Мөнгөний төлөөх алдартай 15 гэрлэлт

Зарим хүмүүс мөнгөний төлөөх зальхай явдлыг цуу яриа гэцгээдэг ч хэдэн доллар хялбархан олохын тулд хэн нэгэнтэй хамт байх шийдвэр гаргана гэдэг нь залилан хийж байгаагаас ялгаагүй явдал биш гэж үү? Мэдээж хэн ч иймэрхүү тогтворгүй амьдралыг хүсдэггүй нь лавтай. Тэгвэл одоо харамгүй өгөх дуртай өглөгч эрхмүүдтэй танилцацгаая.

Мөнгөний төлөөх алдартай 15 гэрлэлт

Эдгээр эрхмүүдийн зарим нь өгөх тун дуртай байдаг бол нөгөө хэсэг нь хэзээ ч дуусашгүй авах хүсэлдээ автсан байдаг мэт. Ямартаа ч тэдгээр авч ханадаггүй эрхмүүд харилцааныхаа туршид болоод дараа ч хэрхэн мөнгө салгахаа сайн мэддэг бололтой.

 

15 Элин Нордегрен

Алдарт голфийн тамирчин Тайгер Вүүдс элдэв шуугиан, олны анхаарлыг хэрхэн татахаа сайн мэддэг нэгэн. Харин Элиний хувьд алдарт тамирчны анхааралд өртөж түүнийг алмайртал гайхшруулна гэж төсөөлөө ч үгүй явсан. Үнэндээ энэ бүгд тохиолдол байсан гэхэд болно. Өөрөөр хэлбэл Швед гаралтай загвар өмсөгч бүсгүйг гольфчин Жэспир Парвеникийн хүүхэд асрагчаар ажилд авах хүртэл Элин өөр залуутай уулздаг байжээ. Энэ үеэс л Элинийг сонирхох хэд хэдэн мэргэжлийн тамирчид гарч иржээ. Мэдээж энэ бяцхан тэмцэлд Тайгер ялж хуримаа хүртэл хийсэн билээ. Томоохон гольфийн клубыг бүтнээр нь түрээслэн хийж байсан тэдний цуутай хурим 7 жилийн дараа дуусгавар болж Швед загвар өмсөгчид зуун сая ам.доллар үлдээсэн байдаг. 

Элин Нордегрен

14 Кэвин Федерлинь

Попын гүнжийг үсээ хусч олны дунд шуугиан тарихад хүргэсэн цорын ганц шалтгаан нь тэр залуугаас салсандаа биш магадгүй ашигч нэгэнд унаж тусан дурласандаа гомдсондоо бага зэргийн хэвийн бус үйлдэл гаргасан гэж найдъя. Тухайн үедээ өсөн дэвжиж байсан тайзны арын бүжигчин залуу маань найз охинтой, хоёр ч хүүхэдтэй байжээ. Харин Бритнитэй таарснаар үүний дараах явдлыг түүх өгүүлнэ биз ээ. Хамгийн халуухан бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор багтах попын гүнжид сэтгэл хямралынх нь дараах өөрчлөлт зарим талаараа илүү халуухан дүр төрхөөр эргэн ирэх боломжийг олгосон гэхэд хилсдэхгүй. Харин Кэвиний хувьд попын гүнжийн халаасанд шургалснаар ертөнцийн хамгийн муу залуу цолны эзэн болсон. Олны эсэргүүцэлтэй багагүй тулгарсны эцэст хосууд гэр бүл болсон ч удалгүй салж, Бритни сэтгэл санааны хямралд орсноор Кевинд хүүхдийн асаргааны зарим үүргүүд ногдсон. Үүнтэй холбоотойгоор түүнд сар бүр хүүхдийн тэтгэмжид 20,000 ам.доллар өгч байхаар шүүхээс тогтоожээ. Тэр бол мэргэжлийн халаасны залуу. 

Кэвин Федерлинь

13 Ким Кардашиан

Энэ маргаан анх Ким Кэйни хоёрыг уулзаж эхлэхээс л гарсан. Кимийн төрсөн эцэг алдартай хуульч байсан бол хойд эцэг нь олимпийн аварга байжээ. Гэсэн хэдий ч Холливудийн нийгмийн сүлжээний од бүсгүйн хувьд дан ганц эцгийнхээ мөнгийг үрэхээс гадна бусдын мөнгийг өөртөө яаж зарцуулахыг гаргууд сайн мэддэг нэгэн байв. Кэйнийтэй гэрлэхээс өмнө Ким хоёр ч удаа гэрлэсэн байжээ. 

Ким Кардашиан

12 Ви Стивиано

Заавал эхнэр болохгүйгээр найз охин нь болоод нь 2,6 сая ам.долараар үнэлэгдэх дуплекс загварын орон сууц, нэг биш бүр хоёр Бэнтли, Рэнж Ровертой болвол танд ямар санагдаж байна. Лос Анжелес Клеппирс багийн өмнөх эзэмшигч Дональд Стерлинг нь Ви Ставианог ёстой л нэг эргүүлэх шиг болсон байна. Түүнийг Стерлингийн юу татсаныг тайлбарлая гэвэл тэдний зургаас л харж болно. Стерлинг бүсгүйг анх хараад л дурласан байна. Үүнийг овжингоор ашигласан бүсгүй өөрийгөө алдартай нэгэн болгож дөнгөсөн ч эсрэгээрээ Стерлинг рацист үзэлтэй догшин нэрээр алдаршаад амжжээ. ТМЗ-ээр цацагдсан бичлэгт Стерлинг бүсгүйг хар арьстнуудтай хамт авхуулсан зургаа олон нийтийн сүлжээнд тавихгүй байхыг шаардсан байна. 

Мартсанаас бүсгүй өөртөө Ферари авахуулж амжсан гэдэг шүү. 

Ви Стивиано

11 Ванесса Брайнт

Нэрт сагсан бөмбөгийн тамирчин эрийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэрэг болон Кобигийн гэр бүлийнхний эсэргүүцлийн дараа ч хосууд хуримаа хийсэн. 22 настай Ванесса нь Кобитой хуримаа хийснээс хойш өдгөө 16 жил өнгөрөөд байгаа ба хосууд одоо ч хамтдаа байдаг. Ванессагийн хувьд бусдын л адил хүүхдүүдээ өөр дээрээ авч асран халамжлах мөнгө нэхэмжлэн энгийн амьдралаар амьдарч болох ч тэр Лэйкирсийн домог болсон энэ залууд үнэхээр хайртай бололтой. Ер нь хэн тансаг амьдралд дургүй байх билээ. Калифорниагийн Ньюпорт далайн эрэг дэх гайхалтай үзэсгэлэнтэй байгальд газар дундын тэнгисийн хэв маяг бүхий зуслангийн харшаас эхлээд хөрш зэргэлдээ айлууд түүнчлэн тансаг хувцас хэрэглэл зэрэг бусад зүйлсийг дурдаад ч хэрэггүй биз. Энэ бүгд дээр нэмээд 4 сая ам.долларын аваргын бөгжтэй дүйцэх үнэтэй зуслангийн харшыг өөр бүсгүйтэй асуудал үүсгэснийхээ хариуд уучлалт хүсэн авч өгсөн бөгөөд эндээс дүгнэхэд их мөнгөтэй нэгэн тааламжгүй үйлдлийнхээ хариуд хайртай хүндээ их хэмжээний хөрөнгө зарцуулан үнэтэй эд хогшил авч өгөх нь хэвийн үзэгдэл юм. 

Ванесса Брайнт

10 Анна Николь Смит

90-ээд оны цөөн хэдэн гайхалтай тохиолдлуудын нэг бол Анна Николь Смит юм. Карьерын сүүл үедээ ч тэрээр маш олон шүтэн бишрэгчтэй магадгүй тэднээс ч олон сонирхдог залуустай байсан. Техасын гоо бүсгүй Анна 90-ээд онд Плэйбой сэтгүүлийн хуудаснаас анх гарч олон нийтэд танигдсанаар Гэйс брэндтэй гэрээ байгуулжээ. Анна Мэрилин Монрог санагдуулах 90-ээд оны халуухан бүсгүйчүүдийн бодит жишээ байсан юм. Харин тэрээр алдартай болохоосоо өмнө олны дургүйцлыг хүргэхээсээ ч өмнө буюу тайчигч байхдаа газрын тосны компани эзэмшигч хоёрдугаар  Жьюнёр Ховард Маршалтай учирчээ. Хосууд хуримаа хийсэн ч хамт амьдардаггүй байсан төдийгүй Анна тосны магнатыг 10 хүрэхгүй удаа үнсэж байсан гэдэг. Хэдий тийм ч шүүх хурлын өмнө Анна түүнд хайртай гэдгээ нотлож чадсанаар 450 сая ам.доллараар үнэлэгдэх эдлэн газраа авч үлдэж чадсан юм. 

Анна Николь Смит

9 Кэти Шмитс

Эдгээр баян эрхмүүдийн заримынх нь хүүхдүүд, ач зээ нарын хувьд аав нь эсвэл өвөө нь олон удаа гэрлэж тэр нь бүр өөрийнх нь насны эсвэл бүр түүнээс залуу байх нь сонин санагддаг болов уу. Тэр тусмаа хойд ээж нь Плайбой сэтгүүлийн загвар өмсөгч үед. 

Австрийн тэрбумтан 82 настай Ричард Лугнэрийн тав дахь гэрлэлт нь 25 настай Кэти Шмитстэй хийсэн гэрлэлт байжээ. Тэрбумтны хувьд дахин гэрлэж байгаа нь сонин биш харин залуу бүсгүйчүүдтэй хамт байх нь л чухал байсан талаар нэгэн телевизэд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Лугнер түүнчлэн 2013 онд Венийн Дуурийн тогтлолтод Ким Кардашиантай хамт очихын тулд түүнд хагас сая ам.доллар өгч байжээ. Ямартай ч энэ эрхэм өөртөө хэрэгтэй зүйлийг сайн мэддэг бололтой. Харин бүсгүйн хувьд түүнд чин сэтгэлээсээ хайртай гэдгээ ч хэлээд амжжээ. 

Кэти Шмитс

8 Женна Бентли

Дээрх зургаас та алдарт Аль Пачиногийн тоглосон Соривт нүүр киноны хэсэг болох "эхлээд мөнгөтэй бол, тэгсэн цагт чамд эрх мэдэл ирнэ. Үүнийг өөрийн болгосноор чи бүсгүйг өөрийн болгоно." үгийн тайлбарыг олж харна. Зураг дээр саятан Бэн Браун түүний найз бүсгүй Женна Бэнтли нар байна. Мөнгө, эрх мэдэл хоёр аргагүй хүчтэй татах хүчний хослол юм. Хосууд жаргалтай харагдаж байгаа ч бүсгүйг түүнд илүү ихээр татаж буй зүйл нь мэдэж мөнгө. Харин залуугийн хувьд гомдоллох зүйл алга. Харин хамгийн хөгжилтэй, өгөөмөр, сайхан сэтгэлтэй нэгэн байлаа ч мөнгөгүй л бол ямар ч тайлбаргүйгээр бусдын хамт найзуудын эгнээнд орно. Харин энэ тэгшитгэлд мөнгө гэсэн хувьсагчийг нэмснээр ялагчдын байранд орж болох юм. Ядаж л түүнийг өөрт хэрэгтэй зүйлээ хангалттай авч дуусах хүртэл.

Женна Бентли

7 Трипл Эйч

Мэргэжлийн тулааны спортод бодит амьдрал нэвтрүүлгийн бичлэг үргэлж л тодорхой бус байдаг. Нэвтрүүлгийн үеэр Трипл Эйч зодуулж, чирүүлж мөн Босс компаны захирлын охин Стефен МакМэхонтэй гэрлэдэг бол бодит амьдрал дээр тэр Чина гэх найз охинтой. Мэдээж энэ нь түүний хувьд Боссын охиныг гомдоохгүй байх маш том хариуцлагыг ногдуулж байгаа хэдий ч тэрээр энэ байдлаа үргэлжлүүлсээр байгаа билээ. Өөрийн хүчин зүтгэдэг тулааны салбарт их хэмжээний мөнгө олох зуураа NXT брэндийнхээ ирээдүйг тодорхойлоод амжсан байна.

Трипл Эйч

6 Эмбэр Рөүз

Эмбэр Рөүзийн хувьд сүүлийн 8 жилийн хугацаанд дөрвөн ч реппэртэй нэр  байгаа ба энэ нь ч түүнийг үнэт эдлэлд тун ч дуртай нэгэн гэдгийг нотолж байна. Түүний нууц амрагуудын нэг нь Кэйни Вэйст байсан ба реппэр залуугийн гаргаж байсан дуу ч мөн Эмбэрт зориулсан юм шиг зөн совинтой зохиогдсон билээ. Кэйнигийн дараа тэрээр Виз Халифа, Машин Ган Кэлли зэрэг реппэрүүдтэй нэр холбогдсон юм. Тэднээс Виз Халифа Рөүз нарын дундаас хоёр ч хүүхэд төрж байжээ. Хэдийгээр Рөүз өөрийгөө бодсон бодолтой ч түүний үнэт эдлэлийн шохоорхол нь бүсгүйг оддын эгнээнд хүргээд байна. 

Эмбэр Рөүз

5 Кимора Ли Симмонс

Бэйби Фат брэндийн гүйцэтгэх захирал Кимора энэ байр суурийг өөрийн хичээл зүтгэлээр олж авсан гэдэг. 14-хөн насандаа алдарт Шанел болон Карл Лагерфилд брэндүүдээс загвар өмсөх санал хүлээн авч гэрээ байгуулан 17 насандаа 35 настай Руссел Симмионтой таарчээ. Симмонс бол Дэф Жайм Рекpодсын үүсгэн байгуулагч юм. Хосуудын хувьд 17 насны зөрүү нь төдийлэн саад болдоггүй байсан бөгөөд Симмонстой учрах үедээ Кимора аль хэдийнэ өөрийн компаныг байгуулаад байсан аж. Харин Киморагийн гурав дахь гэрлэлт Голман Саксын өмнөх банкертай хийсэн гэрлэлт байжээ. 

Кимора Ли Симмонс

4 Гэбриэль Аубри

Зураг дээрх дотно харагдах, Хаадын тоглоом киноны Николай Костер Валдаугийн дүрд тоглодог Жэйми Ланнистертэй төстэй Гэбриэлт Аубри нь Кэлвин Клэйний моделийн гараагаар энэхүү хуурамч амьдралаа эхлүүлж байжээ. Модель залууг Халли Бэрритэй болзож эхлэхээс өмнө хэн ч анзаардаггүй байсан бол хосууд гэрлэж удалгүй салснаар бүх зүйл буруугаар эргэх болсон. Бэрри хүүхдүүдээ аваад Франц руу явахыг хүссэн ч бүх зүйл санаснаар нь болоогүй ба шүүхийн шийдвэр Аубригийн талд гарчээ. Хэдийгээр Аубри хүүхдийн бүрэн халамжлалын эрхгүй ч сар бүр 16,000 ам.доллар авахаар болж үүн дээр нэмэгдээд өмгөөлөгчийн буцаж үйлчлэх 115,000 ам.доллар, өмгөөлөгчийн төлбөр болох 300,000 ам,долларыг төлүүлэхээр болжээ. 

Гэбриэль Аубри

3 Оксана Григориевна

Төрөлхийн авъястай төгөлдөр хуурч Орос бүсгүй маань  баян нэгэнтэй учирахыг хүсч байгаа тухайгаа нэгэн найздаа хэлж байжээ. Болзоо, уулзалт, хүүхэд ганцхан жилийн дотор л тохиолдож, харин үйл явдлын эзнээр нь жүжигчин Мэйл Гибсон тодорчээ. Удалгүй хосуудын аз жаргал эмх замбараагүй байдалд хүрч Мэйл Гибсон өөрт нь санаатай дурласан байж болох бүсгүйн өмнө гэмтэн мэт үзэгдэх болжээ. Ийнхүү дурлалт бүсгүйдээ 750,000 ам.доллар өгөхөөр болж мөн Малибу дахь байшингаа өөрсдийн охиныг 18 нас хүрэхэд зарж итгэлийн сан болгох санал тавьсан ч цэвэр ашгийг тооцож үзсэний дараа энэ нь 15 сая ам.доллартай тэнцэж байгааг мэдээд татгалзсан байна. 

Оксана Григориевна

2 Лаура Бойлан

Хэн нэгнээс мөнгө салгана гэдэг бүтэн цагийн ажил юм. Эсвэл ядаж л тэр хэмжээнд үнэлэгдэх хэрэгтэй байдаг байна. Тэгэхээр ядаж л хангалттай амьдархад хүрэлцэхүйц хэмжээний боломжтой, хожим хөөгдөөд гарсан ч хоосон хоцорхооргүй, эсвэл хууртсан ч нөхөн төлбөр төлөх чадвартай нэгнийг олох хэрэгтэй болно. Тэр үед л та хамт тоглосонд баярласнаа илэрхийлээд итгэлтэйгээр гарч явахад бэлэн гэсэн үг. Брит бэби, Лаура Бойлан нар "Би өөртөө, тэднээс ч их хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй" хэмээн хэлжээ. Тэрээр Их Британы телевизийн "Gold Digger And Proud" нэртэй баримтат кинонд орсон бөгөөд "Асар үнэтэй сүйн бөгжийг хадгалах зууртаа л өөртөө хөрөнгө оруулалт хийх боломжтой юу" гэсэн сэдвээр ярилцлага өгчээ. Бойлан 30,000 фунтын үнэтэй сүйн бөгжинд хариу өгөх ёстой байгаа ч одоог хүртэл бөгжийг хадгалсаар байгаа гэнэ. 

Лаура Бойлан

1 Жанет Жексон

Бүх зүйлээр дутагдаагүй нэгнийг өөрийн болговол юу хийх вэ? Попын хатан Жанет Жексон юугаар ч дутахааргүй нэгэн. Гэсэн хэдий ч энэ жагсаалтын хамгийн эхэнд та түүнийг харж байна. Харамсалтай нь Жанет өөрийн нөхөр Арабын бизнесмэн Виссам Аль Манатай таагүй байдлаар салсан ба элдвийн хараал, шашны ялгаатай байдал нь нөлөөлсөн гэдэг. Хосуудын хувьд 5 жилийг хамтдаа өнгөрүүлсэн ба энэ хугацаанд байгуулсан гэрээний дагуу Жанет 100 сая ам.доллар авах нь тодорхой болсон. Харин хосууд хүүхэдтэй болсон бол энэ мөнгөн дээр 10 сая ам.доллар гэрээний дагуу нэмэгдэх байжээ.

Жанет Жексон

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()