Бүх цаг үеийн хамгийн сайхан үстэй одод

Шаргал үстнүүдийг зугаатай, ялдам хэмээн ихэнх Европын оронд үздэг. Тэдний талаар бүр кино ч байдаг гээд бод доо. Харин тас хар өнгийн үстэй үзэсгэлэнт бүсгүйчүүдийг ихэмсэг хээнцэр бардам гэх нь бий. Ингээд хамтдаа хар үс, үзэсгэлэнт төрхөөрөө бусдаасаа онцгойрдог халуухан бүсгүйчүүдтэй танилцацгаая.

Бүх цаг үеийн хамгийн сайхан үстэй одод

1 Элизабет Тэйлор

Лиз Тэйлор нь 1950 оны сүүлч, 60 оны эхэн үед маргах зүйлгүй хамгийн алдартай кино жүжигчин байсан. "Cat on a Hot Tin Roof", "Suddenly", "Last Summer" болон сая ам.долларын цалингаар дүр бүтээсэн "Cleopatra" зэрэг уран бүтээлээрээ тэр маш алдартай. Харин 1960 оны сүүлчээр олон шинэ залуу жүжигчид төрөн гарсан, мөн кино урлагт хандах сонирхол нь буурсан зэргийн  улмаас түүний карьер өндөрлөжээ. Тэрээр 7 өөр залуутай 8 удаа гэрлэлтээ баталгаажуулж байсан ч ДОХ болон бусад бэлгийн замын халдварт өвчний эсрэг тэмцэгч байж, АНУ дахь ДОХ-ын судалгааны төвийг үүсгэн байгуулагчдын нэг байсан билээ. 2011 онд 79 насандаа таалал төгссөн түүнийг хар үст үзэсгэлэнт бүсгүйчүүдийн тоонд багтаах нь зүй ёсны хэрэг юм.

Элизабет Тэйлор

2 Шер

71 хүрсэн ч урлагаа орхилгүй дуулж яваа Шерийг та бүхэн мэднэ байх. "Believe", "If I Could Turn Back Time", "I Got You Babe" зэрэг олон хит дуутай Шерийг "Попын хатан хаан" гэж дууддагт гайхах зүйлгүй. Харин түүнийг нэрд гаргасан хүчин зүйлсэд зөвхөн хүчирхэг хоолой бус чамин хувцас хэрэглэл, хөвсгөр хар үс нь ч гэсэн багтана. Дуучины карьераас гадна мюзикал болон кино урлагт хүч сорьж үзсэн тэрээр ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөнд идэвхтэй оролцдог билээ. 

Шер

3 Дэми Мур

1990-ээд оны үед Дэми Мураас илүү үзэсгэлэнтэй жүжигчин байхгүй байсан мэт. Хар үст бүсгүй маань "Ghost", "A Few Good Men", "Indecent Proposal", "G.I. Jane" зэрэг классик уран бүтээлүүдэд амжилттай дүр бүтээсэн ч карьер нь тогтмол амжилттай байгаагүй юм. Хэдийгээр Charlie’s Angels: Full Throttle (2003) болон Margin Call (2011) кинонуудад гайхалтай тоглосон тэрээр сүүлийн үед ихэвчлэн цөөнхид зориулагдсан бүтээлд дүр бүтээх болжээ. 

Дэми Мур

4 Эми Вайнхаус

27-хон насандаа харамсалтайгаар хорвоог орхисон гайхалтай авъяаслаг уран бүтээлч бол Эми Вайнхаус билээ. Хачирхалтай нь Курт Кобэйн, Жими Хэндрикс, Жим Моррисон нар ч мөн 27 насандаа нас барсан байдаг. Түүний хоолой, дуу зохиох чадварт өрсөлдөгч үгүй бөгөөд нас барахынхаа өмнө 5 удаа Грамми-ын шагнал хүртээд амжсан юм. Мөн тэрээр өөрийн "зөгийн үүр" шиг үсний засалтаараа бусдаасаа онцгойрдог байлаа.

Эми Вайнхаус

5 Опра Винфри

Ток шоу нэвтрүүлгийн хатан хаанаар өргөмжлөгдсөн Опра 2.8 тэрбум ам.долларын эд хөрөнгөтэй ажээ. Аль хэдийн 63 насыг зооглосон ч АНУ-ын энтертаймэнт ертөнцөд нэр нөлөөгөө хадгалсаар л байгаа түүний номын клубын үйл ажиллагаа нь олон нийтэд маш их үр өгөөжтэй байгаа юм. Майкл Жексон болон Том Круз нартай хийсэн түүний ярилцлага нь АНУ-ын телевиз, радиогийн салбарт хамгийн их хандалт авсан бичлэгүүдийн тоонд багтаж байна. Мөн тэрээр чадварлаг хөтлөгчөөс гадна  "The Color Purple", "Beloved", "The Butler" кинонуудад дүр бүтээсэн авьяаслаг жүжигчин билээ.

Опра Винфри

6 Дита Вон Тис

Хар үст царайлаг бүсгүйчүүдийн талаар ярьж байхдаа Дита Вон Тисийг дурдахгүй өнгөрөх аргагүй. Чадварлаг загвар өмсөгчөөс гадна шонтой бүжиглэгч тэрээр цөөн хэдэн кино болон телевизийн нэвтрүүлэг, дууны клипэнд тоглож, өөрийн гэсэн албум, сүрчгийг хүртэл гаргаад амжжээ.

Дита Вон Тис

7 Меган Фокс

"Transformers" киноны 2 ангид бүтээсэн дүрээрээ олон мянган залуучуудын харцыг булаасан түүний нэр хүнд сүүлийн үед сонгон тоглосон кинонууд нь амжилт багатай байснаас буурсан билээ. Тэрээр "Transformers" киноны найруулагч Майкл Бэйтэй дотно харилцаатай болсон нь олон нийтэд зарлагдсаны дараа дахин уг киноны багт орж ажиллаагүй ч "Teenage Mutant Ninja Turtles" киноны 2 ангид Африл О'нейл нэртэй эмэгтэйд туслах дүр бүтээгээд амжсан.

Меган Фокс

8 Ким Кардашиан

Яг одоогийн байдлаар мөнгөлөг шаргал өнгийн үстэй байгаа ч хар урт үсээрээ танигдсан Ким Кардашианийг зүгээр л алдартай гэдгээр нь бид мэднэ. "Keeping Up with the Kardashians" телевизийн реалити шоуны од тэрээр Инстаграмдаа нэг зураг хийхэд л 75-300 мянган ам.доллар авдаг гэсэн цуурхал байдаг. Реппер Канье Вэсттэй гэрлэж, 2 хүүхэд төрүүлсэн тэрээр 3 дахь хүүхдээ хүлээж байгаа юм.

Ким Кардашиан

9 Кэти Перри

Супер стар, дуучин Кэти Перри байж болох бүхий л өнгөөр үсээ будуулсан ч хамгийн их олонд танигдсан үсний өнгө нь хар юм. "Roar", "Hot N Cold", "Firework" зэрэг хит дуунуудын клипэнд хар үстэй гардаг тэрээр Твиттер хуудаснаа хамгийн олон буюу 107 сая дагагчтай ажээ. 

Кэти Перри

10 Рианна

Үзэсгэлэнт, авьяаслаг дуучин Рианна бол хар үст бүсгүйчүүдийн төлөөлөл юм. 29-хөн настай ч "Diamonds", "Umbrella", "We Found Love", "Only Girl", "Rude Boy" гэх мэт олон хит дууг бүтээсэн нэгэн. Үүнээс гадна өөрийн нэрийн сүрчгээ зах зээл дээр гаргасан ба "Valerian and the City of a Thousand Planets", тун удахгүй нээлтээ хийх "Ocean’s Eight" зэрэг кинонуудад дүрээ мөнхлөөд амжсан байна.

Рианна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()