10
Нойргүйдэл
Таны бөөрний үйл ажиллагаа муудахад шээсээр дамжин гарах ёстой биен дэх хорт бодисууд гаралгүй цусанд шингэн үлддэг байна. Ингэснээр хорт бодисын хэмжээ өссөнөөс болж унтахад хүндрэл учирдаг.
Анхааруулга: Архаг бөөрний өвчтэй хүмүүс унтаа үеийн амьсгал тасалдах өвчнөөр өвчилсөн байх нь элбэг. Уг өвчин нь унтаж байх үед хэдэн секундээс хэдэн минут хүртэл хугацааны амьсгал тасалдах шинж тэмдгээр илэрдэг. Амьсгал тасалдаж дуусаад хэвийн амьсгаа авахдаа чанга хурхирах бөгөөд тасралтгүй удаан хурхирах нь эмчид хандах цаг болсныг илтгэж буй юм.
9
Толгой өвдөх, бие сульдах, ядрах
Эрүүл, хэвийн ажиллагаатай бөөр нь биен дэхь "Д" витамины тусламжтай ясны бат бөх байдлыг хангах болон Эритропоетин гэх гормоныг ялгаруулах үүрэгтэй. Энэхүү гормон нь цусны улаан эс үүсэж бий болгоход чухал оролцоотой бөгөөд цусны улаан эс дутагдсанаар булчин болон тархины үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг ажээ.
Анхааруулга: Бөөрний архаг өвчтэй хүмүүс ихэвчлэн цус багадалттай байх бөгөөд өвчин үүсэх үндэс нь бөөрний 20-50% нь муудсан байдагтай холбоотой. Хэрвээ та хангалттай сайн амарч, унтаж байгаа ч ядарч сульдаад, эрч хүч багатай байгаа бол эмчид яаралтай хандаарай.
8
Арьс загатнах, хуурайших
Эрүүл бөөрний бас нэгэн үүрэг бол цусан дахь хэрэггүй эд эс болон илүү шингэнийг зайлуулж, улаан эс үүсэхэд туслан, биен дэх шим тэжээлийн хэмжээг тохиромжтой хэмжээнд барих явдал юм. Загатнасан, хуурай арьс нь шим тэжээлт бодисын хэвийн хэмжээ алдагдсаныг илтгэх бөгөөд цаашлаад яс, бөөрний архаг өвчтэй болохыг үгүйсгэхгүй.
Анхааруулга: Хэрвээ танд дээрх шинж тэмдэг илэрсэн бол шингэн зүйл аль болох их хэрэглээрэй. Загатнаа намдаах янз бүрийн эм бэлдмэл хэрэглэхийн өмнө эмчтэйгээ зөвлөх нь бөөрний үйл ажиллагааг бүр муу болгохоос сэргийлнэ.
7
Амнаас эвгүй үнэр гарах, төмөр амтагдах
Цусан дахь хэрэггүй бодисууд нэмэгдсэнээр хоолны амт өөрчлөгдөж, аманд тань төмөр амтагдаж эхэлнэ. Амнаас эвгүй үнэр гарах нь биен дэхь хорт бодис их болсныг илтгэх төдийгүй цаашдаа хоолны дуршил муудаж, эрүүл бус аргаар жин хаяхад хүргэх юм.
Анхааруулга: Аманд төмөр амтагдах нь олон шалтгааны улмаас үүсдэг. Ихэвчлэн эмчлэгдэж, эрүүл болоход тус шинж тэмдэг нь арилах болно. Гэвч энэ нь үргэлжилсээр байвал эмчид хандах нь зүйтэй.
6
Амьсгал бачимдах
Амьсгал давхцах нь хоёр үндсэн шалтгаантай. Нэгдүгээрт: бөөрний үйл ажиллагаа алдагдсан үед илүүдэл шингэн уушгинд шахагдах, Хоёрдугаарт: цус багадалтын улмаас хүчил төрөгч багасаж амьсгал давхацдаг.
Анхааруулга: Амьсгал давхцах нь үүнээс гадна астма, уушгины хорт хавдар, зүрхний өвчлөл зэргээс мөн үүсдэг. Идэвхтэй хөдөлгөөн хийгээгүй үед ийм шинж тэмдэг илэрвэл эмчид үзүүлэх шаардлагатай.
5
Шагай, хөл, гар хавагнах
Илүүдэл шингэнийг биеэс гаргахгүй байх нь содыг биед хуримтлуулж, хөл, гар, шагайг хавдахад хүргэдэг. Мөн хөл хавагнах нь зүрх, элэг өвчлөлтэй эсвэл хөлний судсанд асуудал үүссэний шинж юм.
Анхааруулга: Зарим тохиолдолд давсны хэмжээг багасгах, биеэс шингэнийг гадагшлуулснаар хавдар буудаг. Гэсэн хэдий ч эх үүсвэрийг нь олж эмчлэхийн тулд өөр тусдаа эмчилгээ мэдээж шаардлагатай.
4
Нуруу өвдөх
Бөөрний өвчлөлийн үед хүний нуруу буюу хавирганы яг доод хэсэгт өвддөг. Мөн ташаа болон цавины урд хэсгээр өвчин мэдрэгдэж болно. Нуруу, хөлний өвдөлт нь бөөрөнд шингэн хуралдаж, уйланхай үүссэнээс шууд хамааралтай.
Зөвлөгөө: Бөөрнөөс шалтгаалсан нуруу өвдөлт нь бөөлжих, халуурах, ойр ойрхон хөнгөн бие засах зэргээр илэрдэг бол энгийн үеийн нурууны өвдөлт нь үе үе гэнэт хатгуулж өвддөг ба халуурдаггүй. Хэрвээ таны нуруу өвчин намдаах эмэнд дарагдахгүй өвдсөөр байвал эмчид хандаарай.
3
Нүд хавдах
Бөөрний ялгаруулах тогтолцоо муудсан эсэх нь шээсэн дэхь уурагны хэмжээтэй хамааралтай. Нүд хавдах нь бөөрний үйл ажиллагаа суларснаас болж уургийг биенд тараах бус шээсээр дамжуулан гадагш ялгаруулж буй хэрэг юм.
Зөвлөгөө: Хэрэв та хангалттай их хэмжээний уургийг хоол хүнснээсээ авч, сайн унтаж амарч байгаа ч гэсэн нүдний тань хавдар буухгүй байгаа бол эмчид үзүүлэх хэрэгтэй.
2
Цусны даралт ихсэх
Хүний цусны эргэлтийн тогтолцоо болон бөөрний үйл ажиллагаа хоорондоо маш нягт холбоотой байдаг. Бөөрөнд цуснаас илүүдэл бодисыг ялгаруулдаг нейфрон гэх жижиг судлууд бий. Цусыг шүүдэг нейфронууд хангалттай хэмжээний хүчил төрөгч, шим тэжээл авч чадахгүйн улмаас судсанд асуудал үүсэх нь бөөрний үйл ажиллагааг доголдуулах шалтгаан болдог байна.
Зөвлөгөө: Фолийн хүчлээр баялаг хоол хүнс идэх нь цусны улаан эсийг нэмэгдүүлэн, цус багадалтаас сэргийлэх болно.
1
Шээсний өнгө солигдох
Бөөр нь шээсээр дамжуулан хорт бодисыг гадагшлуулах үүрэгтэй. Шээсний үнэр, өнгийг маш сайн ажиглах хэрэгтэй. Доорх шинж тэмдгүүд танд илэрч байгаа эсэхийг шалгаарай.
- Шээс хүрэх, ялангуяа шөнийн цагаар. Хүн өдөрт 4-10 удаа хөнгөн бие засахыг хэвийн гэж үздэг.
- Цусаар шээх. Хэвийн бөөр нь шээс ялгаруулахдаа цуснаас бохирдлыг шүүдэг. Бөөрний шүүлтүүрийн тогтолцоо муудсанаас цусны эс шээсэнд харагдах тохиолдол бий.
- Шээс хөөсрөх нь биеийн тань уураг их хэмжээгээр гадагш ялгарсны шинж тэмдэг юм.