1
Бодит байдал бол өөр, хэн ч танд үргэлж сайхан хандахгүй
Өөрийн мэдэлгүй хэн нэгэн хүн танд өртэй мэт санагддаг уу? Бид бусдаас үргэлж өөрийг тань ойлгохыг, зөвшөөрөхийг, хаалга нээж өгөхийг, бэлэг авахыг хүсэж байдаг. Харин бусад хүмүүс таны хүссэн болгоныг өгөхгүй болохоор үүнд нь гомдож тунирхах явдал гардаг. Гэвч хэн ч танд ямар нэг зүйл өгөх албагүй. Та өөрийн хүссэн, төгс ертөнцөө сэтгэлдээ бодчихоод бодит амьдралыг харааж суугаа юм биш биз? Хэн ч таны хүссэн шиг байж чадахгүй гэдгийг санаж явбал амьдрал илүү хялбар байх болно.
2
Болсон үйл явдлыг эрүүл ухаанаар хар
Бид үргэлж болсон үйл явдлыг хэтэрхий их санаж, илүү гунигтай, зовлонтой болгож боддог. Шоглож хэлсэн зүйлийг хэт хүндээр хүлээн авч, болж буй бүхэн зөвхөн биднийг муу харагдуулах мэтээр хүлээж авдаг. Гэвч ихэнхи үед хэтэрхий их төсөөлөн бодсоноор ямар ч гэм хоргүй зүйлийг ч өөрт хүндээр тусган авдаг байна. Юу болсныг ямар нэг сэтгэлийн хөдлөлгүйгээр сайн бодоод үзээрэй. Хөндлөнгийн хүний зүгээс ч хараад үзэхэд буруудахгүй.
3
Доромжлолыг энгийн үгээр тархиндаа хувирга
Танд хэн нэгэн маш муухай зүйл хэлж, доромжилж, дуугаа өндөрсгөн, харилцсан гэж бодъё. Харин та үүнийг нь энгийн үг мэт хүлээж аваарай. Учир нь тэр хэрхэн хүнтэй эелдэг харьцахаа мэдэхгүй, өөрөөр өөрийгөө илэрхийлж чаддаггүй нэгэн байсан байх. Ийм байдалд та гомдох биш харин түүнийг ийм өрөвдөлтэй байгаад нь харамсах хэрэгтэй. Тархиндаа "орчуулга" хийх нь таны эрүүл мэнд болон сэтгэцэнд маш их үр дүн үзүүлдэг.
4
Зарим зүйлийг уян хатан хүлээж ав
Онцгүй зүйл хэлсэн хүмүүстэй заримдаа бид хэтэрхий муухай харьцчих гээд байдаг. Яагаад гэвэл аль хэдийнэ том болчихсон, өөрийн гэсэн эрүүл ухаантай хүмүүстэй харьцаж байгаа гэж боддог учраас тэр. Эсрэгээрээ таныг доромжилж байгаа хүн ухаан муутай, таны анхаарлыг татах гэж оролдож буй жижигхэн тахиа гэж төсөөлөөрэй. Яаж хүүхдэд уураа гаргах вэ дээ? Тэд хэтэрхий инээдтэй, өхөөрдөм биш гэж үү?
5
Олон жил өнгөрсөн ч та эмзэглэсээр байх уу?
Ганцхан мөчид тохиолдсон явдлыг бид хэтэрхий их бодоод л байдаг. Энэ ичгүүртэй байдал биднийг үргэлж дагаж, гомдол тань хэзээ ч тайлагдахгүй мэт санагддаг. Гэвч өнгөрсөнд болсон явдлуудаас та одоо санаж байна уу? Өнөөдөр та тэр үед ямар их хугацаанд сэтгэлээ чилээж, зовж шаналж байснаа л санаж, хайран цаг хугацааг дэмий өнгөрөөсөндөө л харамсаж байгаа байх. Одоо болж байгаа хэцүү явдлыг ирээдүйн зүгээс харах гээд оролдоод үзээрэй. Мэдээж энэ бүхэн ямар ч утгагүй, сонирхолтой, завгүй амьдралын тань цаг хугацаанаас л хороож байгаа нь мэдээж.
6
Эсрэг хүнийхээ мэдрэмжийг ойлгох гэж хичээ
Ихэнхи үед таныг гомдоох зүйл хэлсэн хүмүүс танд атаархдаг эсвэл өөрөө өөрийнхөө асуудалтай эвлэрч чаддаггүй хүмүүс байдаг. Магадгүй тэдний хорон үг танд зориулагдаагүй байх. Ууртай, бүдүүлэг хүмүүсийн оронд өөрийгөө тавиад ойлгох гээд хичээгээд үзэх хэрэгтэй. Нөгөө талаараа тэдэнд таны тусламж хэрэгтэй болсон байх. Хэрвээ тэдний дотоод сэтгэлийг ойлгох юм бол, доромжилсон үгэнд нь та тийм ч их гомдохгүй.
7
Гомдлыг амьдралын нэг хэсэг гэж үзэх хэрэгтэй
Таагүй явдал хүн бүрт л тохиолдож байдаг. Бид өөр өөрийн гэсэн зовлонгоо үүрч дуусгах жамтай. Хэнд ч харагдахгүй амьдарч чадахгүйгээс хойш хүмүүстэй хэрхэн харилцаж, эвтэй байх талаар суралцах хэрэгтэй. Танд хэлсэн бүдүүлэг зүйлүүд рүү тэр болгон хариу өгөх гээд байх хэрэггүй. Зүгээр л нохой хуцсан чинээ бодоод л өнгөрөөх нь зүйтэй. Эцсийн эцэст замын нохой хуцаж л байдаг, жингийн цуваа явж л байдаг гэдгийг санаарай.
8
Доромжилж буй хүнийхээ нүд рүү нь тайвнаар ширт
Бусдын бүдүүлэг аашийг үргэлж тэвчих хэрэггүй. Заримдаа тэднээс юунд ингэж уурлаад, бүдүүлэг зан гаргаад байгааг нь шууд асуух хэрэгтэй. Ихэнхи нь танд хэлэх хариултаа олж чадалгүй түгдэрч гацаад таныг цаашид тайван үлдээж магадгүй.
9
Тоглоом мэтээр хүлээж ав
Хааяа хааяахан найзууд, танилууд чинь "магтах" нэрийдлээр таны хувийн амьдрал, гадаад байдалд тань хошуу зүрж, доромжлох явдал гардаг. Гэвч иймхэн зүйлээс болж та сэтгэлээр унах тохиолдол гардаг уу? Ийм үед түүнтэй маргалдалгүй, хүлээн авч хошин байдлаар эргүүлэн хэлээрэй.
10
Доромжлолыг нь хүлээн авбал бүх асуудал шийдэгдэх үү?
Жижигхэн маргалдаан ч таныг өдөржин толгойгоо гашилгах сэдэл болж өгдөг. Яагаад та уурлаж бухимдах ёстой гэдгээ сайн бод. Ингэснээр асуудал тань шийдэгдэж байна уу? Хэрвээ зовж шаналах нь таныг хөгжөөдөг бол үргэлжлүүлээд зовж шанал. Харин үгүй бол хэтэрхий их зүйл бодолгүй бүгдийг март. Өшөө авахыг хүсэхгүй байгаа бол бүхнийг хүлээн зөвшөөрч, тархин дотроо эргэлдээд байгаа бүх бодлуудаа гаргаж хая.