Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Сүүлийн жилүүдэд Монгол улсыг сонирхож ирэх жуулчдын тоо эрс өссөн. Үүнийг дагаад гаднынхны биднийг харах өнцөг өөрчлөгдсөн гэж хэлж болохуйц. Саяхан л гэхэд Шинэ Зеландын иргэн Майкл Робертс (Michael Roberts) багийн гишүүдийн хамт манай улсын онгон дагшин үзэсгэлэнт байгалаар аялсан байна. Түүний аяллын зорилго нь Монголын ард түмний амьдралд хатуу ширүүн уур амьсгал хэрхэн нөлөөлж буйг ажиглах байсан гэнэ. Тэрээр 3 долоо хоногийн хугацаанд аялсан ба үүндээ ч тун сэтгэл хангалуун байгаа юм байна. Ингээд гадаад хүний мэдрэмжээр Монгол улс камерийн дуранд хэрхэн буусныг хамтдаа сонирхоцгооё.