Хайртай гэнэ ээ. Энэ эмэгтэй лав өвчтэй байх аа. Гэхдээ сайхан санагдаж байна. Хайр бол нарийн төвөгтэй асуудал. Ялангуяа удаан хугацаагаар хэн нэгэнтэй уулзаагүй эмэгтэйчүүдийн зүрх сэтгэл нь тайван бус байдаг. Тиймээс өөртөө хайргүй эрэгтэйд хайртай гэдэг үгийг хэлэх хэрэггүй. Бас бусдын төлөө өөрийгөө өөрчлөх шаардлагагүй. Түүний оронд эсрэг хүйстнээ хэрхэн эргүүлэх талаар ном унш. Хэрвээ хэн нэгэнд хайртай болсон бол "Би чамд хайртай" гэж хэлэлгүйгээр хайраа мэдрүүлэх гурван үгсийг ашиглах хэрэгтэй. Өнөө цагт "Би чамд хайртай" гэдэг үг улиг болж, чихний хажуугаар өнгөрч, салхинд хийсдэг болсон. Тиймээс үүнээс илүү үр дүнтэй гурван үг юу байж болох вэ.
- Чи чамайг хүсдэг!, үгүй дээ.
- Би хоол хийсэн!, дөхөж байна, гэхдээ биш.
Эдгээр гурван үгс залууд тань таатай сонсогдоно. Яагаад гэвэл эрчүүд ч ялгаагүй бусдаар хайрлуулж, бусдын хүсдэг хүн байхыг хүсдэг.
Гэхдээ эдгээр үгнүүдэд хүч алга. Эрчүүдийг буулгаж авья гэвэл үг тань хүчтэй, өвөрмөц байх ёстой. Ингэвэл эрчүүд занганд орж, таны мэдрэмжинд хариу өгөх ёстой болно. Та түүнийг хайрладаг бол тэр бас таныг хайрлах ёстой гэж боддог. Ингээд эрчүүд сандарч эхэлнэ. Эмэгтэйчүүд эрчүүдтэй гэрлэхийн тулд түүнд өглөөний цай бэлдэж өгөх ёстой гэж боддог ч хаус, цагаан хашаа, гурван хүүхэд, хөөрхөн нохойтой болохын тулд зүгээр л:
-"Би чамайг хүндэлдэг"
-"Би чамайг биширдэг"
-"Би чамд итгэдэг" гэхэд л болно. Энэ шидэт үг залуугийн тань зүрх сэтгэлийг эзэмдэж, буулгаж авахад хангалттай гээд бод доо. Ийм үгээр өөрийнхөө зүрх сэтгэлийг илэрхийлэхийн зэрэгцээ эвгүй байдалд орохгүйгээр залуугийнхаа сэтгэл зүрхийг мэдэх ч бас боломжтой.
Эрэгтэй хүн өөрийгөө удирдагч гэж үнэлүүлэх дуртай байдаг агаад таны итгэл, хүндлэлийг алдахгүйн төлөө хичээх болно. Та өөр дээрээ бодоод үзээрэй. Хүмүүс чамд итгэхэд та эрч хүчээр дүүрч, тэдний итгэлийг алдахгүй байхын төлөө зүтгэдэг шүү дээ. Үүний адилаар залуу тань ч гэсэн хүний итгэл, хүндлэлийг алдахгүй байж өөрийгөө чамаар улам бүр бишрүүлж, удирдагч хүн гэдгээ мэдрэх гэдэг. Ингээд хамтдаа та хоёр гэрэлтэх болно. Эрчүүд гэдэг чинь ийм л хүмүүс. Гэвч бүх эмэгтэйчүүд үүнийг ойлгодоггүй нь тоогүй. Эрчүүдийг муулж, дотроо л зөвхөн итгэж найдаж явахын оронд тэдэнд итгэл хүлээлгэж, хүндэлж байгаа гэдгээ нэг удаа ч болов хэлээд үзээрэй.