“NBA”-ийн одод хэнтэй хамгийн дотно нөхөрлөдөг вэ?

Өнөөгийн NBA-ийн тамирчид хоорондоо сайн найзууд. Хэдийгээр үргэлж ийм байгаагүй ч гэлээ сошиал ертөнц хүчтэй хөгжсөн орчин цагт бид тэднийг хамтдаа гадуур гарч зугаалан, видео тоглоом тоглож, хамт хошигнодог гэдгийг ядах зүйлгүй мэдэж болно. Тэдний нөхөрлөлийн үндэс нь сагсан бөмбөг байсан ба цэл залуухан байхаасаа л алдар нэрийн оргилд хүрч, нэг нэгнээ гэх болсон байдаг. Тэд хүүхэд ахуй цагаасаа сагсан бөмбөгт дурлаж, зарим тохиолдолд нэг баг болж, эсвэл хоорондоо өрсөлдөж явсаар үй зайгүй найзууд болжээ. Ингээд алдартай сагсан бөмбөгчдийн нөхөрлөлийн сайхан түүхүүдтэй танилцацгаая. 

“NBA”-ийн одод хэнтэй хамгийн дотно нөхөрлөдөг вэ?

1 Рики Рубио, Кевин Лав хоёр

Лигийн шилдэг хүчний довтлогчдийн нэг болох Кевин Лав нь Миннисота Тимберволвез багт байхдаа хүн бүрийн анхаарлыг татаж, "Өлсгөлөн чоно" гэх нэрийг зүүж байсан бол Рики Рубио нь үргэлж бэртдэг чадвараараа алдартай байсан юм. Тоглолтын үеэр тэдний гар нийлж, гайхалтай тоглолтыг үзүүлж, харин жирийн амьдрал дээр тэдний нөхөрлөл цэцэглэж сайн найзууд болцгоосон байв. Хамтдаа гадуур зугаалж, бэлтгэлээ цуг хийж, нэг нэгнийгээ нөхөрсөгөөр элэглэж байсан цаг саяхан. Харин 2014 онд Кевин Лавыг Кливленд Кавальерс руу явах талаар цуу яриа гарахад Рубио ам нээж энэ бүхэн тэдний нөхөрлөлд хэрхэн яаж нөлөөлсөн талаар мэдэгдэж байсан билээ. Ингээд Кевин Лов, Леброн Жеймсээр удирдуулсан Кавальерст нэгдэж, дотны анд Рубиогоос холдоход хүрсэн бөгөөд хүн бүр л тэднийг найзууд байхаа больсон хэмээн дор бүрнээ бодож байв. Харин өнгөрсөн финалын тоглолтын үеэр хүмүүс Кевин Лавыг хэтэрхий сул тоглож байна хэмээн гоочилход, Рубио Лавыг сошиал ертөнцөд өмөөрч байсныг харахад тэдний нөхөрлөл ахин сэргэх нь үү дээ гэсэн өнгө аяс мэдрэгдэж байсан билээ. Тэднийг сүүлийн хэдэн жилийн туршид холдсон байсан харилцаагаа сэргээж чадна гэдэгт итгэлтэй байна. 

Рики Рубио, Кевин Лав хоёр

2 Грег Оден, Майк Конли хоёр

Энэ хоёр залуугийн нэг нь NBA-ийн түүхэн дэх хамгийн том гэрээг хийж чадсан байдаг бол нөгөөх нь хамгийн том бүтэлгүйтлийн амьд жишээ болсон байдаг. Тэднийг бага байхад Грег юм бүхний түрүүнд явдаг байлаа. Оденыг Mr. Indiana болж байхад багийн гишүүн Конли нь тус тэмцээний удаах байрыг эзэлж явжээ. Оденийг Бүх Америкийн багт оруулахаар нэрлэж байх үед Конли зүгээр л Big-10 болж байв. Бүхий л насаараа нэг багийн тамирчид байсан тэд хамтдаа тэмцээнд оролцохыг маш их хүссэн ч тэдний мөрөөдөл харамсалтай нь биелээгүй юм. Конлиг "Memphis Grizzlies"-ийн нүүр царай болж байхад Оден хүнд гэмтэж өмнөх шигээ тоглож чадахаа болив. Тэрээр 5 улирлын туршид ердөө 82 тоглолтонд оролцсон байдаг. Харин Конли өнөөг хүртэл амжилттай тоглосоор л яваа бөгөөд тоглолт бүрийнхээ өмнө нэг нэгэн рүүгээ зурвас илгээж, амжилт хүсдэг аж.  

Грег Оден, Майк Конли хоёр

3 Рашад Маккантс, Кевин Гарнетт хоёр

Тоглож байхдаа хатуу ширүүн зан гаргадаг Кевинд найз нөхөд байна гэхээр хачин санагдаж байгаа биз? Хамгаалж байгаа тоглогчоо шатааж, "trash talk" хийн, тоглогчдын дургүйг хүргэдэг Кевин бол үнэн хэрэгтээ жинхэнэ мангас юм. Тэгвэл Рашад Маккантс бол Хойт Каролинагийн их сургуулиас гаралтай сайн тамирчин билээ. Миннесота мужид хэдэн жил болсныхоо дараа тэрбээр дэлхийн 7 орон, Пуэрто-Рикод тоглож явжээ. Тэдний нөхөрлөл NBA-ийн түүхэн дэх хамгийн сайхан нөхөрлөл гэдгийг Маккантсын найздаа зориулж  "Найз минь намайг харцага үр төлөө тэжээдгийн нэгэн адилаар тэжээж, мэдлэгээр цангаж явсан намайг амаараа хооллосон. Ийм мэдлэгийг зөвхөн зүрх сэтгэлээрээ дамжуулж л өгөх боломжтой байдаг. Түүнийг надад зааж эхлэхэд сэтгэл зүрх минь уярч чихээрээ хэзээ ч олж сонсомгүй сайхан зүйлийг сонссондоо сэтгэл минь тун хангалуун болсон" хэмээн бичсэн шүлгийн мөрүүдээс мэдэж болох юм. 

Рашад Маккантс, Кевин Гарнетт хоёр

4 Кевин Дюрант, Майкл Бизли хоёр

Сургууль болон багтаа олон оноог авчирч байсан тэднийг "NBA" авахаар шийдсэн юм. КД өнөө цагийн хамгийн шилдэг тоглогчдын тоонд багтдаг бол Бизли бүтэлгүйтлийн төлөөлөл болжээ. Бизлигийн талаар үргэлж сайн зүйлс дуулддаг байсан ч сүүлийн үед түүнийг баривчлагдсан, хэрэгт орооцолдсон л гэж сонсогддог болсон нь харамсалтай. Тэд бүр багын найзууд бөгөөд Вашингтонд сагсан бөмбөгийн нэг багт харьяалагддаг байлаа. Залуус өөрсдийнхөө нандин нөхөрлөлийг Оден, Конли нарын нэгэн адилаар нууцалсаар ирсэн ба тоглолтгүй үедээ гудамжны сагсан бөмбөгийн тэмцээнд хамтдаа оролцдог ажээ. 

Кевин Дюрант, Майкл Бизли хоёр

5 Терренс Росс, Терренс Жонс хоёр

Тэд Портлэнд дэх Жефферсоны Ахлах сургуульд тоглодог байсан бөгөөд их сургуулийнхаа эхний хоёр жилдээ мужийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлжээ. Росс Мэрилэнд рүү нүүсэн боловч тэдний харилцаа тасралгүй явсаар санаа нийлэн Вашингтоны их сургуулийг төлөөлж тэмцээн уралдаанд оролцох болжээ. Тэд 2012 онд NBA-тэй гэрээ хийсэн ба өнөөг хүртэл сайн найзууд хэвээр байгаа юм. 

Терренс Росс, Терренс Жонс хоёр

6 Крис Бош, Дуэйн Уэйд хоёр

Тэдний нөхөрлөлийг яалт ч үгүй үнэ цэнэтэй гэхээс өөр аргагүй юм. Тэдний эхнэрүүд бас сайн найзууд бөгөөд байнга уулзалдаж, ахуй амьдрал, ажил төрлийнхөө сонин сайхныг хуваалцаж байдаг ажээ. Уэйдийн эхнэр Юнионы хэлж байгаагаар бол шөнийн 2 цагт Бош гэрт нь орж ирээд Уэйдийг аваад гарах нь хэвийн л үзэгдэл гэнэ. Тэд нэг гудамжинд байдаг учраас шөнө дөлөөр хамт сагсан бөмбөг тоглох нь асуудал биш аж. 

Крис Бош, Дуэйн Уэйд хоёр

7 Стив Нэш, Дирк Новицки хоёр

Тэд хувцас солих өрөөнд тамирчид сайн найзууд байх ёстой гэсэн трэндийг анхлан гаргаж ирсэн билээ. 2000-аад оны үед лигийнхээ хамгийн тод гялалзаж байсан одод байсан бөгөөд нэр хүндтэй олон ч шагналуудыг хүртэж явжээ. Тэднийг хамтдаа тоглож байхыг харахад яг л хоёр сайн найз заал аваад инээлдэж, хөхрөлдөн баяр хөөртэйгээр бөмбөг хөөцөлдөж байх шиг санагддаг. Тэд өдгөө ч сайн найзууд хэвээр байгаа бөгөөд Диркийн сайн санааны үйл ажиллагаанд оролцохын тулд Нэш байнга Даллас руу нисч байдаг гэнэ шүү. 

Стив Нэш, Дирк Новицки хоёр

8 Коби Брайант, Кармело Антони хоёр

Хар Мамба хочит Кобиг найз нөхөд тун цөөтэй гэдгийг фенүүд нь сайн мэдэх биз ээ. Тэгвэл Коби, Кармело хоёр тун ойр дотно харилцаатай байдаг ба энэ харилцаа нь үхэн үхтэл нь үргэлжилнэ гэдэгт итгэдэг ажээ. Тэд 2008, 2012 онуудад улсаа төлөөлөн ДАШТ-д оролцож, алтан медаль хүртсэн ба Кармело Кобигийн өмнө нь зааж сургаж байсан замналын дагуу багаа удирдан чиглүүлсэний хүчинд 2016 онд Риод болсон тэмцээнээс алтан медаль авч медалийн буухиагаа үргэлжлүүлж чадсан байдаг. 

Коби Брайант, Кармело Антони хоёр

9 Зак Рэндольф, Марк Газол хоёр

2001-2009 оны хооронд Зак бол үнэхээр толгойны өвчин байсан билээ. Хувцас солих өрөөнд үргэлж л дасгалжуулагч болж, багийнхаа тамирчидтай хэрэлдэж, тэмцээнгүй үеэр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, өрсөлдөгч багийнхаа тамирчныг цохисон гээд л түүний үүсгэсэн асуудлууд мундахгүй олон байв. Түүнийг лигээс хүртэл хасах гэж байсан боловч "Memphis Grizzlies" авьяаслаг тамирчинд ахин нэг боломж олгохоор шийдсэн юм. Закийг Марктай нөхөрлөдгийнхөө хүчинд багаасаа хасагдаагүй үлдсэн гэх яриа ч байдаг. Зак, Марк хоёр сайн найзууд бөгөөд тэдний нөхөрлөлийн ачаар Зак одоо ямар хүн болж өөрчлөгдсөнийг та ч бас мэдэх биз ээ.

Зак Рэндольф, Марк Газол хоёр

10 Жош Смит, Дуайт Ховард хоёр

Тэд багаасаа л найзууд байсан бөгөөд Атланта мужид хамтдаа сагсан бөмбөг тоглодог байсан гэдэг. Том биетэй, ясны сагсчин байсан тэд орсон тэмцээн бүртээ өөрсдийгөө харуулж чаддаг байлаа. 2004-2013 оны хооронд Смит "Атланта Хоксын" шилдэг тоглогчдын нэг байсан бол Дуайт "Орландо Мэжикийн" нэрийн хуудас байсан билээ. Ингэж явсаар тэд нэг багийн тамирчид болсон ба хамдтаа нийт 55 тоглолтонд оролцсон байдаг. 

Жош Смит, Дуайт Ховард хоёр

11 Ламар Одом, Метта Уорлд Пис хоёр

Тэд сүүлийн арваад жилийн турш муу нэрээрээ алдаршиж сонин хэвлэлд бичигдсээр ирсэн. Метта өөрийнхөө нэрийг өөрчилснөөс гадна NBA-ийн түүхэн дэх хамгийн муу санаатай хүмүүсийн нэг болсон байдаг. Ламар Одом Кардашиантай гэрлэж Леброн Жеймсийн дараа бичигдэхүйц алдартай нэгэн болсон юм. Метта Никст хэдэн жилийн турш тоглож дараа нь Лейкерсийн тамирчин болсноор түүний спортын замнал бүдгэрэн алга болсон бол Ламар салалт, хар тамхи, доз хэтрүүлэлт зэргээрээ зартай болов. Тэд Нью-Йоркийн гудамжнаа сагсан бөмбөг тоглож өссөн ба Лос Анжелест эргэн нэгдэтлээ харилцаа холбоогүй байсан гэдэг. Тэдний амьдрал, ажил мэргэжилд тэдний нөхөрлөл тун чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг тэд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг ажээ. 

Ламар Одом, Метта Уорлд Пис хоёр

12 Деррик Рөүз, Расселл Уэстбрүүк хоёр

Тэд нийтлэг зүйл олонтой бөгөөд коллежийнхоо шилдэг дасгалжуулагчдын тусламжтайгаар илүү сайжирсаар 2008 онд драфтын сонголтоор сонгогдон ирж байжээ. Тэд нэг багт хэзээ ч тоглож байгаагүй, бие биеэсээ олон мянган км-ийн зайтай амьдардаг хэдий ч үнэхээр сайн найзууд юм. Тоглолтгүй үедээ тэд хамтдаа бэлтгэлээ базаадаг ба нэг дасгалжуулагчтай. Хувцас загвар, видео тоглоом болон хоол хүнсний тал дээр сонирхол нэгддэг хоёр найз маань үргэлж бие биенээрээ тоглож, хөгжилддөг гэнэ шүү. 

Деррик Рөүз, Расселл Уэстбрүүк хоёр

13 Крис Пол, Блэйк Гриффин, Деандре Жордан нар

Тэднийг NBA-ийн хамгийн шилдэг "гурвал" хэмээн үздэг байсан цаг саяхан. Нэг хэсэг Пол, Гриффин нарын машины даатгал, чавганы шүүс, видео тоглоомны зар сурталчилгаагүйгээр таван хором ч зурагт үзэх боломжгүй байдаг байлаа. Энэ гурвын гар нийлсэн хамтын ажиллагаа нь Клипперсийг хамгийн үзүүштэй багуудын нэг болгож чадсан байдаг билээ. Харин харамсалтай нь багийн анд Крис Пол Хьюстен Рокетс багийг зорьж, тэд салах болсон төдийгүй харилцаа нь хөндийрөхөд хүрчээ. Өнгөрөгч Мягмар гарагт болсон ЛА Клипперс, Хьюстен Рокетс багийн тоглолтын үеэр Гриффин, СиПи нар маргалдаж, багагүй шуугиан тариад авсан нь олон хүнийг гайхшруулсан билээ. Харин эл явдлын дараа Д.Жордон Хьюстон Рокетст СиПи-тэй хамт тоглохыг хүсч байгаагаа илэрхийлж, тэд хэвлэл мэдээллийн бай болоод байна. 

Крис Пол, Блэйк Гриффин, Деандре Жордан нар

14 Билл Расселл, Уилт Чемберлэн хоёр

Тэд тухайн цаг үеийнхээ хамгийн шилдэг тоглогчдын нэг байсан бөгөөд "сайн найзын харилцаа"-гаа олон жилийн турш нууцалсан байдаг юм. Расселл Бүх оддын тоглолтонд нийт 12 удаа, Уилт 13 удаа оролцсон байдаг. Уилт улиралын аварга цолыг 2 удаа хүрсэн бол Расселл 11 удаа хүртсэн билээ. Талбай дээр тэдний тоглож байгааг хараад үзэгчид тэднийг бие биенээ үзэн яддаг байх гэж боддог байсан гэдэг. Гэвч үнэн хэрэгтээ тэд нэг нэгнээ хүндэлдэг байсан ба ойр дотно нөхөрлөж явсан байдаг. Тэд бэлтгэлээ хамтдаа хийж, гадуур цугтаа гарч, тэр бүү хэл Талархалын баяраа хамтдаа тэмдэглэдэг байжээ. Уилтийг өвдгөө гэмтээхэд Расселл түүнийг худлаа жүжиглэлээ хэмээн буруутгаснаас болж тэдний нөхөрлөл унтарсан харамсалтай түүхтэй.

Билл Расселл, Уилт Чемберлэн хоёр

15 Леброн Жеймс, Кармело Антони, Дуэйн Уэйд, Крис Пол нар

Амралтаараа завиар зугаалж, нэг нэгнийхээ хуриман дээр хундаганы үг хэлж, тэмцээнгүй үеэрээ бэлтгэл сургуулилтаа хамтдаа базаан, хөзөр тоглож NBA-ийн тамирчид ямар байх ёстойг яруу тодоор үзүүлдэг хүмүүс бол энэ дөрөв билээ. Тэд хэзээ ч элдэв янзын цуу үгэнд өртөж байгаагүй бөгөөд хамаг анхаарлаа зөвхөн "агуу" сагсандаа л зориулдаг ажээ. Тэд байнга цуглардаг бөгөөд хэзээ нэгэн цагт цөмөөрөө нэг багт тогловол ямар сайхан бэ хэмээн ярилцдаг гэнэ. Тэдэн шиг нэр алдрын оргилд хүрсэн залуус буруу зүйл хийж хөлс хөдөлмөрөөрөө олж авсан нэр хүндээ шавартай хутгаж орхидог бол тэд нэр алдараа ашиглан сайн үйлсийн төлөө зүтгэж яваа нь үнэхээр сайхан бахархмаар санагддаг болохыг нуух юун.

Леброн Жеймс, Кармело Антони, Дуэйн Уэйд, Крис Пол нар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()