1
Меган
14 настай байхдаа Меган сүргээсээ төөрсөн Флайя нэртэй морийг аварч түүндээ ихэд дасчээ. Нэг өдөр түүнийг морьдоо тэжээж байтал охины хайртай морь Флайя өөр нэг морийг өшиглөх гэж байгаад Меганы чамархай хэсэгт өшиглөчихжээ. Цусандаа будагдаж, шоконд орсон байсан Меганд юу болоод байгааг ойлгох чадал ч байгаагүй юм. Эмнэлэгт хэд хэдэн удаа үзүүлж, мориндоо өшиглүүлсэнээс хойш 4 жил өнгөрсөний дараа тэрээр ийм сорвитой л үлджээ. Сорви нь түүний шанаан дээр шууд харагдахуйц наалдац үүсгэсэн ба тэрээр "Гоо үзэсгэлэн заавал тэгш хэмтэй байх албагүй" гэж хэлэх дуртай байна.
2
Мерси
Мерсиг 29 настай байхад гэрт нь гал гарсаны улмаас түүний биеийн урд хэсэг нэлэнхүйдээ түлэгдэж, сорвитой болжээ. Мэдээж хэрэг өөрийнхөө биед үүссэн сорвийг хүлээн зөвшөөрөх түүнд амар байгаагүй гэдэг. Тэрээр "Би сорвиныхоо хүчинд л өнөөдрийн Мерси болж чадсан. Сорви маань надад байгаа хамгийн үнэтэй зүйл" гэж хэлжээ.
3
Маяа
Маяаг 18 сартай байхад нь анх арьсны ховор төрлийн өвчтэй гэж оношилжээ. Сүүлийн үед түүний арсны өвчин ихээхэн даамжрах болсон бөгөөд амьдралынхаа туршид биеийнхээ арьсыг бусдаас нууж явсан Маяагийн өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмжинд түүний гадаад байдал сөргөөр нөлөөлөх болсон аж. Тэр өөртөө "Би чинь үзэсгэлэнтэй, хөөрхөн тэр Маяа хэвээрээ шүү дээ. Гадаад байдал маань намайг хувь хүний хувьд тодорхойлохгүй" гэж хэлдэг бөгөөд хэзээ ч энэ өвчнөөр өөрийнхөө амьдралыг удирдуулахыг зөвшөөрөхгүй гэж боддог байна.
4
Аби
27 настай байхад нь түүнийг ясны саркома хэмээх ховор төрлийн өвчтэй гэдгийг оношилжээ. Унтаж, хувцсаа өмсч, ногоо хэрчиж үед түүний баруун гар янгинаж өвддөг байсан бөгөөд тэрээр бүтэн нэг жилийн турш өөрийгөө хавдартай гэдгээ мэдэлгүй явсан байдаг. Өмнөд Африкт хүний наймаа, хүчирхийллийн золиос болсон хүүхэд, эмэгтэйчүүдтэй ажиллаж байхдаа Аби нэгэн охины гэрт очжээ. Харамсалтай нь тухайн айлд хүн байгаагүй бөгөөд нохой нь Абигийн баруун гарыг хазчихжээ. Ингээд эмнэлэгт үзүүлэн нарийн шинжилгээнд хамрагдаж өөрийгөө ясны хорт хавдартай болохыг мэдсэн юм.
5
Лео
Лео замаа товчлохын тулд цэцэрлэгт хүрээлэн дундуур явсан ба хашлага дээгүүр авирах гэж байгаад хальтирч унахдаа хашлаганы шовх үзүүрэнд нүүрээ ийм болгожээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн манаач түүнийг олж хараад нэн даруй түргэн тусламж дуудсан байна. Хүмүүс түүнийг нүүрээ хутганд сийчүүлсэн өөдгүй этгээд гэж боддог гэнэ.
6
Айрис
Таван настай Айрисыг унтаж байх үед орных нь дэргэд гал гарчээ. Гал түймрээс болж тэрээр хоёр хуруугуй болсон ба өөртөө тохиолдсон эмгэнэлт явдлыг хүлээн зөвшөөрөхийн тулд 25 жилийг зарцуулжээ. Айрис бусадтай гар барьж, бусдын харцанд өртөхөөс эмээдэг учраас өөрийнхөө гарыг үргэлж нуух гэж оролддог байв. Түүний хуруу заримдаа өвдөж, хуруугаа хараад сэтгэлээр унадаг ч тэрээр сайхан сэтгэлт ээжийнхээ тусламжтайгаар гараа бусдаас нуухаа больсон юм.
7
Бинтү
11 сартай байхдаа Бинтү тавиур дээр байсан буцлам халуун цайг татаж унагаагаад зүүн мөр, цээж, гэдсээ түлжээ. Баяр жаргалтай, зовлон гунигтай аль ч өдрүүдэд сорви түүнтэй хамт байсаар ирсэн ба сорвио хараад Бинтү туулж өнгөрүүлсэн зовлонгоо санадаг боловч, энэ бүхнийг даван гарч чадсан өөрөөрөө тун ч их бахархдаг аж.
8
Грейс
Амьдралынхаа эхний 21 жилд тэрээр эрүүл мэндийн ямар ч асуудалгүй амьдарсан бөгөөд гэнэт л нэг өдөр тархины хагалгаа хийлгүүлжээ. Хоёр ч удаагийн мэс засал, цацраг эмчилгээний ачаар Грейс ихэнх үстэйгээ үлдсэн ба сайтар ажиглах юм бол түүний толгойн дээр хэзээ ч үс ургахгүй сорвитой хэсэг газар бий болжээ. Уг сорви түүнд амьд үлдэж чадсаныг нь сануулдаг гэсэн. Харин түүний гэдсэн дээрх сорви шинэхэн зүйл ажээ. Тэрээр өөрийнхөө биеийг "сорви болон дурсамжны цуглуулга" гэж хэлсэн юм.
9
Эндри
Эндри 14 настай байхдаа найзуудтайгаа хөөцөлдөж тоглож байгаад анх сорвитой болжээ. Ханан дээгүүр харайж байгаад хоёр хөлөө сорвитой болгосон байна. Хүүхэд наснаасаа үлдсэн сорвийг нуухын тулд тэрээр байнга л өмд өмсч явдаг байлаа. Харин нүүрэн дээр нь тогтсон сорвины хувьд гэвэл нэлээд сүүлд болсон хэрэг гэнэ. Өшөө хорсолдоо автсан нэгэн хүн гартаа хагархай шил барьж байхдаа Эндригийн мөр болон нүүрийг зүсч орхижээ. Тэрээр сорвиноосоо болж эмзэглэдэггүй бөгөөд "би л бол би шүү дээ" хэмээн ярих дуртай нэгэн.
10
Билли
Тэрээр 18 настай байхдаа ховор төрлийн ясны хорт хавдартай гэж оношлогджээ. Эмч нар түүний дунд чөмгийг авч оронд нь гуяных нь урттай ижил хэмжээний титан суулгасан байна. Тэрээр өөрийнхөө сорвийг харах болгондоо өвдөж шаналсан өдөр хоногуудаа бодолгүйгээр эрүүл мэнд, эдгэрэлт, урт удаан амьдрах боломжийг олж хардаг гэж ярьжээ.
11
Мэдди
9 настай байхдаа бороотой өдөр дугуй унаж байгаад гараа хугалсан ба дугуйнаас унахдаа мухар олгойгоо ч бас задалж орхижээ. Алхаж, хөдөлж чадахгүй байсан түүнийг үзсэн эмч нар зөвхөн түүний гаранд анхаарлаа хандуулж байснаас биш хэн ч түүний мухар олгойг анзаараагүй ажээ. Удалгүй охины бие муудаж түүнийг эмнэлэгт хүргэхэд задарсан мухар олгойноос ялгарсан хорт бодис цусанд нь орж байгааг мэдсэн эмч нар түүнийг зохих ёсоор нь эмчилж эхэлжээ. Эрчимт эмчилгээний тасагт олон сар болсон Мэдди хэрхэн алхадгийг бүр анхнаас нь сурахаас өөр аргагүй болжээ. "Тэр өдөр л би эмнэлэгт үзүүлээгүй бол өдийд амьд байхгүй байх байсан" гэж Мэдди ярьж байлаа.
12
Эла
9 настайд нь түүнийг нурууны хүнд хэлбэрийн сколиозтой гэж оношилжээ. Үүнийг сонссон бяцхан охин баллетын бүжигчин болно гэсэн хүсэл мөрөөдлөө орхихоос өөр аргагүйд хүрсэн байдаг. Бүжгийн багш нарынх нь хувьд ч Элад хичээл заах нь тун ярвигтай зүйл байдаг байв. Элагийн нуруу байнга өвддөг учраас 13 настайдаа нурууны артродезийн мэс заслыг хийлгүүлжээ. Улмаар 15 настайдаа бүжгийн сургуульдаа эргэн орж өдгөө бүжгээрээ амьдарч яваа юм.
13
Изабелла
2015 онд түүний гэрт гал гарсан бөгөөд зуны 3 сарыг Лондонгийн Фулхам Рөүдийн түлэнхийн тасагт өнгөрүүлжээ. Түүний сорви өдөр өдрөөр бүдгэрч, төрөлх гоо үзэсгэлэнг нь эргүүлэн өгсөөр л байна.