Клиникийн профессор Б.Бат-Өлзий нэгэнтээ “Анхаарахгүй орхиж болохгүй нэг зүйл бол гоо сайхны бүтээгдэхүүн. Гоо сайхны бүтээгдэхүүнд маш хүчтэй химийн орц байх нь бий. Нас, хүйс харгалзахгүй хүмүүс дэлхийн олон орноос ирсэн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж байна. Янз бүрийн улс оронд үйлдвэрлэсэн, Монгол хүний арьсанд тохирох эсэх нь мэдэгдэхгүй олон бүтээгдэхүүн хүнснээс ялгаагүй хүний үс, арьс, хумсаар дамжин бүх биеэр тархдаг тул үүнд онцгой анхаарах хэрэгтэй байна” хэмээн онцолсон удаатай.
1
Хортой нөлөө
Химийн орц найрлага нь хүүхдийн өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлдөг бөгөөд хэрхэн хор учруулдаг болохыг танилцуулахад:
- Өсөлт хөгжилт удаашрах, зогсох
- Сул дорой болж, дархлааны систем доройтох
- Төв мэдрэлийн системд гажуудал үүсч, оюун ухааны хөгжил хоцрох
- Дотоод шүүрлийн тогтолцоо алдагдах, генд нөлөөлөх
- Эд эрхтнүүдийн үйл ажиллагаа муудах
Хүүхэд гэлтгүй хүмүүс бид эцэг эхээс төрдөг ч амьдралынхаа туршид өөрийнхөө биеийг бүтээдэг юм. Ингэж бүтээх явцад нь эцэг эхчүүд онцгой анхаарч, химийн бодисоор хордуулахгүй байх нь зүйтэй. Хүүхдүүд томчуудыг бодвол бодисын солилцоо нь идэвхтэй байдаг учир нь хорт бодист хордож байгаа нь гаднаа илэрч харагддаггүй. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдэд чанар муутай бүтээгдэхүүн хэрэглүүлдэг. Мэргэжилтнүүд, хүүхдийг эхийн хэвлийд байхаас нь эхэлж химийн хорт бодис, ийм орц найрлагатай бүтээгдэхүүнээс хол байлгаж, нярай, хөлд орсон үе, сургуулийн нас, өсвөр үед нь үе шаттайгаар анхаарахыг эцэг эхчүүдэд зөвлөдөг. Учир нь хүүхдийн нас нэмэгдэх тусам бие организм нь бэхжиж, дасан зохицох чадвар нь дээшилж байдаг.
2
Хүүхдийн хорддог зүйлс
Эмийн бүтээгдэхүүн - Тайвшруулах эмүүд, өвчин намдаах эмүүд, жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлүүд
Гэр ахуйн бүтээгдэхүүнүүд - Цайруулагчид, цэвэрлэгчид, угаагч бодисууд, уусгагчид,
Гоо сайхны бүтээгдэхүүнүүд - Анхилам үнэртнүүд, шампунь, хумсны лакнууд
Хортой бүтээгдэхүүнүүд - Архи, тамхи болон бусад
Устгагч бодисууд - Шавьж устгагчид, мэрэгч амьтад устгагчид, ашиггүй ургамал устгагчид
Хамгийн гол нь, эцэг эхчүүд үр хүүхдээ аюултай, хортой зүйлсээс хол байлгаж чаддаг ч өөрсдөө химийн орц найрлагатай, чанар муутай бүтээгдэхүүнээр хордуулж байгаагаа мэддэггүй.
3
Органик бүтээгдэхүүн сонгох
Тиймээс хүүхдэд хэрэглэж буй тос, бие угаах шингэн, шампунь гэх мэт гоо сайхны бүтээгдэхүүний орц найрлагыг сайтар харж, химийн найрлагатайг бус байгалийн цэвэр органик бүтээгдэхүүн сонгож байгаарай.
4
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)
ДЭМБ-ийн тайланд хүүхдүүд химийн орц найрлагатай бие арчилгааны бүтээгдэхүүнүүдэд хордож байгааг дурдаад, эцэг эхчүүдийн буруу сонголт хүүхдийнх нь ирээдүйг баллаж байгааг цохон тэмдэглэсэн байдаг. Иймд эцэг эхчүүд химийн найрлагагүй, хүний биед ашиг тустай байгалийн гаралтай бүтээгдэхүүн хүүхдүүддээ хэрэглүүлэх нь чухал юм. Өөрсдөө ч мөн тийм сонголт хийснээр үр хүүхдээ хордуулахгүй.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.