“Amazon” сайтын ажилтнуудын дагах ёстой хатуу дүрмүүд

1994 онд Жефф Безосын байгуулсан дэлхийн хамгийн алдартай компаниудын нэг болох  Amazon компани нь манай гараг дээрх интернет худалдаагаар мэргэшсэн хамгийн том компаниудын эхний байруудад үргэлж жагссаар ирсэн билээ. Амжилтанд хүрч, асар их мөнгийг өөртөө эргэлдүүлж байдаг тус компанийн хамгийн гол ажлыг нугалдаг агуулахын ажилчдын бодит байдлыг өнөөдрийнхөө дугаараар та бүхэндээ хүргэхээр шийдлээ. Ингээд мэдээллийнхээ дэлгэрэнгүйтэй танилцацгаая. 

“Amazon” сайтын ажилтнуудын дагах ёстой хатуу дүрмүүд

1 Бие засах хугацааг хүртэл нарийн тогтоож өгсөн байдаг

Amazon-ий агуулахын ажилчид өдөрт ердөө 30 минутаар 2 удаа л завсарлага авах ёстой байдаг бөгөөд завсарлагааны цагаар бие засах өрөөний гадна талд урт оочер дараалал үүсдэг ажээ. Бараа бүтээгдэхүүнийг хайрцаглаж, савлах хэсэг  нь  бие засах өрөөнөөс 5 минутын зайтай газарт байдаг гэж үзвэл зөвхөн ирж очихдоо нийт 10 минутыг зарцуулах бөгөөд ажлын байрандаа удаан хугацаагаар байгаагүй бол тухайн хүний ажлын үзүүлэлт шууд "хасах" руу ордог байна. 

Бие засах хугацааг хүртэл нарийн тогтоож өгсөн байдаг

2 Ажилчдыг түргэн хөдөлгөөнтэй роботоор солино

Amazon компани нь хөдөлгөөн удаантай ажилчдаа түргэн хөдөлдөг роботуудаар солихоор шийдээд байгаа ажээ. Тус компани нь зардал багатай, шуурхай ажиллагаатай автомат роботуудад анхаарлаа нэлээд хандуулж байгаа юм. Өдгөө хамгийн багадаа 80 мянган ажилчидтай гэгдэж буй уг компаний хувьд бүхнийг автоматжуулж, бага зардлаар их ашиг олох өдөр улам ойртсоор л байна. 

Ажилчдыг түргэн хөдөлгөөнтэй роботоор солино

3 Илүү цагаар заавал ажиллах ёстой

Агуулахын ажилчид дунджаар нэг удаа ээлжинд гарахдаа 13 цаг ажилладаг бөгөөд энэ нь өдөрт 600000 ширхэг бараа бүтээгдэхүүнийг баглаж бооно гэсэн үг юм. Тэгвэл баярын үеэр энэ тоо хамаагүй өсч бүр 1 сая ширхэг бараа бүтээгдэхүүнд хүрдэг ажээ. Тус компанид "заавал ажиллах ёстой илүү цагийн ажил" хэмээх хачин жигтэй ойлголт байдаг бөгөөд The Street сонинд бичигдсэнээс үзвэл "Хэрэв заавал ажиллах ёстой илүү цагийн ажлыг хийгээгүй тохиолдолд амралтаас нь 10 цагийг үг дуугүй хасч орхидог" гэнэ. 

Илүү цагаар заавал ажиллах ёстой

4 Боломжгүй даалгаврыг өгдөг

Amazon өөрийн ажилчиддаа биеийн хүчээр даван туулах боломжгүй хүнд даалгавруудыг өгдөг. Тэд ажиллаж байхдаа сууж болохгүйгээс гадна нэг цагт 120 ширхэг бараа бүтээгдэхүүнийг баглаж боох ёстой. Өөрөөр хэлэх юм бол 30 секундэд нэг бүтээгдэхүүнийг баглаж боох ёстой гэсэн үг болж таарч байна. Энэ стандартыг хангаж чадаж байгаа ажилчдад илүү их ажлыг оноож өгдөг бол хүчрэхгүй байгаа удаан хөдөлгөөнтэй ажилчдыг ямар нэгэн урьдчилсан сануулгагүйгээр халж орхино. Тушаал дэвшинэ гэдэг нь илүү их үүрэг хариуцлага, ажлын ачааллыг үүрэхийн нэр бөгөөд цалингийн хэмжээ нь нэмэгдэхгүй гээд бод доо. Ажлын байран дээр гарсан гэмтэл, ослыг тус компани нуун дарагдуулаад өнгөрдөг бөгөөд зөвхөн 2016 оны байдлаар л гэхэд нийт 26 хүн осол гэмтэлд өртжээ. 

Боломжгүй даалгаврыг өгдөг

5 Завсарлагааны хугацаа дэндүү богинохон

Ажилчид өдөрт ердөө хоёрхон удаа л завсарлага авдаг боловч завсарлагааныхаа цагийн ихэнхийг оочерлож байгаад л дуусгадаг ажээ. Зөвхөн амралтын өрөө рүү орохын тулд тэд метал илрүүлэгчийн үзлэгт орох ёстой болдог бол ундааны машинаас ундаа авч, хоолоо зууханд халааж идэхэд хүртэл урт оочер дараалалд зогсохоос өөр аргагүй болдог байна. Электрон худалдаа, үйл ажиллагаагаа үргэлж шинэчлэн сайжруулж байдаг хэдий ч ажилчдаа бодох сэтгэл үнэхээр байхгүй компани юм даа. 

Завсарлагааны хугацаа дэндүү богинохон

6 Агуулахад ямар ч цаг байдаггүй

Тус компаний агуулахад цаг болон утас хадгалагдаж байдаг учраас ажилчдаа цаг, утастай нэвтрэхийг зөвшөөрдөггүй байна. Тус агуулахаас халагдсан нэгэн ажилтны яриагаар бол агуулахад ажиллаж буй хүмүүст өдөр болж байна уу шөнө болж байна уу гэдгийг мэдэгдүүлэхгүйн тулд ханын цагийг нь даавуугаар хуччихдаг байсан гэнэ. 

Агуулахад ямар ч цаг байдаггүй

7 Ажилдаа цагтаа ирэхийн тулд...

Ярилцлага, элдэв янзын шалгалт өгөлгүйгээр тус компаний ажилтан болох боломжтой байдаг учраас хүмүүс цалингийн хэмжээг нь бага гэж гололгүйгээр ордог байна. Ажилчдын автобус уг нь явдаг боловч хүн болгонд хүртээмжтэй байдаггүй учраас зарим хүмүүс ажилдаа ирж очихын тулд өдөр бүр хэдэн цагийг зарцуулах хэрэгтэй болдог. Энэ байдлаас залхсан зарим ажилчид агуулахынхаа ойролцоох ойд майхан бариад амьдардаг ажээ. 

Ажилдаа цагтаа ирэхийн тулд...

8 30 секундэд 1 хайрцаг эсвэл түүнээс ч хурдан...

Түрүүн хэлсэнчлэн тушаал дэвшлээ гээд авах цалингийн хэмжээ нэмэгддэггүйгээс гадна 6 сар тутамд цалин нэмэгддэг гэх боловч мэдэгдэхүйц хэмжээгээр өсдөггүй нь харамсалтай. Туршлагажсан ажилчдаасаа цагт 140 ширхэг бараа бүтээгдэхүүнийг баглаж боохыг Amazon-ий удирдлагууд шаарддаг ажээ. Гэхдээ ийм хэмжээнд хүрэхийн тулд асар их хугацаа, дадлага шаардагдах нь дамжиггүй юм. 

30 секундэд 1 хайрцаг эсвэл түүнээс ч хурдан...

9 Оффисын ажилчид нь хүний наймаа эрхэлдэг

Агуулахын ажилчид нь өдрийнхөө нормыг биелүүлж, жорлонд орохын тулд өчнөөн минут урт дараалалд зогсон зүдэрч байхад оффисын ажилчид огт өөр байдалтай байдаг гэнэ. Newsweek сэтгүүлээс явуулсан нэгэн судалгаагаар тус компаниас илгээгддэг и-мэйлүүд нь охид эмэгтэйчүүдийг интернетээр худалдан борлуулах буюу хүний наймаатай холбоотой болохыг тогтоожээ. Тус компаний ерөнхий захирлын нийт хөрөнгийн хэмжээ 98.8 тэрбум доллар, инженерүүдийнх нь сарын цалин 100 мянган доллар байхад агуулахын ажилчдын цагийн хөлс ердөө 11 доллар байгаа юм. 

Оффисын ажилчид нь хүний наймаа эрхэлдэг

10 Байнга хянаж байдаг

Агуулахын ажилчдын үйл хөдлөл бүрийг хяналтын камерууд ажиглаж байдаг бөгөөд менежерүүд үе үе тэдний дундуур явж сууж байна уу ажлаа хэр хийж байна гэдгийг нь шалгадаг байна. Хэт ядарсан ажилчдыг суух юм уу бага зэрэг дуг хийхэд л шууд ажлаас нь чөлөөлдөг маш хатуу дүрэмтэй ажээ. 

Байнга хянаж байдаг

11 Юу ч болсон бай ажиллах л ёстой

Хурд бол хамгийн чухал зүйл. Үр бүтээмж бол түлхүүр. Агуулахын ажилчид өвдсөн үедээ ч гэсэн заавал ирж ажиллах ёстой байдаг. Үгүй бол ажилгүй болох эрсдэлтэй юм. Энэ байдлыг Америкийн аймшигт түүхүүд киноны үйл явдалтай л зүйрлэж болох буй за. 

Юу ч болсон бай ажиллах л ёстой

12 Хулгай гарах ямар ч боломжгүй

Роботууд, метал илрүүлэгч, хяналтын камер. Ийм нөхцөл байдалд яаж ч хулгайн хэрэг гарах билээ дээ? Ажлаа тарахдаа ажилтан нэг бүр цүнхээ шалгуулж, бүтэн биеийн үзлэгт орох ёстой бөгөөд метал хайгчийн үзлэгээс ч мултрах аргагүй байдаг юм. Энэ бүхнийг алдагдал гаргахгүйн үүднээс л хийдэг бөгөөд ийм олон янзын хяналт, шалгалтыг явуулахын тулд тус компани нэлээд хэмжээний мөнгийг зарцуулдаг ажээ. 

Хулгай гарах ямар ч боломжгүй

13 12 цагийн турш шал угаавал ямар байх бол?

Ажилдаа удаан хойрго хандсан ажилчид халагдалгүй үлдсэн бол хөл бөмбөгийн талбайтай тэнцэхүйц том хэмжээний шалыг бүтэн 12 цагийн турш угаах ёстой.  Гэвч сүүлийн үед тус компани удаан хөдөлгөөнтэй ажилчдаа ингэж залхаан цээрлүүлэхээс илүүтэйгээр шууд халах бодлогыг илүүд үзэх болжээ. 

12 цагийн турш шал угаавал ямар байх бол?

14 Бусад ажилчидтайгаа ярьж болохгүй

Агуулахад хэдэн мянган ажилчид нэг дор ажилладаг хэдий ч өөр хоорондоо ярихыг зөвшөөрдөггүй байна. Таныг нэг минут сандал дээр сууж хөлөө амраахыг камер болон агуулахын менежер андахгүй учраас үйл хөдлөл бүрээ хянаж, бусадтай юу ч ярьж болохгүйгээс гадна үргэлж "төмөр хүн" шиг тэсвэртэй байх ёстой ажээ. 

Бусад ажилчидтайгаа ярьж болохгүй

15 Ажилтай байна гэсэн баталгаа огт байхгүй

Тус компаний хувьд ажилчдаа халах шиг амархан зүйл байхгүй. Урьдчилан мэдэгдэлгүйгээр шууд л халж орхих бөгөөд дараагийн хүмүүсээ санах бодох юмгүйгээр авах болно. Ажилд орогчдоос ярилцлага авдаггүй бөгөөд зөвхөн нэг сургалтанд суугаад л гэмт хэрэгт холбогдож байгаагүйг нотолсон бичиг байхад л ажилтай болдог ажээ. Ажилтаны гаргасан ердөө ганцхан алдаа нь л тухайн ажилтныг өөр ажилтнаар солих боломжтой гэдгийг сануулах хангалттай шалтаг болж өгдөг юм. Залхуурсан хэмээн ажлаас нь халдаг тус компаний ажилчдын тогтвор суурьшилтай ажиллах хувь яагаад ийм бага байдгийг ойлгосон байх аа гэж найдаж байна. 

Ажилтай байна гэсэн баталгаа огт байхгүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()