1
Гутал
Ерөнхий хувцаслалтыг нь харахаасаа түрүүлээд эрэгтэйчүүдийн гутлыг эмэгтэйчүүд хардаг байна. Бохир заваан, тоос шороотой гутал өмссөн залууг өөртөө анхаарал тавьдаггүй гэж боддог учраас тоож харьцдаггүй ажээ. Костюм пиджак дээр углааш юмуу пүүз өмсөх нь утгагүй харагдах нь тодорхой. Хэрэв залуу минь чи хөөрхөн бүсгүйтэй цуг хотын гудамжаар алхах гэж байгаа бол өмсөх гутлаа гялалзтал нь арчиж цэвэрлэхээ битгий мартаарай.
2
Түүний хувцаслах мэдрэмж
Эмэгтэйчүүд шиг эрчүүд маань ч гэсэн өөртөө байнга анхаарч байх хэрэгтэй. Хэрэв чи энэ дэлхийн хамгийн халуухан залуу л биш бол хувцаслалтандаа анхаарлаа хандуулж сураарай. Эрэгтэй хүн толгойноосоо хөлийн улаа хүртэл цэвэр цэмцгэр, дэгжин, хувцасаа толийтол нь индүүдэж өмссөн байх юм бол ямар ч эмэгтэйн харааг булаах нь тодорхой. Мэдрэмжтэй байна гэдэг нь нэртэй брэндийн хувцас өмсөхийг хэлэхгүй харин өөрийнхөө биеийн хэлбэр, төрхөнд тохирсон хувцсыг сонгож өмсч чаддаг байхыг хэлнэ.
3
Нүд
"Соривт" кинон дээр Аль Пачино "Нүд хэзээ ч худал хэлдэггүй" гэж хэлдэгийг та санаж байна уу? Тийм ээ. Энэ үнэхээр үнэн. Нүд бол сэтгэлийн толь гэж бид ярьдаг. Хэрэв тухайн залуу чамайг хараад харцаа буруулж байгаа бол чамаас ичиж байгаа эсвэл өөртөө итгэлгүй байгаагийн дохио бол тогтуун дөлгөөн харц нь итгэлтэй байдлыг харуулж байдаг юм.
4
Гар барих
Анхны болзоон дээрээ эрэгтэй хүнд үнсүүлэх тийм ч сайхан байдаггүй шүү дээ. Заримдаа эрчүүд бидний гарыг барьдаг. Бид тэднийг гар хэрхэн барьж байгаагаар нь дүгнэж болно. Хэрэв тэр залхуу байдлаар таны гарыг барьж байгаа бол таныг төдийлөн сонирхохгүй байгааг илэрхийлэх бөгөөд гар барих үед гар нь нойтон юмуу хөлөрсөн байж болохгүй. Хэрэв залуу чинь тань руу өөрөө ирээд гарыг тань чанга атгах юм бол энэ нь таныг хүндэлж, тантай харилцаа үүсгэхийг хүсч байгаагийн дохио.
5
Ам
Хэрэв та анхныхаа уулзалт дээрээ эмэгтэйгээ үнсэхийг хүсч байгаа бол амны хөндийн эрүүл ахуйг сайн сахиарай. Эмэгтэйчүүд эрчүүдийн ариун цэврийг хараад л мэддэг ба цэвэрхэн биш байгаа тохиолдолд шууд зугтаадаг. Эрэгтэйн уруул нь хатаж хуурайшсан юмуу аман дээр нь элдэв зүйл гарсан байвал хэн үнсэлцэх вэ дээ?
6
Хэнтэй нийлж байгааг нь хардаг
Баранд юм уу бусад олон нийтийн газарт таны хэнтэй явж байгааг эмэгтэйчүүд сонирхоно. Таны найзуудын хийж буй үйлдэл, гаргаж буй хандлагыг эмэгтэйчүүд анзаарч байдаг юм. Хэрэв тухайн залуу бүсгүйтэй хамт явж байгаа тохиолдолд түүн рүү очихоо бүрмөсөн больдог бол найзуудтайгаа цуг явж байгааг чинь мэдэх юм бол зүгээр л алсаас чимээгүйхэн ажиглана. Тэд таны найзуудыг насанд хүрсэн жентельмен байна уу эсвэл "сахилгагүй хөвгүүд" байна уу гэдгийг хараад л ялгах болно.
7
Хоолой
Бүсгүйчүүд эрчүүдийн хоолойны өнгөнд ач холбогдол их өгдөг. Хэрэв нэг залуу тань дээр ирээд ихэрхүү өнгөөр ярих юм бол түүнээс бушуухан шиг л холдохыг хүснэ. Эсвэл тантай ярихдаа зөвхөн өөрөө л ярьдаг, таны юу гэж хэлэхийг огтхон ч тоодоггүй бол ямар хүн дуртай байх билээ дээ? Харин илэрхийлэх гэсэн санааг нь хэлүүлдэг, тайван, эелдэг зөөлөн зантай эрэгтэйгээс холдохын аргагүй байдаг хэмээн бүсгүйчүүд дүгнээд амжжээ.
8
Үсээ самнасан байдал
Үсээ самнахын тулд та өглөө бүр 30 минутыг зарцуулах хэрэггүй ээ. Зүгээр л өөрийнхөө ариун цэвэрт үргэлж анхаарч, нүүр болон үснийхээ гоо сайханд цаг гаргадаг байхад л хангалттай ажээ. Үсээ аятайхан самнаагүй, сахлаа аваагүй яваа эрэгтэйг бүсгүйчүүд хараад яасан өөртөө арчаагүй, залхуу залуу вэ гэж боддог байна. Эрэгтэй хүн заавал ч үгүй Холливудын од шиг царайлаг байх албагүй бөгөөд өөртөө анхаарал тавьдаг, цэвэр цэмцгэр залуус бүсгүй хүнд таалагддаг гэнэ шүү.
9
Биеийн хэл
Үйлдэл үгнээс илүү үнэ цэнэтэй гэж бид ярьдаг. Энэ нь ч үнэхээр үнэн юм. Хэрэв тухайн залуу таныг үнэхээр сонирхож байгаа бол тантай ярьж байхдаа нээлттэй байх учиртай. Харин тантай харьцаж байхдаа гараа элгэндээ тэвэрсэн юм уу толгойгоо гилжийлгэсэн байвал таныг сонирхохгүй байгаагийн илрэл ажээ. Чин сэтгэлээс гарч буй үг нь үйлдэл, хөдөлгөөнтэйгээ яв цав тохирч байдаг гэж хэлж болох юм.
10
Үнэр
Таны үнэр эмэгтэйчүүдийг өөртөө татах гол хэрэгсэл байдаг гэдгийг та мэдэх үү? Хэдхэн дусал үнэртэй ус, сахлын ус, дезодрант зэрэг нь залуу таныг бусдаас ялгаж өгөх нэрийн хуудас болж байдаг гэдгийг бүү мартаарай. Сайхан үнэр ханхлуулсан, цэвэр цэмцгэр, өөртөө арчаатай эр хүн дэргэдүүр өнгөрөхөд эмэгтэйчүүд эргэж харахгүй байж чаддаггүй.
11
Инээмсэглэл
Инээмсэглэл нь эрэгтэй ч бай эмэгтэй ч бай ямар ч хүнд заавал байх ёстой сайхан зүйлсийн нэг юм. Инээмсэглэл цацруулсан хүнтэй танилцахад хялбар байдаг бөгөөд танан цагаан шүдээ яралзуулан инээмсэглэж байгаа хүнтэй цагийг хамтдаа сайхан өнгөрүүлнэ гэсэн итгэл найдвар бүсгүйчүүдэд төрдөг. Залуу та өөртөө итгэлтэйгээр сайхан инээмсэглэж, таалагдсан бүсгүйнхээ нүд рүү урсгал дөлгөөн ширтэж түүнийгээ "буулгаж авах" хэрэгтэй.
12
Бүжиглэж чаддаг
Эмэгтэйчүүдэд бүжиглэж чаддаг залуу сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Нэгт сайхан бүжиглэдэг залуу охид бүсгүйчүүдийн сэтгэлийг өөртөө амархан татдаг бол хоёрт сайн бүжиглэдэг залуусыг бүсгүйчүүд орондоо сайн байдаг гэж боддогтой холбоотой юм.
13
Өөрийгөө авч яваа байдал
Түүхэнд бичигдсэн агуу эрс үргэлж л өөртөө итгэлтэй бөгөөд шулуухан байсаар ирсэн. Та ч гэсэн яагаад тэдэн шиг байж болохгүй гэж? Эмэгтэйчүүд өөртөө итгэлтэй, хүчирхэг эрчүүдэд төрөлхөөсөө татагддаг гэдгийг санаж байгаарай. Гэхдээ ихэрхүү зан болон өөртөө итгэх итгэлийг та ялгаж салгах ёстой юм шүү.
14
Нэмэлт хэрэгсэл
Орчин үед дан ганц бүсгүйчүүд ч гэлтгүй залуус ч өөрийнхөө стиль имижинд анхаарч, брэндийн гутал, хувцас, цаг зэрэг эдлэл хэрэгслээр чимэх болсон билээ. Цаганд дуртай эмэгтэй залуугийнхаа цагийг анзаарч, ач холбогдол өгдөг байх жишээтэй. Тэд таны хувцаслалт, малгай, нүдний шилийг хүртэл сонирхон сонжино.
15
Алхаа гишгээ
Залуусыг өрөөнд хэрхэн яаж орж ирж байгааг бүсгүйчүүд ажиглан харж байдаг. Учир нь эндээс тухайн хүний зан аашийн талаарх ерөнхий мэдээллийг авч чаддаг юм. Өөртөө итгэлтэй, загварлаг харагдаж, нуруугаа цэхлэн алхах нь ямар ч эмэгтэйг өөртөө татах ид шидтэй байдаг ажээ.