Хятад залуусын бидний нүднээс далд амьдрал

Бээжин хотод л гэхэд асар олон тооны хүмүүс газар доогуур буюу бидний нүдэнд харагдахгүй хэлбэрээр амьдарч байна. Тэгвэл тэд яагаад энд амьдарч байгаа юм бол оо? Ер нь газар доор амьдрах ямар байдаг бол? Хятадын засгийн газраас уг байрыг хөлслөгч хүн бүрт ердөө 4м квадрат талбайг л гаргаж өгдөг гэдгийг сонсоод та шоконд орох байх. Ингээд өнөөдрийнхөө дугаараараа газар доорх байранд амьдардаг хүмүүс болон тэдний өдөр тутмын амьдралын талаар бяцхан сурвалжлага хийцгээе.  

Хятад залуусын бидний нүднээс далд амьдрал

1 Ганцхан Бээжинд л гэхэд 10000 хоргодох байр бий

Хүйтэн дайны үед дэлхийн улс орнуудын засгийн газар ард иргэдээ цөмийн хор уршгаас хамгаалах зорилгоор олон тооны хоргодох байрыг байгуулсан байдаг. 1960, 70-аад оны үед Хятадын Ерөнхийлөгч Мао бөмбөгдөлтөөс хамгаалах хамгаалалт бүхий хоргодох байр барих ажлыг ерөнхийд нь хариуцсан ба зөвхөн Бээжин хотод л гэхэд нийт 10000 хоргодох байрыг барьжээ. Аз болоход тэд эдгээр хоргодох байруудаа төлөвлөсөнийхөө дагуу хэзээ ч ашиглаагүй ба 1980-аад оноос эхлэн газрын эздэд хөлслүүлэх болсон юм. Ингэж л газрын эзэд жирийн ард иргэдийг толгой хоргодох байраар хангах болжээ. 

Ганцхан Бээжинд л гэхэд 10000 хоргодох байр бий

2 Хоргодох байранд нийт 1 сая гаруй хүн амьдарч байна

Жирийн иргэдээс өөрөөр буюу газар доор амьдарна гэдэг их сонин хэрэг ажээ. Хоргодох байранд оршин суугчдын дийлэнх нь хөдөө орон нутгаас ирсэн ажилчид болон оюутнууд байдаг. Италийн зурагчин Антонио Фаццилонго Бээжин дэх хоргодох байрнуудыг ихээхэн сонирхож явсаар 2015 оны 12-р сард тэдний аж байдал, өдөр тутмын амьдралыг зургийн хальснаа буулгахаар шийджээ. Бидний үзэж байгаа зургийг авахын тулд тэрээр нэлээдгүй зүдэрчээ. 

Хоргодох байранд нийт 1 сая гаруй хүн амьдарч байна

3 Хоргодох байрны орц ийн харагдах ажээ

Хоргодох байрны үүд хаалга гаднаасаа ийм харагддаг ба тэд гадаадын хүмүүсийг дотогш нэвтрүүлэхийг хүсэхгүй байсан юм. Зурагчин залууг үүдний харуулууд нь дотогш оруулаагүй учраас тэрээр хотын удирдлагад өргөдөл гаргажээ. Гэвч түүний хүсэлтийг хүлээн авах хүн олдсонгүй. Антонио үүдний харуулуудыг цайндаа гарсан байх үеийг ашиглан  зураг авдаг байжээ. 

Хоргодох байрны орц ийн харагдах ажээ

4 Тэд ингэж амьдардагаасаа санаа зовдог

Зурагчин залууг эрсдэл гаргаж дотогш нэвтрэхэд хоргодох байрны оршин суугчид Антониод итгэхгүй байсан ба зургаа авахуулахыг зөвшөөрсөнгүй. Антонио "National Geographic" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Би 150 гаруй хүнтэй уулзсан боловч тэдний 50 нь л надаар зургаа авахуулахыг зөвшөөрсөн. Тэдний зарим нь ар гэрийнхэндээ ажилтай, элбэг хангалуун амьдарч байгаа гэж хэлсэн учраас зургийг нь олоод үзчих вий гэдгээс эмээж байсан" гэжээ. 

Тэд ингэж амьдардагаасаа санаа зовдог

5 Умгар бөгөөд бохир

Хоргодох байрыг ослын үед хэрэглэхээр барьсан гэдгийг битгий мартаарай. Удаан хугацааны туршид хүмүүсийг байлгах зорилгоор барьж байгуулаагүй учраас тав тух муутай байдаг хэдий ч хүний наад захын хэрэгцээ болох тог цахилгаан, дулаан болон усны системтэй. Агааржуулалтын системийг сайтар бодоогүй учраас доторх агаар нь төдийлөн таатай биш ажээ. Үүнээс гадна энд хөгц элбэг тааралдана. Хоргодох байранд амьдардаг хүмүүс гал тогоо, угаалгын өрөөгөө хувааж хэрэглэх ба орчин нөхцлийн хувьд давчуу бас бохир заваан байдаг юм байна. 

Умгар бөгөөд бохир

6 Тавилга тавих боломжгүй

Америкийн жирийн нэгэн байр л гэхэд дундажаар 91м  квадрат, сүүлийн үед баригдаж байгаа нь илүү саруулхан буюу 273м квадрат хэмжээтэй байгаа бол энд байдал тун муу буюу ердөө 43м квадрат талбайд л амьдарч байна. Хуулийн дагуу нэг хөлслөгчид 4м квадрат талбайг олгоно гэсэн хэдий ч цагаа тулахаар хуулийн хэрэгжилт байхгүй байгааг харж болно. Нэгэн жишээ авахад л Жин Жин хэмээх 4 настай хүү аав, ах, эмээтэйгээ 4м квадрат талбайд амь зууж байгаа ба өрөөндөө ороо тавиад л бөгс эргэх зайгүй болжээ. 

Тавилга тавих боломжгүй

7 Тэдэнд өөр амьдрах газар байхгүй

Газар эзэмшигчид хөлслөгчиддөө анхаарал халамж тавьдаггүй, дээрээс нь хоргодох байранд амьдрах нь хортой гэдгийг ойлгосон Хятадын засгийн газар 2010 онд хоргодох байранд иргэдийг амьдруулахгүй байхаар шийдвэрлэжээ. Үүний цаад зорилго нь тэдний оршин суух нөхцлийг сайжруулж, аюулгүй болгох байсан хэдий ч дорвитой ажил хийгдээгүй билээ. Хэрэв тэднийг энд амьдруулахгүй болчихвол тэд очих газаргүй болох учраас орон гэргүйчүүдийн тоо нэмэгдэх сөрөг тал үүсээд байгаа ажээ. 

Тэдэнд өөр амьдрах газар байхгүй

8 Бээжинд байрны үнэ тун өндөр

Сүүлийн хэдэн арван жилийн турш Бээжингийн байрны үнэ тогтмол өссөөр байгаа нь сэтгэл зовоосон асуудлуудын нэг болжээ. Маш их хэмжээний цалин л авдаггүй бол байр худалдаж авах юмуу сайхан байр түрээслэж амьдарна гэдэг үлгэр аж. Жижигхэн унтлагын өрөөтэй нэг өрөө байр 12578 юань буюу 2000 ам.долларын үнэтэй байна. Үүнийг уншаад та тийм үнэтэй зүйл байгаа юм уу гэж бодож байж болох юм. Тэгвэл хятад иргэдийн жилийн дундаж цалин 10220 ам.доллар байгаа нь АНУ-ын жирийн иргэний дундаж цалин 84300 ам.доллараас даруй 8 дахин бага юм. Хангалттай цалин авч чадахгүй учраас тэдэнд энд амьдрахаас өөр сонголт үнэндээ байдаггүй ажээ. 

Бээжинд байрны үнэ тун өндөр

9 Дотуур байр шиг өрөө сард ердөө 20 ам.доллар

Хөдөөнөөс ирсэн ажилчид их мөнгө олж чаддаггүй учраас тэд хямд төсөр түрээсийн байр хөлсөлдөг. Зурагчин Антониогийн хэлж буйгаар хоргодох байран дахь жижигхэн талбайг сард 40 ам.доллараар хөлслөх боломжтой ба үүнийг дийлэхгүй хүмүүс дотуур байр маягийн нэг өрөөг 20 ам.доллараар хөлсөлж болох гэнэ. Энд амьдардаг залуучууд мөнгөтэй болохоороо цонхтой байшин хөлсөлнө гэж бодож явдагаа хуваалцсан байна. 

Дотуур байр шиг өрөө сард ердөө 20 ам.доллар

10 Уран бичлэгийн дамжаа хэн бүхэнд нээлттэй

Хоргодох байранд дан хар бараан тал байдаггүй ажээ. Сүүлийн жилүүдэд цөөнгүй тооны байгууллагууд хоргодох байранд олон нийтийн төв нээхээр хичээж ирсний үр дүнд караоке болон уран бичлэгийн дамжаа бий болжээ. 

Уран бичлэгийн дамжаа хэн бүхэнд нээлттэй

11 Энэ өрөө сарын 108 ам.доллар

2015 оны байдлаар 277.5 сая ажилчин хөдөөнөөс Бээжинд ирж ажиллаж байгаа гэсэн тооцоо гарсан байдаг бол 2025 он гэхэд энэ тоо өссөөр Хятадын томоохон хотуудын нийт хүн ам 1 тэрбумд хүрэх төлөвтэй байгаа юм. Тэр үед энэ олон хүн хаана амьдрах бол оо? Сонголтгүй учраас тэд газар доор л амьдарч таарах нь ээ. 

Энэ өрөө сарын 108 ам.доллар

12 Тэдний зарим нь эндээ насаа барна гэдгээ мэддэг

Хоргодох байранд амьдардаг залуус овоо мөнгөтэй болсныхоо дараагаар тохь тухтай, сайхан байранд нүүж орохыг хүсдэг ажээ. Тэгвэл энд амьдардаг хүмүүсийн дотор нөхцөл байдлыг бодитоор хардаг хүмүүс ч бас бий гэнэ. Тэд нэг насаараа энд амьдрана гэдгээ хэдийнэ ухамсарлаж, хүлээн зөвшөөрсөн байдаг. 

Тэдний зарим нь эндээ насаа барна гэдгээ мэддэг

13 Эвгүй үнэр, хөгц энд хэвийн л үзэгдэл

Антонио энд амьдардаг хүмүүсийн караокед хоолой мэдэн бархирч, өрөөндөө зурагт үзэж, пиво ууж байгаа гэхчилэн олон янзын байдлаар зургийг нь авчээ. Тэдний амьдрал биднийхтэй ижилхэн боловч анзаарахгүй өнгөрөхийн аргагүй зүйлс бол энд тэндгүй тааралдах хөгц, агааржуулалт муугаас үүдсэн эвгүй үнэр юм. 

Эвгүй үнэр, хөгц энд хэвийн л үзэгдэл

14 Харагдах байдал хамгийн гол зүйл

Энэхүү зурган дээр байгаа И Жүн гэх залуу өөрийнхөө ухаалаг утсаар кино үзээд хэвтэж байна. Тэрээр Вэйгончун дүүргийн Нон Иенгийн атомын бөмбөгдөлтөөс хамгаалах байранд амьдардаг нэгэн юм. Тэрээр хоргодох байранд амьдардаг, орлого багатай нэгэн боловч ухаалаг утас барьж, үнэтэй хувцас өмсдөг. Учир нь харагдах байдал Хятадуудын соёлын хамгийн чухал зүйлд тооцогддог бөгөөд үнэтэй утас, эдлэл хэрэгсэлтэй хүнтэй байгаагаас нь дээрдүүлж харьцдаг ажээ. 

Харагдах байдал хамгийн гол зүйл

15 Хоргодох байруудыг ирээдүйд ч байгуулсаар л байх болно

Хятад улсад орон гэртэй болохын төлөө яахаас ч буцахгүй олон хүмүүс байдаг учраас хятадууд хоргодох байраа байгуулсаар л байх болно. 2013 онд Өмнөд Калифорнийн их сургуулийн профессор, хот төлөвлөлтийн мэргэжилтэн Аннете Ким Бээжинд очиж хоргодох байрны зах зээлийн судалгааг хийжээ. Түүний үзэж байгаагаар хятадад хоргодох байрыг барьж байгуулах боломж хязгааргүй их гэнэ. 

Хоргодох байруудыг ирээдүйд ч байгуулсаар л байх болно

16 Газар доор амьдрах нь шившигтэй зүйл

Профессор Кимийн хэлж байгаагаар газар доор амьдардаг хүмүүст шившигтэй мэдрэмж төрдөг ажээ. Хэвийн амьдралтай буюу газар дээр амьдардаг хүмүүс газар доор амьдардаг хүмүүсийн талаар бараг мэддэггүй учраас газар доорх хүмүүсээс эмээж байдаг. 2010 онд батлагдсан хуулиар газар доор амьдрах нь хууль бус зүйл хэмээн зааж өгчээ. Ийм учраас газар дээрх хүмүүс хууль зөрчигчидтэй холбогдож, тэдэнтэй хамт байхыг хүсдэггүй юм. 

Газар доор амьдрах нь шившигтэй зүйл

17 Үл хөдлөх хөрөнгийн агентлаг ч ажилладаг

Хөдөөнөөс ирсэн ажилчдаас гадна хоргодох байранд төрөл бүрийн үйлчилгээ явагдаж байдаг ажээ. Кимийн хэлснээр бол байр авах боломжгүй, тантай яг л ижилхэн бие хүмүүс энд амьдардаг бөгөөд тэд таны зөөгч, дэлгүүрийн худалдагч, интерьер дизайнер, технологийн ажилтан гээд хэн ч байх боломжтой гэнэ. Профессор "Бохир заваан, харанхуй хоргодох байр ч байхад гэрэлтэй, тохилог тэр бүү хэл гоёмсог чимэглэлтэй нь ч бий" хэмээн нэмж хэлсэн юм. 

Үл хөдлөх хөрөнгийн агентлаг ч ажилладаг

18 Тэд юунд гомдоллодог вэ?

Та тэднийг нарны гэрэл байхгүйд гомдоллодог хэмээн таамаглаж байгаа бол буруу байна. Тэд хоргодох байр нь чийг ихтэй учраас эд зүйлсэд нь муугаар нөлөөлж байна гэж гомдоллодог ажээ. Зуны халуунд хэт их чийгтэй байдгаас болж хөгц үүсдэгт тэд бухимддаг. 

Тэд юунд гомдоллодог вэ?

19 Газар доорх үсчин

Хүмүүс нэг нэгэнтэйгээ ойр байгаад ирэхээрээ амьдарч байгаа орчиндоо дасдаг юм. Орон гэргүй байснаас маш их чимээтэй ч гэсэн хоргодох байранд амьдрах нь дээр ажээ. Өдрийн турш байран дахь хүмүүсийн хоол хийж, зурагт үзэж, хоорондоо ярилцаж байгаа чимээ үл тасарна. 

Газар доорх үсчин

20 Бүжгийн сургалт хүртэл бий

Аннете Кимийн хэлснээр бол хоргодох байранд амьдарч буй хүмүүсээс хамгийн их зүдэрч байгаа нь энд олон жил амьдарсан настан буурлууд байдаг гэнэ. Тэд энэнээс илүү сайхан амьдрал байдаг гэдгийг мэддэг болохоор үр хүүхдүүдээ илүү сайн орчин нөхцөлтэй, тав тухтай байранд сайн сайхан амьдраасай хэмээн хүсч явдаг байна. 

Бүжгийн сургалт хүртэл бий

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()