Яагаад 1972 он түүхэн дэх хамгийн урт жил гэж нэрлэгдсэн бэ?

Хүн төрөлхтөн үүсэн бий болсон цагаас эхлэн цаг хугацаа гэх ойлголт бидний амьдралд орж ирсэн билээ. Жил 365 хоногтой, хоног 24 цагтай, цаг 60 минуттай гэхчлэн бид урсан өнгөрөх өдөр хоногийг өөрсдийн бий болгосон хугацаагаар хэмжсээр ирсэн. Ингэснээр жил бүр яг адил байх ёстой. Гэтэл 1972 он түүхэнд хамгийн урт жил хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байх юм. Чухам ямар учраас ийнхүү урт жил хэмээн нэрлэгдэх болсныг хамтдаа олж мэдэцгээе. 

Яагаад 1972 он түүхэн дэх хамгийн урт жил гэж нэрлэгдсэн бэ?

1972 онд Ричард Никсон АНУ-ын Ерөнхийлөгч байсан, Евгений Чернан саран дээр алхсан сүүлчийн хүн болсон, "Загалмайлсан эцэг" кино Академи Авардсын Шилдэг бүтээлээр нэрлэгдсэн. Магадгүй эдгээр зүйлс 1972 оны хамгийн том үйл явдлууд байх биз ээ. Гэхдээ эдгээрээс илүү нь 1972 он түүхэн дэх хамгийн урт жил гэж тэмдэглэгдэн үлдсэн явдал юм. Учир нь 1972 он бусад жилүүдээс 2 секундээр илүү байв. 

Яагаад ийм зүйл болов оо?

Юуны түрүүнд 1972 он нь бусад жилүүдээс 24 цагаар илүү өндөр жил байсан бөгөөд бусад өндөр жилүүдээсээ 2 секундээр илүү байв. Тиймээс тэрхүү хоёр секундыг 6 сарын 30 болон 12 сарын 31-нд цаг хугацаанд нэг нэгээр нь нэмж шингээжээ. Дэлхийн цаг зүйчид илүү гарсан 2 секундэд хүндэтгэлтэй хандаж, тэрхүү 2 секундыг олон улсын гэрээний дагуу шийдсэнийг тухайн үед "Нью-Йорк Таймс" сонин мэдээлж байсан юм. Шалтгаан нь Дэлхийн жигд бус эргэлтээс болдог агаад үүнийг засч, одон орон болон цаг хугацааны хоорондох зохицлыг алдагдуулахгүй хэмжихийн тулд Тохируулагдсан универсал цаг (UTC)-ийг ашиглаж байгаа билээ. Гэхдээ Тохируулагдсан универсал цагийг 1972 оноос хэрэглэж байгаа юм. Хэдий тийм ч 1972 оноос хойш 27 секундын илүүдэл гарсан. Үүнийг он солигдох мөчид шингээсээр ирсэн байна. Хамгийн сүүлд 2016-2017 он шилжихэд 1 секунд шингээжээ. Жишээ нь: 

2016 оны 12 сарын 31, 23 цаг 59 мин 59 сек
2017 оны 1 сарын 1, 0 цаг 0 мин 0 сек гэх байсныг

2016 оны 12 сарын 31, 23 цаг 59 мин 60 сек гэжээ.  

Өнөө үед секунд илүү гарч байгааг техник технологийн нарийвчлалтай системээр бараг 6 сарын өмнөөс мэддэг болсон ба энэ нь тэрхүү нэг секундыг хэрхэн шингээх асуудалд хангалттай хугацаа юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()