Эрчүүдийн гаргадаг ямар үйлдлийг уучилж, ямрыг нь хэзээ ч уучилж болохгүй вэ?

Уучилсанаар хүмүүн аз жаргалтай, амар амгалан амьдралд хүрдэг билээ. Харилцаагаа хэвээр нь хадгалж, цааш нь хөгжүүлэхийн тулд заавал ч үгүй уучлах ёстой зүйлс гэж байдаг ажээ. Амраг хосуудын туулж гарахаас өөр аргагүй зүйлс, биднийг "хүн" болгож байдаг онцгой зүйлс ч энэ хорвоод бий. Хайр дурлалын амьдралаа дардан, сайхан болгохын тулд уучилж болдог зүйлс гэж байхад эсрэгээрээ уучилж болшгүй буруу зүйлс ч гэж байдаг юм байна. За ингээд эдгээрт юу юу багтсан байдагтай өнөөдөр танилцацгаая. 

Эрчүүдийн гаргадаг ямар үйлдлийг уучилж, ямрыг нь хэзээ ч уучилж болохгүй вэ?

1 Түүний өнгөрснийг уучил

Алдаа гаргадаггүй хүн гэж байдаггүй учир хайртынхаа өнгөрснийг уучлаарай. Гэнэн балчир насандаа аав ээждээ хийсэн буруу зүйлс, найз нөхдийнхөө итгэлийг алдаж сайн найз байгаагүй, зорилго, урам зориггүй муу ажилтан байсан, өмнөх найз охиндоо сайн найз залуу нь байж чадаагүй, хэт хувиа бодсон зангаасаа болоод бусдын зүрх сэтгэлийг үгүй хийж хаясан, уруудаж доройтож явахдаа хийсэн алдаа эндэгдэл болгоныг нь уучил. Учир нь тэр одоо өнгөрсөн цагаараа амьдрахгүй байгаа шүү дээ. 

Түүний өнгөрснийг уучил

2 Харин түүнийхээ одоо байгаа байдлыг уучилж болохгүй

Амьдралаа өөрчлөх боломж түүнд байгаа учраас түүний гаргаж байгаа шийдвэрийг битгий уучил. Хормын төдийд өөрчлөгдөх боломжгүй ч гэсэн өдөр өдрөөр илүү сайжрах болно. Өнгөрсөнд зовлон их үзсэн юм хэмээн түүнийг бүү өмөөрөөрэй. Найз залуу тань бүх буруугаа бусад руугаа чихээд өөрөө юу ч хийхгүй суугаад байгаа бол энэ яахын аргагүй уучлашгүй зүйл юм шүү. Өөрийг нь тусалж дэмжих хүмүүс, түүнийг илүү дээр хүн болгох боломж бололцоо байсаар байтал самбаачлан ашиглахгүй байгаа бол энэ нь бас л уучлашгүй зүйлийн тоонд орно. 

Харин түүнийхээ одоо байгаа байдлыг уучилж болохгүй

3 Сэтгэлийг чинь шархлуулсан бол уучил

Хүсч байсан эрэгтэй чинь байж чадаагүй бол мартаарай. Чиний санаанд нийцэхгүй байгаа залуутай заавал хамт байгаад байх албагүй шүү дээ. Хэрэв чи түүнээс хэдийнэ салсан бол ирээдүйд илүү сайн нэгэнтэй учирна гэдэгтээ итгэх хэрэгтэй. Чамд өгсөн амлалтаа мартаж, хайрлаж дурласан сэтгэлээ үзэн ядахад хүргэж, түүнтэй байхдаа өөрийгөө алдсан бол түүнийг уучлаад өнгөрүүлээрэй. Дэргэд чинь байх ёстой үед хамт байж өгөөгүй, чамтай байхын төлөө хичээл зүтгэл гаргаагүй, чамайг түүнийг хайрладаг шиг ихээр хайрлаж чадаагүй бол зүгээр л мартаж явуулаарай. 

Сэтгэлийг чинь шархлуулсан бол уучил

4 Чамайг өөрийгөө үнэлдэггүй болгосон бол уучлашгүй хэрэг

Хэрэв чамайг өөрийгөө голоход хүргэсэн бол бүү уучил. Чамайг үргэлж сэтгэл санаагаар унагааж доош нь хийж байдаг хүнийг яаж уучлах билээ дээ? Чамд буруу зүйл байгаа мэтээр аашилдаг, чамайг үргэлж асуудал болгож хардаг, чи түүнд тохирохгүй, чамайг өөрийнхөө төлөө өөрчлөгдөхийг байнга шаарддаг тийм залуугаар яах юм бэ? Бүх зүйлийг чиний буруу болгож, чамайг байдаг л нэгэн болгож мэдрүүлдэг ийм залуу чамд огтхон ч хэрэггүй ээ.  

Чамайг өөрийгөө үнэлдэггүй болгосон бол уучлашгүй хэрэг

5 Чамайг хамгаалсан бол уучил

Чамайг үнэхээр анхаарч, аз жаргалтай байхыг чинь хүсдэг учраас бүх зүйлээ хэлээгүй бол түүнийг ойлгоорой. Ажил, ар гэрийнхээ асуудлуудыг чамаас чухалд үзсэн бол ойлгож болох хэрэг шүү. Өөрийгөө зовж байхдаа чамайг хамт зовоохгүйн тулд зай барьж байсан бол муу хэрэг биш ээ. Чамаас яаж тусламж хүсэхээ мэдэхгүй байсан учраас бүх зүйл зүгээр юм шиг аашилж явсан бол үүнийг уучилж болно. Чамд хамгаалалалт хэрэггүй үед ч чамайг зүгээр байгаасай хэмээн хамгаалж явсан бол бас л талархууштай хэрэг билээ. 

Чамайг хамгаалсан бол уучил

6 Худлаа хэлсэн хүнийг уучлах аргагүй

Чамтай тэнэг мангуу мэт харьцдаг, худал хэлдэг эрэгтэйгээс хол байгаарай. Хэрэв чи түүнтэй байхдаа нөмөр нөөлөг, амгалан тайван байдлыг мэдрэхийн оронд байнгын түгшүүр, айдсыг мэдэрдэг бол түүнээс эртхэн шиг салах нь дээр шүү гэдгийг захиж хэлье. Бүх зүйлээ 100% чамд дэлгэж ярьдаггүй, өөрт нь үнэнч байсны төлөө чамд талархдаггүй эр хүн чамд хань болж чадахгүй ээ. 

Худлаа хэлсэн хүнийг уучлах аргагүй

7 Ааш занг чинь шүүмжилдэг хүн тийм ч муу биш ээ

Чамайг хангалттай мэддэггүй мөртлөө мэддэг юм шиг аашилдаг, хайр дурлалын шарх нь эдгээгүй, хайрлаж дурлахад бэлэн биш, чамайг үргэлж дүгнэж байдаг, өмнө нь асуусан асуултаа ахин дахин асуудаг, зовинол шаналалтай амьдардаг эр хүнийг засаад сайжруулаад авах боломжтой. 

Ааш занг чинь шүүмжилдэг хүн тийм ч муу биш ээ

8 Итгэлийг чинь эвдсэн бол хэзээ ч бүү уучил

Хэрүүл маргаан хийснээс болоод өөр эмэгтэйтэй явсан хүнийг бүү уучил. Сүүлийн үед та хоёрын харилцаа муу байгаагаар шалтаглан зугаа цэнгэл хайж өөр эмэгтэйтэй явсан залууг бүү уучил. Араар тавина гэдэг чамайг хүндлээгүйн илрэлээс гадна чиний сэтгэл зүйд тун муугаар нөлөөлдөг "хор хөнөөлтэй" хүчин зүйл гэдгийг битгий мартаарай. Хайртай шүү, намайг уучлаарай гэснийх нь төлөө түүнд хоёр дахь боломжийг олгох албагүй ээ. Хүнийг биш өөрийгөө бодох нь энэ тохиолдолд илүү ухаалаг алхам байх болно гэдгийг хэлье. 

Итгэлийг чинь эвдсэн бол хэзээ ч бүү уучил

9 Өөртөө анхаарахгүй байгаа залууг уучилж болох юм

Амсхийх ч завгүй байгаагаасаа болоод өөртөө анхаарал тавихгүй байгаа, чамд сайхан харагдахын тулд үс зүсэндээ анхаарахгүй байгаа, ажил төрлөөсөө болоод хоол ундаа ч сайн идэж уухгүй байгаа, сэтгэл санаа нь тавгүй байгаагаас болоод гадагш гарахгүй байгаа найз залуугаа ойлгож чадлынхаа хэрээр тус дэм болохыг хичээгээрэй. Дуртай зүйлээ хийхэд нь урам зориг өгч, дэмжиж байгаарай. Ядраад ирэхэд нь сэргэх боломж өгч занших нь чухал юм шүү. 

Өөртөө анхаарахгүй байгаа залууг уучилж болох юм

10 Чамайг халамжилж анхаардаггүй хүн хэрэггүй

Хүн бүрт л хэцүү үе тохиолддог. Тэглээ ч гэсэн эрэгтэй хүн өөрийнхөө хамгийн ойр дотны, хайртай хүмүүсээ халамжилж анхаарахгүй байгаа бол үнэхээр зөвтгөхийн аргагүй зүйл юм. Завгүй, ажилтай байна гээд чам руу залгадаггүй, чамтай уулздаггүй хүн чамд яасан ч тохирохгүй. Мөрөөдөлдөө хүрч, санхүүгийн байдлаа сайжруулахын тулд цаг наргүй зүтгэж байна гээд чиний сэтгэл санаа, эрүүл мэндийг огт хайхрахгүй байгаа бол чамд хайргүйн шинж гэж үзэж болно. 

Чамайг халамжилж анхаардаггүй хүн хэрэггүй

11 Өөрийгөө хайрлахгүй байгаа нь сүртэй зүйл биш ээ

Хэн нэгэн түүнд хорвоо ертөнцийг чи бүхэлд нь эзэлж чадахгүй гэж хэлсэнээс болоод сэтгэлээр унасан, хүүхэд байхад нь өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нь ганхуулсанаас болж хүрэх ёстойгоосоо бага зүйлд хүрчихээд байгаа, өөртөө хайрлууштай зүйл нэг ч байдаггүй гэж бодоод өөрийгөө хайрладаггүй, өөртөө хэрэгтэй байгаа зүйлээ бусдаас гуйж чаддаггүй, өөрийнхөө төлөө босч чаддаггүй эр хүнийг уучлах нь сүртэй зүйл биш билээ. 

Өөрийгөө хайрлахгүй байгаа нь сүртэй зүйл биш ээ

12 Хэт өөрийгөө төвчилсөн залуу чамд хэрэггүй

Өөрийгөө төвчилж, хамгийн чухал хүн гэж боддог залуу хань болохгүй ээ. Харилцаандаа өөрийгөө нэгдүгээрт тавьж чамайг хоёрт тавьдаг хүн хэрэгтэй гэж үү? Эрүүл харилцааны үндэс нь харилцан буулт хийх гэдгийг ойлгодоггүй, өөрийнхөөрөө зүтгэдэг, зөвхөн өөрийнхөө асуудал, бэрхшээлийг л яриад чамд ярих боломж огт олгодоггүй ийм залуугаас эртхэн зайгаа барьсан нь дээр шүү. 

Хэт өөрийгөө төвчилсөн залуу чамд хэрэггүй

13 Хүссэнээр чинь хайрлаж чадахгүй байгаа залуугаа уучил

Чамайг хайрлаж байгаагаасаа илүү ихээр хайрлах боломжтой гэдгийг мэдэхгүй байгаа учраас түүний хайр чиний хүссэн хэмжээнд хүрэхгүй байгаа бол уучилж өршөөгөөрэй. Чиний төлөө юу хийх ёстойгоо мэдэхгүй яваа найз залуугаа бүү буруутга. Чамд тулгамдаад буй асуудлыг өөрийн биеэрээ туулж өнгөрүүлээгүй учраас бүрэн гүйцэд ойлгохгүй байж ч мэднэ шүү дээ. Жинхэнэ бодлыг нь мэдмээр байхад "Чи энэ даашинзтай сайхан харагдаж байна" гэж магтсан бол бүү бухимд. Шаардлагатай байгаа орон зайг чинь өгөхгүй байгаа бол битгий уурлаарай. 

Хүссэнээр чинь хайрлаж чадахгүй байгаа залуугаа уучил

14 Чамтай муухай харьцсан бол битгий уучил

Чамайг сэтгэл татах зүйлгүй, хэнд ч хэрэггүй нэг муу хог шиг санаж харьцсан бол хэзээ ч битгий уучил. Үргэлж бие махбодийн хүчилхийлэл үзүүлж, зөвхөн өөртөө хэрэг гарсан үед л чамайг санадаг залуу ямар ч үнэ цэнэгүй гэдгийг толгойндоо бат хадгалаарай. Үргэлж хянаж цагдаж, чамтай эд зүйлс мэт харьцдаг, чамайг болон чиний гэр бүл, хүсэл мөрөөдөл, амьдралын зорилгыг чинь юман чинээ тоодоггүй залуутай байснаас ганцаараа байсан нь хавьгүй дээр байх болно. 

Чамтай муухай харьцсан бол битгий уучил

15 Чамайг өөрөөсөө явуулсан бол өршөө

Нэг нэгэндээ тохирохгүй, таарахгүй гэдгийг мэдээд чамайг өөрөөсөө явуулсан залууг уучлаарай. Өөрөөс нь илүү ихээр чамайг хайрлаж, чиний төлөө бүхий л зүрх сэтгэлээ зориулах залуутай учрах боломжийг олгосон түүнийгээ сайнаар дурсч яваарай. Өөрийгөө чиний хайж байсан, чамайг аз жаргалтай болгож чадах залуу биш гэдгээ ухаарч чамайг өөрөөсөө явуулсан тэр залуугаа уучил. 

Чамайг өөрөөсөө явуулсан бол өршөө

16 Харин чамайг хөсөр хаясан залууг бүү уучил

Чиний өмнө хариуцлага хүлээхээс  айж чамайг хаяад явсан залууг хэрхэвч уучилж болохгүй. Сэтгэлээ уудлаад ярих гэхээр дэргэд байдаггүй "худлаа" залуу чамд хэрэггүй ээ. Яваад өгөх зориг байхгүй мөртлөө чиний дэргэд үлдэж, эцэстээ "чөтгөр" болж хувирсан залууг уучлах аргагүй. Чиний өмнө сууж байгаа мөртлөө чамайг дааруулж, ганцаардуулж буй залууг ирээдүйд чамд хань болно гэж хэлэхэд тун хэцүү юм. 

Харин чамайг хөсөр хаясан залууг бүү уучил

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()