Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Фэйсбүүк өөрчлөлт орж байгаа талаар хүмүүс ярих болсон. Тэгвэл энэ талаар Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг өөрийн албан ёсны цахим хаягтаа ингэж бичжээ. Түүний хувьд энэ жил хоёр ч том өөрчлөлт шинэчлэлийг хийх бөгөөд фэйсбүүкээр баталгаагүй худал мэдээлэл цацагдах явдлыг зогсоож, тус цахим сүлжээнд бүртгэлтэй ч тогтмол ороод байдаггүй идэвхгүй хэрэглэгчдийг идэвхтэй болгохоор зорьжээ.
Марк Цукерберг: "Өнгөрсөн долоо хоногт би идэвхгүй хэрэглээний талаар гэр бүл болон найз нөхдийнхээ хамтаар нийгмийн харилцааг утга учиртай болгохын тулд томоохон өөрчлөлт хийхээр болсноо мэдэгдсэн. Үүний үр дүнд та мэдээ, видео, брендүүдийн пост гэх мэт олон нийтийн контент бага үзэх болно. Энэ өөрчлөлтийн дараа 5 орчим хувь байгаа News Feed (мэдээний тойм) буурч ойролцоогоор 4 хувь болно гэж бид харж байна. Энэ бол том өөрчлөлт.
Өнөөдөр би энэ жил бидний хийх хоёр дахь том шинэчлэлийг та бүхэнтэйгээ хуваалцаж байна. Таны үзэх мэдээллүүд багасах ч үзэж буй мэдээллүүд тань чанаржих болно. Би бүтээгдэхүүний багаасаа мэдээллийг үнэн бодит, найдвартай, мэдээлэл болохуйц, орон нутгаар нь ангилсан болгох чиглэлд анхаарахыг хүссэн. Бид ирэх долоо хоногоос баталгаатай эх сурвалжуудтай ажиллаж эхлэнэ.
Бидний дэлхийд өнөөдөр хэтэрхий их сенсаацалсан, буруу ташаа, туйлширсан мэдээллүүд явж байна. Сошиал медиа хүмүүст урьд өмнөхөөс илүү хурдан мэдээлэл түгээх боломжийг олгосон. Тиймээс бид үүнд анхаарч, энэ асуудалд цензур тогтоохгүй бол цаашид улам их газар авна. Иймээс л бид News Feed (мэдээний тойм)-д анхаарч, мэдээллийг чанаржуулж, хөрсөнд буух мэдээлэл сонгохыг чухалчилдаг. Бидэнд тулгараад байгаа хэцүү асуудал бол хэрэглэгчдийн өргөнөөр итгэдэг мэдээллийн эх сурвалжуудыг хэрхэн зохицуулах явдал юм.
Бид өөрсдөө шийдвэр гаргахыг хичээсэн. Гэхдээ энэ нь тийм ч амархан байгаагүй. Шийдвэр гаргахдаа гаднын шинжээчдээс зөвлөгөө авч байгаа ч зарим асуудлуудыг шийдэж чадахгүй байна. Буруу ташаа мэдээллийн талаарх санал хүсэлтийг бид та бүхнээс "community" хэсгээрээ дамжуулан авах болно. Та тэнд зааж өгсөн ранкийн системээр сонгож бидэнд хандаарай. Олон нийтийн зүгээс ямар эх сурвалжид илүү итгэдгийг тодорхойлох нь бидний зорилго юм.
Одооноос бид чанарын судалгаа явуулж ямар мэдээллийн байгууллагад итгэдэг болохыг нь хүмүүсээс асууна. Зарим мэдээллийн байгууллагууд зөвхөн өөрийнх нь мэдээлэлд итгэдэг байнгын уншигчид юм уу үзэгчидтэй байдаг учраас шууд дагах товч дарахгүйгээр тухайн байгууллагуудыг нийгэм даяар таниулж, өөр мэдээллийн байгууллагад хүмүүсийн итгэх итгэлийг нэмэгдүүлэхийг зорьж байна. Бид баталгаатай мэдээлэл түгээгчдийг гаргаж ирэх бөгөөд олны итгэл хүлээхгүй мэдээлэл түгээгчдийг хасах болно.
Энэ шинэчлэл фэйсбүүкт таны харах мэдээний тоог өөрчлөхгүй. Зөвхөн олон нийтийн итгэл хүлээсэн гэж тодорхойлогдсон мэдээллийн эх сурвалжуудын мэдээллийг хүргэж, мэдээллийн тэнцэрт байдлыг өөрчлөх юм. Баталгаажсан мэдээлэл ордог болсноор хүмүүсийн фэйсбүүкт өнгөрүүлж буй хугацаа илүү үр дүнтэй болж хүмүүс хоорондын харилцаа бэхжиж, идэвхгүй хэрэглэгчид идэвхтэй болж, чанартай, баталгаатай мэдээлэл унших болно." хэмээжээ