“Гэртээ ганцаараа” киноны тухай сонирхолтой баримтууд

Шинэ жилийн баярын уур амьсгалыг хүн бүрийн сэтгэлд авчирдаг хамгийн дурсамжтай, хөгжилтэй, мартахын аргагүй кинонуудын нэг бол яалт ч үгүй "Гэртээ ганцаараа"  билээ. Та энэ киног олон арван удаа үзсэн, үзэгдэл, үг хэллэг бүрийг нь андахгүй мэднэ гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа бол бидний бэлтгэсэн нийтлэлийг уншаад нэг үзээрэй. Сэтгэлээс гардаггүй, зурагтаар гарах болгонд үзлээ ч уйддаггүй энэ киног бүтээх явцад хөшигний ард чухам яг юу болсонтой та бүхнийгээ танилцуулья. 

“Гэртээ ганцаараа” киноны тухай сонирхолтой баримтууд

1 Аавын буруу

Тийм ээ. Петер МакКаллистер байгаагүйсэн бол "Гэртээ ганцаараа" кино энэ хорвоо дээр байхгүй байх байсан. Кевин пиццанаас болж гэр бүлийнхэнтэйгээ маргаж, сандарсан гэр бүлийнхэн нь ундаагаа асгаж орхисноос болж Кевиний онгоцны тасалбар хогийн саванд ордог үзэгдлийг санаж байна уу? Хогийн сав руу сайн харах юм бол түүний тасалбар хэвтэж байхыг та анзаарна. 

Аавын буруу

2 Зул сарын мэнд, балиар амьтан минь

"Гэртээ ганцаараа" киноны нэг үзэгдэл дээр  гардаг "Angels With Filthy Souls" киног та бодит кино хэмээн итгэж явдаг юм биш биз? Тэгвэл бодит байдал дээр ийм кино огт байдаггүй гэнэ шүү. 

Зул сарын мэнд, балиар амьтан минь

3 Жингэнэх дуу

Харригийн дүрийг бүтээсэн жүжигчин Жоё Пескийг тус кинонд дүр бүтээж байх үед найруулагч нь битгий хараал хэлээд бай гэж байнга сануулж байсан гэдэг. "Гэртээ ганцаараа" бол онгироо залуугийн дүрийг бүтээсэн түүний хамгийн анхны кино юм. 

Жингэнэх дуу

4 Сандарсан эцэг эхчүүд

Тус кино нь зохиолч, продюссер Жон Хьюзийн айдас, сандралаас урган гарсан бүтээл ажээ. Ерөнхийдөө эцэг эхчүүдийн хүүхдээ хаа нэгтээ мартаад орхичих вий гэсэн дотоод сэтгэлд нь нуугдаастай байдаг айдсаас энэхүү сонирхолтой дэлгэцийн бүтээл мэндэлжээ. 

Сандарсан эцэг эхчүүд

5 Хоёр дахиа хамтран ажиллажээ

Маколей Калкин, Жон Хьюз нарын хамгийн анх хамтарч ажилласан бүтээл нь "Гэртээ ганцаараа" биш юм. Тус киноноос нэг жилийн өмнө тэд "Авга ах Бак" хэмээх бүтээл дээр хамтарсан байдаг ажээ. "Гэртээ ганцаараа" кинон дээр туслах дүр бүтээсэн Жон Кенди ч мөн тэрхүү кинонд оролцон тоглосон билээ. 

Хоёр дахиа хамтран ажиллажээ

6 Роберт Де Ниро байж болох л байсан

Уг нь зохиолч маань эхлээд алдарт жүжигчин Роберт Де Нирог Харригийн дүрд тоглуулахыг хүсч түүнийг урьсан боловч Роберт саналыг нь хүлээж аваагүй ажээ. 

Роберт Де Ниро байж болох л байсан

7 Гал гардаг хэсэг

Бяцхан хүү Кевиний урхинд орж ёстой л нэг үйлээ үздэг хөөрхий муу Харри, Марв нарт тохиолдож буй зүйлс арай дэндүү байгаа биз? Жирийн хүнд ийм зүйлс тохиолдсон бол талд нь ч хүрэлгүйгээр үхэх байсан байх шүү. Гуравдугаар зэргийн түлэгдэлт, нүүр болон биеийн бусад хэсгийн гэмтлүүдийг бодохоос толгойтой үс босч байна шүү. 

Гал гардаг хэсэг

8 Адилхан байгаа биз?

Кевиний алдарт хашгирдаг хэсгийн ерөнхий дүрслэлийг зураач Эдвард Манчийн "Хашгираан" хэмээх уран зургаас сэдэвлэсэн байдаг гэдгийг мэдэж аваад найзууддаа ярьвал таныг ямар өргөн мэдлэгтэй юм бэ гэж магтах нь гарцаагүй ээ. 

Адилхан байгаа биз?

9 Үхтлээ айсан Харри

Кевин Харриг хармагцаа ямар царай гаргадгийг санаж байгаа биз дээ? Тэгвэл энэ жүжиглэлт биш бүр жинхэнээсээ айсан явдал байсан гэнэ. Энэ хэсгийн зургийг авах өдөр кино найруулагч Калкиныг илүү ихээр айлгах үүднээс түүнийг тусад нь байлгаж байжээ. Үүний ачаар Калкин ч жинхэнээсээ айж маш үнэмшилтэй зураг авалт болсон байдаг юм. 

Үхтлээ айсан Харри

10 Аалзнаас үхтэлээ айдаг

Тийм ээ. Энэ бол жинхэнэ хортой аалз байсан. Марвын дүрийг бүтээсэн жүжигчин Даниел Стерн нь бодит амьдрал дээр аалзнаас үхтлээ айдаг нэгэн бөгөөд кинонд тоглохдоо нэг болзол тавьсан гэдэг. Ямар болзол байсан гээч? Аалзтай хэсгийн зураг авалтыг ердөө ганцхан удаа л авахуулна гэсэн болзол байжээ. 

Аалзнаас үхтэлээ айдаг

11 Хөл рүү хадаас зоогддог хэсэг

Марв адтай Кевиний гэрийг ухах гэж хичээж байх үедээ асар их зовлонг туулж, хамаг бие нь шархиран өвдөж байсан гэдэг. Харахаас зүрх өвдмөөр энэхүү хэсгийг авахын тулд тэрбээр резинэн гутал өмссөн байна. Үүнийг сонсоод сэтгэл чинь бага ч атугай тайвшрах байх гэж бодож байна. 

Хөл рүү хадаас зоогддог хэсэг

12 Уучлал гуйхад хэзээ ч оройтдоггүй

Кевиний аавын дүрийг бүтээсэн жүжигчин Жон Херд анхандаа "Гэртээ ганцаараа"-г "хөгийн" кино болно гээд төдийлөн ойшоож үзээгүй ажээ. Гэвч кино үзэгчдэд хүрч олонд таашаагдсаны дараагаар тэрбээр гаргасан зангаасаа ичиж уучлал гуйсан юм. 

Уучлал гуйхад хэзээ ч оройтдоггүй

13 Зүгээр л чихэр байжээ

Марвын цонхоор орж ирэхдээ шинэ жилийн тоглоомон чимэглэл дээр гишгэхийг харсан хүн бүр л "Ий яасан эвгүй юм бэ?" гэж уулга алддаг. Тэгвэл түүний гишгэсэн зүйл зүгээр л чихэр байжээ. 

Зүгээр л чихэр байжээ

14 Дотооддоо амарсан амралт байсан ажээ

Кинон дээрээ Кевиний гэр бүлийнхэн түүнийг орхиод Франц улс руу явдаг. Тэгвэл үнэн хэрэгтээ энэ хэсгийн зургийг Чикагогийн О'Харэгийн онгоцны буудал дээр авсан байдаг ажээ. Нэгэн таатай мэдээ дуулгахад МакКаллистерийн гэр бүлийнхний амьдарч байгаагаар гардаг уг байшинд орж үзэх боломж нээлттэй байдаг гэнэ шүү. 

Дотооддоо амарсан амралт байсан ажээ

15 Тун адилхан байгаа биз?

Та Фуллер болон Кевин хоёрыг адилхан гэдгийг анзаарч байсан уу? Тэгвэл тэд бодит байдал дээр ах дүүс гэнэ. Фуллерийн дүрийг бүтээсэн Киеран Калкин нь Калкины 8 ах дүүсийн нэг нь ажээ. 

Тун адилхан байгаа биз?

16 Марли өвгөн

Марли хэмээх аймар өвөө киноны эхний хэсэгт гараад л өнгөрдөг билээ. Тэгвэл зохиолч түүний дүр болон хэлэх үгийг анхнаас нь бичээгүй бөгөөд сүүлд нь түүнийг зохиолдоо нэмж оруулсан түүхтэй ажээ. Арчаагүй хоёр муу хулгайчийг хүрзээр ямар сайхан цохиж биднийг баярлуулдаг билээ дээ? 

Марли өвгөн

17 Баазын найз охин

Кевин, Баазын өрөөнд орж хамаг юмыг нь онгичиж байгаад түүний найз охины зургийг олдог. Тэгвэл энэ зурган дээрх охин бол үнэн хэрэгтээ охин шиг хувцасласан хүү байжээ. 

Баазын найз охин

18 Арилахгүй сорвитой болжээ

Харри, Марв нарын Кевинийг барьж аваад хурууг нь хазах гэж дайрдаг үзэгдлийг санаж байна уу? Тэгвэл яг энэ зураг авалтын үеэр Харри Кевиний хурууг чанга хазаж арилахааргүй сорвийг үлдээсэн байдаг гэнэ. 

Арилахгүй сорвитой болжээ

19 Зохиолд нэмэлт хийсэн

Кино зохиолчийн зохиолдоо огт бичээгүй байсан бас нэгэн үзэгдэл бол оршуулгын ажлын үеэр Кэндигийн хүүхдээ орхиж мартдаг хэсэг юм. Энэ санааг мэдээж хэрэг Жон Кэнди өөрөө гаргажээ. 

Зохиолд нэмэлт хийсэн

20 Өвдөлт мэдэрсэн нь

Кевин хацартаа сахлын ус түрхээд чангаар хашхирдаг хэсэг бол тус киноны хамгийн оргил үе яахын аргагүй мөн билээ. Найруулагч Крис Коломбусын хэлснээр уг үзэгдлийг яг ингэж бичээгүй гэнэ. Харин Кевин зураг авалтын үеэр өөрийнхөөрөө ингэж жүжиглэсэн нь олны сэтгэлд ихээхэн хүрч тус киноны хамгийн "гоё" хэсэг гэсэн нэрийг хүртсэн түүхтэй юм байна. 

Өвдөлт мэдэрсэн нь

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()