Бусад хүмүүсийг танд хийхийг хэзээ ч зөвшөөрч болохгүй зүйлс

Энэ дэлхийн хэнд ч бусдыг удирдах далдын хүч гэж байхгүй. Харин бид өөрсдийгөө тухайн хүний муу нөлөөллөөс хамгаалж болох бөгөөд өөрийн үзэл бодолд бусдыг нэвтрүүлэхгүй байж чадна. Хүн бүр л өөрийнхөө хувь заяаны эзэн нь учир бусад хүмүүс дараах зүйлсийг танд хийхийг хэзээ ч битгий зөвшөөрөөрэй.

Бусад хүмүүсийг танд хийхийг хэзээ ч зөвшөөрч болохгүй зүйлс

1 Хэрэггүй маргаанд таныг оролцуулах

Хэн нэгэнд өөрийнхөө зөв гэдгийг заавал батлахын тулд цаг зав зарцуулах шаардлага байхгүй. Таныг ойлгохыг хүссэн  ч ойлгож чадахгүй байгаа хүн гэж бий. Мөн таныг ойлгохыг хүсэхгүй байгаа ч хүн гэж бий. Тиймээс таныг сонсохыг ч үл хүсэх хүнд өөрийгөө ойлгуулах шаардлага байгаа гэж үү?

Хэрвээ хэн нэгэн таныг буруу ойлгосон бол өөрийгөө зөвтгөх шаардлага байхгүй. Маргалдаад та ялсан бол энэ бахархах зүйл ч биш. Харин асуудлыг чимээгүй өнгөрөөх нь бахархууштай явдал болно.

Хэрэггүй маргаанд таныг оролцуулах

2 Өнгөрснийг тань дурсах

Таны өнгөрсөн алдааг байнга дурсаж байдаг хэн нэгэн байгаа юу? Гэхдээ энэ бол таны амьдралын хичээл учир өнгөрснөөсөө хэзээ ч ичих ёсгүй. Таны өнгөрсөн амьдрал ямар ч байсан хэн ч үүнийг өөрчилж чадахгүй.

Магадгүй хэн нэгэнд өөрийн нууцаа ярьтал тэр таны нууцыг ашиглан дарамталж мэдэх юм. Энэ төрлийн хүмүүс таны амьдралыг хордуулах учир тэднээс зайгаа барих хэрэгтэй. Хүн бүр л өөрийн гэсэн нууц, түүхтэй байдаг. Өнгөрснөө ярихаас ичих хэрэггүй.

Өнгөрснийг тань дурсах

3 Танд худал ярих

Хэрвээ хэн нэгэн таныг хуурч байгааг мэдвэл хэзээ ч битгий мэдээгүй мэт царайлаарай. Мэдээгүй мэт царайлснаар та тухайн хүнийг худал ярих хөдөлгөх хүч нь болж байгаа бөгөөд худлаа ярьж байгааг нь мэдэхгүй байна гэдэгт итгэлтэй болж, дахин дахин таныг мэхлэх болно.

Танд худал ярих

4 Таныг өөрчлөлт хийхийг хүсэхэд буруу зүйл хэмээн ятгах

Өөрчлөлтөөс айдаг хүмүүс гэж байдаг. Тиймээс ч тэд таныг битгий хий хэмээн ятгах бөгөөд энэ тохиолдолд та өөрийнхөө бодлыг хамгаалж үлдэх хэрэгтэй. Эдгээр хүмүүс бол өөртөө итгэлгүй, айдастай, хулчгар төрөлд багтана.

Үнэндээ бол амьдралд ямарваа нэгэн өөрчлөлт хийх нь маш сайн. Ийнхүү өөрчлөлт хийснээр бид амьдрал үргэлжилж байгаа гэдгээ мэдрэх бөгөөд үргэлж урагш тэмүүлэх болно. Зарим өөрчлөлтийг даван туулахад нэлээд хүч хөдөлмөр тэвчээр шаардагддаг учир хэзээ ч бүү бууж өгөөрэй. 

Таныг өөрчлөлт хийхийг хүсэхэд буруу зүйл хэмээн ятгах

5 Дуртай зүйлээсээ татгалзах

Хүн өөрийн дуртай зүйлээ хийхдээ тун ч аз жаргалтай байдаг. Хэрвээ таны хийж байгаа зүйл танд инээмсэглэл авчирч байвал зөв замаар явж байна гэсэн үг. Тиймээс хэн нэгэн таны хийж буй зүйлийг хориглох ёсгүй.  Өөрийн хүсэл, сонирхолдоо үнэнч байх нь таны үүрэг бөгөөд бусдын бодол танд хамаагүй.

Дуртай зүйлээсээ татгалзах

6 Танд илүү их зүйл хэрэгтэй гэж ятгах

Өөртөө байгаа зүйлдээ талархах хэрэгтэй. Боломжгүй зүйлийг өөрөөсөө хүсэх, эсвэл хэн нэгэн таниас боломжгүй зүйл хүсэх нь таны аз жаргалыг үгүй хийнэ. Хэрвээ та амьдралд гомдоллохгүй, байгаадаа сэтгэл ханамжтай байвал, бусдын бодолд хэт гүн автах шаардлагагүй юм.

Танд илүү их зүйл хэрэгтэй гэж ятгах

7 Боломжгүй зүйлийг хийсвэр сэтгэлгээгээр "болно" хэмээн ойлгуулах

Ямар нэгэн хүч хөдөлмөр зарцуулахгүйгээр амжилтанд хүрнэ гэдэг байж болохгүй.  Гэхдээ аливаад маш хялбар аргаар хүрдэг хүмүүс гэж бий. Зарим хүмүүс зөвхөн мөрөөдөхөд л хүсэл биелдэг гэж үздэг хэдий ч үнэндээ амьдралаа бид өөрсдөө л өөрчилдөг. 

Өөртөө болон ирээдүйдээ итгэх нь амжилтанд хүрэх түлхүүр болно.

Боломжгүй зүйлийг хийсвэр сэтгэлгээгээр "болно" хэмээн ойлгуулах

8 Дахин хөдөлмөр гаргахыг дэмжихгүй байх

Мөрөөдөлдөө хүрэхэд нэгхэн алхам дутуу байхад саад тулгарах нь бий. Таныг ойлгож, дэмжих хүмүүс байхад эсрэгээр нь таны хүчинд итгэхгүй хүмүүс ч цөөнгүй.

Гэхдээ та эдгээр хүмүүсийн үгэнд автахгүйгээр  өөрийнхөө хүсэлд үнэнч баттай зогсох хэрэгтэй. Харин амжилтандаа хүрснээр та амжилтын үнэ цэнийг мэдрэх бөгөөд, асар их туршлагатай болно. Хамгийн хэцүү, чухал ажлыг эхлүүлэх нь амьдралын чухал мөчүүдийн нэг байдаг.

Дахин хөдөлмөр гаргахыг дэмжихгүй байх

9 Мөрөөдлөөс тань холдуулах

Мөрөөдөлдөө хүрэхийн тулд бид шулуун зам туулдаггүй. Мөрөөдлөө биелүүлэхэд шүүмж, хэн нэгний үл тоомсорлол, буруу ойлголт гэх мэт нэлээд замыг туулж өнгөрөөх нь гарцаагүй. Харин энэ бүх зүйл бидний урмыг хугалж, заримдаа бууж өгмөөр санагдах үе ч гардаг. Гэхдээ энэ хүндрэлүүд нь биднийг илүү хүчтэй болгоно гэдгийг үргэлж санаж яваарай. Таны урмыг хугалж, өөртөө итгэлгүй болгох гэсэн хүмүүсийн үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөж, зөвхөн өөрийгөө л сонс.

Мөрөөдлөөс тань холдуулах

10 Таны хэнтэй найзлахыг заах

Дэлхий дээр сайн, муу гээд олон төрлийн хүмүүс байдаг. Хэрэв та хорон санаатай, үргэлж бусдыг дорд үзэж, муухай аашилдаг нэгэнтэй таарсан бол, түүнээс зайгаа барих хэрэгтэй. Тэр танд сөрөг энерги өгөхөөс хэтрэхгүй. Харин тэдний оронд үргэлж танд инээд хөөрийг бэлэглэдэг, гэгээлэг хүмүүсээр хүрээллээ бий болгоорой. 

Таны хэнтэй найзлахыг заах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()