Супер одод ч гэсэн фотошоп ашиглаж, өө сэвээ нуудаг!

Фотошоп болон бусад "өө засагч аппууд" оддын хамгийн сайн найз гэвэл та итгэх үү? Итгэхгүй бол бид танд баталж харуулья. Уг баталгаагаар супер одод ч биеийнхээ өөг засч янзалдаг болохыг та мэдэж авах болно. Хамгийн төгс харагддаг супер оддоос өгсүүлээд олны танил хүмүүс, алдартнууд гээд бүгд янз бүрийн програм, аппликейшн ашиглан өөрсдийгөө туранхай, өндөр болгон харагдуулж, нүүрнийхээ өө сэвийг нуудаг гэнэ шүү.

Супер одод ч гэсэн фотошоп ашиглаж, өө сэвээ нуудаг!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Роси Коннолли

Ирландын блогчин Роси Конноли инстаграмд 164 мянган дагалдагчидтай бөгөөд саяхан тэднийгээ дахиж хуурч, засч янзалсан селфи оруулахгүй гэдгээ нийт дагагчиддаа амалжээ. 

Роси Коннолли

2 Стейси Соломон

Английн дуучин, телевизийн хөтлөгч Стейси Соломон хүмүүст танил нэгэн. Тэрээр 719 мянган дагагчиддаа "Өөрийгөө хайрла. Учир нь чи төгс" хэмээн өөрийнхөө зургийг оруулан мэдэгдэж байв. Гэвч түүнийг төгс биш гэдгийг удахгүй фэнүүд нь мэдсэн юм. 

Стейси Соломон

3 Келли Бруук

Британи загвар өмсөгч Келли Бруук гайхалтай харагддагаараа алдартай ч муу засвар хийсэн зурагнаасаа болж инстаграмд фэнүүдээсээ нэлээд шүүмжлэл хүлээсэн. 38 настай тэрээр харвингаасаа ичсэн үү, зургаа янзалж бүсэлхий хэсгээсээ авсан болохыг гярхай үзэгчид илрүүлсэн байна. Гэдэс хэсгээсээ мэдэгдэхгүй хассан ч байрлалаа буруу сонгосноос дагагчид нь түүнийг фотошоп ашигласныг мэджээ. Цаад талын тавцан болон дэвссэн даавууг та ажиглаарай.

Келли Бруук

4 Кайли Миноуг

Австралийн поп дуучин, халуухан эмэгтэй Кайли Миноуг хэдий нас ахиж яваа ч гоё сайхан биеэрээ үеийнхнээсээ тасархай харагддаг. Өдгөө 49 насыг зооглож буй хатагтай энэ оны календарт зургаа авахуулсан ч зурагт засвар орсныг хүмүүс аль хэдийнэ анзаарчирсан байна шүү.

Кайли Миноуг

5 Миранда Керр

Миранда Керр 2010 оны "Викториа Секрет"-ийн дараа  Даутцен Крус, Алессандра Амбросио нартай хамт авахуулсан зургаа өөрийн хуудастаа хийсэн байна. Ингэхдээ өөрийнхөө гэдсийг нарийсгаж, гайхалтай бэлхүүстэй болгосон нь тун удалгүй илэрсэн юм.  

Миранда Керр

6 Мэрайя Кэри

Дуучин Мэрайя Кэри 2016 оны Талархлын баяраар фэнүүддээ таалагдах гэсэн боловч шүүмжлэлийн бай болоод дууссан. 47 настай дуучин өөрийн инстаграм хуудастаа нарийхан жинс өмсч, гартаа бялуу барьсан зургаа оруулсан бөгөөд толины тусгал болон баруун өвдөгнийх нь цаадах шүүгээний ховилын алдаагаар янзалсан зураг байна гэдгийг нь тэд мэджээ.

Мэрайя Кэри

7 Рианна

Дуучин бүсгүйд ямар нэгэн гаж хөгжил болох илүү хуруу юм уу илүү хумс байхгүй. Гэсэн ч тэр фотошопийн алдаа болсон ийм зураг оруулж, фэнүүдийнхээ урмыг хугалсан юм.

Рианна

8 Ким Кардашиан

Ким Кардашиан бүтэлгүйтдэггүй адтай нэгэн. Гэвч Парист сайн найз Жонатан Чебантай хамт үдэшлэгт оролцох үеэр авсан гэх зургаар оруулснаар өөрийгөө илчилжээ. Уг зурагт гар нь байхгүй байна.

Ким Кардашиан

9 Жон Майер

Дуучин Жон Майер "CollegeHumour" вебсайтын үүсгэн байгуулагчийн нэг, сайн найз Рикки Ван Вентэй хамт авахуулсан зургаа нийтэлсэн юм. Тэд өөрсдийгөө хэрхэн хөөрхөн болгосон нь доорх зурагнаас тодорхой харагдаж байгаа биз.  Яг л хүүхэлдэйн киноны эрчүүд шиг ялдамхан царайтай болжээ. 

Жон Майер

10 Бритни Спирс

Нэгэн цагт мандаж явсан попын гүнж Бритни Спирс инстаграмд их идэвхтэй байдаг бөгөөд үргэлж л өөрийгөө сурталчилсан зураг оруулдаг. Хүнд хэцүү бэлтгэл хийж, хоолны дэглэм барьж байгаагаа үзүүлж, гоё сайхан хувцастай зурагнуудаа хуваалцдаг билээ. Гэхдээ энэ зургаараа өөрийгөө барьж өгч, гэдсээ нарийсгасан болох нь тогтоогдсон юм. 

Бритни Спирс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()