“Samsung Galaxy A8” гар утас Монголд албан ёсоор худалдаанд гарлаа

Өнөөдөр Samsung компанийн хамгийн сүүлд гаргасан Galaxy A8  болон A8+ утаснууд албан ёсоор Монголын зах зээлд худалдаанд гарч байна. Galaxy A8 | A8+ утаснууд нь А серийн анхны хязгааргүй дэлгэцтэй, нүүрэн талдаа үндсэн товчлуургүй загвар юм. Мөн түүнчлэн нүүрэн талдаа 16MP, 8МР бүхий хүчирхэг хос камертай тул урьд өмнөхөөсөө илүү гайхалтай сельфи зураг дарах чадвартай болсон нь хамгийн том давуу тал юм. Улаанбаатар, Эрдэнэт, Баян-Өлгий дэх Samsung-ийн албан ёсны дэлгүүрүүдээр Galaxy A8 загвар нь 1,270,000 төгрөг, Galaxy A8+ загвар нь 1,420,000 төгрөгийн үнэтэйгээр хар, нууцлаг мөнгөлөг болон алтлаг гэсэн 3 өнгөний сонголттойгоор худалдаалагдаж байна.

“Samsung Galaxy A8” гар утас  Монголд албан ёсоор худалдаанд гарлаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

 Урамшуулал:

2018.02.28-ныг дуустал Galaxy A8 | A8+ худалдан авсан хүн болгонд дуугаралтын чанараараа дэлхийд танигдсан AKG брэндийн чихэвчийг бэлэглэж байна.
Хэрэв та ХААН Банкны кредит карт, Голомт банкны Amex, Зэс болон Ган карт эсвэл Хас банкны аль нэг кредит карт ашигладаг бол Galaxy A8 гар утсыг 120,000 төгрөгөөр хямдруулан 1,150,000 төгрөгөөр, харин Galaxy A8+ гар утсыг 140,000 төгрөгөөр хямдруулан 1,280,000 төгрөгөөр худалдан аваарай.

Зээлийн нөхцөл:

Хаан банк, Голомт банк, Хас банк, Капитрон банкууд урьдчилгаа төлбөргүй, хүүгүй, 12 сарын хугацаатай зээлийн нөхцөлийг санал болгож байгаа бөгөөд та сард 106,000₮ төлөөд Galaxy A8 гар утас, 119,000₮ төлөөд Galaxy A8+ гар утастай болоорой. 

Онцлог давуу талууд

1 Хязгааргүй дэлгэц

Galaxy A8 | А8+ таны харах өнцгийг илүү өргөн болгоно. Өнгө дүрслэл сайтай хязгаар ирмэггүй мэт том дэлгэц нь утасны нүүр талыг бүтэн дүүргэнэ.

Хязгааргүй дэлгэц

2 Илүү өргөн дэлгэц

18.5:9 харьцаа бүхий өргөн дэлгэцтэй. Та дуртай киногоо илүү том дэлгэцээр үзээрэй. 

Илүү өргөн дэлгэц

3 Шилдэг камер

Нүүрэн тал болон ар талдаа хоёуланд нь 16MP бүхий хүчирхэг камертай бөгөөд F1.7 өрц бүхий линз 1/2.8 харьцаа бүхий гэрэл мэдрэгчийн тусламжтайгаар гэрэл муутай, харанхуй орчинд ч өнгөний ялгарал сайн гайхалтай зургууд дарах боломжийг бүрдүүлсэн.  

Нүүрэн талдаа хос камертай болсон нь танд илүү амьд фокус, ялгарал сайтай гайхалтай сельфи зураг авах давуу талыг олгоно. 

Шилдэг камер

4 Ус болон тоосны найдвартай хамгаалалт

IP68 ус болон тоосны хамгаалалттай.

Ус болон тоосны найдвартай хамгаалалт

5 Хос мессенжер

Та нэгэн зэрэг 2 өөр аккаунтаар бусадтай мессенжерээр харилцах боломжтой. 

Хос мессенжер

6 Биометр хамгаалалт

Galaxy А8 ухаалаг утас нь царай таних болон хурууны хээ мэдрэх мэдрэгчтэй. Энэ нь таны хувийн мэдээлэл бусдад алдагдахаас сэргийлээд зогсохгүй утасныхаа түгжээг хялбархан тайлах, вэбэд өөрийн хэрэглэгчийн нэр, нууц үг ашиглан хурдан бас хялбархан нэвтрэх боломжийг олгоно.

Биометр хамгаалалт

Үндсэн үзүүлэлтүүд

Хэмжээ:

  • Galaxy A8 : 149.2 x 70.6 x 8.4 мм, 172 гр
  • Galaxy A8+ : 159.9 x 75.7 x 8.3 мм, 191 гр

Дэлгэц:

  • Galaxy A8 : 5.6”, 2220x1080 (FHD+) Super AMOLED
  • Galaxy A8+ : 6.0”, 2220x1080 (FHD+) Super AMOLED

Камер: 

  • Үндсэн камер: 16 MP (F1.7) 
  • Нүүрэн талын хос камер: 16 MP (F1.9), 8 МР (F1.9)

Процессор:

  • Octa-core 8 цөмт (2.2GHz Dual + 1.6GHz Hexa) процессор

Ус болон тоосны хамгаалалт:

  • IP68 ус, тоосны хамгаалалттай 

Сүлжээ:

  • LTE Cat.11 

Багтаамж:

  • Шуурхай санах ой: 4 GB
  • Дотоод багтаамж: 32GB
  • 256 GB  хүртэл MicroSD оролтоор нэмэгдүүлэх боломжтой 

Батарей:

  • Galaxy A8 : 3,000 mAh
  • Galaxy A8+ : 3,500 mAh

Үндсэн үзүүлэлтүүд

7 Samsung брэндийн албан ёсны дэлгүүрүүд

Улаанбаатар хотод:

  • Тэнгис кино театрын замын урд СКАЙ ТЕДИ (ТЕДИ төвтэй залгаа) төвийн 1 давхарт
  • ШАНГРИ-ЛА МОЛЛ худалдааны төвийн 3 давхарт
  • ЭНКАНТО ОРГИЛ худалдааны төвийн 1 давхарт 
  • ЗАЙСАН ОРГИЛ худалдааны төвийн 1 давхарт
  • И-МАРТ худалдааны төвийн 2 давхарт 
  • Max mall их дэлгүүрийн 4 давхарт
  • 3, 4-p xорооллын СОЛО МОЛЛ худалдааны төвд

Орон нутагт:

  • Эрдэнэт хот, Өлзийтбулаг худалдааны төв
  • Баян-Өлгий аймгийн Өлгий хот, Ай-Хой төвийн 1 давхарт

Samsung брэндийн албан ёсны дэлгүүрүүд

Лавлах утас: 1800-2555

Facebook: https://www.facebook.com/samsungmongolia 

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.