Аяллыг тань илүү адал явдалтай болгох 15 газар

2018-01-06, 15:33
7,522

Та адал явдалд дуртай юу? Бид та бүхэндээ галзуу хэрнээ сонирхолтой, адал явдлыг эрэлхийлэгч хэн бүхний заавал очиж үзэх ёстой 15 газрыг танилцуулахаар бэлтгэлээ.

Аяллыг тань илүү адал явдалтай болгох 15 газар

1 "Маэклонг" төмөр зам, Тайланд

Анзаарч харахгүй бол энэ зүгээр л нэг олон хүн явдаг худалдааны зах шиг харагдаж байгаа. Гэвч энэ дундуур өдөрт хэд хэдэн удаа галт тэрэг явж өнгөрөхийг хараад таны бодол өөрчлөгдөх болно. Энэхүү хүнсний зах нь галт тэрэгний зам дээр шахуу байрладаг бөгөөд галт тэрэг ирэх бүрт лангуунууд бараануудаа татаж аван, төмөр замыг чөлөөлөөд, яваад өнгөрснийх нь дараа бараануудаа буцаан тавьдаг байна. Галт тэрэгний хурд 30км/цаг бөгөөд энэ нь Тайландын хамгийн удаан галт тэрэг юм.

"Маэклонг" төмөр зам, Тайланд

2 "Принцесс Жулиана" олон улсын нисэх буудал

Нисэх онгоц аюулгүй газардахад дор хаяж 2.5км орчим урттай зам шаардлагатай байдаг боловч "Принцесс Жулиана" олон улсын нисэх буудлын зам 2.27км урттай. Хэдий тийм ч энд А340 болон А747 зэрэг дэлхий дээрх хамгийн том онгоцнууд хүртэл газарддаг. Энэхүү буудал дээр буухын тулд далай болон хашаан дээгүүр маш ойрхон гарах хэрэгтэй болдог байна. 

"Принцесс Жулиана" олон улсын нисэх буудал

3 Үхлийн төмөр зам, Тайланд

Үхлийн төмөр зам буюу "Burma Railway" нь Мьянмартай хил залган оршдог Тайландын Канчанабури нэртэй жижиг тосгонд байдаг. Энэхүү замыг Дэлхийн 2-р дайны үед Японы цэргүүдийн удирдлаган дор өтгөн шигүү ой мод, өндөр уул нуруудын дундуур явахад хялбар болгох зорилгоор барьжээ. Замыг барихад 90 мянган туслах ажилчин, 12 мянга гаруй хоригдлууд амь насаа алдсан тул Үхлийн төмөр зам гэж нэрлэжээ.

Үхлийн төмөр зам, Тайланд

4 "Жисборн" нисэх буудал, Шинэ-Зеланд

Шинэ-Зеланд улсын Хойд арал дээр байрладаг "Жисборн" нисэх буудал нь онгоц хөөрөх, газардах хэсэг дээрээ төмөр замтай огтлолцсон байдаг. Фалмерстон - Хойд Жисборн гэсэн шугамын галт тэрэг өдрийн туршид энэ зам дээгүүр явдаг учраас төмөр замын ажилчид гарч болох осол эрсдлээс сэргийлэн ажилдаг ажээ.

"Жисборн" нисэх буудал, Шинэ-Зеланд

5 Гуолианг туннелийн зам

Хятадын Хөнань мужийн Хуйшиэнь гэх газар байдаг энэхүү 4.8м өндөр, 4м өргөн уулын замыг 1970 онд ойролцоох тосгоны 13 иргэн барьжээ. Шууд орчуулахад "Алдаа гаргавал амь насаа алдана" гэсэн утга бүхий нэртэй энэхүү зам нь дэлхий дээрх хамгийн аюултай замуудын нэгт зүй ёсоор багтдаг. 

Гуолианг туннелийн зам

6 "Саба" нисэх будал

Синт-Маартен арлын өмнөд хэсэгт оршдог "Саба" нисэх буудал нь онгоц газардахад хамгийн аюултайд тооцогдох нь аргагүй юм. Учир нь уг байгууламж нь 400м урттай буюу дэлхий дээрх хамгийн богино нислэгийн зурвастай. Энэ нь онгоцны нисгэгчдийн ур чадварыг сорьсон, алдаа гаргавал амь насаараа төлөх маш аюултай буудал гэдгээрээ алдартай. 

"Саба" нисэх будал

7 "Трэн а лас Нүбэс", Аргентин

Дээрх төмөр зам нь Аргентиний баруун хойд хэсгээс Чили улсын хилийг даван Андын нуруу орчмыг холбон байрладаг. Галт тэрэг өмнөд Салта-Антофагастаг дайрч өнгөрдөг бөгөөд Белграно компаний өмч ажээ. Гүүр далайн түвшнээс 4220 метрийн өндөрт байрладаг нь дэлхийн дээрх хамгийн өндөр цэгийн 5-д жагсахад хүргэж байна.

"Трэн а лас Нүбэс", Аргентин

8 Ченнай-Рамешварам төмөр зам, Энэтхэг

Рамешварам арлыг өмнөд Энэтхэгийн эх газар Ченнайтай холбосон уг төмөр зам нь 103 жилийн настай, 2065м урт, маш доор байрласан консольтой бөгөөд ЮНЕСКО-гийн жагсаалтанд орохоор өрсөлдөж байгаа  аж. Галт тэрэг гүүрэн дээгүүр явахад хоёр талд зөвхөн ус л харагддаг байна. 

Ченнай-Рамешварам төмөр зам, Энэтхэг

9 "Кабул-Жалалабад" зам

Зурган дээрх мушгиралдсан зам нь Талибан улсын газар нутагт хад чулуутай уулнуудын дунд, ойр орчимдоо ямар нэг айл өрхгүй эзгүй хээр газар 65км урт үргэлжлэн байдаг. Зам маш нарийхан өгсүүр төдийгүй кабул жолооч нарын болгоомжгүй жолоодлого аюулд хүргэж болзошгүй.

"Кабул-Жалалабад" зам

10 Бангладешийн төмөр зам

Багшралдсан их хүн, вагоны дээвэр дээр сууж зорчих зэрэг нь Бангладешд бол хэвийн л үзэгдэл. Учир нь энэхүү улс нь хамгийн их нягтшил ихтэй хотуудтай орон бөгөөд төмөр замын хөгжил нь маш хоцрогдсон. Иймд хүмүүс тээврийн хэрэгслээр зорчих энэ аюултай аргыг сонгодог.

Бангладешийн төмөр зам

11 Мөсөн дээрх газардалт, Антарктид

Дэлхий дээрх хамгийн сонирхолтой зүйлсийн нэг бол цементээр цутгаагүй онгоцны зурвас. Мөсөн дээр газардана гээд бодоход л шууд шар үс босож байгаа биз. Гэвч хамгийн гол асуудал нь онгоцны нийт жин байдаг. Онгоц бүрийг маш сайн хэмжиж, тооцоолсноор мөс хагарахаас сэргийлэх боломжтой ч цасанд сууна гэдэг харин тэс өөр хэрэг шүү.

Мөсөн дээрх газардалт, Антарктид

12 "Жэймс В.Далтон" хурдны зам

Хүмүүс энэ хурдны замыг "Аляск-11" гэдэг нэрээр нь илүү мэддэг. 667км үргэлжлэх эл зам нь Фэйрбанк дахь Эллиот хурдны замаас эхлэн Хойд мөсөн далай орчмын Дэдхорс гэх газар төгсдөг юм. Энэ орчимд 1000 гаруйхан оршин суугчид, 3 шатахуун түгээх станцнаас гадна хахир хатуу цаг агаар, хүйтэн салхи, цасанд булагдсан замаас өөр зүйлгүй ажээ.

"Жэймс В.Далтон" хурдны зам

13 "Витим" гүүр

Сибирийн нутаг дахь Витим гол нь Лена голоос салбарлан урсдаг. Стандартын шаардлага хангаагүй, хаалт, бариул гэж юу ч байхгүй энэ гүүр нь 1.8м өргөнтэй, 570м урттай ажээ. Дэлхийн хамгийн хүйтэн газруудын нэгд зэвэрсэн төмөр, өгөршсөн модоор барьсан энэ гүүр бидэнд лав аймшигтай, аюултай санагдаж байна.

"Витим" гүүр

14 Мумбайн орон нутаг хоорондын галт тэрэг, Энэтхэг

Энэтхэгийн төмөр зам дэлхийд хамгийн том, хамгийн их ачаалалтай ажилладаг гэдгээрээ алдартай. Мумбайн орон нутгийн метро, галт тэргээр өдөрт 7.6 сая хүн зорчдог байна.

Мумбайн орон нутаг хоорондын галт тэрэг, Энэтхэг

15 "Зожи Ла Фасс", Энэтхэг

Зожи Ла Фасс нь зүгээр ч нэг зам биш, харин Ладах бүс нутгийн иргэдийг дэлхийтэй холбож буй гүүр юм. 9км урт үргэлжлэх энэхүү уулын зам нь Кашмир, Ладах 2-ын хооронд, нэг талдаа уул, нөгөө талдаа ямар нэг хашлага, хаалтгүйгээр 3528 метр өндөрт оршдог зам ажээ.

"Зожи Ла Фасс", Энэтхэг

Бонус

Хүссэн үедээ агаараас газрын замд шилжих боломжтой энэхүү тээврийн хэрэгслээр зорчиж үзэхийг хүссэн хүмүүс маш олноороо байдаг. Одоогоор усан дээр эсвэл доор явах боломжгүй байгаа юм байна.

Бонус

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()