“Найзууд” цувралын та бидний анзаараагүй сонирхолтой баримтууд

"Найзууд" цувралыг анх дэлгэцнээ гарахад бүгд л баяртайгаар хүлээж авч байсан цаг саяхан. Удалгүй интернэтийн хэрэглээ өсөн нэмэгдэж үүнтэй адилхан цувралууд олон арваараа цацагдах болсноор бид тус цувралыг бараг л мартсан гэж хэлж болох юм. Гэхдээ бид "Найзууд" цувралыг зурагтаар гарч байвал сувгаа солилгүйгээр шимтэн үздэг хэвээрээ л байгаа билээ. Ингээд өнөөдрийн нийтлэлээрээ тус цувралд гарсан бидний анзаараагүй үлдсэн сонирхолтой зүйлсийг танилцуулахаар бэлтгэлээ. 

“Найзууд” цувралын та бидний анзаараагүй сонирхолтой баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Речил Чандлерийн ой санамжийг үгүй хийсэн

Эхний анги дээрээ Рэйчел хуримаасаа оргон кафед орж ирэхэд Моника түүнийг Жо, Фиби болон Чендлертэй танилцуулдаг. Киноны дараагийн ангиудыг үзээд байхад Рэйчел, Чендлер хоёр танил болох нь ойлгогдоно, яагаад гэвэл Росс залуудаа Чендлертэй найз байсан шүү дээ. Тэгвэл тэд яагаад нэгнээ танихгүй мэт царайлсан юм бол?

Речил Чандлерийн ой санамжийг үгүй хийсэн

2 Росс, Речил нар муу хүмүүс биш

Тус киног үзсэн үзэгчдийн ярьж байгаагаар Росс, Речил нар сайхан хосууд биш ч хамгийн муу хүмүүс биш ажээ. Тэд нийтлэг зүйл цөөтэй, үргэлж маргалдаж байдаг гэдгийг үзсэн хүн бүхэн мэдэх байх аа. Киногоо сонирхолтой болгохын тулд ийм зүйлсийг шигтгэж өгсөн байх л даа. Гэхдээ амьдралд үнэхээр ойр болж чадсан санагддаг. Тэдний харилцаанаас үзэгчид хайрыг олж мэдэрдэг ба тэднийг киноны түүхэн дэх хамгийн бурханлаг хосууд хэмээн үздэг юм. 

Росс, Речил нар муу хүмүүс биш

3 Жирэмсэн Моника

3-р цуврал дээр Фибийг хиймлээр жирэмслүүлсэн байдаг. Учир нь тэд жүжигчин Лиза Кудрогийн жирэмслэлтийг нуух гэсэн оролдлого байсан аж. Сүүлчийн анги дээр Кортни Кокс жирэмслэхэд асуудал үүссэн байна. Кино зохиолоороо Моника, Чендлер нар өөрсдийн хүүхэдтэй байх боломжгүй учраас хоёр ихрийг өргөж авах ёстой. Тиймээс жүжигчин бүсгүй том цамц өмсөж өөрийнхөө жирэмслэлтийг нуухыг хичээсэн ч тэр болгон амжилттай байж чадаагүйг та харж байна. Зарим нэг хэсэг дээр том гэдэс нь анзаарагдаж байгаа биз? 

Жирэмсэн Моника

4 Орос хуурай хими цэвэрлэгээ

Киноны нэг анги дээр ханан дээрээ алдартай үйлчлүүлэгчдийнхээ зургийг өлгөчихсөн байдаг орос хими цэвэрлэгээний газрын тухай гардаг. Жоёыг өөрийнхөө зургийг ханан дээрээс авах гэхэд хими цэвэрлэгээний ажилтан "Чиний кино оросуудыг доромжилсон утгатай болсон байна лээ" гэж хэлдэг. Тэгэхэд нь Жоё жүжигчин Харрисон Фордын зургийг заагаад "Air Force One кинон дээр оросууд террористууд шиг харагдаж байсан" хэмээн хариулдаг. Өнөөх цэвэрлэгээний ажилтан "Тэр киног  үзэж байгаагүй" хэмээнэ. Эл хэсгийг үзсэн үзэгчид цэвэрлэгээний ажилтанг зөвхөн "оддын хүч"-нд л ач холбогдол өгдөг хэмээн шүүмжлээд авчээ. 

Орос хуурай хими цэвэрлэгээ

5 Хөхний толгой нь харагдах Ричэл

Тус цувралд жүжигчин Женнифер Анистон (Jennifer Aniston) тоглохдоо хэд хэдэн удаа хөхний даруулга зүүгээгүй байдалтайгаар харагддаг бөгөөд олон ч хүн түүний хөхний товчийг харсан гэдэгт итгэлтэй байна. Тэрээр бодит амьдрал дээр ч мөн хувцаслалтандаа төдийлөн анхаарал хандуулдаггүй төдийгүй гэртээ ихэвчлэн дотуур хувцастайгаа байдаг гэнэ. Бүр заримдаа дотуур хувцсаа ч өмсөлгүй нүцгэн байхыг илүүд үздэг тухайгаа нэгэн ярилцлагын үеэр дурдаж байсан удаатай.

Хөхний толгой нь харагдах Ричэл

6 Жошуагийн аав үнэндээ хэн байв?

Үзэгчид Жошуагийн аавыг гэмт хэрэгтэнг таниулах үйл ажиллагаанаас аварч чадаагүйдээ бага зэрэг гутардаг байх л даа. Гэвч уг киноны зохиолыг бичсэн хүмүүс киноны гол дүрүүд нь туслах дүрүүдээ дэмжиж байхаар анхнаас нь бодож бичжээ. Нэг жишээ татахад Жошуагийн аав яг л Чандлер шиг хүн байдаг шүү дээ. Речилийг хөхөвчтэйгээ сууж байхад Жошуагийн эцэг эх гэнэт ороод ирдэг хэсгийг санаж байна уу? Тэвдэж сандарсан аав нь Речил, Жошуа хоёрыг аваад хоол идэхээр гардаг билээ. Тэд яагаад ийм адилхан байгаа юм бэ гэвэл Ноён Бургин буюу Жонн Бенетт Перри нь Чандлерийн дүрийг бүтээсэн Матью Перригийн аав юм. 

Жошуагийн аав үнэндээ хэн байв?

7 Жоёын пин код

Лас Вегасын казинод ажиллаж амьдардаг Жоё гэр лүүгээ залган Пебегээс пин кодоо асуудаг. Тэрээр Пебег гудамжны буланд байгаа АТМ рүү яваад хажуу талд нь сийлж бичсэн өөрийнх нь пин кодыг хараад ирэхийг хүсдэг билээ. Пебе түүний кодыг 5639 юм байна гэсээр ирдэг. Тэгвэл энэ тоог үсгэнд шилжүүлбэл Жоё гэсэн түүний нэр гардаг ажээ. 

Жоёын пин код

8 Тэд Бенийг мартсан

Россын хүү Бенд юу тохиолдсоныг тайлбарлах юм бол удна. Олон зүйл болсоны эцэст Росс эцэг байх эрхээ хасуулдаг шүү дээ. Россын гэр бүлийнхэн ч Бенийг үл ойшоодог. Росс Эмилитэй хуримлахдаа хүртэл хүүгээ урьдаггүй. Эммаг мэндлэхэд Россын ээж аав Бенийг энэ дэлхий дээр байдаг гэдгийг ч мартсан байдаг. Чандлер, Моникагийн хуриман дээр Росс хүүтэйгээ суудаг ч юу ч ярьдаггүй билээ. 

Тэд Бенийг мартсан

9 Алдаа биш ээ

“The One After the Superbowl” анги дээр угаалгын өрөөнд нүцгэн байсан Чандлер тэр өрөөнийхөө хаалгаар өөрийгөө халхлаад ресторанаас гарч явахаас өөр аргагүй болдог. Тэгвэл киноны уг хэсгийг сайтар ажиглах юм бол түүнийг хувцастай байхыг та анзаарах болно. 

Алдаа биш ээ

10 Росс зайрмагт дуртай

Алдаагаар дүүрэн тус киноны хамгийн том алдаа бол Россын зайрмаг иддэг үзэгдлүүд байдаг. Зайрмаг идэж идэж байснаа би зайрмагт дургүй ээ гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Россыг Марсел болон Элизабет нартай хамт зайрмаг иддэг хэсгийг та үзсэн байх аа. Харамсалтай нь тэрээр удалгүй хайрлаж халамжилж явсан хоёр эмэгтэйгээ алддаг шүү дээ. Росс эмэгтэйчүүдийг зайрмагны амт шиг олон төрөл байдаг хэмээн адилтгадаг. 

Росс зайрмагт дуртай

11 9/11

9/11-ний эмгэнэлт хэрэг явдал болсны дараагаар үзэгчид тэднийг энэхүү эмгэнэлт явдлын талаар тодорхой үзүүлээгүй хэмээн шүүмжилсэн. 2001 оны 9 сарын 11-ны өдрөөс хойш цацагдах ёстой байсан Чандлерын онгоцны буудал дээр тэсрэх бөмбөгний талаар хошигнон ярьж буй хэсгийг хасчихсан байжээ. Хэдийгээр тэд энэхүү үйл явдлын талаар шууд  гаргаж үзүүлээгүй боловч жүжигчдийн хувцас, эдлэл хэрэгсэл дээрх үг, бичиг зэргээр эмгэнэлээ илэрхийлсэн байдаг. Дэлхийн Худалдааны төвийн дэлбэрэлтийн үеэр амь насаа алдсан гал сөнөөгч Ахмад Билли Буркегийн нэрийг бичсэн футболкыг Жоё өмссөн байдгийг та анзаарч байв уу. 

9/11

12 Жүжигчид

Эхлээд үндсэн 4 гол дүр дээр үйл явдал өрнөхөөр тохирч байжээ: Монике, Россе, Рэйчел болон Жоуи. Харин Фиби болон Чендлэр нар хоёр дахь шатны дүрүүдэд орж байв.

Жүжигчид

13 Кинонд тоглож байх үеийн жүжигчдийн нас

Кинонд тоглож байх үеийн жүжигчдийн нас

14 Брюс Уиллис киноны нэг хэсэгт үнэгүй тоглосон

“9 yards” киноны зураг авалтын үеэр Мэттью Перри өөрийн хамтрагч Уиллистэй нэгэн бооцоо тавьжээ. Хэрвээ тэдний уран бүтээл эхний долоо хоногтоо шилдгийн тоонд орвол Брюс “Friends”–д үнэгүй дүр бүтээж өгөхөөр болсон байна. Ингээд кино нь шилдэгт багтаж Брюс “Friends”–д үнэгүй дүр бүтээжээ.

Брюс Уиллис киноны нэг хэсэгт үнэгүй тоглосон

15 Женнифер Анистон "Найзууд" цувралын жүжигчдийг хуримандаа уриагүй

Женнифер Анистоныг олон нийтэд танил болгосон кино бол түүний дүр бүтээсэн "Friends" олон ангит инээдмийн кино бөгөөд жүжигчин бүсгүй кинонд цуг тоглосон жүжигчид болон кино багийнхантай найрсаг харилцаатай байдаг гэдгээ хэвлэл мэдээллээр үргэлж хэлдэг байсан. Гэвч тэрээр хуримандаа тэдний нэгийг нь ч уриагүй ажээ. Түүний энэ сонирхолтой шийдвэрийг тухайн хүний өөрийнх нь мэдэх хэрэг гэхээсээ илүүтэйгээр утгагүй юм аа гэж гайхаж байсан хүмүүс дэндүү их байсан билээ.

Женнифер Анистон "Найзууд" цувралын жүжигчдийг хуримандаа уриагүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()