“Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэрүүд тайзнаас буугаад ямар харагддаг вэ?

Ямар ч өө сэвгүй, төгс төгөлдөр эмэгтэй гэж байдаг болов уу? Үүнд ихэнх хүмүүс үгүй гэж хариулах болов уу. Учир нь тэд эмэгтэй хүнийг будаг, дэгжин хувцас амилуулдаг хэмээн ташаа ойлгодогтой холбоотой. Ялангуяа “Victoria’s Secret”-ийн халуухан сахиусан тэнгэрүүдийг харсан хүмүүс, тэднийг тайзнаас буугаад бидэнтэй зэрэгцээд алхвал ялгагдах зүйлгүй хэмээн дутуу үнэлдэг. Тэгвэл та бүхэндээ дэлхийн супер загвар өмсөгчид тайзны будалтгүй, халуухан хувцасгүй үедээ ямар харагддаг болохыг сонирхуулъя. 

“Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэрүүд тайзнаас буугаад ямар харагддаг вэ?

1 Жизел Бундхен (Gisele Bündchen)

Хэсэг хугацаанд загварын тайзнаас холдоод байгаа Жизел Бундхен халамжит ээж, сайн эхнэр байхад анхаарлаа хандуулж байгаа. Бидний төсөөлж л чадах тийм амьдралаар амьдарч байгаа түүний гоо үзэсгэлэн зураг бүр дээр гэрэлтэж байна. Одоо түүнийг халуухан бүсгүй гэхээсээ илүү намбатай эмэгтэй гэж хэлэхээр болжээ. Жизел түүхэндээ Викториа Секретийн хамгийн их ашиг орлоготой модель хэмээн бичигдсэн билээ.

Жизел Бундхен (Gisele Bündchen)

2 Адриана Лима (Adriana Lima)

Сонирхолтой баримт: Адриана 27 нас хүрч, хуучин нөхөр Марко Жариктайгаа хуримаа хийх хүртлээ хүнтэй унтаж үзээгүй байсан. Энэ үнэхээр хачирхалтай биш гэж үү. Тас хар үс, гялалзсан цэнхэр нүд нь түүнийг бусдаас онцгой харагдуулдаг билээ. Мөн тэрээр хайр дурлалын амьдралд төдийлөн ач холбогдол өгдөггүй бөгөөд түүн шиг сайхан бүсгүйн араас мянган мянган залуу хөлөө хугалах шахам гүйх боловч, Адриана тэднийг биш үр хүүхэд, ажлаа сонгосоор иржээ. Дээрхи зурганд тэр ямар нэг будаггүй байгаа бөгөөд дөнгөж сэрээд авсан зураг гэнэ. 

Адриана Лима (Adriana Lima)

3 Алессандра Амбросио (Alessandra Ambrosio)

Түүний шөвгөр нүүр, тахиралдсан хөмсөг нь гайхалтай зохицосны дээр сахиусан тэнгэрүүдээс ээж болсон ч халуухан хэвээр байгаа бүсгүйчүүдийн тоонд яах аргагүй багтана. Алессандра гудамжинд жинсэн өмд, подволктой, үсээ ардаа боогоод явж байсан ч гайхалтай харагдах нь ойлгомжтой. 

Алессандра Амбросио (Alessandra Ambrosio)

4 Миранда Керр (Miranda Kerr)

Чимхээд авмаар хөөрхөн булцгар хэрнээ хонхойдог хацартай Миранда маань сүүлийн үед өөрийн гаргасан "Kora Organics" гэх органик гоо сайхны брендийн үйл ажиллагаанд бүх анхаарлаа хандуулах болжээ. Тэрбумтан Эван Спижелтэй гэрлэснийхээ дараа өөрийн гэсэн хаант улсаа бүтээж байгаа нь энэ аж. Мөн 2 дахь хүүхдээ өлгийдөн авахаар төлөвлөж байгаа түүний эхний хүүхэд хуучин нөхөр Орланда Блүүмийнх юм. Хүүхэд шиг гэнэн хонгор царайтай түүнийг зүгээр халуухан моделын кареераа орхин бизнес эрхэлж байгааг нь хараад бахархахгүй байхын аргагүй. 

Миранда Керр (Miranda Kerr)

5 Лили Алдридж (Lily Aldridge)

Лили Алдридж бол Америк гаралтай хэрнээ өвөрмөц төрхтэй цөөн хэдэн моделиудын нэг юм. Гэхдээ тэр модель болно гэдэгтээ маш итгэлгүй байжээ. "Harper’s Bazaar" сэтгүүлд өгсөн ярилцлагандаа "Би жоохон байхдаа хэзээ ч өөрийгөө Викториа Секретсийн модел болно гэж төсөөлж байгаагүй. Би багаасаа л DJ эсвэл хөлбөмбөгчин болохыг хүсдэг байсан" гэжээ. Тэрээр 2009 онд моделийн кареераа эхлүүлж, Калеб Фолловилтэй гэрлэсэн юм. Хосууд нэг охинтой бөгөөд Лилигийн ээж Лаура Лионс нь 70-аад оны үед "Playboy" сэтгүүлийн модель байсан түүхтэй. 

Лили Алдридж (Lily Aldridge)

6 Карли Клосс (Karlie Kloss)

Карли Клосс бол өөрийн өвөрмөц дүр төрхөөрөө олонд танигдсан нэгэн. 2011 оноос хойш 4 удаагийн шоунд алхаад байгаа тэрээр "Diane von Furstenberg" брендийн нүүр царай билээ. Мөн дурдахад, дуучин Тэйлор Свипттэй маш сайн найзууд бөгөөд Тэйлорийн гэрт өөрийн гэсэн өрөөтэй гэсэн шүү. 2015 онд моделийн кареераа түр хугацаанд орхиж, их сургуульд суралцаж байхдаа "Kode with Karlie" гэх компьютерийн шинжлэх ухаанд охидын сонирхолыг татах зорилготой тэтгэлэгт хөтөлбөр явуулж байжээ.  

Карли Клосс (Karlie Kloss)

7 Белла Хадид (Bella Hadid)

Белла болон түүний эгч Жижи Хадид нар загварын ертөнцийг шуугиулсаар байгаа. Түүнийг бид бүхэн жил бүр тайзнаа алхахыг нь хардаг ч тэр өөрөө модель болохыг хүсдэггүй байсан ажээ. "Teen Vogue" сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр "Надад модель болмоор байна гэж бодож байсан үе надад байхгүй. Жижи л иймэрхүү зүйлд дуртай байсан. Харин одоо камерны урд байх улам их дуртай болж байгаа. Гэрэл, өнцөг, хэрхэн хөдлөх, яавал сайхан харагдах эсэх тал дээр маш их туршлагатай болсоор байгаа" хэмээжээ. Мөн нэгэн цуу яриа тараад байгаа нь түүнийг хуучин найз залуу болох "The Weeknd"-тэй буцаад гэж байгаа гэсэн явдал юм. 

Белла Хадид (Bella Hadid)

8 Жижи Хадид (Gigi Hadid)

Жижи Хадидын өмнө нь хэлж байсан зүйлс Хятад улсын хууль дүрмэнд харшилж, улмаар үзэсгэлэнт модель бүсгүйг хил давуулаагүй тул тэрээр Шанхайд болсон Викториа Секретсийн шоунд оролцож чадаагүй билээ. Учир нь өөрийн Инстаграм хуудсан дээрээ Буддагийн царайг дуурайн хошигнож байгаа зургаа оруулсан байсныг нь харсан хүмүүс түүний энэ үйлдлийг арьс өнгө, үндэс угсаагаар ялгаварласан явдал гэж үзсэн юм. Өнгөрсөн жилүүдэд тайзан дээр алхан амжилттай явсан залуу бүсгүй маань энэ жил харамсалтай нь тайзны хажуугаас ч харж чадсангүй. 

Жижи Хадид (Gigi Hadid)

9 Бехати Принслүү (Behati Prinsloo)

Баруун өмнөд Африкаас гаралтай Бехатигийн аав нь сүмийн номлогч ажээ. 2012 оноос харилцаатай байсан "Maroon 5" хамтлагийн гоцлол дуучин Адам Ливенитэй 2014 онд гэрлэж нэг охинтой болсон хосууд одоо дараагийн хүүхдээ хүлээж сууна. Тэрээр рок хамтлаг "Motorhead" болон Боб Марлигын шүтэн бишрэгч гэдгийг сонсвол Адам яагаад түүнд дурласан шалтгааныг та ойлгох байх.

Бехати Принслүү (Behati Prinsloo)

10 Кэндис Свэйнфоел (Candice Swanepoel)

Тэр мөн Бехатигийн адилаар Өмнөд Африкаас гаралтай бөгөөд тус улсаас хамгийн анхны Викториа Секретсийн модел болсон бүсгүй юм. Түүний гэр бүл хөдөө аж ахуйн фермд ажилладаг байсан. Тэрээр "Ийм амьдралтай өссөн миний хувьд модель болно гэдэг гайхалтай аз завшаан байсан юм" хэмээжээ. 2005 онд Бразил модель Хэрман Николитой ажлын шугамаар танилцаж байсан тэд харин одоо эцэг эх болцгоосон юм. Викториа Секретстэй гэрээ байгуулахаасаа өмнө карьераа дуусгаж, төрсөн нутаг руугаа буцах талаар бодож байсан гэнэ.

Кэндис Свэйнфоел (Candice Swanepoel)

11 Лью Вэн (Liu Wen)

Лью Вэн нь Шанхайд зохион байгуулагдсан шоуны үеэр анх дебютээ хийсэн ч үүнээс өмнө Хятадад топ модел хэмээн аль хэдийн алдаршаад байсан юм. 23 нас хүрэхээсээ ч өмнө дэлхийн томоохон брендүүдийн нүүр царай болон ажиллаж байсан тэрээр Ази хүмүүсийн төлөөлөл болон загварын ертөнцийг доргиож чадсан аж. Одоо тэрээр "Estee Lauder" брендийн олон улс дахь нүүр царай болон ажиллаж байгаа бөгөөд Твиттерийн хятад хувилбар дээр 2 сая гаруй дагагчидтай байна. 

Лью Вэн (Liu Wen)

12 Роси Хантингтон Вайтли (Rosie Huntington-Whiteley)

Бумбагар уруул, том нүдээрээ шар үст Анжелина Жоли мэт харагдах тэрээр Викториа Секрэтийн сахиусан тэнгэрээс гадна 2011 онд гарсан “Burberry Body” сүрчигний нүүр царай болон ажилласан билээ. Мөн тэр бол загвар өмсөгчөөс жүжигчин болон шилжиж чадсан нэгэн төдийгүй "Transformers: Dark of the Moon", "Mad Max: Fury Road" кинонуудад маш амжилттай дүр бүтээсэн юм. 

Роси Хантингтон Вайтли (Rosie Huntington-Whiteley)

13 Жасмин Түкэс (Jasmine Tookes)

Калифорниа мужийн Хантингтон далайн эрэг дээр төрж өссөн түүний арьс үс нь үнэхээр гайхалтай эрүүл харагддаг. Хэдийгээр төгс бие галбиртай ч өдөр бүр заавал дасгал хийх ёстой байдаг талаараа "Elle"-д өгсөн ярилцлагандаа дурджээ. Харин хоолны дэглэм нь ихэвчлэн тахианы мах, ногооноос бүрддэг байна. 

Жасмин Түкэс (Jasmine Tookes)

14 Тэйлор Хилл (Taylor Hill)

2015 онд, 18 настайдаа Викториа Секретсийн шоунд оролцсон тэрээр хамгийн залуу модел байжээ. 14 настай байхад нь түүнийг морьны зүчээн дээр харсан эрхэм модель болохыг санал болгож, 15 настай байхдаа Лос Анжелес руу зураг авалтанд оролцхоор явжээ. Үүний дараа "Elle", "DKNY", "H&M" зэрэг брендүүдтэй хамтарч ажиллаж эхэлсэн билээ. 

Тэйлор Хилл (Taylor Hill)

15 Даутцен Крус (Doutzen Kroes)

Амьд барби шиг энэ үзэсгэлэнтэй бүсгүй бол Голландаас гаралтай бөгөөд 2014 онд Форбес сэтгүүлээс гаргасан хамгийн их ашиг орлоготой загвар өмсөгчдийн 2-р байранд орж байсан юм. Модель болохоосоо өмнө мэргэжлийн тэшүүрчин болохыг хүсдэг байсан нь тэдний эцэг эх тэшүүрчин байсантай шууд холбоотой. Голландын маш жижиг тосгонд амьдардаг байсан тэр Нью Йоркд ирэхээсээ өмнө Викториа Секретсийн талаар сонсож ч байгаагүй аж. 2009 онд DJ Саннари Жэймстэй танилцаж, 2014 онд хосууд охинтой болжээ. 

Даутцен Крус (Doutzen Kroes)

16 Магдалена Фраковяк (Magdalena Frackowiak)

Тэр бол хамгийн ширүүхэн хэрнээ халуухан моделиудын нэг. 2016 оны шоуны тайзны ард түүнийг нүүр будгаа хийлгэж байх үеэр нэгэн сэтгүүлч: "Шоу дуусахаар юу идэхийг хүсэж байна вэ?" гэхэд "Чи яг л намайг турж үхэх гэж байгаа юм шиг асуулт асуулаа" хэмээн ширүүхэн хариу өгсөн юм. Хэдийгээр сахиусан тэнгэрүүд эелдэг, эмэгтэйлэг байх ёстой ч Магдалена иймэрхүү тэнэг асуултанд таарсан хариуг нь өгчээ. 

Магдалена Фраковяк (Magdalena Frackowiak)

17 Ирина Шейк (Irina Shayk)

Брэдли Күүпэрийн зүрх сэтгэлийн булааж чадсан Иринагийн аав нь уурхайчин, ээж нь цэцэрлэгийн хөгжмийн багш аж. Сахиусан тэнгэрээс гадна олон сэтгүүлийн нүүр хуудсан дээр гарч, хөлбөмбөгчин Кристиано Роналдотой 2010-2015 оны хугацаанд дотно харилцаатай байсан билээ. Харин түүний нөхөр Брэдли Күүпэр 11 насаар ах бөгөөд хосууд саяхан охинтой болжээ. Тэр одоо ч гэсэн ажилдаа цаг зарцуулж, Нью Йорк, Европ хооронд ирж очсоор байгаа аж.

Ирина Шейк (Irina Shayk)

18 Изабел Гоуларт (Izabel Goulart)

Хэрвээ танд дасгал хийж, сайхан биетэй болохын тулд хэн нэгэн урам өгөх хүн хэрэгтэй байгаа бол Изабел Гоулартын цахим хуудсыг дагаарай. Тэр бол Итали, Португалийн ирлийз Бразил модель юм. Хэдийгээр туранхай боловч маш булчинлаг биетэй тэрээр 2005-2015 оны хооронд сахиусан тэнгэр байснаар зогсохгүй "Armani Exchange" брендийн нүүр царай билээ. Түүний урт хөл, гэдэсний булчинг хараад та атаархахгүй байна гэж үү? 

Изабел Гоуларт (Izabel Goulart)

19 Лаис Рибейро (Lais Ribeiro)

Викториа Секретийн загварын шоуны үеэр ганцхан загвар өмсөгч л алмаз, үнэт чулуугаар чимэглэсэн өндөр зэрэглэлийн хөхний даруулгыг зүүх боломж олддог байна. 2017 оны Шанхайд болсон шоун дээр Лаис Рибейро энэхүү хүндэтгэлийн эзэн болж, топ эгнээнд багтдаг болохоо харуулсан юм. Бразилын алс хөдөө тосгон болох Тересинад өссөн тэрээр 18 настайдаа өөрийн хүү Александрег төрүүлсэн байна. Коллежид суралцдаг байсан түүнийг найз нь модел болохыг ятгажээ. Карьераа эхлүүлэх үедээ англи хэл мэддэггүй, Викториа Секретмийн талаар ч мэддэггүй байсан гэдэг. 

Лаис Рибейро (Lais Ribeiro)

20 Элса Хоск (Elsa Hosk)

Өвөрмөц дүр төрх бүхий царайг нь та лав мартаж чадахгүй биз. 2011, 2012 онуудад Викториа Секретсийн шоунд оролцож, олон сэтгүүлд зургаа даруулсан тэрээр романс зохиолын дүр шиг л харагдаж байна. Мөн түүний өхөөрдөм сэвх нь бүр ч онцгой шинжтэй болгож байгаа юм. Кикбоксын улаан фен Элса биеийн галбираа хадгалахын тулд өдөр бүр хичээллэдэг гэнэ. Нарны гэрэлд түүний цайвар нүдний өнгө бүр ч илүү тодрон харагдана.

Элса Хоск (Elsa Hosk)

21 Грэйс Бол (Grace Bol)

Суданд төрсөн Африк гоо үзэсгэлэн Грэйс Бол бусад шиг эмэгтэйлэг дүр төрх, шаргал урт үс байхгүй ч алдартай сахиусан тэнгэрүүдийн нэгт зүй ёсоор багтдаг. Хүчирхэг дүр төрхтэй түүний загварын чиг хандлага ч гэсэн маш онцгой гэдгийг та бүхэн зурган дээрээс харж байгаа байх. Тэр бол Суданаас гаралтай загвар өмсөгч Алек Векийн үе залгамжлагч юм. 

Грэйс Бол (Grace Bol)

22 Марта Хант (Martha Hunt)

Хойд Каролина дахь Окспорд гэх жижигхэн тосгонд төрсөн тэрээр 2015 онд сахиусан тэнгэр болсон юм. Карли Клоссын адилаар тэр ч мөн адил Тэйлор Свифттэй маш сайн найзууд бөгөөд "Bad Blood" дууных нь клипэнд тоглосон. Уран сайхны кинонд дуртай бөгөөд найруулагч болох мөрөөдөлтэй. Тэрээр: "Би кино гэдэг хүнд урам зориг өгч чадах хамгийн гайхалтай зүйл гэж боддог. Энэ бол дүрс, диалог, хөгжим зэрэг энгийн хэдий ч хүчтэй мессэж өгч чадах бүхий л зүйлүүдийн нийлэмж юм" гэжээ.

Марта Хант (Martha Hunt)

23 Эстелле Чэн (Estelle Chen)

Викториа Секретсийн хамгийн шинэхэн, хамгийн залуухан сахиусан тэнгэрүүдийн нэг бол Эстелле Чен юм. 2017 онд болсон Шанхайн шоунд оролцсон тэрээр Хятадад төрсөн ч Францад өссөн байна. Англи, Франц, Хятад хэлээр чөлөөтэй ярьж чаддаг. 13 настайдаа "Elite Model Look" шагналыг хүртэж байжээ. Хүүхэд шиг царайтай, чөлөөт стилтэй бяцхан сахиусан тэнгэр маань загварын салбар дахь арьс өнгөөр ялгаварлах байдлын эсрэг дуу хоолойгоо хүргэж байсан юм. Үүний талаар "Загварын салбарт Ази болон Африк гаралтай охид бүсгүйчүүдэд байр суурь, орон тоо гарах нь их ховор байдаг. Харин Викториа Секретс энэ үзлийг гайхалтайгаар эсэргүүцэж байгаад баяртай байна" гэсэн байна. 

Эстелле Чэн (Estelle Chen)

24 Стелла Максвел (Stella Maxwell)

2015 онд Майли Сайрустай нэр холбогдоод байсан Стелла Максвелээс хэрхэн түүнтэй танилцсан талаар нь асуухад "Grindr" хэмээх ижил хүйстнүүдийн танилцах апп дээрээс бие биенийгээ олсон юм гэж шоглоомтойхон хариулжээ. 2016 онд Кристен Стеварттай болзоонд явж байсан мэдээлэл бас байдаг. Белгид төрсөн ч Шинэ Зеландад өссөн түүний хамгийн анхны загварын шоу 2009 онд байсан бол 2014 онд сахиусан тэнгэрүүдтэй хөл нийлүүлэн тайзан дээр гарчээ. 

Стелла Максвел (Stella Maxwell)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()