1
Хоёр хүний өмнөөс шийдвэр гаргадаг
Заримдаа хэн нэгэн таны өмнөөс асуудлыг шийдэж байгаа нь таатай санагддаг байж магад. Гэхдээ таны бодлыг огтхон ч сонсохгүйгээр өмнөөс тань шийдвэр гаргавал таалагдахгүй байх нь мэдээж. Энэ тохиолдолд энэ нь танд тавьж буй бодит халамж уу эсвэл захирах гэсэн бодол уу гэдгийг тааварлахад хэцүү.
2
Бүхнийг хяналтандаа байлгах хүсэл
Төлөвлөгөөний дагуу бүх зүйл өнгөрч байвал сайхан л байдаг. Гэхдээ бүхнийг төлөвлөж, хяналтандаа байлгадаг хүнтэй амьдрах нь таатай хэдий ч аливаа зүйл тун нь ихэдхээрээ мэдээж тийм ч сайхан санагдахгүй. Хэсэг хугацааны дараа та энэ бүх зүйлээс залхах болно.
3
Өөрийгөө зөвтгөх зуршил
Эрүүл харилцаа бол харилцан хүндэтгэл дээр оршин тогтдог. Харин харилцаа нь төдийлөн тааламжтай бус хосууд бол заавал зөрүүдлэж, хог хаяхгүй нь тулд өөрийгөө зөвтгөдөг байна.
4
Хараат байдал
Хэн нэгнээс хараат байдалтай бол энэ харилцаа төдийлөн удаан тогтохгүй болов уу. Жишээлбэл: санхүүгийн хараат байдал. Харилцаа дөнгөж эхлэж байх үед үүнийг та хоёрын хэн ч анзаарахгүй. Харин хэсэг хугацааны дараа та хоёрын сэтгэл хөрж эхлэхэд ихээхэн мэдэгдэх болно. Тиймээс ямар ч нөхцөлд өөрийн түвшний, өөрийн зиндааны хүмүүстэй гэр бүл болох нь тохиромжтой. Сонирхлын тал дээр ч ялгаагүй.
5
Аливааг заах шүүмжлэх зуршил
Биднийг хүүхэд байхаас эхэлж сургууль, гэр, цэцэрлэг, их сургууль гээд бүхий л газар шүүмжилсээр ирсэн. Тиймээс хамтдаа сайхан амьдрахыг хүссэн хүнээрээ шүүмжлүүлэх нь тийм ч таатай санагдахгүй нь мэдээж. Хэрвээ хос тань таныг байнга шүүмжилдэг бол энэ талаар түүнтэй ярилцаад үзээрэй.
6
Муу санах
Хүний хамгийн муухай араншингийн нэг нь хэн нэгэнд муу санах билээ. Бүх муу муухай зүйлийг амархан мартдаг хүнтэй амьдрах нь илүү таатай, сайхан байдаг. Харин өнгөрсөн жилийн алдааг боломж гарвал дурсаад байдаг бол мэдээж түүнтэй ярилцах хэрэгтэй.
7
Нууцаар тагнах
Харилцан итгэлцэл дээр урт удаан хугацааны харилцаа оршин тогтнодог. Хэрвээ энэ суурь байхгүй бол таны харилцаа удаан орших нь юу л бол. Хардаж байгаа эсэхээ хэрүүлээр илэрхийлэх хэрэггүй бөгөөд зүгээр ярилцахад л болно. Магадгүй та хий хоосон хардаж байгаа ч юм бил үү.
8
Тэвчээргүй байдал
Заримдаа амьдрал дээр бүх зүйл шууд бүтдэггүй. Харин залуу хосууд үүнийг ойлгоогүй байдаг учир аливаа нэгэн зүйлийг хурдан хугацаанд өөрчлөхийг хүссэнээсээ болоод алдах тохиолдол бий. Тиймээс залуу хосуудын хувьд тэвчээртэй байх нь харилцаагаа хадгалж үлдэх үндэс болно.