Бүсгүйчүүдийг 7 төрөлд хуваадаг. Та эдгээрийн алинд нь багтах вэ?

Орчин үеийн киногоор бүсгүйчүүдийн зан аашийн ерөнхий байдлыг тодорхойлж болох юм. Ингээд бид танд кино ертөнцөд хамгийн их газар авсан олон төрлийн бүсгүйчүүдийн дүрээс сонгоод зан араншингаар нь багцлан хүргэж байна. Магадгүй тантай ижилхэн стиль имиж, үзэл бодол, зан чанартай дүр байж мэднэ. Ингээд хамтдаа мэдээллийнхээ дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Бүсгүйчүүдийг 7 төрөлд хуваадаг. Та эдгээрийн алинд нь багтах вэ?

1 Орчин үеийн гүнж

Эртний үлгэр домог болон орчин үеийн киноны гүнж нарын адил төстэй тал нь тэдний сайхан сэтгэл бөгөөд сайхан хайр байдаг гэдэгт үргэлж итгэдэг явдал юм. Амьдрал маш хатуу байсан ч тэд сэтгэл зүрхнийхээ гүнд ханхүүтэй уулзана гэдэгтээ итгэлтэй байдаг. Үүний тод жишээ бол “Гүнжийн өдрийн тэмдэглэл” киноны Миа –гийн дүр билээ.

Орчин үеийн гүнж

Ихэнхдээ тэдний сонголт сахилгагүй, гүнжийн гэр бүлд нийцэхгүй хүмүүс байдаг. Гэхдээ тэд гүнжийн шаардлагад нийцэхийн тулд маш ихээр зүтгэх бөгөөд эцсийн эцэст ялалтыг байгуулж, өөрчлөлтийг хийж чаддаг юм.

Харин гүнж өөрийгөө бусадтай адил энгийн хүн гэдгээ мэдсэнээр бүх зүйл өөрийн байрандаа ордог. Түүний сэтгэл зүрхийг эзэмдэхийн тулд олон ханхүү ирэх боловч үүдэнд нь сахилгагүй залуус хүлээх болно. Яг л “Twilight”-ийн Белла шиг.

2 Хувь заяаг захирагчид

Хувь заяаг захирагч эмэгтэйчүүд чимээгүй газар, хайртай хүнтэйгээ амьдрахыг хүсдэггүй бөгөөд тэд эрх мэдлийг маш ихээр хүсэмжилдэг. Тэдний хувьд гайхалтай загварлагаас гадна бусдыг удирдах авъяастай байдаг. Энэ төрлийн эмэгтэй өөрийхөө ажилчдаа яг л “The Devil Wears Prada” киноны жүжигчин Миранда Пристли шиг маш сайн удирдаж чаддаг байна.

Хувь заяаг захирагчид

Мөн энэ төрлийн эмэгтэйд “Basic Instinct” киноны жүжигчин Кэтрин Трамелл-ын дүр багтах бөгөөд эрчүүд түүнд хайртай ч ойртож чаддаггүй. Харин энэ төрлийн бүсгүйчүүд эрчүүдийг хурууныхаа үзүүрээр л хөдөлгөдөг байна. Удирдагч эмэгтэй нарын хувийн амьдрал харин уйтгартай байдаг бололтой. Учир нь тэд амьдралынхаа ихэнхи хугацааг ажил дээрээ өнгөрүүлдэг бөгөөд дурлах зав огтхон ч гардаггүй гэнэ.

3 Хамгаалагч эмэгтэй

Хамгаалагч эмэгтэй галт зэвсэг хэрэглэж  чаддаг эсвэл бие хамгаалах урлагт гарамгай нэгэн байдаг. Үүнээс гадна тэрээр дайчин, бидний ярьж сурснаар хүнд гар байж болох юм. “Kill Bell” киноны дүр болох  Хар Мамба нь үргэлж хэн нэгнийг хамгаалдгийг санаж байна уу. Энэ төрлийн эмэгтэйчүүд тэвчээртэй бөгөөд эрэгтэй хүнд тэр бүр бууж өгөх дургүй.

Хамгаалагч эмэгтэй

Хэрвээ та биеийн тамираар хичээллэх дуртай, эрэгтэйлэг зан чанар ихтэй бол орчин үеийн хамгаалагч бүсгүй болох нээ.

4 Гал голомтоо сахигч

Энэ төрлийн эмэгтэйн гол үүрэг нь хайртай дотно хүмүүстээ зөвлөгөө өгч, хүнд хэцүү үеийг давж туулахад нь дэм болох явдал юм. Тэд “A Beautiful Mind” киноны жүжигчин Алисия Нэш шиг гайхалтай сайн ээж, хань болж чадна. Ийм бүсгүйчүүдийн сэтгэл зүрхэнд хайр халамж, тэсвэр тэвчээр гээд бүхий л зүйл бий.

Гал голомтоо сахигч

Гал голомтоо сахигч бүсгүй гэр бүлийнхээ аз жаргал, хайрын төлөө бүх зүйлээ зориулж чадна. Энэ дүр нь “The Theory of Everything” киноны Жейн Хокинг юм.

5 Хайнга эмэгтэй

Хайнга эмэгтэйчүүд бүхий л хуучин журмын эсрэг босож чадна. Бусад хүмүүс түүний талаар юу гэж бодох нь тэдэнд хамаагүй. Энэ төрлийн эмэгтэйчүүдийг харуулах хамгийн тод жишээ нь Камерон Диасийн тоглосон “Bad teacher” кино юм. Тэдний бүх зүйлийг өөрийн хүссэнээр, сэтгэл зүрхээ сонсож хийдэг нь хамгийн том давуу тал гэнэ шүү.

Хайнга эмэгтэй

Хэдийгээр тэд хайнга байдаг ч сэтгэл зүрх нь хамгийн сайхан. Энэ төрлийн дүрийг “Duplex” киноны эмээгийн дүрээр илэрхийлж болно. Хэрвээ та худал хуурмагийг үзэн ядаж, үнэнийг нүд рүү нь хараад хэлэхээсээ айдаггүй, хөгжилдөх дуртай нэгэн бол энэ яг танд тохирсон дүр бололтой.

6 Гэнэн эмэгтэй

Гэнэн эмэгтэйчүүд яг л хүүхэд шиг биеэ авч явдаг. Тэд үргэлж инээдэг бөгөөд нэг байрандаа суух дургүй учир ямар нэгэн адал явдлыг байнга хайдаг. Тэд зөвхөн өнөөдрөөрөө амьдардаг бөгөөд маргааш гэсэн өдөр тэдний санааг хэзээ ч зовоодоггүй. Энэ эмэгтэйн дүр нь “(500) Days of Summer” киноны Саммер юм.

Гэнэн эмэгтэй

“The Notebook” киноны дүр болох Эллид бүх эрчүүд дурладаг бөгөөд учир нь түүнтэй байхад хорвоо ертөнц өөр өөр өнгөөр алаглан харагддаг ажээ. Мэдээж тэр хүнтэй гэрлэхээр яардаггүй. “Зөвхөн өөрөөрөө л бай, тэгвэл хайр чамайг өөрөө олж ирнэ” гэсэн үг нь тэдний уриа болдог. Хэрвээ та шинэ зүйл туршиж үзэхийг эрмэлздэг, хаана ч хэнтэй ч байсан хөгжилдөж чаддаг, амьдралын бүхий л өнгөнд хайртай бол энэ төрлийн эмэгтэйд тооцогдоно. Нэмж хэлэхэд урт удаан хугацааны турш таны сонирхлыг татах зүйлээр хичээллээд үзээрэй. Та амжилтанд хүрэх болно.

7 Хөгжилтэй – бүтэлгүй эмэгтэй

Хөгжилтэй – бүтэлгүй эмэгтэй үргэлж л ямар нэг бүтэлгүй зүйлд орооцолдож байдаг хэдий ч удаан уйтгарладаггүй. Учир нь энэ төрлийн бүсгүйчүүд маш өөдрөг үзэлтэй байдаг.

Хөгжилтэй – бүтэлгүй эмэгтэй

Энэ төрлийн эмэгтэйчүүд  тийм ч илэн далангүй биш бөгөөд Амели шиг хачирхалтай хобби, зуршилтай байдаг. Үүнээс гадна тэд сайхан сэтгэлтэй, мэдрэмтгий. Хэрвээ та эргэн тойрныхоо хүмүүсийн анхаарлыг өвөрмөц зан ааш, бүтэлгүйтлээрээ татдаг, энгийн нэгэн өдрийг сонирхолтой, хөгжилтэй болгож чаддаг бол энэ төрлийн эмэгтэй юм байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()