1
Болгоомжтой угаа
Энэ нь илүү их саванд эсвэл тогтмол хэрэглэдэг савангаа соль гэсэн үг биш. Биеийн энэ эмзэг хэсгээ угаахдаа анхааралтай байж, хэт их савандах юм уу хүчил өндөртэй бактерийн эсрэг саван хэрэглэхээс татгалзаж, илүү "мэдрэмтгий хэсэг"-т зориулсан, pH баланс-ыг тохируулсан шингэн саванг хэрэглэх ёстой. Мөн бэлэг эрхтнээ халуун бүлээн усаар угаах хэрэгтэй. Ингэснээр таны эмзэг эрхтэн доторх олон сая ашигтай бактерууд хэвийн хэмжээндээ байна гэсэн үг.
2
Хэзээ ч цангаж болохгүй
Өдөр бүр хангалттай хэмжээгээр ус ууж бие организмаа хуурайшиж, цангахаас сэргийлээрэй. Ус нь таны биеийн зохистой үйл ажиллагааг хангаж, дотор эрхтнүүдийг тань нөхөн сэргээж, эрүүл байхад тусалдаг, нэг ёсондоо "байгалийн хамгаалагч" юм. Ус ууснаар таны эмзэг эрхтэн ч өөрт хэрэгтэй усаа тэндээс авах бөгөөд ингэснээр хуурайшиж, үйл ажиллагаа нь доголдохгүй.
3
Өдөр бүр нэг аяга тараг уу
Хоолныхоо цэсэнд таргыг нэмээрэй. Хэрвээ хааяа л тараг уудаг бол өдөр бүр нэг аягыг ууж хэвших хэрэгтэй. Тарганд пробиотик, лактобасиллус их хэмжээгээр агуулагддаг бөгөөд энэ нь эмзэг эрхтэн доторх pH балансыг барихад тусалдаг байна. Энэ баланс зохих түвшинд байснаар эмэгтэйчүүдийн бэлэг эрхтэн янз бүрийн бактери, мөөгөнцрөөс хамгаалагдаж, эвгүй үнэр гардаггүй аж.
4
Илүү их жимс ид
Шинэ жимс байнга идвэл эмэгтэйчүүдийн үтрээ халдвараас сэргийлэгддэг байна. Хэдий өвчилсөн ч зовиур нь бага байдаг бөгөөд мөн эвгүй үнэр гарахаас сэргийлдэг гэнэ шүү.
5
Эмэгтэйчүүдийн эмчид тогтмол үзүүл
Эмэгтэй хүмүүс эмзэг эрхтэн нь асуудалгүй байсан ч жилдээ дор хаяж хоёр удаа эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх ёстой. Үүний хажуугаар бэлэг эрхтнээс өнгөтэй, өнгөгүй зүйл гарах, янз бүрийн юм туурах гэх мэт бие тань дохио өгсөн тохиолдол болгонд эмчид яаралтай хандаж байгаарай.