Голомт банк бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд хамгийн бага хүүтэй зээл олгоно

2018-01-18, 10:00
2,348

Өөрийн гэсэн бизнес эрхлэх хүсэлтэй эсвэл бизнесээ өргөжүүлэх сонирхолтой эмэгтэйчүүд олон байдаг ч хаана, хэнд хандаж, юунаас эхлэхээ тэр бүр мэддэггүй. Тэгвэл Нийслэлийн засаг даргын тамгын газар, Азийн сантай хамтраад KOICA олон улсын байгууллагын санхүүжилтээр, Голомт банк, Голомт капитал, Хөгжлийн шийдэл ТББ, МҮХАҮТ байгууллагуудтай хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ дэмжих зорилгоор “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв” төслийг 2016 оны 7 сараас амжилттай хэрэгжүүлж байна

Голомт банк бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд хамгийн бага хүүтэй зээл олгоно

Төслийн хүрээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн шилдэг санаа, шалгарсан төслийг дөрвөн сарын турш Инкубатор төвд бойжуулдаг бөгөөд тухайн бизнес эрхлэгчийг өөрийн бизнесээ амжилттай удирдахад нь тус болох бүх төрлийн сургалтад хамруулахаас гадна бүтэн жилийн турш зөвлөгөө өгч ажилладаг.  

Үүний үр дүнд нийт 4 ээлжийн 32 эмэгтэй өөрийн ажил амьдралд томоохон дэвшил авчрах бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болсон бөгөөд эхний санхүүжилтийг Азийн сангаас олгосон юм.

Харин Голомт банк нь Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газартай хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг бизнесээ өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх  зорилгоор “Хөдөлмөр эрхлэлтийн сан”-гийн зах зээл дэх хамгийн бага хүү болох  жилийн 8.4 хувийн хүүтэй зээлийг олгох батламжийг гардууллаа.

Тус бизнесийн зээл нь хувь хүнд 10,000,000 төгрөг, ААН-д 20,000,000 төгрөг хүртэлх зээлийг олгодгоороо онцлогтой.

Ирээдүйд бизнесээ өргөжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй, гэр бүл бизнесээ нэгэн зэрэг амжилттай авч яваа нийт бүсгүйчүүддээ өндөр амжилтыг хүсье!

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.