Дэлхий нийтийн анхаарлыг татаад буй Хойд Солонгос бүсгүй

2018-01-23, 17:24
28,330

Өнгөрсөн ням гарагт Өмнөд Солонгосчуудын анхаарлын төвд Ким Жон Уны байгуулсан хамтлагийн ахлагч Хён Сон Вол Пёнчаны Олимпийн наадмын үеэр болох урлагийн тоглолтын байгууламжуудтай урьдчилан танилцаж, шалгахаар ирсэн байна. Өмнөд Солонгосын хэвлэл мэдээлэл, камерын дуран бүгд түүнийг чиглэж 40 орчим настай гэгддэг Хён гайхалтай үзэсгэлэнтэй харагдаж байлаа.

Дэлхий нийтийн анхаарлыг татаад буй Хойд Солонгос бүсгүй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Одоо тэр Хойд Солонгосын эрх баригч Хөдөлмөрчдийн Намын төв хорооны гишүүн, нөлөөтэй улс төрч болжээ. Хён Сон Волыг удирдагч Ким Жон Уны найз бүсгүй байсан гэх цуу яриа байдаг. Мөн 2013 онд порно дүрс бичлэгт оролцсон хэргээр бусад урлагийнхны хамт цаазлуулсан гэх мэдээлэл хүртэл тарж байжээ.

Түүний ихэмсэг бардам төрх нь Өмнөд Солонгосын ард түмний харааг эрхгүй булаасан билээ.

Сэтгүүлчид олон удаа Хюн Сон Волийн зургийг авахыг оролдож, хувцсаа өмсөж байгаа, инээж буй зэрэг үйл хөдлөл бүрийг нь телевизээр шууд дамжуулсан байна. "Олон улсын хэвлэл мэдээллийнхэн түүнийг "Хойд Солонгосын поп од" хэмээн нэрийдэж бүр Мелания Трамптай хүртэл харьцуулаад амжсан. 

Сүүлийн долоо хоног Өмнөд Солонгосын хэвлэл мэдээлэл хэрэгслүүд Хюн Сон Волоор амьсгалж, түүнийг өдөр шөнөгүй гаргасан байна. Google-ээс л гэхэд түүний талаар ердөө 2-хон цагийн дотор 26,800 хүн хайлт хийж үзжээ. 

Хён одоо Хойд Солонгосын 10 гишүүнтэй охидын хамтлаг Моранбонгийн ахлагчийн үүргийг мөн биелүүлж байна. 

Ингээд та бүхэндээ Моранбон хамтлагийн тоглолтын хэсгээс толилуулж байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()