Хятадын сансрын станц дэлхий рүү хурдтай унаж байна!

2018-01-04, 18:09
9,433

Хятадын сансрын станц дэлхий рүү унаж эхэлжээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар уг сансрын станц гуравдугаар сарын эхээр агаар мандалд орох юм байна.

Хятадын сансрын станц дэлхий рүү хурдтай унаж байна!

"Тяньгун-1" буюу "Тэнгэрийн ордон" нь Хятад улсын дэлхийн тойрог замд байрлуулсан анхны сансрын станц юм. Уг сансрын станцыг 2011 оны есдүгээр сард хөөргөж, тойрог замд оруулж байжээ. Гэвч хоёр жилийн дараа 2013 онд сансрын станцыг алсын зайнаас удирдах боломжгүй болсон байна. Хэдий тийм ч Хятадын сансрын албаныхан "Тяньгун-1"-ээс 2016 оныг хүртэл мэдээлэл авсаар байсан аж. Харин 2016 онд тус сансрын станцаас бүрэн холбоо тасарч, удалгүй дэлхий рүү аажмаар унаж байгааг тогтоожээ.

Эрдэмтдийн тооцоогоор уг сансрын станц хэдэн сарын дараа дэлхийн агаар мандал уруу орж, 24 мянган км/цагийн хурдтайгаар доошлох юм байна. Үүний улмаас сансрын станц дэлбэрэх бөгөөд дэлхий дээр хог хаягдлаар бороо орох гэнэ. Сансрын мэдээллийн ашгийн бус судалгааны компани болох "Aerospace Corporation"-ийн сансрын инженер Билл Айлорын хэлснээр, тус компанийнхан "Тяньгун-1"-ийг өнгөрөгч 12 дугаар сард дэлхийн агаар мандалд нэвтэрсэн гэж үзэж байгаа ба одоо нүдээр харах боломжтой болжээ. Билл Айлор "Business Insider"-т ярихдаа "Тяньгун-1 дэлхийд ноцтой аюул учруулахгүй. Учир нь агаар мандалд орсон биетэд гал авалцаж, нэлээд хэсгүүд шатаж дуусна" гэж хэлжээ. 

Хятадын "Тяньгун-1" сансрын станцыг Олон улсын сансрын станцтай харьцуулахад харьцангуй жижиг буюу 60 хуваасны нэгтэй нь тэнцүү аж. "Тяньгун-1" нь ердөө хоёр өрөөтэй, доторх орон зайн хувьд хязгаарлагдмал ч мэдээлэл сайн дамжуулдаг байжээ. Үүнээс улбаалаад Хятад Улс дараагийн сансрын станц болох "Тяньгун-2"-оо хөөргөсөн бөгөөд өмнөхөөс арай том хэмжээтэйг бүтээсэн байна.

Хятад Улс "Тяньгун-1"-ээс бүрэн холбоо тасарсныхаа дараа буюу 2016 оны гуравдугаар сард НҮБ-ын Гадаад орон зайн энх тайвныг хангах хороонд мэдэгдэж, тавдугаар сард нь анхны тойрог зам болох 350 км-ийн өндрөөс 281 км-ийн өндөрт байгааг мэдээлжээ. "Тяньгун-1" далайд унах магадлал өндөр байгаа хэдий ч зарим жижиг хэсгүүд газар дээр унаж, хүмүүст аюул учруулж болзошгүй аж. Тиймээс НҮБ-ын Гадаад орон зайн энх тайвныг хангах хороо үүнийг анхаарч, олон нийтэд аюул учруулахгүйгээр унагах тал дээр ажиллаж байгаа юм байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()