1
Биеийн дээд хэсгээр таргалах
Шалтгаан:
Тухайн хүний шатааж байгаагаас илүү илчлэг (калори) авч байгаа үед биеийн дээд хэсгээрээ таргалдаг. Ерөнхийдөө хэт их иддэг, хөдөлгөөн багатай хүмүүст тохиолддог.
Хэрхэн салах вэ:
- Аэробикийн дасгал биеийн дээд хэсгээр өөхөлсөн хүмүүст их тохирдог учраас аэробикийн дасгал хөдөлгөөн хийж, хөдөлгөөний хомсдолд орохгүй байх хэрэгтэй. Өдөр бүр дор хаяж 30 минут алхах, гүйх, усанд сэлэхийн аль нэгийг хийх, эсвэл бүгдийг нь хийх.
- Сахарын хэрэглээгээ зогсоож, чихэрлэг зүйлс идэж уухгүй байх. Ялангуяа ундаа. Амттан болон ундаа нь цатгахгүйгээр маш их хэмжээний илчлэгийг биед өгдөг.
2
Бүсэлхийгээр таргалах
Шалтгаан:
Бүсэлхий хэсгээрээ таргалах нь стресс бухимдал, сэтгэлийн хямрал, түгшүүр зэргээс болдог.
Хэрхэн салах вэ:
- Стрессээс өөрийгөө чөлөөлж, тайван байж сурах хэрэгтэй. Стрессийн даавар буюу кортизол нь хүнийг бүсэлхий хэсгээрээ таргалахад хүргэдэг учраас бясалгах юм уу амьсгалын дасгал хийх хэрэгтэй.
- Ногоон цай уух. Ногоон цай нь өөхийг ихээр шатаадаг учир аяга ногоон цай оочилж уугаад тайвшрахыг хичээгээрэй. Ногоон цай нь мөн тайвшруулах үйлчилгээтэй байдаг.
3
Биеийн доод хэсгийн таргалалт
Шалтгаан:
Биеийн доод хэсгээрээ таргалж, гуяараа бүдүүрч байгаа бол хоолноосоо авах цавуулгийн хэмжээ хэтэрсэн байна гэсэн үг.
Хэрхэн салах вэ:
- Цавууллаггүй хоол хүнс хэрэглэж, уул өөд алхаж, шатаар өгс. Ингэвэл биеийн доод хэсгийн өөхөнд шаталт явагдаж, маш үр дүнтэй дасгал болдог төдийгүй хөлийн булчин чангардаг.
- Өглөөний цайгаа уу. Өглөөд юм идэхгүй гарснаар өдөржингөө өлсч, илүү их идэж, таргалах шалтгаан болдог.
4
Унжсан гэдэс
Шалтгаан:
Согтууруулах ундаа, шар айрагны хэт их хэрэглээ гэдсийг нэмэгдүүлж, унжсан гүзээтэй болгодог.
Хэрхэн салах вэ:
- Шар айраг болон бусад илчлэг өндөртэй согтууруулах ундааны хэрэглээгээ бууруулах, бүр болих
- Уухын оронд идэх хоолныхоо хэмжээг багасган идэвхтэй хөдлөх. Ингэвэл бодисын солилцоо сайжирч гэдэс тань аажмаар багасах болно.
5
Бүдүүн хөл
Шалтгаан:
Эмэгтэйчүүдэд илүү тохиолддог таргалалт. Хөлний венийн судас (хураагуур судас)-ны асуудлаас болж бүдүүн хөлтэй болдог. Мөн жирэмсний үед хавагнаснаас болж хөлөөрөө бүдүүрэх нь бий.
Хэрхэн салах вэ:
- Хавагнахаас сэргийлэхийн тулд давсны хэрэглээгээ бууруулах, эсвэл давсгүй хоол, цай хэрэглэх. Давс бие дэх шингэнийг барьж саатуулдаг учраас хавагнадаг.
- Хөдлөхгүйгээр 30 минутаас дээш хугацаагаар суух хэрэггүй. Тогтмол босч, алхах. Боломж олдох бүрт хөлөө дээш нь өргөн хэвтэж хөлд шингэн хуримтлагдахаас сэргийлэх.
6
Нуруу хэсгээрээ таргалалттай том гэдэс
Шалтгаан:
Идэвхгүй амьдралын хэв маяг, хөдөлгөөний дутагдлаас болж ийм болдог.
Хэрхэн салах вэ:
- Хангалттай унтаж амрах. Нойрны дутагдлаас болж дааварт өөрчлөлт орж, хоолны дуршил нэмэгдэж, үүнээс болоод нуруу хэсгээрээ таргалсан том гэдэстэй болж таргалдаг бөгөөд сайн унтаж амарсныхаа дараа дасгал хөдөлгөөн байнга хийх.
- Ислэгээр баялаг хоол хүнс идэх. Ислэг нь хоолны дуршил бууруулж, хүнсний илчлэгийг шингээж, бүсэлхий хэсэг болон нуруугаа илүү сайхан харагдахад тусалдаг.
Эрүүл хооллолт, идэвхтэй амьдралын хэв маягтай байхад л таны биеийн галбираас үл хамааран хамгийн сайхнаараа харагдах боломжтой байдаг гэдгийг үргэлж санаж байх хэрэгтэй.