Амьд үлдэхийн төлөө эцсээ хүртэл тэмцсэн бүсгүй

Сюзэн Кунхаусен бол жирийн нэг яаралтай түргэн тусламжийн тасгийн сувилагч бүсгүй юм. Харин 2006 оны намрын нэгэн үдэш аминд нь хүрэхийг завдсан аймшигт өдрөөс хойш тэр тэс ондоо нэгэн болж хувирчээ. Энэ бол өөрийн амийг аврахын тулд зоригтойгоор тэмцсэн жирийн нэг бүсгүйн гайхалтай түүх юм. Ингээд мэдээллийнхээ дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Амьд үлдэхийн төлөө эцсээ хүртэл тэмцсэн бүсгүй

1 Кунхаусен ажлаа тараад гоо сайхны салон оров

Ореганий Providence Portland Medical Center эрүүл мэндийн төвийн сувилагч Кунхаусен өөрийн ээлжээ дуусгаад гоо сайхны салон орохоор явсан байна. Ингээд төд удалгүй тэрээр салоноос гараад урьдын л адил гэрийн зүг алхжээ.

Кунхаусен ажлаа тараад гоо сайхны салон оров

2 Сюзэн гэртээ ганцаараа байжээ

Тэрээр өөрийн хуучин нөхрөөсөө ээлжинд гарах хооронд нь муурнуудаа харж өгөхийг хүсжээ. Гэтэл түүнийг гэртээ ирэх үед Майк сүүлийн үед нойр муутай унтаж чадаагүй тул явлаа гэж бичээд зурвас үлдээсэн байжээ. Сюзэн зурвасыг хараад төдийлөн гайхаагүй ба гэртээ орж ирмэгц дуугарч байсан дохиоллын системээ унтрааснаас өөр онцын содон зүйл олж ажигласангүй.

Сюзэн гэртээ ганцаараа байжээ

3 Тэрээр унтлагын өрөөндөө орсноор халдлагад өртсөн байна

Шуудангаа шалгасны дараа Сюзэн унтлагын өрөө нь ердийнөөс харанхуй байгааг гэнэт анзаарч хөшгөө нээхээ мартжээ гэж бодов. Ингээд түүнийг унтлагын өрөөнийхөө хөшгийг нээхээр өрөө рүү дөнгөж ормогц түүн рүү 1,75 метрийн өндөртэй 86 кг жинтэй 59 настай нөхрийх нь хөлсөлсөн эр түүнийг алахаар дайрсан байна. Гэмт этгээд алхаар зэвсэглэсэн байжээ.

Тэрээр унтлагын өрөөндөө орсноор халдлагад өртсөн байна

4 Сюзэн өөрийн ажлын чадварыг ашиглан биеэ хамгаалж чаджээ

30 жилийн турш яаралтай түргэн  тусламжийн тасгийн сувилагчаар ажилласны хувьд Сюзэнд үзээгүй үлдсэн хүнд шарх гэж байсангүй. Зэвсэгтэй этгээдийг зогсоох, өвчтөний цээжний хэсгийг нээх, хиймэл амьсгал хийх зэрэг олон зүйлийг  хийж сурсан ба үүн дээр нэмээд өөрийгөө хамгаалах аргад ч мөн тэр суралцжээ. Гэсэн хэдий ч том биетэй нас биед хүрсэн эр хүн гэнэт дайрах үед Сюзэн өөрийгөө хамгаалахаас айж зугтах талаар бодож байсан ч эцэст нь тэмцэхээр шийдсэн гэдгээ хэлсэн юм.

Сюзэн өөрийн ажлын чадварыг ашиглан биеэ хамгаалж чаджээ

5 Сюзэн дайсантайгаа илүү ойртож түүнтэй тулалдаж эхлэв

Сюзэн дайсандаа илүү их ойртохоор шийджээ. Учир нь гартаа алх барьсан эрийг холоос л дайрахгүй бол дайралт нь хүчгүй болно гэдгийг тэр гэнэт санав. Гэсэн ч бүсгүйн зүүн шанаа цохилтод өртсөн байна. Үүнийг үл харгалзсан бүсгүй түүн рүү улам ойртож өөрийг нь хэн явуулсныг, мөн юу хүсээд байгааг шалгааж эхлэв. Гэмт этгээдээс 10 см-ээр намхан Сюзэн өөрийн биеийг савлан илүү их хүчээр түүн рүү дайрахаар шийджээ. Энэ л түүнд өрсөлдөгчөө буулгаж авах оновчтой аргуудын нэг байв. 

Сюзэн дайсантайгаа илүү ойртож түүнтэй тулалдаж эхлэв

6 Сюзэн алуурчин луу дайрсан ч энэ нь хангалттай хүчтэй байсангүй

Тэрээр өөрийн биеэр алуурчныг түлхсэн ч том биетэй эрд энэ нь төдийлөн нөлөөлсөнгүй. Харин бүсгүйг хүчтэй юм гээч хэмээн тохуурхжээ. Энэ үед л бүсгүй алуурчин гэрийг нь дээрэмдэх гэж юм уу зүгээр нэг баригдсандаа зугтах гэж биш өөрийг нь алахаар ирсэн гэдгийг ойлгосон байна. Түүнд амьдрал ба үхэл гэсэн хоёрхон л сонголт үлдээд байв. Яагаад өөрийг нь алахаар ирснийг бүсгүй огтхон ч таамаглаагүй ч зорилгоо гүйцэлдүүлэхээр шулуудсаныг нь л мэдэж байв.

Сюзэн алуурчин луу дайрсан ч энэ нь хангалттай хүчтэй байсангүй

7 Сюзэн алуурчны зэвсгийг холдуулжээ

Мөрдөгч, тагнуултай киноны өрнөл хэсэг шиг болж байгаа бүх зүйлд Сюзэн маш их уурлаж алуурчныг хэн явуулсан болохыг хэл хэмээн удаа дараа шаардан, хашхирч байв. Ингээд бүсгүй алуурчны зэвсгийг холдуулахаар ноцолдож эхэлсэн ба энэ нь амжилттай болж толгойн тус газар нь 3 ч удаа хүчтэй мөргөж хоолойг нь багалзуурдаж эхлэв. Сюзэний уур бухимдал сандрал дээд цэгтээ хүрч алуурчны царай хөхрөн ухаан алдахын өмнөхөн бүсгүй гэнэт ухаан орж хүн алахаасаа айсан байна.

Сюзэн алуурчны зэвсгийг холдуулжээ

8 Сюзэн хэргийн газраас зугтахыг оролджээ

Гэмт этгээд түүний дайралтад өртөж царай нь хөхрөн ухаан балараж эхэлмэгц Сюсэн өөр лүү нь халдсан этгээдийг үхэх нь хэмээн айж суллаж өрөөнөөс гарахыг завдав. Харамсалтай нь тэр холдож амжилгүй баригдаж хэд хэдэн удаа цохиулжээ. Газарт унасан бүсгүйг нэг цохилтоор дуусгахаар алуурчин алхаа гартаа барив.

Сюзэн хэргийн газраас зугтахыг оролджээ

9 Бүсгүй түүнтэй ноцолдон сүүлдээ бүр хазаж эхлэв

Сюзэний хувьд нөхцөл байдал тун хүнд байв. Тэр өөрийгөө бараг л үхэх нь гэж бодсон ч бууж өгөлгүй тэмцсээр байжээ. Түүн лүү халдсан этгээдийг бүх чадлаараа алхнаас нь холдуулан газар унагаасныхаа дараа өөрт байгаа ганц боломж нь алуурчныг хазах гэж үзэн түүнийг зогсоо зайгүй хазсан байна. 

Бүсгүй түүнтэй ноцолдон сүүлдээ бүр хазаж эхлэв

10 Сюзэн алуурчны биеийг энд тэндгүй хазаж өөрийнхөө тэмцэж байсан ул мөрийг үлдээжээ.

Өөрийгөө хамгаалахын тулд тэр бүхнийг хийж байсан ч түүнд гарцаагүй дийлдэнэ гэж бодон халааснаас бичиг баримттай хэтэвчийг нь сугалж орон доогуур шидэхээр төлөвлөж байв. Ингээд Сюзэн 14 минутын турш тасралтгүй тэмцэж алуурчныг хаа сайгүй хазав. Энэ нь алуурчны бэлэг эрхтэнийг ч тойроогүй байна. 

Сюзэн алуурчны биеийг энд тэндгүй хазаж өөрийнхөө тэмцэж байсан ул мөрийг үлдээжээ.

11 Сюзэн өөр лүү халдсан этгээдийг сүрдүүлж эхэлжээ

Нөхцөл байдал дуусашгүй мэт санагдаж талуудын хэн хэн нь бууж өгөхийг хүссэнгүй. Сюзэн амьд үлдэхийн тэмцэж харин гэмт этгээд мөнгөний төлөө тэмцэж байв. Тэд унтлагын өрөөнөөс гарч үүдний хэсэгт ирэх үед Сюзэн алуурчин этгээдийн хоолойг нь гараар нь тойруулан боож хөдөлгөөнгүй болгов. Ингээд тэр дахин өөрийг нь хэн явуулсныг хэлэхийг шаардаж үгүй бол тусламж дуудахаа мэдэгджээ. Гэмт этгээд ямар ч үг дуугараагүй тул Сюзэн түүнийг хөдөлгөөнгүй болтол боож орхисон байна.

Сюзэн өөр лүү халдсан этгээдийг сүрдүүлж эхэлжээ

12 Түүний хөрш цагдаа дуудаж өгчээ

Түүн лүү дайрсан этгээд хөдлөхөө болимогц Сюзэн гэрээсээ гарч хөршийнх рүүгээ хамгийн түрүүнд гүйжээ. Ингээд хөрш айл нь яаралтай цагдаа дуудсанаар бүсгүй аврагдав. Хэрэг явдлыг дөнгөж ухаарсан бүсгүй алуурчныг түүний хуучин нөхөр явуулсан гэдгийг төвөггүй гадарлав. 

Түүний хөрш цагдаа дуудаж өгчээ

13 Тэрээр ээжийнхээ сонинд өгсөн зарын дагуу Майктай танилцаж байжээ

Бүсгүй 1980 оны эхээр Орегон руу нүүж сувилагчийн мэргэжилдээ анхаарлаа хандуулан Coos Bay эмнэлэгт сувилагчаар ажиллах болжээ. Мэргэжлээрээ ажиллаж эхэлснээр хайр дурлалын асуудлаа хойш тавиад байсан түүний өмнөөс ээж нь сонинд танилцах зар тавьсан байна. Ингээд Майк түүн лүү залгаснаар хосууд бүтэн цагийн турш утсаар ярьж уулзахаар болсон түүхтэй.

Тэрээр ээжийнхээ сонинд өгсөн зарын дагуу Майктай танилцаж байжээ

14 Хосууд жил хүрэхгүй хугацааны дараа хуримаа хийсэн байна

Анхны болзооноосоо хойш ердөө нэг жилийн дараа тэр 2 хуримаа хийв. Хосууд машин худалдан авч нэг гэрт орсон ч бүх зүйл тун удалгүй муугаар эргэж эхэлжээ. Дэр нэгтгэснээсээ хойш хосууд хамт гадуур гарахаа ч больж урьдын адил тааламжтай харилцаа нь арилсаар байв. Майк гэрлэсний дараахан цэвэрлэгчийн ажилд орсон ч Сюзэнд хэзээ ч аз жаргалтай байгаагүй хэмээн гомдоллох болжээ. 

Хосууд жил хүрэхгүй хугацааны дараа хуримаа хийсэн байна

15 Майк 2005 онд гэрээсээ хөөгдсөн

17 жилийн хамт амьдарсны дараа Сюзэн Майктай цаашид хамтран амьдарч чадахгүйгээ хэлээд гэрээсээ хөөжээ. Учир нь Майк бүсгүйд ямар ч хүндэтгэлгүй ханддаг байсан ба өдөржин тамхи татан гэртээ суух нь түүнд тааламжгүй санагдах болов. Энэ явдлаас хойш нэг жилийн дараа Майк түүнийг алахаар зэхсэн байна. Харин Майкыг гэрээсээ явснаас хойш Сюзэн нэг ч удаа гэрийнхээ дохиоллын кодыг солиогүй гэв. Тэрээр Майкад үргэлж анхаарал халамж тавьдаг ч дахин хамт амьдрахыг хүсэхгүй байна гэдгээ хэлжээ.

Майк 2005 онд гэрээсээ хөөгдсөн

16 Майк ажилгүй болсноор Сюзэний даатгалын мөнгөнд шунах болов

Майкын эхнэрээ хороох болсон шалтгаан бол түүний мөнгө. Ажлаа алдсан Майк орох оронгүй болсноор нөхцөл байдал хурцдаж эхнэрээ хороох хүсэл нь улам ихсэв. Сюзэн Майкыг хөөж явуулсны дараа өөрийн даатгалын мөнгөний залгамжлагчаар нөхрийнхөө оронд төрсөн дүүдээ гэрээслэсэн нь хуучин нөхрийнхөө дургүйг ихэд хүргэсэн байна. Хууль ёсны нөхрийх нь хувьд Майк Сюзэн 2 өөрсдийн орон сууцыг 300,000 ам,доллараар даатгуулжээ. Харин Сюзэн нас барвал хуулийн дагуу энэ бүх хөрөнгө нөхөрт нь очих байв.

Майк ажилгүй болсноор Сюзэний даатгалын мөнгөнд шунах болов

17 Сюзэн лүү халдсан этгээдийг олж Майкыг холбоотой болохыг тогтоов

Цагдаа нар Сюзэн лүү дайрсан этгээдийг тэр даруй олсон ба гэмт этгээд нь Эд Хаффри гэгч 59 настай эр байжээ. Хаффри өмнө өөрийн найз охиноо хороосон хэргээр 9 жилийн ял сонсож байжээ. Хаффриг Майктай холбоотой болохыг тогтоосон гол сэжүүр нь түүний тэмдэглэлийн дэвтэр дэх зурвас болон Майкын утасны дугаарыг тэмдэглэж авсан зурвас байв. Тэмдэглэлийн дэвтрийг түүний үүрч явсан үүргэвчнээс олжээ.

Сюзэн лүү халдсан этгээдийг олж Майкыг холбоотой болохыг тогтоов

18 Цагдаа нар Майкыг барьж албадан сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлжээ

Цагдаа нар Майкыг 9 сарын 13-ны өдөр барьсан ба баригдах үедээ тэр барьцааны дэлгүүрээс гар буу худалдан авч зэвсэглэн Kaiser Sunnyside эмчилгээний төвд эмчлүүлэхээр бүртгүүлж байжээ. Харин энэ явдлын өмнө Майк аавдаа гэрээслэл үлдээн "би зөвхөн хайрлагдахыг л хүссэн" гэж бичсэн байв.

Цагдаа нар Майкыг барьж албадан сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлжээ

19 Майкын эцсийн хуйвалдааныг Хэффригийн өрөөний хуучин хамтрагч цагдаа нарт илчлэв

Хэффригийн хуучин өрөөний хамтрагч Майкын хуйвалдааны талаар цагдаа нарт илчилжээ. Залуус өрөөний хамтрагч залууг ч мөн даатгалын мөнгөний хуйвалдаандаа орохыг санал болгож 5,000 ам.доллар санал болгосон байна. Харин золоор Хэффригийн хамтрагч үүнээс татгалзжээ.

Майкын эцсийн хуйвалдааныг Хэффригийн өрөөний хуучин хамтрагч цагдаа нарт илчлэв

20 Сюзэн гэрлэлтээ салгаж нөхцөл байдалтай эвлэрэхийг хүсч байв

Гэмт халдлагаас хойш тэр хэзээ ч урьдынх шигээ тайван байхаа больжээ. Сюзэн өөрийгөө эвлүүлж наасан хагархай тавагтай зүйрлэх болов. Хэт их айдсаасаа болоод бүсгүй үргэлж үүд рүү харсан сандалд суудаг болсон ба хаалгаар хэн нэгэн орж ирэхвий гэсэн үргэлжийн айдастай болжээ. Майкыг баригдсаны дараа өдөр нь Сюзэн салах өргөдлөө өгсөн ч сэтгэлийнх нь шарх түүнд үүрд үлдсэн юм. Ингээд Майк  хоригдож 2014 онд буюу суллагдахаасаа 92 хоногийн өмнө хорт хавдрын улмаас шоронд таалал төгсчээ.

Сюзэн гэрлэлтээ салгаж нөхцөл байдалтай эвлэрэхийг хүсч байв

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()