2018 оны хамгийн өвөрмөц 14 гоо сайхны бүтээгдэхүүн

Нүүрээ буддаггүй эмэгтэй хүн ховор. Тийм ч учраас эмэгтэй хүнийг будаггүйгээр төсөөлөхөд бэрх. Эмэгтэйчүүдийн хувьд нүүрээ хэрхэн зөв, цэвэрхэн, тэгээд хурдан будах вэ гэдэг дээр үргэлж санаа чилээж явдаг. Тэгвэл 2018 онд ямар бүтээгдэхүүнүүд худалдаанд гарч таныг гайхшруулах болохыг танилцуулъя.

2018 оны хамгийн өвөрмөц 14 гоо сайхны бүтээгдэхүүн

1 Хамгийн анхаарал татам уруулууд

Энэ онд улиг болсон уруулаас илүү этгээд уруул хүмүүст сайхан санагдах нь байна. Хүмүүсийн сэтгэхүй өөрчлөгдөж этгээд, өвөрмөц  гоо сайхныг мэдрэх бөгөөд тиймдээ ч иймэрхүү хурц тод өнгийн уруулын будгууд худалдаанд гарч байна.  

Хамгийн анхаарал татам уруулууд

2 Соронзон маск

Зах зээл дээр олон төрлийн нүүрний маскууд байдаг. Гэвч таны арьсанд олигтой үр дүн өгөх нь ховор. Тиймээс таны арьсыг дээд зэргээр цэвэрлэж, чийгшил болон тэжээл өгөх соронзон маск бүтээжээ. Энэ маскийг энгийн маск шиг нүүрэндээ түрхэх агаад яг л соронзоор татаж байгаа юм шиг цэвэрлэдэг.

Соронзон маск

3 Электрон нүдний үрчлээ арилгагч

Эмэгтэйчүүдийг овортой харагдуулдаг гол зүйлийн нэг нь нүд тойрсон үрчлээ билээ. Эндээс хэрэглэхэд хялбар нүдний үрчлээ арилгагч төхөөрөмж бүтээх санаа төрсөн бөгөөд уг электрон төхөөрөмжийг зүүснээр үрчлээ арилж, дээрээс нь нүүрэнд тань үнэхээр хөгжилтэй мэдрэмж төрүүлэх болно.  

Электрон нүдний үрчлээ арилгагч

4 Нүүр цэвэрлэгч хүр хорхойн торго

Нүүрний цэвэрлэгч порлон, хөвөн зэргээс залхаж байна уу. Нүүрээ илүү зөөлөн, цэвэр, байгалийн гаралтай цэвэрлэгчээр цэвэрлэмээр л байгаа биз дээ. Тэгвэл гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хүр хорхойн үүр буюу жинхэнэ торгоор нүүр цэвэрлэгч хийгээд амжжээ.

Нүүр цэвэрлэгч хүр хорхойн торго

5 Суурины эргэлддэг багс

Нүүр будах улам л амархан болж байна. Өглөөд нүүр будахад багагүй цаг хугацаа ордог. Энэ цаг хугацааныхаа ихэнхийг бүсгүйчүүд суурь тавихад зарцуулдаг байх. Тэгвэл суурь тавих илүү хялбар болгосон эргэлддэг багсыг санал болгож байна. Ийм багс таны цаг хугацааг хэмнэж, суурь тосыг нүүрэнд жигд тараахад тусална. 

Суурины эргэлддэг багс

6 Теньний хамгаалалт

Нүдэндээ тень тавичихаад нүдээ будахад тень бохирдуулчих гээд байдаг. Тэгвэл теньний хамгаалалт танд сормуусаа хүссэнээрээ дээш нь будах боломжийг олгоно.  

Теньний хамгаалалт

7 Нүүр толийлгогч машин

Энэ бол шинэ технологид суурилсан хуучинсаг загвартай төхөөрөмж юм. Гэхдээ л таныг үнэтэй гоо сайхны салонд орохгүйгээр нүүрээ толийлгох боломжийг олгоно.

Нүүр толийлгогч машин

8 Силикон порлон

Нүүр цэвэрлэгч порлон, хөвөн нороод нэг л тийм байдгийг бүсгүйчүүд  бүгд мэднэ. Тэгвэл силиконон порлон нь норохгүй, дээрээс нь нүүрэнд тогшиж байгаа юм шиг гайхалтай мэдрэмж өгнө гээд бод доо. Үүгээрээ бас таны нүүрэнд массаж болж, цусны эргэлтийг сайжруулна.

Силикон порлон

9 Батга сорогч

Янз бүрийн батга, хар толгойтой зүйлийг шахсаны дараа гарын мөр гарч, улайж, үрэвссэн талбай нь томорч, цаашлаад бохир ордог сул талтай билээ. Тэгвэл батга сорогч вакуум төхөөрөмж энэ бүгдээс сэргийлж, идээт зүйлийг тэрүүхэн тэнд цэвэрхэн сорж авах нь байна.

Батга сорогч

10 Давхраа оруулагч

Орчин үед давхраатай нүд хамгийн сайханд тооцогдож байна. Үүнээс болж охид бүсгүйчүүд нүдэндээ давхраа нааж, зарим нь давхраа оёулж байна. Тэгвэл давхраа оруулагчийг сонирхоод үзээрэй. Энэ нь нүдний арьсны булчинд нөлөөлж, байгалиасаа давхраатай юм шиг болгодог  байна. 

Давхраа оруулагч

11 Нүүр чангалагч

Нүүр чангалагч энэ төхөөрөмжийн нэрийг "Face Iron" буюу "Нүүрний индүү" гэдэг бөгөөд таны нүүрийг индүүдсэн юм шиг болгох гэнэ. Тос түрхээд, массаж хийгээд нүүрээ толийлгож чадахгүй байгаа бол үрчгэр хувцас индүүдэж шинэ мэт болгодог шиг нүүрээ зориулалтын "индүү"-гээр нь индүүдээрэй. 

Нүүр чангалагч

12 Хөмсөгний тамга

Хөмсөг будахад бас л хугацаа ордог. Түүний оронд тамгаар дарж байгаа юм шиг ганц дардаг байвал ямар санагдаж байна. Тэгвэл энэ боломжийг хөмсөгний тамга олгоно.

Хөмсөгний тамга

13 3D сормуус

Үнэхээр гайхалтай бүтээгдэхүүн болж чадсан. Уг сормуус нь 3D байдлаар харагдах агаад таны нүдийг гайхалтай харагдуулж, залуусын зүрхийг шууд булгилуулах нь дамжиггүй.

3D сормуус

14 Линз тогтоогч

Одоо үед цэнхэр, хар нүднүүд хамгийн сайханд тооцогдох болж. Үүнээс болоод ч тэр үү охид бүсгүйчүүд нүдний линзийг ихээр хэрэглэж байна. Гэхдээ нүд гэдэг эрхтэн хамгийн эмзэг организм бөгөөд түүнд линз байрлуулахдаа болгоомжтой хандах ёстой. Иймд линзийг нүдэнд ямар нэгэн асуудалгүйгээр байрлуулах багаж хэрэг болсон. Мэдээж энэ нь линз тогтоогч юм.  

Линз тогтоогч

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()