Моод эргэнэ гэж энэ дээ...

Загвар, моод гэдэг бол маш нарийн зүйл бөгөөд хэзээ ч тогтворгүй байдаг байна.  Тиймээс  ч бид заримдаа дээд үеийнхнээсээ моод эргэж ирдэг, бид дээр үед энэ хувцсыг өмсдөг байсан гэх яриаг маш ихээр сонсдог. Ингээд дээр үед моодонд орж байсан ч одоо дахин загварын ертөнцөд  хүч түрэн орж ирсэн загваруудыг хүргэе.

Моод эргэнэ гэж энэ дээ...

1 Атласан даашинз

ХХ зууны сүүл болон XXI зууны эхэн үед  загварлаг эмэгтэй бүрийн шүүгээнд атласан даашинз байсан байна. Гвинет Пэлтроу хэд хэдэн удаа атласан даашинзтай улаан хивсний ёслолд ирснээр энэ даашинз хүмүүсийн анхаарлыг татахаа больжээ. Учир нь хэн унтлагын хувцастай гадуур явахыг хүсэх билээ.

Атласан даашинз

Гэхдээ загвар эргэн ирдэг гэхчлэн атласан буюу сатин даашинз дахин загварын ертөнцөд ирсэн бөгөөд орчин үеийн загварлаг эмэгтэйчүүд болон алдартангууд энэ төрлийн даашинзыг ихээр өмсөх болсон байна. Энэ даашинзыг дангаар нь эсвэл пиджактай хослуулан өмсөж болно.

2 Бомбер

Бомбер үргэлж загварлаг байсан бөгөөд 80-аад оны үед Майкл Жексон өмсдөг байсан билээ. Хэрвээ ХХ зууны сүүл үеийн зургуудыг ажиглавал бомбер өмссөн хувцастай хүмүүс нэлээн байгаа болов уу.

Бомбер

Хэдийгээр бомберыг үргэлж өмсдөг байсан ч сүүлийн үед загвар, өнгөний хувьд нэлээд өргөн сонголттой болсон юм. Хүссэн загвараа илүү өнгөлөг харагдуулахыг хүсвэл өөрт тохирсон бомберыг сонгоорой.

3 Комбинезон

Өмнө нь комбинезоныг зөвхөн хүүхдүүд өмсдөг мэтээр хүлээн авдаг байсан билээ. Харин хэсэг хугацааны дараа томчууд хүртэл өмсөх болсон бөгөөд ихэнхидээ жийнсэн комбинезон сонгодог байжээ.

Комбинезон

Сүүлийн хэдэн жилийн хугацаанд комбинезон загварын ертөнцөд эрч хүчээ авсан бөгөөд хэрвээ хурдан хувцаслахыг хүсвэл комбинезон өмс гэсэн яриа ч гарах болсон. Комбинезон нь загварлаг, бас таны биеийн галбирыг тодотгох болно.

4 Углааш

Углаашийг ихэнхидээ наран шарлагын газар, усан сан, зуслангийн байшинтай холбон авч үздэг. Ямар нэгэн арга хэмжээнд углааштай очих хүн бараг л байхгүй болов уу.

Углааш

Харин сүүлийн үед загвар зохион бүтээгчид энэхүү чиглэл дээр хувьсал хийсэн бөгөөд загварлаг, чамин углаашийг хүлээн авалт, уулзалт, хотоор зугаалахад ч өмсөх боломжтой болсон байна. Тав тух, чамин байдлыг эрхэмлэгчид углаашийг сонгох болжээ.

5 Богино цамц

90-ээд оны үеийн загварлаг бүсгүйчүүд гэдэс гаргасан богино цамцыг ихээхэн өмсдөг байсан билээ. Гэхдээ 2000 оны эхэн үед энэ төрлийн хувцас моодноос гарсан юм.

Богино цамц

Харин одоо гэдэс гарсан богино цамц дахин загварын ертөнцөд хүч түрэн орж ирсэн бөгөөд охид бүсгүйчүүд энгийн үед, баяр ёслолын үед ч энэхүү төрлийн цамцыг өмсөх болсон байна.

6 Чокер

90-ээд оны үед чокерыг ихэнхидээ рок дуучид ихээхэн зүүдэг байсан хэдий ч урлагийнхан ч ихээхэн сонирхдог байсан байна. Мэдээж хэсэг хугацааны дараа чокер мөн л моодноос гарчээ.

Чокер

Орчин үед чокерийг төрөл бүрийн материалаар хийх болсон бөгөөд та хүссэн үедээ гоёл болгон хэрэглэж болно. Энэ удаал чокер тийм ч хурдан моодноос гарахгүй бололтой.

7 Унадаг дугуйн шорт

Унадаг дугуйн шортыг загварлаг байсан гэхэд итгэхэд хэцүү боловч үнэн хэрэгтээ загварлаг байсан байна шүү. Тухайн үед тод өнгийн, тод хээтэй материлаар энэ төрлийн шортыг оёж байсан байна.

Унадаг дугуйн шорт

Сүүлийн үед унадаг дугуйн шортыг бусад хувцастай хослуулан өмсөх болсон бөгөөд төдийлөн хүмүүсийн анхаарлыг татахаа больсон байна. Спорт барааны дэлгүүрүүд төрөл бүрийн загварын шорт оруулж ирэх болсон учир та өөрийн бие галбирт тохируулан сонгох боломжтой.

8 Ороодог бугуйвч

Энгийн бугуйвч моодноос гарснаар хурц тод өнгийн, том хээтэй ороодог бугуйвч моодонд орж охид бүр энэ төрлийн бугуйвчийг зүүх болсон байна.

Ороодог бугуйвч

Ороодог бугуйвч нүд ирмэхийн зуур загварлаг байхаа больсон хэдий ч төд удалгүй дахин загварлаг болжээ. Харин орчин үед томоохон брэндүүд загварлаг ороодог бугуйвч хийх болсон бөгөөд загварын хорхойтонгууд мөнгө харамлахгүй худалдаж авч байгаа гэнэ.

9 Үргэлж ултай гутал

Энэ гутлыг охид, бүсгүйчүүд өмсөх төдийлөн дургүй байсан бөгөөд тэд энэ төрлийн гутлыг зөвхөн зах руу худалдаа хийхээр явахдаа өмсдөг гэж үзэж байжээ.

Үргэлж ултай гутал

Харин сүүлийн жилүүдэд загвар зохион бүтээгчид энэхүү гутлын хувьслыг хийж хүн төрөлхтөн хөлд эвтэйхэн, загварлаг байдлыг нь үнэлэж ихээхэн өмсөх болжээ. Үүнээс гадна бүхий л төрлийн хувцастай зохицох нь гайхалтай.

10 Үсний жижиг хавчаар

90-ээд оны үед үсний жижиг хавчаар нэлээд алдартай байсан бөгөөд охид, бүсгүйчүүд өдөр бүр зүүдэг байсан. Наснаас үл хамааран зүүдэг байсан хэдий ч хэсэг хугацааны дараа цэцэрлэгийн хүүхэд шиг харагдахаас залхаж үсний жижиг хавчаарны моод дууссан байна.

Үсний жижиг хавчаар

Орчин үед хүүхэд төдийгүй томчууд үсний жижиг хавчаарыг зүүх болсон билээ. Алдартангууд жижиг хавчаарыг төрөл бүрээр нь зүүх болсон бөгөөд 1990-ээд оны загвар дахин сэргэж байна гэхэд болно.

 

11 Жийнсэн даашинз

Жийнсэн хувцас хэдийгээр хэзээ ч загварын ертөнцөөс холддоггүй ч Жастин Тимберлейк болон Бритни Спирс нар хамтдаа жийнсэн хувцастай хүлээн авалтанд ирснээр энэ хувцасны эрин үе дууссан байна.

Жийнсэн даашинз

Харин хэдэн жилийн өмнөөс жийнсэн даашинз болон жийнсэн хувцас дахин загварлаг болжээ. Энгийн хүмүүс болон алдартангууд жийнсэн хувцсыг төрөл бүрээр нь өмсөх болсон байна.Одоо жийнсэн даашинзыг хүлээн авалтанд ч, өдөр тутмын амьдралд ч өмсөж болно.

12 Толгойны боолт

1990-ээд оны сүүл болон 2000-аад оны эхэн үед хүн бүр толгойны боолтыг ихээхэн сонирхох болсон билээ.  Загварлаг эмэгтэй бүр толгойны боолт зүүж байсан  хэдий ч мөн л хэсэг хугацааны дараа өөрийн загварлаг байдлаа алдсан байна.

Толгойны боолт

Сүүлийн үед толгойны боолттой охид ихээр харагдах болсон бөгөөд үүнээс үзвэл энэ загвар эргэн ирсэн бололтой. Толгойны боолт нь гоёл чимэглэл болохоос гадна малгайг ч орлож болно. Тиймээс XXI-р зууны загварлаг бүсгүй та толгойны боолтоор өөрийгөө чимэглэж болно шүү.

13 Эрвээхий хавчаар

Эрвээхий хавчаар ч гэсэн жижиг үсний хавчаартай адил хүн бүрт байсан бөгөөд төрөл бүрийн өнгөтэй хавчаарыг цуглуулж байсан байна. Эрвээхий хавчаараар бүхий л төрлийн үс засалтыг чимэглэдэг байжээ.

Эрвээхий хавчаар

Энэ загвар 2000 оны тэртээ үед хоцорсон мэт санагдавч одоог хүртэл загварлаг үлдсээр байгаа гэнэ. Орчин үед хэт олон төрлийн хавчаар зүүхээ больсон хэдий ч цөөхөн тооны хавчаарыг гоёл хэлбэрээр зүүх болсон байна.

14 Зөөлөн биеийн тамирын хослол

XXI-р зууны эхэн үед нэлээд алдартай байсан бөгөөд Пэрис Хилтон энэхүү төрлийн загварыг бас сонирхдог байжээ.

Зөөлөн биеийн тамирын хослол

Энэ хослолын моод эргэж ирэхгүй мэт санагдавч саяхнаас дахин эргэн иржээ. Одоо Кардашьяны гэр бүлийнхэн тэр чигтээ энэ төрлийн хослолыг өмсөх болсон байна.

15 Бэлхүүсэн дээр зүүдэг цүнх

Бэлхүүсэн дээр зүүдэг цүнхийг зүүсэн хүмүүсийг ихээхэн шоолдог байсан байна. Хүмүүс энэхүү цүнхний учрыг мэддэггүй байсан бөгөөд зүгээр л загварлаг гэж боддог байжээ.

Бэлхүүсэн дээр зүүдэг цүнх

Орчин үед энэ цүнхний загвар эргэн ирсэн бөгөөд томоохон брэндүүд төрөл бүрийн загварлаг цүнхийг хийх болсон байна.  Анхандаа утгагүй байсан зүйл одоо загварлаг болж байгаагийн илрэл бол бэлхүүсэн дээр зүүдэг цүнх юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()