1
Хонь \3 сарын 21–4 сарын 20\
Магадгүй та энэ жил ер бусын өөрчлөлт хийхийг хүсэх бололтой. Япон массаж хийж сурах, эсвэл холливудын оддын хэв маягийг дуурайх зэргээр өөрийгөө сориорой. Ингэснээр өөрийн хүсэж буй бүх зүйлийг хийж, амьдралын амтыг мэдэрнэ.
2
Үхэр \4 сарын 21– 5 сарын 21\
2018 онд та боломж л олдвол бүх зүйлийг шинээр хийхийг эрмэлзэх бололтой. Жишээлбэл: цамцныхаа ханцуйг тайрах, өмдөн дээрээ шигтгээ оёх, шинэ хоол хийж үзэх гэх мэт. Магадгүй та YouTube хуудаснаа өөрийн бичлэгийг хийж оруулалвал мянга мянган хүмүүст таалагдах болно.
3
Ихэр \5 сарын 22– 6 сарын 21\
Энэ онд та эрс шинэчлэлтийг хийхийг зориорой. Хэрвээ та ер бусын үс засалт хийлгэх, эсвэл үсээ өвөрмөц өнгөөр будахыг хүсвэл санаа зоволтгүй шийдвэр гаргахад л болно. 2018 он сонголт ихтэй жил шүү.
4
Мэлхий \6 сарын 22 – 7 сарын 22\
2018 онд та үнэтэй тансаг зүйл худалдаж авахыг хүснэ. Уруулын будаг авахыг хүсвэл зөвхөн Guerlain-ыг л сонгоорой. Хэрвээ даашинз авахыг хүсвэл зөвхөн Dior танд гайхалтай зохино.
5
Арслан \7 сарын 23 – 8 сарын 21\
Одод таныг 2018 онд эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэйг зөвлөж байна. Хүнд хоолны дэглэмээс татгалзаж, эрүүл зөв хооллолтыг сонгоорой. Цэвэр ус ууж, йогоор хичээллэж, чанарын шаардлага хангасан гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй.
6
Жинлүүр \9 сарын 24 – 10 сарын 23\
Энэ жил та гоо сайхандаа маш ихээр анхаарал хандуулах бөгөөд хувийн гоо сайханч, үнэтэй гоёл чимэглэл авахыг хүсэх бололтой.
7
Хилэнц \ 10 сарын 24 – 11 сарын 22\
2018 он таны хувьд оддын он байх учир та аль болох богино хугацаанд хийж болох гоо сайхны үйлчилгээг сонгох болно. Гэхдээ бүх зүйл хэмжээндээ байхдаа төгс гэдгийг мартаж болохгүй.
8
Нум \ 11 сарын 23 – 12 сарын 22\
Энэ жилийн хувьд таны нүүр болон нүд гэрэлтэх болно. Тиймээс хүмүүс сүүлийн үеийн гоо сайхны бүтээгдэхүүний талаар танаас л асуух учир бэлэн байгаарай.
9
Охин \8 сарын 22 – 9 сарын 23\
2018 онд та гэр орноо цэвэр цэмцгэр, тохилог байлгахыг эрмэлзэнэ. Хамгийн гол нь жижиг зүйлст бас анхаарал хандуулах хэрэгтэй бөгөөд үүнд та ч бас орно гэдгийг мартаж болохгүй.
10
Матар \12 сарын 23 – 1 сарын 20\
2018 онд та дэглэм баривал өндөр үр дүнд хүрнэ. Илүүдэл жингээ хасахыг хүсдэг бол таны мөрөөдөл биелэх болно шүү. Илүү сайхан харагдахын тулд шүүгээндээ шинэчлэлт хийж, гоо сайхны эмчид хандаарай.
11
Бумба \1 сарын 21 – 2 сарын 19\
Энэ онд та ямар нэгэн өөр газар очих бөгөөд үүний хамтаар гоо сайхны өвөрмөц үйлчилгээг бас авах гэнэ шүү. Хэдийгээр өвөрмөц зүйлд татагдсан ч энгийн аргуудаар гоо сайхнаа хадгалж үлдэхээ мартуузай.
12
Загас \ 2 сарын 20 – 3 сарын 20\
Өөрчлөлтийг хийхийн тулд багаас нь эхлэх хэрэгтэй. Тиймээс шинэхэн үсчний модель болж болох юм. Харин өөрийн шинэчлэлтийг хараад та дахин ямар нэгэн зүйл өөрчлөхийг хүсэх болно. Таны гарт таны гоо сайхан бий.