1
Хэзээ хямдрал зарлахыг сайн судлаарай
Хямд хэрнээ дэгжин хувцас олно гэдэг хүн бүрийн хийж чадах зүйл биш. Заримдаа энэ нь дэлгүүр хэсэхэд хамгийн хөгжилтэй мөчүүдийн нэг болох үе ч бий. Хэрвээ та завгүй нэгэн бол зочлох дуртай цахим дэлгүүрээ тэмдэглэж үлдээгээд хямдралын үеэр нь ороод үзээрэй. Энэ бол бүх нууц ил болдог үе. Хямдралын үеэр хамгийн өвөрмөц хувцаснууд ил болж жирийн худалдан авагчдыг үргээдэг. Яг тэдгээр өвөрмөц зүйлсийг хэрхэн хооронд нь тохируулж өмсөхөө шийдэж чадах юм бол зөвхөн танд зориулагдсан цорын ганц хэв маяг тэндээс яагаад үүсч болохгүй гэж.
2
Асуудлаа шийдэхийг хичээгээрэй
Зугаалгаар явж байгаад илүү оймс эсвэл цамц авахаа гэнэт мартчихсан гээд төсөөл дөө. Эсвэл гадаа улам хүйтрээд дуртай дэлгүүртээ орох зав байхгүй үед мөрөн дээгүүрээ ямар нэг юм тохчихмоор санагддаг л биз дээ. Асуудлыг хямд дэлгүүрийн даруухан өнгө загвартай энгийн хувцсаар шийдэж болно. Мэдээж хямд ч гэсэн ядаж л цоорчхоогүй нь лавтай. Харин дээрх зураг болон судал нь ямар ч байж болох юм. Гэсэн хэдий ч гэнэтийн сэтгэл санааны өөрчлөлт, дур сонирхлоосоо хамааран сонирхол чинь амархан буурна гэж бодож байгаа бол хувцасны шүүгээн дэх бусад үнэтэй хувцастайгаа харьцуулан үзэж сонголтоо зөв хийгээрэй.
3
Сэтгэлээ дага
Сүүлийн үеийн чиг хэв маяг бүхий гоёл чимэглэлийг үнэтэй худалдаж авах нь хямд бөгөөд загвар нь хуучирсан өнгөрсөн жилийн гоёлоо ирэх жил нь дахин зүүснээс л дээр. Харин үнэтэй брэндийн хувцсыг ганцхан жил өмсчихөөд бараг шинээр нь хаяна гэдэг дэндүү гунигтай биш гэж үү. Тэгэхээр чамд тэр хувцасны ер бусын өнгө содон байдлууд нь таалагдаж л байвал худалдаж авахыг зөвлөе. Түүнийг өмсөөд мэдрэх явах тэр үеийн мэдрэмжийг төсөөлөөд хэдэн удаа өмсөөд угаагаад цааш нь хураах байсан ч хамаагүй шүү.
Бөөрөлзгөнө хайж яваад мөөг олчих вуудаа
Хувцасны шүүгээгээ шинэчлэх гээд энгийн хар гутал, цайвар шаргал хүрэм, цулгуй хөх жинсэн өмд авахаар гараад тэднийгээ тооцоолсноосоо ч хямдаар авах дэлгүүр олчихсон юм биш биз. Тэгвэл цагаа дэмий үрж цааш явалгүй доорх зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу.
Материалын бүтэц
Хэрвээ та 20%-ийн ноолуурын орцтой хантаазыг 24,000 мянган төгрөгөөр зарж байгааг олсон бол энэ нь байж болох хамгийн боломжит үнэ гэдгийг хэлмээр байна. Эхний хэдэн хоног бага зэргийн хөөвөр буюу бөмбөлгүүд (ноолууран бөмбөлгөөр бүрсэн байдаг) гарах нь хэвийн үзэгдэл бөгөөд үүнийг ноолуурын шингэн саван юм уу тусгай төхөөрөмжөөр авна. Хямд торго ч мөн үүнтэй адил амархан урагдахаар сулхан нэхэгдсэн байдаг.
Өнгө
Хямд цагаан даавуун материал нь амархан шарлаж ганддаг. Үүн дээр тогтсон толбо арилах нь цөөн. Тэгвэл хар, бор, хар хөх өнгөнүүд амархан ганддаг. Тиймээс завсрын өнгөнөөс сонголтоо хийгээрэй. Саарал өнгөний төрлүүд, цайвар шаргал, ногоон өнгөнүүд, шүрэн тоорын өнгөнүүд цаг хугацааны явцад үнэ цэнээ алдаад байдаггүй.
Хэмжээ
Хиймэл арьсан гутал сунаж, хөлд эвтэйхэн байдлаар суудаггүй гэдийг санаарай. Тиймээс тухайн үедээ л өөртөө яг таарч буй хэмжээг сонго.
Нэмэлт зүйлс
Эдийн засагт хэмнэлттэй хувцас урлагчид бидэнд 3 төрлийн сонголтыг үргэлж үлдээдэг. Хямд материал, гоёл чимэглэл, оёдол. Товч, бүсний горхи, цахилгаан, нум зэрэг нь муу чанарыг хамгийн түрүүнд илчилж өгдөг. Мэдээж энэ бүхэнд тодорхой хэмжээний мөнгийг зарцуулах нь зүйтэй. Ингээд эцэст нь зарагдаж буй үнийг нь хараад өөрөөсөө дараах асуултуудыг асуугаарай. Надад өнгө нь таалагдаж байна уу?, надад зохиж байна уу?, энэ миний биед хэрхэн суух бол?, миний биеийг ямар харагдуулах бол?, хаана өмсөж болох вэ?, хэнтэй уулзахдаа өмсөх вэ? зэргээр асуусны дараа сонголтоо хийгээрэй.