:00
Хятад эмч нар энэ үеийг унтахад хамгийн тохиромжтой цаг гэж үздэг. Тэд энэ тухай тайлбарлахдаа, биеийн дотоод эрхтнүүд хэдэн цагт хэрхэн ажилладаг гэдгийг судалж үзсэн байна. Ингээд 22:00-06:00 цагийн хооронд унтаж амрах нь урт амьдралын нууц гэж тогтоожээ. 21:00-23:00 цагийн үед дархлааны систем бие дэх вирус, хорт бодистой тэмцэн, биеэс гадагшлуулдаг аж. 23:00-01:00 цагт элэг өөрийгөө цэвэрлэж, 03:00-05:00 цагийн хооронд уушги цэвэрлэгддэг тул энэ үеэр бид бага зэрэг ханиах нь бий. Шулуун гэдэс мөн 05:00-07:00 үед цэвэрлэгдэж дуусдаг байна.
3
Бусдын бодлыг бүү сонс
Америкийн шинжлэх ухаанчид бусдын санаа бодлыг дагаж амьдрах нь амьдрах хугацааг богино болгодог гэж үзсэн байна. Учир нь бид орчин тойрондоо байгаа хүмүүсийн санал бодлоос болж биеэ барьсан, сандруу болдог гэнэ. Энэ бүхэн биднийг илүү аз жаргалгүй болгож байдаг бөгөөд гунигтай, жаргалгүй хүмүүсийн амьдрах хугацаа бага байдаг гэж судлаачид нотолсон байдаг.
4
Биеэ наранд шарах
Яагаад бид биеэ наранд шарах ёстой гэж? Учир нь нар бол Д витамины эх үүсвэр юм. Уг витамин нь бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байдаг чихрийн шижин болон сэтгэл гутралтай тэмцэхэд тусалдаг аж. Үүний зэрэгцээ, 2016 онд хийсэн томоохон судалгааны үр дүнд биохимичид өдөрт нэг цагийг наранд биеэ шарахад зарцуулдаг эмэгтэйчүүд бусадтай харьцуулахад хорт хавдарт өртөх магадлал нь 67%-иар бага байжээ.
5
Шүдээ бага угаах
Хэрвээ та шүршүүрт их ордог бол үүнийгээ багасгаарай. Лондон хотын Кранли эмнэлгийн эмч нар ус болон тохиромжгүй саван нь бидний арьсны хамгаалагч бүрхүүлийг нимгэрүүлж байдаг гэж үзжээ. Их усанд орсны үр дүнд, бидний бие хуурайшиж, ямар нэг өвчлөлд эмзэг мэдрэмтгий болдог байна. Үүнтэй адил, шүдний эмч нар ч мөн шүдээ бага угааж, ам зайлах шингэнийг бага хэрэглэх хэрэгтэйг сануулах болжээ. Хэрвээ та хэтэрхий олон удаа, ялангуяа ямар нэг зүйл идсэний дараа шүдээ угаах нь буйл гэмтэж, өвчлөл үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг аж.
6
Улаан лооль
Америкийн Бостон дахь Туптс их сургуулийн шинжлэх ухаанчид 11 жилийн турш үргэлжилсэн судалгааныхаа хариуг гаргажээ. Тэд 5000 оролцогчдыг хамруулан үзэж, улаан лоолийг хоол хүнсэндээ хэрэглэснээр зүрх судасны өвчлөлийг 26%-иар багасгах бүрэн боломжтой гэсэн дүгнэлтэд хүрчээ. Мэргэжилтнүүдийн үзсэнээр улаан лоолинд байдаг, тус хүнсийг улаан болгодог ликопень гэх антиоксидант нь үүнд чухал үүрэгтэй гэнэ.
7
Сэрүүлгэнээсээ сал
Ялангуяа чанга дуутай сэрүүлэг, цайны данх, цаг заагч зэрэг хурц дуу чимээ гаргадаг зүйлүүдээс ангижраарай. Япончуудын судалгаанд, огцом чанга дуу сонсох нь зүрхний шигдээс үүсэх суурь болдог байна. Үүнээс гадна чанга дуу чимээ нь бидний мэдрэлийн системд сөрөг нөлөө үзүүлдэг ажээ.
8
Талхны зах идэх
Германы Мюнстер хотын их сургуулийн биохимичдийн зөвлөснөөр талх барих явцад хорт хавдраас сэргийлэх, биеийг эрүүлжүүлэх антиоксидантууд үүсэж бий болдог байна. Профессор Томас Хофман хэлэхдээ: "Талхны бүрэлдэхүүнийг судалж байхдаа бид талхны зах нь бусад хэсгээсээ 8 дахин их хэмжээний антиоксидант агуулдаг гэдгийг олж нээсэн. Иймд талхны зах нь хамгийн үр шимтэй хэсэг юм" гэжээ.
9
Тамхинд гараа ч хүргэх хэрэггүй
Бид тамхины утаа ямар аюултай болохыг мэднэ. Гэвч Эрүүл мэндийн байгууллагаас тамхи татахаас гадна зүгээр хүрэх нь хүртэл аюултай хэмээн үзжээ. Яагаад гэвэл, тамхины навчийг тарьж ургуулах явцад радий, полоний 210, хар тугалга 210 зэрэг цацраг идэвхт элементүүд үүсэж бий болдог байна. Навчийг хураан авч, хатаасны дараа ч эдгээр элементүүд нь навчинд агуулагдсан хэвээр байдаг. Хэдийгээр бага хэмжээтэй байдаг ч арьсанд хүрч, биед нэвтэрдэг гэнэ.
10
Бүжиглэх
Францын судлаачид харин урт амьдралын нууцыг бүжиглэх хэмээжээ. Бүжиг дундаа хамгийн үр дүртэй бүжиг бол "Салса" бөгөөд энэ нь ясыг бэхжүүлж, уушги, зүрх судасны тогтолцоо, астмаас салахад тусалдаг байна. Мөн бусад төрлийн идэвхтэй хөдөлгөөн бүхий бүжгүүд ч тохиромжтой. Хамгийн гол нь идэвхтэй хөдөлгөөн, сэтгэл санааны хөөрөл аж.