Биднийг төрөхөөс өмнө, сэтгэцийн өвчнийг эмчилдэг байсан харгис аргууд

Анагаах ухаан анх нэлээд болхи, бүдүүлэг байсан бололтой.  Эрт дээр үед сэтгэцийн эмгэгийг хар хүч, тарни болон лоботоми гэх мэт сонирхолтой, аймшигтай аргуудын тусламжтайгаар эмчилдэг байжээ.  Лоботоми гэдэг нь нэг төрлийн тархины мэс засал юм. Энэ төрлийн эмчилгээг анх Португалийн иргэн Эгаш Мониш 1935 онд нээсэн байна.  1936 онд тэрээр 20 сэтгэцийн өвчтөнд судалгаа хийсэн бөгөөд үүний үр дүнд 7 өвчтөн эдгэж, 7 хүний биеийн байдал сайжирч, 6 хүнд ямар нэгэн өөрчлөлт гараагүй ажээ. Ингээд эрт дээр үед хэрэглэж байсан сэтгэцийн эмгэгийг эмчлэх аймшигтай аргуудаас танд хүргэе.

Биднийг төрөхөөс өмнө, сэтгэцийн өвчнийг эмчилдэг байсан харгис аргууд

1 Цахилгаан шок

Дэлхийн 1-р дайны үеэр. Эмчилгээ хийлгэж буй сэтгэцийн өвчтөн.

Цахилгаан шок

Цахилгаан эмчилгээг 1930 оны үед хүнд төрлийн сэтгэцийн өвчтөн болон гаж донтонгуудад хэрэглэдэг байсан. Тархинд цахилгаан гүйдэл дамжсанаар эмчилгээ хийгддэг бөгөөд эмчилгээний сул тал нь ой санамжаа алдах магадлалтай юм. Хэдийгээр орчин үед сэтгэцийн эмгэгийг эмчлэх олон төрлийн боловсронгуй арга байгаа ч зарим эрдэмтэд энэ арыг үр дүнтэй хэмээн үзэж байгаа гэнэ.

Харин зарим эрдэмтэд энэ төрлийн эмчилгээг аюултай гэж үздэг байна. Учир нь америкийн зохиолч Эрнест Хемингуэй цахилгаан эмчилгээг хийлгэснийхээ дараа буюу 1961 онд амиа хорложээ. Энэ эмчилгээ нь зохиолчийн ой тогтоолтыг муутгаад зогсохгүй, уран бүтээл туурвих боломжийг нь үгүй болгосон байна.

“Надад буй цорын ганц эд хөрөнгө болох тархины минь үйл ажиллагааг муутгаж, намайг хог дээр хаях ямар хэрэгтэй юм бэ. Хэдийгээр гайхалтай эмчилгээ байсан ч өвчтөнөө алдлаа.”

Эрнест Хемингуэй

2 Лоботоми

12 настай Говард Даллад лоботомийн эмчилгээ бичиж өгсөн байна. АНУ, 1960

Лоботоми

1949 онд Эгаш Мониш сэтгэцийн өвчнийг эмчлэх өвөрмөц эмчилгээгээрээ “Нобел”-ийн шагналыг хүртсэн байна. Хамгийн анх түүний хяналтан дор өвчтөний духны урд хэсгийн эсүүдийг сэтэлсэн ажээ. Миношийн үзэж байгаагаар тархины энэ хэсэгт хүний сэтгэцийн үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг эс байдаг гэж үзсэн байна.

Хэдийгээр эрдэмтэд энэ эмчилгээг муу хэмээн үзэж байсан ч дэлхий даяар маш өргөн хэрэглэгдэх болжээ. 1940-өөд оны дунд үед Америкийн иргэн Уолтер Фриман хэдийгээр мэс ажилбарын мэдлэггүй ч лоботоми эмчилгээний шинэ төрлийг нээсэн байна.

Хутга мэт харагдах мэс ажиллагааны багажаар Уолтер өвчтөнийг эмчлэх болсон юм. Тэрээр багажны үзүүрийг өвчтөний нүдний ухархайд хийж, дараа нь багажаа өвчтөний тархи руу оруулдаг байжээ. Тэрээр “лоботомобил” хэмээх машинаараа дэлхийг тойрон аялж нийт 3500 орчим хагалгаа, эмчилгээг хийсэн байна.

Харин 1950-аад оны үед энэхүү хагалгааны сөрөг үр дагавар бодитоор гарах болсноор албан ёсоор эмчилгээг хоригложээ.

Энэ эмчилгээний хохирогчдын нэг нь АНУ-ын ерөнхийлөгч асан Жонн Кеннедигийн дүү Роуз Мэри Кеннеди болсон юм.  Сэтгэл санааны хямралтай, хэт их ууртай 23 настай бүсгүйд лоботоми эмчилгээг бичиж өгсөн байна. Түүний эцгийн хүсэлтээр эмчилгээг хийсэн боловч эмчилгээний дараа бүсгүйн ой санамжаа алдаж, биеэ авч яваа байдал нь 2 настай хүүхдийнх шиг болжээ.

3 Хар хүч

Чөтгөрүүд өвчтөнгийн биеийн байдалд муугаар нөлөөлж, тэднийг сэтгэцийн эмгэгтэй болгодог хэмээн олон соёл иргэншилд үздэг билээ. Шашин шүтлэгтэй холбоотойгоор сэтгэцийн өвчтэй өвчтөнгүүдийг хар хүчний тусламжтайгаар эмчлэхээр болсон баййна. Харамсалтай нь энэ эмчилгээ төдийлөн амжилттай болоогүй бөгөөд өвчтөнгүүдийг сэтгэцийн хямралыг улам л нэмэгдүүлж байжээ.

Орчин үед хар хүчний эмчилгээг одоо хүртэл хийж байгаа хэдий ч мэдээж энэ нь нууц хаалганы цаана болж өнгөрдөг байна.

Хар хүч

4 Могойн үүр

Хар хүчний эмчилгээ нэмэр болохгүй байсан учир ХХ зууны дунд үед бас нэгэн аймшигтай эмчилгээг турших болжээ. Энэ нь хорт могойн үүрэн дээр өвчтөнг хэвтүүлэх явдал юм. Муу бүхэн могойны хорноос айж гадагшлах болно гэсэн санааг энэхүү эмчилгээ илэрхийлж байжээ. Энэ утгагүй эмчилгээг ХХ зууны дунд үе хүртэл хийж байлаа

Могойн үүр

5 Усан эмчилгээ

Ууран шүүгээнд буй өвчтөнгүүд, 1910 он

Усан эмчилгээ

ХХ зууны эхэн үед Зигмунд Фрейд болон Карл Юнгын ачаар сэтгэцийн өвчтэй өвчтөнгүүдэд хандах хандлага бүхэлдээ өөрчлөгдсөн байна. Тэд хүнд төрлийн эмчилгээг сэтгэцийн өвчтэй хүмүүст хэрэглэхээс бүрэн татгалзжээ. Гэхдээ эмч нар физиологийн эмчилгээг хийсээр л байсан бөгөөд энэ нь усан эмчилгээ юм. Харамсалтай нь энэ нь тайвшруулах эмчилгээ бус харин там мэт байсан гэнэ. Өвчтөнгүүдийн биеийг мөсөн хүйтэн даавуугаар  боож, цэв хүйтэн усанд бүтэн цагаар нь суулгаж, дээрээс нь хүйтэн ус асгадаг байжээ. Энэ төрлийн эмчилгээг орчин үед хэрэглэхгүй байгаа нь азтай явдал шүү.

6 Тархи цоолох

Хүн төрөлхтний түүхэн дэх сэтгэцийн эмгэгийг эмчлэх хамгийн эртний арга бөгөөд гавлын ясыг өрөмдөж нүх гаргаснаар тархин дах буг, чөтгөр, муу муухай зүйлийг гарган хэмээн тухайн үеийн оточ нар үздэг байжээ.

Тархи цоолох

МЭӨ хадан дээрх зургийг харахад тархи цоолох эмчилгээг татаж унах, тархиар хатгаж өвдөх болон хэд хэд төрлийн сэтгэцийн өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг байсан бололтой. Олон төрлийн археологийн олдвороос харахад энэ эмчилгээг ХХ зууны эхэн үе хүртэл хийж байсан болох нь батлагджээ.  Орчин үед тархи цоолох эмчилгээг хийж байгаа хэдий ч өвчтөний тархинд хүрэхийн тулд маш урт удаан хугацааны хүнд хагалгааг хийдэг болсон байна. Эмчилгээг цус харвасан үед, тархинд хаван үүсэх, шарх үүсэх үед, тархины хавдрын үед, тархины буглаа өвчний үед л хийдэг байна. Бусад тохиолдолд эмч нар энэ хүнд эмчилгээнээс татгалзахыг эрмэлздэг ажээ.

Төвөдөд аливааг харах хүч, зөн билэг нь тархины гэмтлээс болж үүсдэг болохыг олж илрүүлсэн байна. Тиймээс тэд гуравдах нүд хийх хэрэгтэй гэж үзсэн бөгөөд энэ нь хиймлээр тархийг цоолох явдал байсан юм. Лам нарын духны урд хэсгийг өрөмдөж хэд хоногийн турш эмчилгээний тос түрхэж боодог байжээ. Гэхдээ энэ нь маш олон хүний амь насыг авч одсон.

7 Дур тавилт

Хэнээрхэл өвчтэй эмэгтэйд ховсдолт хийжээ.

Дур тавилт

8

Хэнээрхэл өвчний эсрэг эмчилгээ хийлгэж буй эмэгтэй тайван унтаж байна. Орчин үеийн “бэлгийн дур ханамжгүй” гэх ойлголт нь дээр үед өвчний төрөлд багтдаг байжээ. Эртний Грект умайг амьд зүйл хэмээн үзэж байсан бөгөөд биеэр тархаж, эмэгтэйчүүдийг хэнээрхлийн байдалд оруулдаг гэсэн оношийг тавьсан байна. Өвчтөнгүүд нойргүйдэл, сексийн төсөөлөл, гэдэсний доор хүнд оргих, түргэн ууртай болох, түгшүүртэй болох гэсэн зовиуртай байжээ. Ингээд ХХ зууны эхэн үед үүнийг эмчлэх арга олдсон бөгөөд энэ нь “дур тавилт” байсан юм.  Эмэгтэйчүүдийг ухаан алдуулж байсан бөгөөд үүний дараа бүх зовиур арилдаг байжээ. Тиймээс эмч нар вибратор бүтээсэн бөгөөд энэ нь эмэгтэйчүүдийг хэнээрхэл өвчнөөс аварч байгаа юм байна.

9 Цус гоожуулах

Цус гоожуулах эмчилгээний үеийн ховор зураг, 1860 он.

Цус гоожуулах

1600 оны үед  энэ төрлийн эмчилгээг Баруун Европт ихээр хийдэг байсан гэнэ. Гэхдээ үүнээс өмнө цус гоожуулах эмчилгээг эртний Грект мөн хийдэг байсан бөгөөд хүний бүх төрлийн өвчин нь биен дэх шингэний хэмжээний харилцан адилгүй байдлаас үүдэлтэй хэмээн үзэж байжээ. Сэтгэцийн эмгэгтэй хүнийг эмчлэхдээ цус сорогч шавжийг ашигладаг байсан бол заримдаа хиймлээр бөөлжүүлэх аргыг ашигладаг байв. Энэ нь мөн биен дэх муу шингэнийг гадагшлуулах үүрэгтэй ажээ. Цус гоожуулах эмчилгээг XIX зууны сүүл хүртэл хэрэглэж байсан. Эрүүл саруул байхын тулд цус гоожуулах эмчилгээг хавар хийх нь илүү үр дүнтэй байдаг гэж тухайн үеийн оточ нар дүгнэжээ.

10 1930-аад оны үеийн сэтгэл санааг өөдрөг болгох эмчилгээ

1930-аад оны үеийн сэтгэл санааг өөдрөг болгох эмчилгээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()